| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
2025 02 04 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Бямбажав, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэйгээр
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
иргэдийн төлөөлөгч П.Энхбаатар,
улсын яллагч Б.Баттуяа,
шинжээч эмч Ө.Шаарийбуу,
шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Цолмон,
шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар *******д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2404000000153 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:............. иргэн, .......... оны ........ дугаар сарын ..........-ны өдөр ........ аймгийн .........суманд төрсөн, .......... настай, ......., ........ боловсролтой, .......... мэргэжилтэй, ........, ам бүл ......., , ........... хамт .......... дүүргийн......... дүгээр хороо, .......... дугаар гудамжны .......... тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* (РД:*******),
............ иргэн, .......... оны ....... дүгээр сарын ........-ны ө........дөр . аймгий.......... суманд төрсөн, .......настай, .........., .......боловсролтой, ............... мэргэжилтэй, “............. ....... ажилтай, ам бүл ........., .........., ............ хамт .......... дүүргийн ............ дүгээр хороо, ............ дугаар гудамжны .............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт (РД:),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тогос-Уулын 6 дугаар гудамжны 19 тоотод өөрийн гэртээ 2024 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар цээж, хэвлий хэсэгт нь 2 удаа хутгаар хатгаж цээжний хөндийн нэвтэрсэн шарх, өрцний гэмтэл, хэвлийн хөндийн хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тогос-Уулын 6 дугаар гудамжны 19 тоотод ******* гэрт 2024 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим хохирогч *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж духны өмнөд хэсэгт ил шарх, баруун талын шилбэний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Багануур дүүргийн Дунд байдлаг гэх газар мал малладаг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс Багануурт байх гэртээ ирсэн юм. Тэгээд өчигдөр орой 20 цагийн үед ахын гэрт орсон бөгөөд эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ байсан. Тэгээд би гийн эхнэртэй хамт дэлгүүр ороод 2 том савтай пиво аваад тэй хувааж уусан. Тэр үед гийн бага хүүхэд нь уйлаад байхаар манайд орж пивио ууж дуусгасан. Тэгээд гэртээ ороод бид хоёр пиво уугаад нэлээн согтсон тэгсэн ******* ах “чи манай эхнэртэй зүгээргүй энээ тэрээ” гээд бид хоёрын дунд маргаан болсон. Тэгэхээр нь би “та ийм юм ярьж байгаа бол гэртээ орж унтаа” гэж хэлээд би ширээ дэрлээд сандал дээрээ суугаад унтсан. Тэгээд нэг харсан ******* ах намайг газар унагаагаад миний дээр суугаад толгой нүүр рүү цохисон, би тэгээд нүүрээ хамгаалах гээд биеэрээ хажуу тийш эргэсэн тэгсэн толгойны зүүн дээд хэсэг рүү гараараа цохиод байсан. Би тэгээд та “хүн аллаа шдээ боль” гэж хэлэхэд цохиод л байсан тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хутга барьж явсанаа би санахгүй байна. ******* ахын гэрийн хашааны арын хаалганы хажууд доошоо хараад унтаж байснаа сэрсэн тэгсэн цагдаа нар ирчихсэн байсан. Би ахтай үеэлүүд бөгөөд өш хонзон, өр авлагын зүйл байхгүй. Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хутга манай хутга мөн ... Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр маань жирэмсэн ба 5 сард төрнө. Хохиролд 3,500,000 төгрөг бэлнээр өгч, 1 үхэр 1,500,000 төгрөгөнд тооцож, нийт 5,000,000 төгрөг төлсөн. Хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 2,346,884 төгрөгийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32, 34, 109, хуралдааны тэмдэглэлээс),
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүнд хутгалуулаад Улаанбаатар хотод 10 хоног Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. 2024 оны 08 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед манай үеэл дүү ******* манай гэрт ганцаараа орж ирсэн бөгөөд манай эхнэртэй хамт дэлгүүр гараад том савтай пиво авчирсан. Тэгээд “сэтгэл санаа тиймэрхүү байна” гээд 2 пиво задлаад бид хоёр хувааж уусан. Тэгээд дахиж пиво уухаар болоод дэлгүүр орж 2 том пиво аваад гэрт орж ууцгаасан. Тэр үед манай эхнэр орж ирээд явсан бөгөөд үүний дараа нь ******* над уу агсраад “намайг цохь,барь” гэх зэргээр хэлээд бид хоёр харилцаж зодолдсон. Тэгээд би гэрээс гараад явж байтал араас ******* ирээд хутгаар миний зүүн хөхний доод хэсэг нэг удаа, хэвлий хүйсний ойролцоо нэг удаа хутгалсан. Тэгээд би зугатаагаад гэрийн хашаагаа давж гэртээ ороод түргэн дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр барьцалдаж байхдаа би нүүр болон шанаа хэсэгт, дух хэсэг рүү нь ганц хоёр удаа цохисон. Тэр үед би гартаа ямар нэгэн зүйл бариагүй... Би ******* гэх хүнтэй ах дүү нарын хүүхдүүд юм. Хувийн өс хонзон янз бүрийн асуудал байхгүй. Урьд нь хоорондоо хэрэлдэж зодолдож байгаагүй. Сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Хохиролд 5,000,000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40, 111, хуралдааны тэмдэглэлээс)
