Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

    Нарийн бичгийн дарга                                                   П.Янжмаа

    Улсын яллагч                                                                    Ч.Энхжаргал

    Шүүгдэгч                                                                           П...           

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                  Б...                                                                              

    Иргэдийн төлөөлөгч                                                       Б....

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                            А...

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч    Б...

    Иргэний хариуцагч                                                        Д...

    Иргэний хариуцагч Отгон сумын дунд

                               сургуулийн төлөөлөгч                        Б....        

    Гэрч                                                                               Т....                               

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал малладаг, ам бүл-..., аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт ... /регистрийн дугаар: .../,

Шүүгдэгч П... нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18-19 цагийн үед Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны урд талын нийтийн бие засах газрын хажууд насанд хүрээгүй хохирогч Ц.... “2024 оны 04 дүгээр сарын 14-ний орой пиво уухаар дуудахад нь гарч ирээгүй, томорлоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой, нүүр хэсэгт 4-5 удаа цохиж, духны баруун урд хатуу хальсан дээрх цус хуралт, нүдний ухархайн арын судас тасрал, их тархины баруун урд тал бөмбөлгийн дарагдал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсны улмаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Ц... нас барж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

1.  Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

1.1 Шүүгдэгч ... овогт .... нь  2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18-19 цагийн үед Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны урд талын нийтийн бие засах газрын хажууд насанд хүрээгүй хохирогч Ц....  “...пиво ууя гэж  дуудахад гарч ирээгүй, томорлоо” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр хэсэгт 4-5 удаа цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.... “...Талийгаач хүү маань...Хамгийн сүүлд над руу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 40 минутад видео дуудлага хийж ярьсан ...Тухайн үед надтай ярихдаа бие эрүүл мэндийн байдал зүгээр байсан. ...Би хүүгээ гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг хүсэж байна. Миний хүүг зодсон хүүхдэд би гомдолтой байна...” гэсэн мэдүүлгээр, (I хавтаст хэргийн 230-231 дэх хуудас)

Сургуулийн дотуур байрны гадна П.... амь хохирогч М.... цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч И... “...Би ... сургуулийн дотуур байрны нойл байдаг газар руу иртэл тухайн газарт ..., ..., ..., ..., талийгаач хүүхэд, миний танихгүй 1 хүүхэд хамт байсан... Би мотоциклоо зогсооход ... талийгаачийг миний мотоциклын зүүн урд хэсэг рүү шахаад гараараа талийгаачийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиж байгаа нь хальт харагдсан. Би тэр үед мотоциклоос яг бууж байсан. Намайг мотоциклоосоо буугаад эргэж харахад миний урд ... зогсож байсан. ... надад аятайхан яваач, яаж яваад байгаа юм гэж хэлэхээр нь би ... заамдаж аваад нүүр рүү нь 2 удаа толгойгоороо мөргөсөн. Би ... зууралдаж ноцолдож байхад ... .... хөөсөн байдалтай байхад ... ирж намайг ... салгасан. Тэндээс тал тал тийшээ салаад ... явсан...” гэсэн мэдүүлгээр, (I хавтаст хэргийн 234-236 дахь хуудас)

насанд хүрээгүй гэрч И.... “... ..., ... бид гурав ... сургуулийн урд талын бие засах газар очсон. Тэнд ..., ..., ... нар зогсож байгаа харагдсан. Бид нарыг тухайн газар очиход ... ... мөрнөөс зүүн гараараа барьчихсан ... салгах гээд бөөгнөрөөд зогсож байсан. ... мотоциклоороо ... хөл рүү мотоциклынхоо урд дугуйг тулгаж зогссон. ... наад мотоциклоо яаж бариад байгаа юм бэ гэж хэлтэл ... мотоциклоос буугаад ... маргалдаад заамдаж авангуутаа духаараа ... нүүр рүү нэг удаа мөргөхөд ... хамраас цус жаахан гарч харагдсан.  Тэгтэл ... ... хавирч унагаад дээрээс нь дарсан. Тэр хоёрыг ... салгасан. Тэгээд бид нар салаад ... хашаа руу явсан. ...Тухайн үед ... мотоциклоор хальт шүргэсэн байж магадгүй. Би энэ талаар яг сайн мэдэхгүй байна. ...Миний харснаар ... ... бариад зогсож байсан. ... зүүн шанаа хэсэг хавдартай харагдсан. ... ... хоёрын салгах гэж байхад ... ... цохисон байж магадгүй. Гэхдээ надад харсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, (I хавтаст хэргийн 239-241 дэх хуудас)

