Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2018/00866

 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Гөлөг овогт Бямбын Дуламсүрэн,  Цагаан жанчив овогт Сандуйжавын Цогбадрах нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүүыг эхгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан хүүыг сард 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас / амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэгаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Баянхонгор сумын 3-31-09 тоот дахь хашаа, гэрээ нэхэмжлэгч, бүх малаа хариуцагч авахаар харилцан тохиролцсон болохыг дурдаж, хэрэв маргавал шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нээлттэй болохыг зөвлөсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын  гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг С.Цогбадрах, эх нарын үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтий нхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417600 төгрөгийг  төвлөрсөн төсвийн данснаас, 70200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргаж, нэхэмжлэгчд олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагчаас хүүхдэд нэг жилд төлөх тэтгэлэгийн төвбөл зохих хэмжээгээр, улсын тэмдэгтийн хураамжид 50009  төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Б.БОЛОР-ЭРДЭНЭ