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Манайх Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тогос-Уулын 5-17 тоотод оршин суудаг. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд манай арын хашаанд байдаг манай нөхрийн үеэл дүү ******* нь бага зэрэг архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Би дэлгүүр орох болоод гарах гэтэл ******* цуг явъя гээд надтай цуг дэлгүүр гарсан. ******* нь дэлгүүрээс 2 литрийн Сэнгүр гэх том пиво хоёрыг аваад манайд буцаад ирсэн. Тэгээд тухайн үед би “ах чинь чамтай уухгүй байх” гэж хэлсэн, тэгсэн манайд ороод ******* манай нөхрийг “ах хоёулаа ганц, ганц пиво ууя” гэж хэлээд тэгээд цуг уусан. Тэгээд тэр хоёр тухайн хоёр пиво уугаад хэсэг юм ярьж суусан, пиво ууж дуусгаад дахин нэмж уухаар болоод манай нөхөр, ******* хоёр дэлгүүр гарсан. Тэгээд гэртээ буцаж орж ирээгүй цаг гаран болсон тэгээд би хайгаад дэлгүүрийн худалдагч руу залгаж асуухад аль түрүүн гарсан гэж хэлсэн. Тэгээд би хайгаад ******* гэрт ороход тэр хоёр уучихсан сууж байсан. Манай нөхөр “би зүгээрээ жоохон байж байгаад орно” гэж хэлсэн тэгэхээр нь би гэртээ харьсан. Гэрт ороод би 10 минут болсон уу үгүй юу манай нөхөр гэрлүүгээ мөлхөөд орж ирсэн. Хутгалуулчихлаа хурдан түргэн дуудаарай гэсэн. Түргэн дуудаад удаад байхаар нь бид хоёр өөрсдийн машинтайгаа эмнэлэг рүү явж байтал замд түргэний машинтай таараад тэгээд эмнэлэг дээр очсон юм. ...Тухайн асуудал болсны дараа цагдаа нар хайгаад олоогүй харин манай нөхрийг хутгалсан хутгыг нь манай хашааны зүүн булангаас олсон тэр хутга нь манай хутга биш Г. хутга байсан байх....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо 47-35 тоотод ээжийнхээ гэрт байсан. Тэр өдөр манай нөхөр ******* нь хөдөөнөөс Багануур дүүрэгт 17 цагийн орчимд ирсэн. Ирээд надтай ирж уулзчихаад явсан. Тухайн үед бид хоёр маргалдаад салсан. Би ээжийнхээ гэрт хүүхдээ хараад үлдсэн ******* гэртээ харилаа гээд явсан. Тэгээд тэр орой нь утасгүй байгаа болохоор урд талын хашаанд байдаг ******* ахын эхнэр рүү залгаад “Манай гэрийн гэрэл асаалттай байна уу” гэж асуулгасан “анзаараагүй” гэж хэлсэн. Удалгүй эгч рүү “унтаачээ” гэж чат бичихэд танай хаалгыг тогшиж байна гэж хэлсэн. Удаагүй миний дугаар луу залгаад “*******, ******* хоёр дэлгүүр явчихаад ирэхгүй байна, ахыг чинь нэг их уулгуулмааргүй байна” гээд танайх руу орох гэхээр нохойноос чинь айгаад байна, боломжтой бол чамайг очоод авчих уу гэсэн. Тэгээд удалгүй эгч ирээд байрнаас аваад манайд очсон. Тэгээд эгч бид хоёр хашаандаа ороод байшингийн цонхоор харсан хүний гар харагдаад байсан, тэгсэн эгч намайг “манайд орж бай би харчихаад яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд би ******* ахын гэрт ороод байж байтал эгч удалгүй араас ороод ирээд “нөгөө хоёр зүв зүгээр инээлдээд юмаа уугаад сууж байна, чамайг хүргэж өгье” гээд намайг буцаад ээжийн байр руу хүргэж өгсөн. Намайг ээжийн гэрт ороод удаагүй байж байтал эгч над руу залгаад, “******* манай нөхрийг хутгаар зүсчихлээ, танай нөхрийг шоронд нь хатаана” гээд уурлаад ярьсан. Тэгээд би гараад такси бариад ******* дүүг дагуулж очихоор болоод утас руу нь яриад Ахиц дэлгүүр дээр уулзсан, тэгээд би дүүтэй нь манай гэр рүү явсан тэгсэн замдаа ******* ахын машинтай зөрсөн, тэгээд би эгч рүү залгаад ярьсан эмнэлэг рүү явж байна гэсэн би араас нь дагаад эмнэлэг дээр очсон. ******* ах хутгалуулсан байсан. Би түшээд хүлээн авах руу оруулсан. Хүлээн авах дээр хүлээгээд байж байтал манай нөхөр ******* гурван цагдаатай ирсэн ******* нь дух нь шалбарсан нүүр ам нь цус болчихсон байсан намайг *******тэй уулзуулаагүй. Тэгээд хадам аавдаа хэл дуулгах гээд хөдөө явсан. ...Тухайн асуудлын дараа *******тэй уулзаад асуухад “******* ах эхнэрээ надтай хардсан, би ийм зүйл ярих гэж байгаа бол та явж амараа” гэж хэлсэн. Тэгээд намайг ширээ налаад унтаж байхад нэг харсан миний нүүр амруу цохиж байсан гэж хэлсэн. ...Тухайн асуудал болохоос өмнө би нөхөртэйгээ уулзахад нүүр ам нь зүгээр байсан. Харин духан дээр нь нэг сорви байгаа тэр нь өмнө нь мотоциклтой усанд шивээд духаа гүүрний бетон цемент хоолойг мөргөөд жоохон шалбалсан байсан тэрэндээ оёдол тавиагүй хоёр гурав хоноод эдгэрсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46),