насанд хүрээгүй гэрч М... “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18-19 цагийн үед ..., ..., ..., ..., ... бид зургаа мотоцикл янзлаад цуг байж байх үед ... талийгаач ... утсаар маргалдаад байсан. Би тухайн үед мотоциклийн эрэг боолт тайлж байсан болохоор тэр хоёр яг юу гэж ярьж байсныг анзаарч сонсоогүй. Мөн ..., ... нарын хэн хэн рүүгээ эхэлж залгасныг мэдээгүй. Тэгж байгаад ... хашаанаас хөдлөхдөө ..., ... бид гурав ... мотоциклоор, ..., ..., ... гурав ... мотоциклоор цуг гарсан. Тэгээд ... мотоциклтойгоо сургуулийн урд талын бие засах газрын хажууд мотоциклоо зогсоогоод ..., ..., ... гурав ... хашаа руу зогсолгүйгээр шууд явсан. Сургуулийн урд талын бие засах газрын хажууд ..., ..., ... нар зогсож байсан. ... мотоциклоос буугаад тэр гуравтай юм ярьж байгаад ... “өчигдөр юу гээд чат бичээд байсан бэ” гэж хэлээд хоорондоо маргалдаад ...,... нар барилцаж аваад .... баруун гараараа ... зүүн шанаа, хацар хэсэг рүү 4-5 удаа цохиод гараа буцааж татахдаа гарын сарвууны ар талаар ... баруун нүд, хацар орчимд савж цохисон. Энэ үед ..., ..., ... нар мотоциклтойгоо бид нарын байсан газар ирсэн. ... мотоциклтойгоо ирээд ... ... баруун гараараа ... зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд бид нар салаад ... хашаа явсан. ... ... цохисон, өөр цохиж зодсон хүн байхгүй. ...Тухайн үед ..., ..., ... нар пиво амссан байсан...” гэсэн мэдүүлгээр, (I хавтаст хэргийн 244-246 дахь хуудас)

Насанд хүрээгүй гэрч Н... “...Би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө гэрээсээ 12 цагийн үед ... сумын төв рүү орж ирээд ..., ..., ... нартай уулзаад ... хашаанд очоод талийгаач ... видео дуудлага хийгээд уулзъя гэхэд сургуулийн дотуур байрны урд талын бие засах газрын хажууд байж байя, хүрээд ир  гэхээр нь ..., ..., ..., ... бид зургаа 2 мотоциклтой ... хашаанд очихоор явсан. Би ... араар ... хамт суугаад сургуулийн урдуур гарч явахад урд талын бие засах газрын хажууд талийгаач ..., ..., ...., ... нар зогсож байсан. Тухайн үед ... араас хашаанд хүрээд ир гэж ... руу орилж хэлчхээд шууд хашаа руугаа явсан. ..., ..., ... гурав тэнд үлдсэн бөгөөд бид гурав ... хашаанд очоод араас ирэхгүй байхаар нь сургуулийн бие засах газрын хажууд буцаад ирэхэд талийгаач ...  ... талийгаач ... заамдаад барьж аваад зогсож байсан бөгөөд ... талийгаач ... шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед  ... дундуур нь орж салгасан. Бид гурав ирж зогсоод ... мотоциклоосоо шууд буугаад ... толгойгоороо нэг удаа мөргөсөн тэгээд салцгаагаад явсан юм. ...Бид гурвыг ирснээс хойш .... өөр хүн цохиж зодоогүй. ... Би тухайн үйл явдал болсноос хойш орой 21 цагийн орчим талийгаач ... над руу залгаад уулзъя гэхээр нь сургуулийн урд талын бие засах газрын хажууд би ганцаараа очиж уулзсан. Намайг ирэхэд талийгаач ... андаа уучлаарай гээд бид хоёр эвлэрээд гар гараа барилцаад байж байхад цаанаас ангийнх нь хүүхдүүд гараад ирэхээр нь би яваад өгсөн. Бид хоёрыг уулзахад баруун нүдний орчим хавдсан байсан, өөр ил харагдах юм харагдаагүй, бие өвдөж байна гэж ямар нэгэн зүйл надад хэлээгүй...” гэсэн мэдүүлгээр, (II хавтаст хэргийн 28-29 дэх хуудас)

