Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2021/00444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шуугч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийг 13 дугаар хороо, Солонго төвийн 2 давхарт 203 тоотод байрлах, .................................... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу жишиг хороолол гудамж 11 тоотод оршин суух, эрэгтэй, ................................................ холбогдох,

Зэээлийн гэрээний үүрэгт 7.360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргал, хариуцагч Ж.............., түүний өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “.............” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Жинхүүгийн ............. нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “.............” ХЗХ-нд гишүүнээр элсээд тухайн өдрөө

  1. 000         төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлсэн байгаа. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засаг болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ зээлийн хэрэгцээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх хуулийн этгээд гэсэн байгаа. Манай хадгаламж зээлийн хоршооны хувьд санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад 2017 оноос хойш үйлчилгээгээ явуулж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хоршооны зүгээс зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлэх шаардлагыг мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч Ж.............. нь биелүүлээгүй. Иймээс зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үндсэн төлбөр
  1. 000           төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 24 сарын хүү, 3.360.000 төгрөг ингээд нийт 7.360.000
 

болж хуримтлагдсан. Бид одоогийн нөхцөл байдлыг харгалзаж үзэн нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байгаа. Иймээс хариуцагч талаас гэрээний үүргийн гүйцэтгэл

  1. төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.............. шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний данс руу дөнгөж мөнгө ороод л н.Итгэл гэдэг хүн буцаагаад авчихсан. Ямар ч гэрээ байгуулаагүй гарын үсэг зураагүй гэжээ.

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “.............” ХЗХ нь хариуцагч Ж..............аас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,360,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1.680.000 төгрөгийг хасаж, үлдэх 5.680.000 төгрөгийг нэхэмжилж байна.

“.............” ХЗХ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоо байх бөгөөд Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлтэй болох нь гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар тогтоогдож байна. /хх 3-5/

Нэхэмжлэгч “.............” ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд “дарга Т.Гантуул, хувьцаа эзэмшигчийн тоо 40” гэсэн өөрчлөлт бүртгэгдсэн байх ба дарга Т.Гантуул 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Б.Халиунжаргалд итгэмжлэл олгосон.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 7.360.000 төгрөгийг хариуцагч Ж..............аас нэхэмжилж нэхэмжлэлийн үндэслэлээ үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 3.360.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй гэж тайлбарлаж байна.

Зээлийн гэрээний 2.1.5-д зээлийн хугацаа 12 сар гэж бичигдсэн байх бөгөөд

  1. 000 төгрөгийн 3.5 хувийн хүү сарын 140.000 төгрөг 12 сарын 1.680.000 төгрөг болж байх бөгөөд 1.680.000 төгрөгийн үндэслэлээ 24 сарын хугацаатай гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1.680.000 төгрөгөөс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчөөгүй бөгөөд татгалзал нь бусдын эрх, ашиг сонирхол зөрчөөгүй хуульд нийцнэ.

Ж.............. нь ".............” ХЗХ-ны гишүүнээр 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүний анкет бөглөж, мөн өдрөө 18102702 дугаар зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээний зориулалтаар сарын 3.5 хувийн /30 хоногийн/ 12 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20

 

хувь байхаар тохиролцож, зээлийн гэрээг бичгээр үйлдэж, мөнгөө өөрийн дансаар шилжүүлж авсан үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх 7-12/

Хариуцагч Ж..............т нэхэмжлэлийг 2031 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулан баримтад гарын үсэг зуруулсан бөгөөд хариу тайлбараа 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хх 21-23, 24-25/

Хэрэгт авагдсан хариуцагч Ж..............ын Хас банкны 5001005743 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг орсон нь түүний дансны хуулга, “.............” ХЗХ-ны Хас банкны 5002033248 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх 13-14, 26/,

Хариуцагч Ж.............. нь зээлийг дансаар шилжүүлэн авсан байх бөгөөд мөн өдрөө бэлэн зарлага хийж мөнгө авсан талаар маргаагүй.

Итгэл гэж хүнд өгсөн гэж тайлбарлаж буй нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөнгө шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-д тус тус заасан хэлцэл хийгдсэн, гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхпэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч “.............” ХЗХ зээлийн гэрээний үүргийг Ж..............аас шаардах эрхтэй, Ж.............. нь үндсэн зээл болон түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж..............аас

  1. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “.............” ХЗХ-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч Ж.............. нь тус зээлсэн 4.000.000 төгрөгийг Итгэл гэж хүнд өсгөн, би хариуцахгүй гэж буй нь үндэслэлгүй байх бөгөөд учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг мөн нэхэмжлэгч, хариуцагч нь өөрийн шаардпага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамраалтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төслөн 132800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж..............аас 105.830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.............” ХЗХ-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,451.2, Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д тус тус зааснаар хариуцагч Боржигон овогт Жинхүүгийн ............. /РД:НЭ69010970/-с 5.680.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “.............” ХЗХ-нд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
  1. 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж..............аас 105.830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.............” ХЗХ-д олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