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Дээрх духны шарх, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Тухайлбал гараар цохих /бөгж/ юм мөргөх, цохих, цохигдох гэх мэт үед учирсан байх боломжтой....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 113, тэмдэглэлээс),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай “............ биед духны өмнөд хэсэгт ил шарх, баруун талын шилбэний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 59-60) ,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 258 дугаартай “*******н биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, өрцний гэмтэл, хэвлийн хөндийн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх цээжний хөндийн нэвтэрч, өрц хатгагдсан шарх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 104-105),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 28/112 тоот албан бичигт “Иргэн ******* /РД:................./ нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Багануур Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 106,190 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 36),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 28/107 тоот албан бичигт “Иргэн ******* /РД:.........../ нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Багануур Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 222,694 төгрөг, алсын дуудлага 530,712 төгрөг, цэргийн төв эмнэлэг мэс засал 1,346,320 төгрөг, амбулаторын хяналтын үзлэг 28,808 төгрөг, нийт 2,346,884 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 42),
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “шар цоохор өнгийн барзгар бариултай никел гялгар өнгийн ажлын хэсэгтэй, хутганы нийт урт нь 29 см, ажлын хэсгийн урт нь 17 см, бариул хэсэг нь 12 см ажлын хэсэгтээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 15, 21),
Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 39 дугаартай тогтоолоор “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоол, 1/24320030 хувийн хэргийн дугаартай ******* ******* /РД:............/ нь 1 /нэг/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг бүрэн эдэлж дууссан байх тул ******* ******* /РД:............./-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ (хх-ийн 149),
Хохирогч *******н биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 12, 69-103),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7),
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-20),
Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “******* нь 1,92 хувьтай” гэжээ (хх-ийн 9),
Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 57-58),
Хохирол төлсөн баримт (хх-ийн 243-244, 2 хх-ийн 9),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 10-11, 117-134, 153-158),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 159),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 135, 140-145, 147-148) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тогос-Уулын 6 дугаар гудамжны 19 тоотод өөрийн гэртээ 2024 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдан улмаар ******* нь *******н цээж, хэвлий хэсэгт нь 2 удаа хутгаар хатгаж цээжний хөндийн нэвтэрсэн шарх, өрцний гэмтэл, хэвлийн хөндийн хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан, ******* нь ******* толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж духны өмнө хэсэгт ил шарх, баруун талын шилбэний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Шүүгдэгч ******* “Бид хоёр пиво уугаад нэлээн согтсон. ******* ах чи манай эхнэртэй зүгээргүй энээ тэрээ гээд бид хоёрын дунд маргаан болсон тэгэхээр би та ийм юм ярьж байгаа бол гэртээ орж унтаа гэж хэлээд би ширээ дэрлээд сандал дээрээ суугаад унтсан. Тэгээд нэг харсан ******* ах намайг газар унагаагаад миний дээр суугаад толгой нүүр рүү цохисон би тэгээд нүүрээ хамгаалах гээд биеэрээ хажуу тийш эргэсэн тэгсэн толгойны зүүн дээд хэсэг рүү гараараа цохиод байсан би тэгээд та хүн аллаа шдээ боль барь хэлэхэд цохиод л байсан тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна” гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч *******гийн “******* над руу агсраад “намайг цохь,барь” гэх зэргээр хэлээд бид хоёр харилцаж зодолдсон. Тэгээд би гэрээс гараад явж байтал араас ******* ирээд хутгаар миний зүүн