насанд хүрээгүй гэрч М... “...2024 оны 04 сарын 15-ны өдөр ... сургуулийн урд талын нийтийн бие засах газрын хажуугаар явах үед тэнд талийгаач ..., ..., ..., ... нар байсан. ... ..., ... бид гурав тэнд зогсож байсан хүүхдүүдийн хажууд зогсож үлдсэн бөгөөд ... талийгаач хүүхэд болох ... өчигдөр яагаад байсан гээд мотоциклоосоо буугаад муудалцаад хоорондоо барилцаж аваад ... талийгаач ... 2 удаа толгой руу гараа цохисон тэр үед ..., ..., ... гурав мотоциклтойгоо буцаж ирээд ... мотоциклоосоо бууж ирээд ... нүүр рүү нь толгойгоороо мөргөсөн тэр үед манай хамаатны ах хажуугаар явж байхаар нь бие засах газрын хажуу талын байшингийн араар орж байж байгаад гараад ирэхэд тэнд байсан хүүхдүүд мотоциклоо асаагаад намайг үлдээгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр, (II хавтаст хэргийн 33-34 дэх хуудас)

Насанд хүрээгүй гэрч Б... “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой бид дөрөв өрөөндөө байж байхад ... утас руу ... гэх залгаад ... чи миний найзуудыг зоддог, гараад ир гэхээр нь бид дөрөв байрны урд нойлын тэнд гараад нойлын хажууд зогсож байхад ..., ..., ..., ..., ..., .... нар 2 мотоциклтой гурав гурваараа суугаад ирсэн. ..., ..., ... гурав мотоциклтойгоо гурвуулаа яваад өгсөн бөгөөд ..., ..., ... нар нь үлдсэн. ... нь ... “чи өчигдрөөс хойш их томроод байгаа” гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд ... шууд гараараа нүүр рүү нь 2-3 удаа лав эхлээд цохиод авсан. ... тухайн үед салгах гээд дундуур нь орсон. Тухайн үед “чи өчигдөр гарч ирэхгүй их том болжээ” гээд  мотоциклоосоо бууж ирээд шууд ... цохиод авсан юм. Тэгээд байж байхад ... мотоциклоо унаад араар нь ..., ... хоёр сууж ирсэн бөгөөд ... ирээд ... хөл хэсэг рүү нь мөргөөд зогсоход ... ... нүүр рүү нь гараараа цохисон. Тухайн үед ... нүүрээ дараад зогсоод байсан. ... ... баруун талын нүд нь хөхөрсөн толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Маргааш нь буюу 2024 оны 04 сарын 16-ны өдөр бид нар хичээлдээ яваад өдөр тарж ирэхэд ... хичээлээсээ ирсэн унтаж байсан. Бид нар сэрээгээд хоол өгөхөд хоолоо идэхгүй гэсэн. Бид гурав тэгэхээр нь үлдээчхээд тоглоомын талбай руу явчхаад 18 цагийн орчим ирэхэд ... тариа хийлгэсэн гээд унтаж байсан. Тэгээд бид нар байж байгаад унтсан шөнө 02 цаг болох гэж байхад ... хамар нь бөглөрөөд байгаа бололтой хурхираад байхаар нь бид гурав босож дэр дэрлүүлж өгчхөөд унтсан. Өнөө өглөө би унтаж байхад байрны багш, жижүүр орж ирээд ... үзэхэд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би босоод бид гурав хувцсаа өмсөөд өрөөнөөс гарцгаасан юм...” гэсэн мэдүүлгээр, (II хавтаст хэргийн 16-17 дахь хуудас)

