Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

иргэдийн төлөөлөгч Б.Ц.,   

хохирогч А.Б.

орчуулагч Ц.Г.

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа

шүүгдэгч А.Р.Г. /Ar.R.G./,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Р.Г./A.Ro.G./-д холбогдох эрүүгийн 2....6 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Испани улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр И. улсын М. хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ажилгүй ам бүл 4, эцэг эх, дүүгийн хамт И..... тоотод оршин суух, одоо Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарны 27-ны өдрийн 2024/ЦХШЗ/15 дугаартай шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, А.Р.Г. /Ar.R.G./ /РАS.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ар.Г. нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн С....зүүн хойно байх такси зогсоолд иргэн А.Б. маргалдан улмаар түүний биед эрүүний зүүн хэсэг, хэвлий хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Г. нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн ...зүүн хойно байх такси зогсоолын хэсэгт явж байхад иргэн А.Б. чанга ярьлаа гэх шалтгаанаар А.Г. биед халдан заамдаж хавирсан үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч А.Б. эрүүний зүүн хэсэг, хэвлий хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдлоо.

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г.-ийн өгсөн “...Би галт тэрэгний зогсоолд тамхи татаад утсаар яриад явж байсан их чанга дуутай хүмүүс сонсогдоод зогсож байсан газраасаа холдсон. Над руу дөхөж ирсэн ямар ч байсан И. хүн биш гэдэг нь ойлгомжтой байсан. 3 хүн над руу дөхөж ирсэн. Би Монголд ирээд удаагүй Монгол хэл мэдэхгүй. Их ширүүн дуугаар над руу ширүүн хараад бариад авсан, би айсан. Хэлж байгаа зүйлийг нь ойлгохгүй болохоор гадаад хүн учраас утсаа өгсөн. Тэгээд цамцнаас заамдаж аваад намайг хажуунаас дэгээдсэн намайг дээрэмдэх гэж байна гэж би эхлээд бодсон би хурдан холдож зугтана л гэж бодсон намайг зуурсан байсан. Би И-р орилсон би айсан, намайг тавихаар нь би холдсон. Тэнд нэг цагдаа байсан би очоод ийм зүйл болчихлоо гээд хэлсэн. Миний цүнхэнд халбага сэрээ замд хэрэглэдэг юм хийсэн байсан үүргэвчинд бусад эд зүйл байсан. Би зууралдах хооронд хүн гэмтээнэ гэж болдоогүй зугтана холдоно л гэж бодсон. Би юм идчихээд жижиг цүнхэндээ халбага сэрээ ойр зуурын юмаа хийсэн байсан. Би хутга гэж бодоогүй цүнх рүүгээ гараа хийсэн орилсон гарт таарсан юмаараа намайг зуурсан байсан учраас гарыг нь тавиулах гээд хөдөлгөөн хийсэн. 7 хоногийн өмнө надад яллах дүгнэлт ирсэн би энэ хүний мэдүүлгийг 7 хоногийн өмнө л уншиж танилцсан. Тэгээд би болсон явдлаа бага багаар санаж ойлгож эхэлж байна. Энэ залуу архи уусан байсан гэдгийг үүнийг уншаад л мэдсэн. Унших хүртэл намайг дээрэмдэх гэж байсан гэсэн бодол саяхныг хүртэл надад байсан. Би энэ хүний эсрэг ямар ч сөрөг хандлага байхгүй, би танихгүй. Ямар зорилго байсан бэ гэхээр намайг дээрэмдэх гэж байна гэж бодож явж байсан. Миний харамсаж байгаа зүйл бол хэл яриагаар харилцаад холдохгүй ийм маргаан гарсанд харамсаж байна. Тэгээд л цагдаа баривчлагдаад ийм зүйл боллоо. Ямар ч байсан 3 хүн над руу ирсэн нэгнийх нь хацар дээр шарх байна гэдгийг би мэдэж байна бусад зүйлийг би санахгүй байна. Гэдэс хэвлий хавьцааг мэдэхгүй байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б. өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байсан төрсөн өдөр тэмдэглээд ахындаа 05 граммын архи хувааж уусан. Тэгээд вогзал дээр энэ хүн тамхи татаад шүлсээ хаяад чанга яриад байсан тамхины ишээ ав гээд авахгүй байсан тэгээд даварсан Орос вэ гээд очоод би заамдаж авсан тэгээд ах салгаад тэгтэл эндээс цус гарч байсан...” гэжээ.

Хохирогч А.Б. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн зүс таних Амбай гэх ахын хамтаар 0.5 литрийн “Соёрхолт” нэртэй архи хувааж уусан. Бид өдөр 14 цагийн үед ******* сумын 07 дугаар багт байрлах Гаалийн газрын урд хойд талын таксины зогсоолд очсон. Тухайн үед гадаад бололтой нэг хүн тэр хавиар чанга чанга яриад байсан. Тэгэхээр нь би “...чанга ярихаа боль...” гэж хэлтэл тухайн залуу миний урдаас Орос юм уу Англи хэлээр “ямар Монгол” гэнэ үү хараагаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би очоод хувцаснаас нь зуураад автал манай зүс мэдэх Амбай ах Болдоо ах нар ирж биднийг салгасан. Би салаад машин дээр очтол миний эрүүний зүүн хэсгээс цус гараад байсан. Мөн миний цээж сонин болоод байхаар нь хартал миний эрүү, цээж хэсэгт хутгалсан байсан. Би тухайн хүний биед халдсан асуудал гаргаагүй. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч Ч.А. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад би өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ... тоотод байрлах гэртээ ганцаараа байх үед манай таксинд явдаг хуурай дүү Болдоо 13:00 цагийн үед над руу залгаад ахаа дүү нь бага зэрэг уучихсан байна. Танайд очоод хоол идье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд удалгүй Болдоо манай гэрт ирэхээр нь "Би элэг шарж өгчхөөд, бид хоёр 0.5 литрийн "Агар” нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд Болдоо бид хоёр вокзал руу очсон. Би вокзал дээр очоод Гаалийн хуучин байрны ард талд таксины жолооч Уламаа дүүгийнхээ машин дотор сууж байтал хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь юун чимээ гараад байгаа юм бол гээд машинаас буутал хуурай дүү Болдоо, гадаад улсын иргэнтэй зууралдчихсан зогсож байхаар нь би очиж салгатал Болдоогийн шанаа хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд машинд очиж суугаад Болдоо гадуур хувцсаа тайлсан чинь хэвлий хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би хүүхэд рүүгээ залгаж хэлээд цагдаа дуудуулсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Э.Б. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн машиныг жолоодон ... суманд суманд настай хүн авчрах зорилгоор ирсэн юм. Өдөр 14 цагийн үед ... суманд орж ирээд Шар таван давхрын 8 дугаар байранд хүнээ буулгачхаад эргээд ... сумын төмөр замын вокзал дээр ирж зогссон. Энэ үед цаг 15 цагаас 16 цаг болж байсан байх сайн санахгүй байна. Зогсоол дээр зогсож байтал Гаалийн байгууллагын ард нэг гадаад эрэгтэй утсаар чанга чанга яриад алхаад явж байсан ба миний зүс таньдаг залуу Болдоо гэж дууддаг залуу /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ уг гадаад залуу дээр очоод "чи чанга ярилаа" яваад очсон. Энэ үед би машины хажууд зогсож байсан ба эргээд хартал Болдоо нөгөө гадаад залуутай барьцалдаад бие биеэ заамдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би очоод салгахад Болдоогийн зүүн хацраас цус гарсан байдалтай байсан. Тухайн үед нь би маажсан юм болов уу гэж бодоод цусаа арилга гэж хэлээд машин руу дагуулаад явсан. Улмаар машины хажууд очоод цамцыг нь тайлуултал Болдоогийн гэдэснээс нь цус гоожоод байхаар нь эмнэлэг дууд гээд хажууд байсан хүмүүст хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч С.Дарьсүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №123 дугаартай: “...А.Б. эрүүний зүүн булан, хэвлийн зүүн дээд талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-нд зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №1474 дугаартай “Яаралтай тусламжийн хуудас“ /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнийн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай: сэжигтэн А.Г. биед үзлэг хийх үеэр хурааж авсан хутга шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч А.Б. хүлээн авсан хэрэг болох үед өмсөж байсан хувцас шинжилгээнд тэнцэнэ. Хар өнгийн ноосон цамцны зүүн тал хэсэгт 1,6*1,7 см хэмжээтэй гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлийн зах ирмэгийн хэсэг тэгшхэн, утаснууд жигд тасарсан, суналт, хөврөлгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэдэг, хоёр үзүүр лүгээ нарийссан байх тул хурц, иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Тухайн гэмтлийг сэжигтэн А.Г. биед үзлэг хийхэд хурааж авсан хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Шинээр илэрч буй гэмтэл нь хар өнгийн ноосон цамцны баруун суганы доод хэсэгт 2,5*2 см зайд үүссэн гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 45-49 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31/24 дугаартай эмнэлгийн магадлагаа: “...А.Г. одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй Эрүүл байна. Эрүүл учир болсон явдалд дүгнэлт хийж, үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. Эрүүл учир хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2077 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутга болон А.Б. гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр хутганаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь хохирогч А.Б.ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 61-63 дугаар хуудас/

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Нандинцэцэгийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №2080 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ЗК7948612” хуруу шилний дугаартай “нэр хаяггүй” хураа шилтэй цуснаас 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №450 дугаартай: “...А.Б. сэтгэцэд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. А.Б. сэтгэцэд учирсан хор уршиг нь цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. А.Б. сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 143-145 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2...6 дугаартай тогтоол /хх-ийн 01-04 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоол /хх-ийн 06 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 07-10 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /17-21 дүгээр хуудас/,

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгчээс хар тамхи мансууруулах бодис, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хэрэг болсон гэх газрын хяналтын камерын бичлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар 18 см урт хар өнгийн хутга хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хохирогчоор А.Б. тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 42 дугаар хуудас/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 51 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 57 дугаар хуудас/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 58 дугаар хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 64 дугаар хуудас/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 65 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 70 дугаар хуудас/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 71 дүгээр хуудас/,

Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх-ийн 72 дугаар хуудас/,

Орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 73 дугаар хуудас/,

Сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 75-77 дугаар хуудас/,

Сэжигтнийг баривчлах тухай прокурорын санал /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай шүүгчийн захирамж, тэмдэглэл /хх-ийн 80-85 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 86 дугаар хуудас/,

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 90 дугаар хуудас/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, тэмдэглэл /хх-ийн 93-100 дугаар хуудас/,

Яллагдагчийг цагдан хорих байрнаас түр гаргах тухай зөвшөөрөл олгосон тухай /хх-ийн 101 дугаар хуудас/,

Цагдан хорих хугацаа сунгах тухай прокурорын санал /хх-ийн 103-104 дугаар хуудас/,

Яллагдагчийг цагдан хорих байрнаас түр гаргах тухай зөвшөөрөл олгосон тухай /хх-ийн 105 дугаар хуудас/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, тэмдэглэл /хх-ийн 106-113 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гадаад паспортын хуулбар /хх-ийн 114-115 дугаар хуудас/,

Шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албан тоот /хх-ийн 116 дугаар хуудас/,

Испани улсаас Монгол улсад суугаа өргөмжит консулаас хамтран ажиллах тухай Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албан тоот /хх-ийн 117 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 146-153 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 154-155 дугаар хуудас/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал, оруулгын хамт /хх-ийн 156-163 дугаар хуудас/,

Яллах дүгнэлт /хх-ийн 164-169 дүгээр хуудас/,

Цагдан хорих хугацаа сунгах тухай прокурорын санал /хх-ийн 173-176 дугаар

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, тэмдэглэл /хх-ийн 177-182 дугаар хуудас/,

Цагдан хорих хугацаа сунгах тухай прокурорын санал /хх-ийн 183-185 дугаар хуудас/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 3 дүгээр хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж, тэмдэглэл /хх-ийн 186-193 дугаар хуудас/,

Яллагдагчийг цагдан хорих байрнаас түр гаргах тухай зөвшөөрөл олгосон тухай /хх-ийн 194 дугаар хуудас/,

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчийг Сэлэнгэ аймгийн Голомт банкны салбараас гүйлгээ хийлгэсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 195 дугаар хуудас/,

Хохирогч А.Б. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эмчилгээ болон эмчилгээ хийлгэхэд зарцуулагдсан гэх гаргаж өгсөн нийт 1.200.700 төгрөгийн баримт /хх-ийн 196-203 дугаар хуудас/,

Яллагдагчаас гаргасан хүсэлт /хх-ийн 204-206 дугаар хуудас/,

Хүсэлтийг хангасан прокурорын тогтоол /хх-ийн 207-208 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материалыг И. хэл рүү орчуулсан баримтууд /хх-ийн 210-228 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч А.Г. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ Улсын яллагчийн зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн субьектив шинжтэй тохирохгүй байна тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүн хохирол учруулсан зүйлчлэлд тохирох нь үндэслэлтэй байна гэх байр суурийг тус тус илэрхийлсэн.

 Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэх ойлголт нь хууль зүйн ойлголт бөгөөд ийнхүү тодорхойлоход нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт заавал шаардахгүй юм. Гагцхүү болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж буй мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийх, шүүгдэгч хохирогч нарын харилцаа хандлага онцлог зэргийг тал бүрээс харгалзан гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдэх үеийн субьектив байдлыг тогтооно.

Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаж хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бөгөөд сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан байдгаараа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгаатай байна.

Хохирогч А.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол хэл, бичиг мэдэхгүй хүн буюу И. улсын иргэн А.Г. чанга ярьлаа гэх шалтгаанаар түүний биед халдан заамдаж хавирч унагаах үйдэл гаргасан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон сд бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан сд бичлэг зэргээр тогтоогдож байх ба энэхүү үйлдлийг зүй бус хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...хохирогч над руу дөхөж ирсэн ямар ч байсан И. хүн биш гэдэг нь ойлгомжтой байсан. 3 хүн над руу дөхөж ирсэн. Би Монголд ирээд удаагүй Монгол хэл мэдэхгүй. Их ширүүн дуугаар над руу ширүүн хараад бариад авсан, би айсан. Хэлж байгаа зүйлийг нь ойлгохгүй болохоор гадаад хүн учраас утсаа өгсөн. Тэгээд цамцнаас заамдаж аваад намайг хажуунаас дэгээдсэн намайг дээрэмдэх гэж байна гэж би эхлээд бодсон би хурдан холдож зугтана л гэж бодсон намайг зуурсан байсан. Би И. орилсон би айсан, намайг тавихаар нь би холдсон. Тэнд нэг цагдаа байсан би очоод ийм зүйл болчихлоо гээд хэлсэн. Миний цүнхэнд халбага сэрээ замд хэрэглэдэг юм хийсэн байсан үүргэвчинд бусад эд зүйл байсан. Би зууралдах хооронд хүн гэмтээнэ гэж бодоогүй зугтана холдоно л гэж бодсон. Би юм идчихээд жижиг цүнхэндээ халбага сэрээ ойр зуурын юмаа хийсэн байсан. Би хутга гэж бодоогүй цүнх рүүгээ гараа хийсэн орилсон гарт таарсан юмаараа намайг зуурсан байсан учраас гарыг нь тавиулах гээд хөдөлгөөн хийсэн...” гэж,

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байсан төрсөн өдөр тэмдэглээд ахындаа 05 граммын архи хувааж уусан. Тэгээд вокзал дээр энэ хүн тамхи татаад шүлсээ хаяад чанга яриад байсан тамхины ишээ ав гээд авахгүй байсан тэгээд даварсан Орос вэ гээд очоод би заамдаж авсан тэгээд ах салгаад тэгтэл эндээс цус гарч байсан...” гэж тус тус мэдүүлсэн ба шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, бусад гэрч нарын мэдүүлэг болон сд бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан сд бичлэгээр давхар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Г. нь өөрт нь хүч хэрэглэн халдсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн биед хүнд хохирол учруулсан байх тул прокуророос шүүгдэгч прокуророос шүүгдэгч А.Г. холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шүүгдэгч А.Р.Г. нь хохирогч А.Б. биед зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан халдасны улмаас эрүүний зүүн булан, хэвлийн зүүн дээд талд шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан ба энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн хууль бус идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримт, шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хар иштэй 18 см урттай зэвсгийн чанартай зүйл болох хутга ашигласан ба зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашигласан эсэх нь энэхүү хэргийн зүйлэлд нөлөөлөхгүй болно.

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар: “...Санамсаргүй хүний биед хүнд гэмтэл учруулсан байна...” гэж дүгнэсэн нь агуулгын хувьд шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй нийцэж байгаа болно.

Хоёр: Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б. эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 300.000 төгрөг /хх-ийн 199-р хуудас/, Эрх саран сувилалд хэвтэн эмчлүүлсэн баримт 490.000 төгрөг /хх-ийн 201-р хуудас/, шатахууны зардал 280.000 төгрөг /хх-ийн 201-р хуудасны арын хуудсанд/, Эрх саран сувиллын эм тарианы баримт 75.700 төгрөг /хх-ийн 202-р хуудас/, нийт 1.200.700 төгрөгийн баримт ирүүлжээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр А.Б.н сэтгэцэд учирсан хор уршиг нь нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна гэжээ.

 Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.450.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлс, зээлийн харилцаатай холбоотой зардлыг тус тус нэхэмжилжээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан шаардлага хангасан баримтад тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 920.700, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.450.000 төгрөг, нийт 2.370.700 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг шүүгдэгч А.Р.Г. нь хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авах хугацаанд 920.700 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 1.450.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно.

Харин хохирогч А.Б. сэтгэцийн гэм хорын хохирлыг тогтоохдоо гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдал, хохирогчийн насны байдал, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын нэгдүгээр зэрэглэлийн дагуу гэмт хэрэг гарах үеийн хөдөлдмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 660.000х4=2.640.000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч А.Р.Г. нь хохирогч А.Б. сэтгэцийн гэм хорын хохиролд шүүхээс тогтоосон 2.640.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчэээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч А.Б. нь энэ гэмтлийн улмаас ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлс, мөн энэ хугацааны зээлийн харилцаатай холбоотой төлбөр, бензины зардал нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гараар бичиж өгсөн бичиг, банкны гүйлгээний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж цаашид энэ талаарх холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Р.Г. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Р.Г. эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид торгох оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх шинжтэй байх ба И. улсын иргэн А.Р.Г. нь Монгол улсад байнга оршин суудаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс болон бусад орлого олох боломжгүй нөхцөл байдал нь торгуулын ял биелэгдэхгүй байх үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч А.Р.Г. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р.Г.энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.

Шүүгдэгч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай хар хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв. Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Р. Г. холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Р.Г. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Р.Г.  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р.Г. шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р.Г энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүл мэндийн хохиролд 920.700 төгрөг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч А.Р.Г. 2.640.000 /хоёр сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Б-д олгосугай.

8. Хохирогч А.Б нь гурван сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн тусламж авсан зардал, зээл төлөхтэй холбоотой зардал, шатахууны зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Р.Г-оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шүүгдэгч А.Р.Г. нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.450.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, хар өнгийн иштэй 18 сам урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 -д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч,шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.БАЯРХҮҮ

 

 

                                                                                                  Б.ЭРДЭНЭМӨНХ

 

 

                                      Ц.АМАРГЭРЭЛ