хөхний доод хэсэг нэг удаа, хэвлий хүйсний ойролцоо нэг удаа хутгалсан. Тэгээд би зугатаагаад гэрийн хашаагаа давж гэртээ ороод түргэн дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр барьцалдаж байхдаа би нүүр болон шанаа хэсэгт, дух хэсэг рүү нь ганц хоёр удаа цохисон” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “Гэрт ороод би 10 минут болсон уу үгүй юу манай нөхөр гэр рүүгээ мөлхөөд орж ирсэн хутгалуулчихлаа хурдан түргэн дуудаарай гэсэн. Түргэн дуудаад удаад байхаар нь бид хоёр өөрсдийн машинтайгаа эмнэлэг рүү явж байтал замд түргэний машинтай таараад тэгээд эмнэлэг дээр очсон. Тухайн асуудал болсны дараа цагдаа нар хайгаад олоогүй. Харин манай нөхрийг хутгалсан хутгийг нь манай хашааны зүүн булангаас олсон тэр хутга нь манай хутга биш Г. хутга байсан байх” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “ эгч над руу залгаад ******* манай нөхрийг хутгаар зүсчихлээ, танай нөхрийг шоронд нь хатаана энээ тэрээ гээд уурлаад ярьсан. Тэгээд би гараад такси бариад ******* дүүг дагуулж очихоор болоод утас руу нь яриад Ахиц дэлгүүр дээр уулзсан тэгээд би дүүтэй нь манай гэр рүү явсан тэгсэн замдаа ******* ахын машинтай зөрсөн тэгээд би эгч рүү залгаад ярьсан эмнэлэг рүү явж байна гэсэн би араас дагаад эмнэлэг дээр очсон. ******* ах хутгалуулсан би түшээд хүлээн авах руу оруулсан. Хүлээн авах дээр хүлээгээд байж байтал манай нөхөр ******* гурван цагдаатай ирсэн ******* нь дух нь шалбарсан нүүр ам нь цус болчихсон намайг *******тэй уулзуулаагүй” гэсэн мэдүүлэг,
-Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “Дээрх духны шарх, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Тухайлбал гараар цохих /бөгж/ юм мөргөх, цохих, цохигдох гэх мэт үед учирсан байх боломжтой” гэсэн мэдүүлэг,
-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай “............... биед духны өмнөд хэсэгт ил шарх, баруун талын шилбэний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 258 дугаартай “*******н биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, өрцний гэмтэл, хэвлийн хөндийн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх цээжний хөндийн нэвтэрч, өрц хатгагдсан шарх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 28/112 тоот албан бичиг,
-Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 28/107 тоот албан бичиг,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
-Хохирогч *******н биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл,
-Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэмтлийн "хүнд" зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.
"Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******н цээж, хэвлий хэсэгт нь 2 удаа хутгалж, цээжний хөндийн нэвтэрсэн шарх, өрцний гэмтэл, хэвлийн хөндийн хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* нүүр болон шанаа хэсэгт, дух хэсэг рүү нь ганц хоёр удаа цохиж түүний эрүүл мэндэд нь духны өмнөд хэсэгт ил шарх, баруун талын шилбэний хэсэгт цус хуралт гэмтэл гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, уур бухимдлаа барьж чадахгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч П.Энхбаатарын гаргасан “Шүүгдэгч нар нь бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******н эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба *******эс хохирогч Г.Ган-өлзийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5,000,000 төгрөгийг төлсөн, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 2,346,884 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан, шүүгдэгч ******* нь хохирогч ******* эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 106,190 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн, ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хэн аль нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мартаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэх саналтай байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүгдэгч *******н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч ******* хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шар цоохор өнгийн барзгар бариултай никел гялгар өнгийн ажлын хэсэгтэй, хутганы нийт урт нь 29 см, ажлын хэсгийн урт нь 17 см, бариул хэсэг нь 12 см ажлын хэсэгтээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шар цоохор өнгийн барзгар бариултай никел гялгар өнгийн ажлын хэсэгтэй, хутганы нийт урт нь 29 см, ажлын хэсгийн урт нь 17 см, бариул хэсэг нь 12 см ажлын хэсэгтээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ
ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН