| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
2024 01 30 2025/ШЦТ/****
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Иргэний нэхэмжлэгч Д.Ө (цахимаар),
Иргэний хариуцагч А.У (цахимаар),
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дгийн Ад холбогдох эрүүгийн 2438001130455 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овогт Дгийн А, ** оны ***дүгээр сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, *** настай, ***, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *****, ам бүл ***, Хөвсгөл аймгийн *************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн *************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.А нь Хөвсгөл аймгийн *************** багийн нутаг дэвсгэр “***************” гэх газарт 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчин явсан Б.***************гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.А нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн *************** багийн нутаг дэвсгэр “***************” гэх газарт Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчин явсан Б.***************гийн амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 18-23-р хуудас),
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 24-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 25-30-р хуудас),
Шүүгдэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед би талийгч ***************гийн хамт Мөрөн сумаас Хатгал тосгон руу мөсний баярт очиж ойр зуурын юм зарах гээд явж байсан юм. Тэгээд хужиртын даваа даваад цаашаа 50, 100 цогцолборын наахан талд явж байхад талийгч надад бие засна гэхээр нь жоохон явж байгаад зогсоод бие засна гэж хэлсэн чинь гэнэт л миний ардаас ирээд машин мөргөсөн. Нэг мэдсэн чинь машин маань өнхөрсөн хамтран амьдрагч Б.*************** бурхан болсон байсан....Анх гэрээс гарахдаа би талийгчид суудлын бүсээ зүүгээрэй гэж хэлсэн. Тухайн үед суудлын бүсээ зүүж байгаа юм шиг харагдаж байсан. Тэгээд осол болсны дараа харахад талийгч суудлын бүсээ ном журмын дагуу зүүгээгүй цээж хэсгээрээ давуулаад суудлын бүсээ зүүсэн байсан юм байна лээ. Би бол яг бүсээ зүүсэн байсан. Би өөрөө группт байдаг болохоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм. Миний ах дүү нар нийлж хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөг өгсөн байгаа...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын мөрдөн шалгах шатанд өгсөн: “…Талийгчийн төрсөн аав болох Бнь миний төрсөн дүү байгаа юм. Над дээр талийгч 6 дугаар анги хүртлээ байсан...Би тухайн осолд ордог өдөр буюу 03 дугаар сарын сарын 02-ны өдөр мэдсэн. Тухайн өдөр надад Аын төрсөн эгч нь хэлсэн....А гэдэг залуу талийгчийн гурван хүүхдийг нь л аятайхан авч яваад сар болгон тодорхой хэмжээний мөнгө өгөөд байх юм бол надад гомдол санал байхгүй...Хохирол нөхөн төлбөр төлсөн байгаа. Надад 10,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг нь би хүлээж аваад талийгч ***************гийн гурван хүүхдэд өгсөн байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор дүгнэлт гаргуулахгүй. Талийгч ***************гийн төрсөн аавтай нь өмнө нь сууж байсан хүн болох ***** гэдэг хүний төрсөн охин Д харж ханддаг. Одоо талийгчийн гурван хүүхэд Дгийн гэрт байгаа. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 33, 35-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Д.Өы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн үед үйлдвэр амарсан байсан, осол болсон талаар нэлээн олон хоногийн дараа дам яриагаар сонссон тэгээд дотруулсан У гэдэг нөхөр удирдах албан тушаалтнуудад мэдэгдээгүй дур мэдэн аваад явсан байсан…Компанийн эзэмшлийн ***** дугаартай автомашин гэмтэж эд хөрөнгийн хохирол учирсан байгаа. Гэм буруутай этгээдээс компанид учирсан хохирлыг нэхэмжилж төлүүлэх байр суурьтай оролцож байна. Тухайн үед үйлдвэр амарсан байсан учраас компанийн зүгээс зөвшөөрөл өгч машин явуулсан зүйл байхгүй.... Үйлдвэрийн дарга байдаг бөгөөд тэр хүнээс зөвшөөрөл авах ёстой...Гэм буруутай этгээдээс дүгнэлтээр гарсан 9,430,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч А.Уийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Бусдын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан гээд шинжээчийн дүгнэлтээр гарчихсан байхад яагаад би энэ төлбөрийг хувааж төлөх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.У миний бие 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт автомашин жолоодож байх үедээ зам тээврийн осолд холбогдож Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шалгагдсан. Үйлдвэр ажиллаж байх үед би хааяа унадаг байсан...Би тухайн үед зөвшөөрөл аваагүй....” гэх мэдүүлэг,
Гэрч Г.*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу өчигдөр Мөрөн суманд 15 цагийн үед ирж хоночихоод өнөө өглөө 08 цаг өнгөрч байхад Мөрөн сумаас буцаад Хатгал тосгон орж мөсний баяр үзэхээр явж байсан. Замд явж байхдаа эгч У урд явж байсан мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн машиныг гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь орох гэж явахад урд явсан Приус 20 маркийн машин бас урдаа явсан машиныг гүйцэж түрүүлэх гэсэн болтой шууд урдуур дараад замын голын цагаан зураас даваад ороод ирсэн. Тэгээд машин тэр машины зүүн талынх нь хаалга хавьд л мөргөсөн гэж санагдаж байна. Тэр машиныг мөргөөд У эгч машинаа зүүн тал руу гарч замаас гараад манай машин унаж эргэсэн санагдаж байна. Би яг тэр машиныг мөргөж замаас гарснаас хойш сайн мэдэхгүй болсон. Ямар ч байсан машин эргээд байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан. Машин зогссоны дараа бууж харахад манай машин ертөнцийн зүгээр урд чигт буюу явж байсан чиглэлээсээ эсрэг тал руу харж зогссон байсан. Нөгөө машин цаахан талд зүүн талаараа урд зүгт харж унасан байдалтай байсан. Эгч бид хоёрыг бууж ирэхэд тэр машины жолооч болтой ах машинаасаа гараад ирчихсэн наад талд хэвтэж байсан эхнэр нь юмуу гэмээр хүний хажууд сууж байсан....У эгчийн унаж явсан машин ***** ХХК буюу эгч бид хоёрын ажилладаг компанийн машин байгаа юм....” гэх мэдүүлэг (хх-ийн 45-р хуудас),
Гэрч А.Уийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2024 оны 03 дугаар сарын 02-ны өглөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 09 цагийн үед хөдөлж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон орохоор өөрийн төрсөн дүү *****ийн хамт *************** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн автомашинтай явж байсан. Замдаа урд мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн машин явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь орсон. Миний машины хамар тэр машины зүүн хойд талын хаалгатай зэрэгцэж ирж явтал тэр машин урд нь явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гэсэн юм уу мэдэхгүй, ямар ч байсан миний машиныг харалгүй зүүн гар тал руугаа дараад замын цагаан зураас даваад ороод ирсэн. Тэгээд тэр машины зүүн хойд хаалга хэсэг рүү л мөргөсөн гэж бодож байна. Ямар ч байсан тэр машиныг машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд сандарсандаа би зүүн тал руу дарж замаас гарч машин унаад миний санаж байгаагаар ямар ч байсан хоёр удаа эргэж байгаа юм шиг мэдрэгдэж байсан. Тэгээд машин дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан. Тэгэхээр нь сандраад гялс бууж нөгөө машинаа харсан чинь зүүн талаараа уначихсан ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай байсан. Тэр машинд явсан нэг эмэгтэй хүн нь наана нь ухаангүй, нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Хажууд нь тэр машины жолооч болтой эрэгтэй хүн сууж байсан. Тухайн машинд өөр хүн байгаагүй...Осол болох үед манай машин 80-90 км/цагийн хурдтай л явж байсан. Би тоормоз гишгэж амжилгүй мөргөлдсөн. Тэр машин гэнэт урдуур дараад ороод ирсэн.... Манай байгууллагын машин байгаа юм. Би хөдөлмөр аюулгүй байдлын инженер болохоор надад уг машиныг ашиглуулж, унуулдаг юм. Би уг машиныг ажил дээрээ унаж хэрэглэдэг....” гэх мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),
Гэрч М.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…***************гийн аав Бгэдэг хүнтэй 2000 онд танилцаж, гэр бүл болж байсан. Тэгэхэд охин *************** аавыгаа дагаж ирж байсан бөгөөд 12 настай, 5-р ангийн сурагч байсан....Манай охин ***************тай хамтран амьдарч байсан залуугийн хоёр эгч нь гэх эмэгтэй манай хүргэн, охин хоёртой холбоо барьж осолд орсон талаар нь хэл дуулгасан байсан. Тэрнээс бол би яг юу болсон талаар нь нарийн ширийн сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57-р хуудас),
Гэрч Д.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…*************** гэдэг хүүхэнтэй 2023 оны эхнээс л хамт амьдарч эхэлсэн гэдгийг нь мэдэж байна. А надад хэлэхдээ 2-3 жил харицаатай байж байгаад 2023 оноос хамт амьдарч эхэлж байна гэж надад хэлж байсан. А талийгч *************** хоёр хоорондоо бол их эвтэй найртай байсан. Манай дүү өмнөх эхнэрээсээ салаад архи уудаг болсон байж байгаад сүүлд ***************тай нийлж амьдарсан цагаас эхэлж архи уухгүй их сайхан байж байгаад сая ийм осол болчихоод байгаа юм. Энэ хоёрын дунд гэр бүлийн маргаан бол байгаагүй. А гэр орон ч байхгүй байж байгаад энэ хоёр миний 13-р хороонд байдаг хашаа байшинд хамт амьдарч байсан юм....Тэр осол болдог өдрийн өглөө нь А болон талийгч хоёр манай гэрт орж ирээд Хатгал руу явж мөсний баяр үзнэ гээд явсан. Барагцаагаар өглөө 08 цагийн үед ирээд чацаргана аваад шууд буцаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 88, 91-92-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай:
1. А.Уийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт (хх-ийн 69-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 156 дугаартай:
1. Д.Аын биед сэртэнгийн хугарал, баруун хөмсөгт шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Д.Аын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн яадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 76-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаартай:
1. Г.*****ийн биед зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Г.*****ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд гарсан байх боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 83-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай:
1. Амь хохирогч Б.***************гийн цогцост гавал тархинд хавсарсан битүү гэмтэл болон баруун, зүүн шилбэ ясанд хугарал, баруун шилбэнд шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь нас барах үед үүсгэгджээ.
3. Амь хохирогч Б.***************гийн цогцост тогтоогдсон гэмтэл нас барахад нөлөөлсөн гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба зам тээврийн ослын улмаас мохоо зүйлийн хэт хүчтэй үйлчлэлээр тус тус үүсгэгджээ.
4. Амь хохирогч Б.***************гийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Амь хохирогч Б.*************** нь нас барах үедээ согтолтгүй байжээ.
6. Амь хохирогч Б.*************** нь зам тээврийн ослоос гавал тархиндаа хавсарсан битүү гэмтэл авч нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна гэх дүгнэлт (хх-ийн 89-90-р хуудас),
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 5 дугаар сарын 21-ний 24/96 дугаартай:
1. *****маркийн *************** улсын дугаартай автомашины жолооч А. У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй.. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн бах үндэслэлтэй байна. ******* маркийн *************** улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч чиг өөрчлөхдөө... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана" гэснийг зөрчсөн бах үндэслэлтэй байна.
2. Уг замын тээврийн осол болоход зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна.
4. *********** маркийн *************** улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултанд тусгагдсан/ зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт (хх-ийн 98-100-р хуудас),
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Б.Цэндзэсэм, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нарын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 24/125 дугаартай:
1. Хэргийн материалтай танилцахад *****маркийн *************** улсын дугаартай автомашины жолооч А.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тав согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
*****маркийн *************** улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Уг замын тээврийн осол болоход замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан материалд тогтоогдохгүй байна.
3. Хэргийн материалтай танилцахад *****маркийн ***************, *****маркийн *************** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна.
4. *****маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна гэх дүгнэлт (хх-ийн 118-120-р хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2141 дугаартай: “...Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 9,430,000 төгрөг" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 124-126-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 157-158-р хуудас),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын “...Д.Аас 10,000,000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээн авсан. Цаашид Д.Аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн нотариатчаар гэрчлүүлсэн хохирол төлбөр хүлээн авсан тухай хүсэлт (хх-ийн 160-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2438001130455 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А нь Хөвсгөл аймгийн *************** багийн нутаг дэвсгэр “***************” гэх газарт 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчин явсан Б.***************гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгэт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.
Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэний нэхэмжлэгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “....Компанид учирсан хохирлыг хэн төлөх гэж байгаа нь тодорхой бус байна. Уг асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй....” гэв.
Иргэний хариуцагч А.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “....Иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа ойлгохгүй байна. Хуулийн хүрээнд шийдэж өгнө үү...” гэв.
Эрх зүйн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Амь хохирогч Б.*************** нь зам тээврийн ослоос гавал тархиндаа хавсарсан битүү гэмтэл авч нас барсан болох нь: Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт (хх-ийн 89-90-р хуудас)-ээр тогтоогдсон.
Шүүгдэгч Д.А нь *****маркийн *************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч чиг өөрчлөхдөө... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана" гэснийг зөрчсөн болох нь:
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 5 дугаар сарын 21-ний 24/96 дугаартай: “...*****маркийн *************** улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч чиг өөрчлөхдөө... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана" гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 98-100-р хуудас),
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Б.Цэндзэсэм, С.Бямбасүрэн, Я.Соронзонболд нарын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 24/125 дугаартай: “...*****маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 118-120-р хуудас)-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч улмаар Б.***************гийн амь нас хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан.
Дээрх хуулийн тайлбараас үзвэл шүүгдэгч Д.А нь жолооч гэх ойлголтод, түүний жолоодож байсан ***** улсын дугаартай *****маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэл гэх ойлголтод тус тус хамаарч байна.
Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон ба тэрээр уг үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хүндрүүлэх шинжид хамаарч байна.
Шүүгдэгч Д.А нь Хөвсгөл аймгийн *************** багийн нутаг дэвсгэр “***************” гэх газарт 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчин явсан Б.***************гийн амь насыг хохироосон үйлдэл нь “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн хүний амь нас хохирсон үйлдэлдээ болгоомжгүйгээр хандаж, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж Б.***************гийн амь нас хохирсон байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын “...Д.Аас 10,000,000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээн авсан. Цаашид Д.Аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн нотариатчаар гэрчлүүлсэн хохирол төлбөр хүлээн авсан тухай хүсэлт (хх-ийн 160-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Д.***** нь “*****” ХХК-ний эзэмшлийн *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгсэлд учирсан 9,430,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.
Иргэний хариуцагч А.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “*****” ХХК-ний эзэмшлийн *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгслийг байгууллагын холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй авч явсан болох нь:
Иргэний нэхэмжлэгч Д.Өы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…У гэдэг нөхөр удирдах албан тушаалтнуудад мэдэгдээгүй дур мэдэн аваад явсан байсан…Компанийн эзэмшлийн ***** дугаартай автомашин гэмтэж эд хөрөнгийн хохирол учирсан байгаа...Тухайн үед үйлдвэр амарсан байсан учраас компанийн зүгээс зөвшөөрөл өгч машин явуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч А.Уийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тухайн үед зөвшөөрөл аваагүй авч явсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2141 дугаартай: “...Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 9,430,000 төгрөг" гэх дүгнэлт (хх-ийн 124-126-р хуудас)-ээр “*****” ХХК-ний эзэмшлийн *************** улсын дугаартай *************** загварын тээврийн хэрэгсэлд 9,430,000 төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд “*****” ХХК-нд учирсан хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Аас 4,715,000 төгрөгийг, иргэний хариуцагч А.Уээс 4,715,000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “*****” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар (хх-ийн 142, 144-147, 149, 161-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (хх-ийн 149-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар Хөвсөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Д.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2438001130455 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Дгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Аас 4,715,000 (дөрвөн сая долоон зуун арван таван мянга) төгрөгийг, иргэний хариуцагч А.Уээс 4,715,000 (дөрвөн сая долоон зуун арван таван мянга) төгрөгийг тус тус гаргуулж “*****” ХХК-нд олгосугай.
7. Эрүүгийн 2438001130455 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР