Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0656

 

 

 

 

 

2022 09 09 128/ШШ2022/0656

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, С** ХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 дугаар тушаалаар улсын бүртгэлийн 40-0022347 дугаартай Барааны тэмдэгтийн гэрчилгээ олгосон шийдвэрийн Шгэх үгийг бүртгэснийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б**-с тус шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: С** ХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч С** ХК болон гуравдагч этгээд Н.Г** нар нь Н.Г**-гийн эзэмшлийн Ш** барааны тэмдгийн онцгой эрхийг С** ХК нь худалдан авч, эвлэрэх гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний дагуу гуравдагч этгээд нь өөрийн эзэмшдэг Ш** барааны тэмдгийн онцгой эрхийг С** ХК-д шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг харилцан хүлээж байгаа болно. Иймд дээрх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч С** ХК-аас Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 дугаар тушаалаар улсын бүртгэлийн 40-0022347 дугаартай Барааны тэмдэгтийн гэрчилгээ олгосон шийдвэрийн Ш** гэх үгийг бүртгэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд дээрх захиргааны хэргийн нэхэмжлэгч С** ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 дугаар тушаалаар улсын бүртгэлийн 40-0022347 дугаартай Барааны тэмдэгтийн гэрчилгээ олгосон шийдвэрийн Ш** гэх үгийг бүртгэснийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч С** ХК-иас Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 дугаар тушаалаар улсын бүртгэлийн 40-0022347 дугаартай Барааны тэмдэгтийн гэрчилгээ олгосон шийдвэрийн Шгэх үгийг бүртгэснийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