насанд хүрээгүй гэрч Т... “... 2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой бид дөрөв өрөөндөө байж байхад ... утас руу ... гэх хүүхэд залгаад байрны урд нойлын тэнд гар гэхээр нь бид дөрөв хамт дотуур байрны урд талын нойлын хажууд ..., ..., ..., ... нар 2 мотоциклтой ирсэн байсан. Бид нарыг очиход ..., ..., ... гурав мотоциклтойгоо гурвуулаа суугаад яваад өгсөн. ..., ... нар үлдээд ... нь ... “чи өчигдөр гарч ирэхгүй, их том болжээ” гээд мотоциклоосоо бууж ирээд шууд ... цохиод авсан. ... бид хоёр ..., ... нарыг салгах гээд байж байхад ..., ..., ... гурав мотоциклтойгоо ирэнгүүтээ ... хөл хэсэг рүү нь мотоциклоороо мөргөж унагаасан юм. Би тэгэхээр чи яагаад хүн дайраад байгаа юм бэ гэхэд ... миний уруул хэсэгт толгойгоороо мөргөсөн...... талийгаач .... толгой хэсэг рүү заамдаж байгаад 5-6 удаа гараараа цохисон. ... мотоциклтой ирээд .... мотоциклоороо мөргөх үед .... хойшоо унаж байх үед нь ... ... баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. ... өөр хүн цохиж зодоогүй. ...Тухайн үед ..., ..., ..., ..., ... нар согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу ирсэн архи үнэртэж байсан. Бид дөрөв архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...Тухайн асуудлын дараа баруун шанаа хэсэг хавдсан, баруун нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг, (II хавтаст хэргийн 20-21 дэх хуудас)

насанд хүрээгүй гэрч Б.... “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр... ... руу .... гэх хүүхэд видео дуудлага хийсэн бөгөөд .... “чи манай найз нарыг яадаг болчихсон юм, бүгдийг чинь хутгалж, сүлбэж ална, сургуулийн урд талын нойлын хажууд гараад ир гэж хэллээ гэж надад тэр гурав хэлсэн. Тэгээд ..., ..., ... бид дөрөв ...сургуулийн урд талын нойл руу ...ирэхэд ... ..., ..., ..., ..., ... нар 2 мотоциклтой гурав гурваараа суучихсан ирсэн. ..., ..., ... гурав шууд яваад өгсөн. ..., ..., ... гурав үлдсэн юм. Тэгээд бид дөрвийн хажууд ирээд ... ... руу “чи яадаг болчихсон юм, мэнд устай явахад яадаг юм” гэж хэлээд ... руу дайраад байсан. ... эхлээд мотоциклоосоо бууж ирээд зүүн талын шанаа, нүүр хэсэг рүү нь эхлээд 4-5 удаа гараараа цохисон, дараа нь ... мотоциклтой ирээд .... хөл хэсэг рүү нь мөргөөд зогсох үед баруун гараараа .... баруун талын шанаа, нүд орчимд нь гараараа 1 удаа их хүчтэй цохисон тэгэхэд ... газарт сулбайгаад унаад өгсөн. ... өөр хүн цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлгээр (II хавтаст хэргийн 24-25 дахь хуудас)

амь хохирогч М... П... зодуулсан тухайгаа хэлснийг шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ч... “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ... хамраас цус гарсан, баруун нүд жаахан цус хурсан, бага зэргийн хавдартай, хөхөрсөн байдалтай харагдсан. Би юу болсон талаар лавлаж, дахин дахин асуухад ... зодуулсан гэж хэлсэн Би ... яагаад хүүхэдтэй зодолдсон юм бэ гэж асуухад ... надад би зодолдоогүй, намайг зодсон гэж хэлээд нулимс нь цийлгэнээд байсан. Би яагаад зодсон талаар лавлаж асуухад ... надад ... намайг өнгөрсөн шөнө гараад ир гэж дуудсан. Би гараагүй юм. Энэ асуудлаас болж зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, (II хавтаст хэргийн 02-04 дэх хуудас)

гэрч Б... “...Би талийгаач хүүхдийн баруун нүдний доод зовхи хөхөрсөн байсныг 2024 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн үдээс хойш мэдсэн. Тухайн үед талийгаач хүүхэд хоолондоо муу, бие өвдөөд байна гэхээр нь гал тогооноос аяга шөл хийлгээд талийгаачийн өрөөнд аваачиж өгсөн. Тэгээд талийгаачийг шингэн юм ууя гэхээр нь гал тогооноос цай авчирч өгөөд хэсэг хугацааны дараа дахин очиж ярилцахад ... гэдэг хүүхэд намайг зодсон, толгой руу нэг удаа гараараа цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, (II хавтаст хэргийн 56-58 дахь хуудас)

гэрч Я... “... 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед сурагчдын дотуур байр руу ороход ... орон дээрээ хэвтэж байсан бөгөөд сэрээгээд асуухад “... намайг зодсон, бие гайгүй” гэж хэлсэн. Би дотуур байрнаас гараад эмнэлэг рүү очиж эмч ... авчирч ... биеийг үзүүлэхэд .... эмч “гайгүй, толгой нь хөдөлсөн байна” гэж хэлээд эм бичиж өгөөд тариа хийсэн. Ямар тариа хийснийг мэдэхгүй. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ний өглөө 08 цаг 50 минутын орчимд сургуулийн дотуур байр руу очиж .... биеийг асуух гээд очих үед сургалтын менежер дотуур байрны үүднээс даллаад, намайг яваад очиход ... нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, (II хавтаст хэргийн 07-09 дэх хуудас)

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П... хохирогч М.... цохисон үйлдлийн улмаас хохирогч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай “... 1. Амь хохирогч Ц... цогцост: Духны баруун урд хатуу хальсан дээрх цус хуралт /гематом/,  нүдний ухархайн арын судас тасрал, их тархины баруун урд тал бөмбөлгийн дарагдал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Амь хохирогч Ц... цогцост: Духны баруун урд хатуу хальсан дээрх цус хуралт /гематом/,  нүдний ухархайн арын судас тасрал, их тархины баруун урд тал бөмбөлгийн дарагдал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Амь хохирогч Ц... цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн байна. Нас барсны дараа гэмтэл тогтоогдсонгүй. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Шинэ гэмтэл байна. 4. Амь хохирогч Ц.... цогцост үүссэн гэмтлүүд нь уялдаа холбоотой гэмтлүүд тул гэмтэл тус бүрээр салгах боломжгүй хүнд гэмтлүүд болно. 5. Амь хохирогч Ц... баруун нүдний ухархайн арын судас тасарч хатуу хальсан дээрх цус хуралтаас болж тархи дарагдал үүсэж нас барах шалтгаан болсон байна. 6. Амь хохирогч Ц... нь хатуу хальсны дээрх цус хуралтаас тархи дарагдаж нас барсан байна. 7. Амь хохирогч Ц... цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлтээр болон өөрийн гаргасан дүгнэлтээ тайлбарласан шинжээч Т... “...Тархины хатуу хальсан дээрх цусан хурааны үед тархи доргилтын үеийн шинж тэмдэгтэй адил шинж тэмдгүүд илэрдэг. Жишээ нь бөөлжих, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг. Цусан хурааны хэмжээ ихсэж, тархи дарагдлын шинжүүд нэмэгдсэн тохиолдолд хүндрэл үүснэ. Тухайн гэмтлийг компьютер томографик эсхүл рентген зургаар онош тодруулах боломжтой. Хүндрэл нэмэгдсэн тохиолдолд тухайн өвчтөн унтаарах болон өвчтөн ухаангүй болох шинж тэмдэг илрэх боломжтой. Онош тогтоогдсон тохиолдолд мэс заслын аргаар дарагдсан тархийг чөлөөлж амь насыг аврах боломжтой. Тархи дарагдаад удсан тохиолдолд тархи сэргэх, сэргэхгүй гэдэг асуудал яригдана...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

1.3. Шүүгдэгч нь хохирогчийн толгой болон нүүр хэсэгт 4-5 удаа цохиж, түүний толгойд хүнд гэмтэл учруулахад хүний амь хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч П… хохирогчийн толгой болон нүүр хэсэгт 4-5 удаа цохисон үйлдэл нь хохирогч Ц… баруун нүдний ухархайн арын судас тасарч хатуу хальсан дээрх цус хуралтаас болж тархи дарагдал үүсэж нас барсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч П... нь хохирогч Ц... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “амьд явах”-эрхийг зөрчиж түүний толгой тус газар цохисон үйлдлийн улмаас Ц... амь хохирсон нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй  байна.

Иймд шүүгдэгч П... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

1.4 Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б... шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Бусдын амь насыг хохироосон буруутай гэж үзэж байна” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.

1.5 Шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А... сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 150,000,000 төгрөгийг, оршуулахтай холбогдон гарсан зардал болон шүүх хуралдаанд ирж оролцохтой холбогдон гарсан замын зардал нийт 22,019,869 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед төлсөн 3,390,000 төгрөгийг хасаж 18,629,869 төгрөгийг Завхан аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургууль, шүүгдэгч П...., иргэний хариуцагч Д. ... нараас тус тус нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад П... төрсөн эцэг Д.... болон Завхан аймгийн ... сумын ерөнхий боловсролын сургуулийг иргэний хариуцагчаар татсан нь буруу байна.

Иргэний хариуцагч гэдэг нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирол гэм хорыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг хэлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өсвөр насны яллагдагчийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээлгэхээр заасан.

Гэтэл П… нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байна.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж зааснаар шүүгдэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх тул эцэг, эх, харгалзан дэмжигч түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээхгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллагад нөхөх хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг, Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2 дахь хэсэгт сургууль, хүүхэд хүмүүжүүлэх байгууллага нөхөх хариуцлага хүлээх зохицуулалтыг тус тус заасан.

Шүүгдэгч П… нь иргэний хариуцагчаар татагдсан Завхан аймгийн … сумын ерөнхий боловсролын сургуульд ямар нэгэн байдлаар хамааралгүй бөгөөд  Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2 дахь хэсэгт заасан сургууль нөхөх хариуцлага хүлээх этгээдэд  хамаарахгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан учир гэм хор учруулсан этгээд буюу П… оршуулахтай холбогдон гарсан зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж, иргэний хариуцагч Д…. болон Завхан аймгийн … сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

1.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А… амь хохирогч Ц…. оршуулахтай холбогдон гарсан зардал болон шүүх хуралдаанд ирж оролцохтой холбогдон гарсан зардал нийт 22,019,869 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 3390000 төгрөгийг хасаж 18,629,869 төгрөг нэхэмжилсэн байна.

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийт 25,794,272 төгрөгийн зардлын баримтыг хавсаргасан бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын хууль ёсны байдал, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал мөн эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэсний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гараагүй дараах зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал:

1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь талд авагдсан 7 гэж дугаарлагдсан 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100900 төгрөгийн худалдан авалтын баримт нь 183 дахь талд авагдсан 100900 төгрөгийн эд зүйл худалдан авсан баримттай давхацсан, учир дээрх 100,900 төгрөгийг,

 181 дэх талд авагдсан 2024 оны 07 дугаар сарын 21-ний  өдөр буюу амь хохирогчийг оршуулах зан үйл дууссанаас хойш худалдан авсан эд зүйлийн үнэ  156000 төгрөгийн,

 192 дахь талд авагдсан 10 гэж дугаарлагдсан юу худалдан авсан нь тодорхойгүй, 868500 төгрөгийн, Завхан аймгийн ... сумын ерөнхий боловсролын сургуулийн төлсөн зардал болох 193 дахь талд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шатахуун худалдан авсан 891,000 төгрөгийн, 194 дэх талд авагдсан  2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шатахуун худалдан авсан 129,300 төгрөгийн, 195 дахь талд авагдсан 2024 оны  04 дүгээр сарын 19-ний өдөр шатахуун худалдан авсан 89,988 төгрөгийн,  196 дахь талд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шатахуун худалдан авсан 54,000 төгрөгийн, 197 дахь талд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шатахуун худалдан авсан 169,200 төгрөгийн,

198 дахь талд авагдсан  14 гэж дугаарлагдсан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тамхи, тараг зэрэг барааг ширхгээр худалдан авсан 39300 төгрөгийн, 

201 дэх талд авагдсан 33 гэж дугаарласан тасалбарын үнэ  2000 төгрөгийн, 213 дахь талд авагдсан 38 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр CU сүлжээ дэлгүүрээс  авсан  кофений үнэ 1700 төгрөгийн,

214 дэх талд авагдсан 42 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр CU сүлжээ дэлгүүрээс  авсан  кофений үнэ 4400 төгрөгийн,

216 дахь талд авагдсан 57 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр юу худалдан авсан нь тодорхойгүй 10,500 төгрөгийн, 76,000 төгрөгийг, 58 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр юу худалдан авсан нь тодорхойгүй 55,250 төгрөгийн, 68 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр юунд зарцуулагдсан нь тодорхойгүй 1000 төгрөгийн, 69 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр эм худалдан 28,994 төгрөгийн, 70 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр юунд зарцуулагдсан нь тодорхойгүй 1000 төгрөгийн, 73 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр замын хоол хүнс худалдан авсан 92,000 төгрөгийн,

221 дэх талд авагдсан 98 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ундаа 1 ширхэг, бохь 1 ширхэг зэргийг худалдан авсан 25530 төгрөгийн, 104 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр худалдан авсан эмний үнэ 6750 төгрөгийн,

225 дахь талд авагдсан машины засвар үйлчилгээний үнэ 138,000 төгрөгийн,

201 дэх талд авагдсан 31 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 2000 төгрөгийн, 190 дэх талд авагдсан хэдэн сарын хэдний өдөр худалдан авсан нь тодорхойгүй хадагны үнэ 42000 төгрөгийн, 199 дэх талд авагдсан 19 гэж дугаарласан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу оршуулах үйл ажиллагаа дууссанаас хойш худалдан авсан шатахууны үнэ 101700 төгрөгийн, 23 гэж дугаарласан хэзээ худалдан авсан тодорхойгүй сүүний үнэ 21150 төгрөгийн,

199 дэх талд авагдсан 26 гэж дугаарласан 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шатахуун худалдан авсан 111200 төгрөгийн,

209 дэх талд авагдсан хэзээ юу худалдан авсан нь тодорхойгүй 92000 төгрөгийн, 212 дахь талд авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Барс-2 захын цайны газраас хоол худалдан авсан 82000 төгрөгийн,

213 дахь талд авагдсан 39 гэж дугаарласан хэзээ юу худалдан авсан нь уншигдахгүй 8400 төгрөгийн,

216 дахь талд авагдсан 45 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 53000 төгрөгийн , 46 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 14900 төгрөгийн, 48 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 131400 төгрөгийн, 63 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 1000 төгрөгийн, 71 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 1000 төгрөгийн,

217 дахь талд авагдсан 78 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 1000 төгрөгийн, 83 гэж дугаарласан 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 1000 төгрөгийн, 84 гэж дугаарласан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 1000 төгрөгийн,

223 дахь талд авагдсан 105 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр юунд зарцуулсан нь тодорхойгүй 4550 төгрөгийн,

224 дэх талд авагдсан 106 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  ундаа худалдан авсан 8750  төгрөгийн, 107 гэж дугаарласан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөөхий, цэвэр сүү худалдан авсан 9500 төгрөгийн, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүнсний зүйл худалдан авсан 46,200 төгрөгийн, юунд зарцуулсан нь тодорхойгүй 4000 төгрөгийн,  2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүнсний зүйл худалдан авсан 21,000 төгрөгийн нийт 3,786,062 төгрөгийн зардлыг амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирсэнтэй холбогдон гарсан зардал  гэж үзэхгүй учир дээрх 3,786,062  төгрөгийг хасч шүүгдэгч амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал болон бусад зардалд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон 22,008,210 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  3,390,000 төгрөгийг төлсөн нь А..., П... нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх 22,008,210 төгрөгөөс 3,390,000 төгрөгийг хасаж шүүгдэгчээс 18,618,210 төгрөгийг  гаргуулж хохирогч А… олгох нь зүйтэй байна.

1.7 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А... сэтгэцэд хор уршиг учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай “...1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А... (РД: ...) –ын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох боломжтой. 2. А.... сэтгэцэд уй гашуугийн болон гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон эх А…. нь амь хохирогчийн гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт  “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан.

Дээрх заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг харгалзахгүйгээр гэм хорын нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийн хэмжээний аль ашигтайгаар хохирогчид олгохоор зохицуулсан.

Хуулиар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээг өөрчлөх эрхийг шүүхэд олгоогүй учир Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг тогтоосон хүснэгтийг шүүх баримтлах үндэслэлгүй байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг тогтоосон хүснэгт нь хүний амь нас хохирсноос бусад хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахад баримтлах аргачлал бөгөөд хүн нас барсан тохиолдолд сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуульд зааснаар гаргах тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б….“ шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа тул  Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг тогтоосон хүснэгтийн 3 дугаар зэрэглэлээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Амь хохирогч М… нь нас барах үедээ 17 жил 3 сар 19 хоногийн байсан нь хохирогчийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч өсвөр насандаа нас барсан байдлыг харгалзан нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нь хохирогчид илүү ашигтай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын дундаж наслалт эрэгтэй хүний хувьд 67,62 /2023 оны статситик дүн https://www2.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_0300_030V1&13999001_select_all=1&13999001SingleSelect=_030V1_T3&SOUM_select_all=0&SOUMSingleSelect=_0&YearY_select_all=0&YearYSingleSelect=_2023&viewtype=table/  байгаа ба үүнээс нас барсан хүний нас болох 17.40-ийг хасч  зөрүүг тооцоолоход 50,22 байна.

Амь хохирогчийн наслалтын зөрүүг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцоход нөхөн төлбөрийн хэмжээ 165,726,000 төгрөг байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох позитив эрхийг хангах үүднээс түүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт нэхэмжилсэн 150,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Шүүгдэгч П... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.     

2.2 Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.3 Шүүгдэгч П... болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг танилцуулж тэмдэглэлд тусгуулсны дараа хохирол нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан.

Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд оршуулахтай холбогдон гарсан зардал болон бусад зардал нийт 18,618,210 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А... “дансаар 18,620,000 төгрөгийг хүлээж авсан“ тухай  мэдүүлэг, түүний эзэмшлийн ХААН банкин дахь 527574303 дансанд 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18,300,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг оршуулахтай холбогдон гарсан зардал болон бусад зардлыг төлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-“...учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ” гэж  зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулахтай холбогдох гарсан зардал болон бусад зардлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.            

2.4 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулахтай холбогдон гарсан зардал болон бусад зардалд 18,620,000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Мөн 18 насанд хүрээд 1 сар 2 хоногийн дараа гэмт хэрэг үйлдсэн буюу нийгэмд  байр сууриа олох, нийгэмших арга барилаа олоогүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас доогуур ял оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгч П... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

2.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан. Энэ нь 18 насанд хүрсэн боловч насанд хүрсэн хүний оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй харьцуулахад өөрийн үйлдлийн нийгмийн аюулын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээнд хөгжөөгүй 21 нас хүртэлх оюуны хөгжлийн байдлыг харгалзан ял оногдуулах тухай зохицуулалт.             

Хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай “П... сэтгэхүйн хөгжил нь өөрийн насны түвшинд байгаа болно” гэсэн дүгнэлтээр П… өсвөр насны хүнд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

2.6 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулахтай холбогдон гарсан зардал болон бусад зардалд нийт 18,620,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.... 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П... оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч  П... өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь  хэсэгт зааснаар иргэний хариуцагч Завхан аймгийн ... сумын ерөнхий боловсролын сургууль болон Д... нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П... сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр  150,000,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.... олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан 18,620,000 төгрөгийн зардлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн  өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор, иргэний хариуцагч тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

                                     П.ДОРЖБАЛ