Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 214

 

        

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн   шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Золзаяа, Э.Наранбаатар, тэдний өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД:2090/,

шүүгдэгч Б.Оюунчимэг, П.Одхүү, М.Одбаатар, тэдний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг /ҮД:2432/,

шүүгдэгч Н.Наранбаяр, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/,

хохирогч А.Жоямерген нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас:          

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 1-3 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр хэсгийн 91 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ТЕ91022429/ Боржигон овогт Болормөнхийн Золзаяа,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр хэсгийн 91 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:УК88071037/ Боржигон овогт Нямдаваагийн Наранбаяр,

 

Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд Салхитын 36-585А тоотод оршин суудаг, 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн сум дундын 2-р шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:НО86082371/ Боржигон овогт Пүрвээгийн Одхүү,

 

Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 89-35 тоотод оршин суудаг, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 553 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1 жил тэнсэж хянан харгалзсан, /РД:ЛЖ82090710/ Шархай овогт Элдэвхүүгийн Наранбаатар,

 

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Налайх дүүргийн 6 дугаар хороо Юү-Бигийн задгай тоотод оршин суудаг, Ам бүл 2, хүүгийн хамтаар Налайх дүүргийн 6-р хороо тэрэлж гудамж 8 тоотод оршин суудаг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №140 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 25 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдсэн 09 сар 25 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, /РД:ЦЖ87102302/ Боржигон овогт Бадамгаравын Оюунчимэг,

 

Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубын 29-748 тоотод оршин суудаг, 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2 жилээр тэнсэж хянан харгалзсан, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 25 хоногийн ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ЧЗ85121913/ Боржигин овогт Мөнхзаяагийн Одбаатар нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625023057 дугаар хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Золзаяа 2016 оны 12 сарын 20 ноос 21-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж шүүгдэгч Н.Наранбаяр, П.Одхүү нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрт зочид буудалд хохирогч А.Жоямергений биед байсан түрийвчтэй 850.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг,

мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед Э.Наранбаатар, Б.Оюунчимэг, М.Одбаатар нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Н.Наранбаяр 2016 оны 12 сарын 20 ноос 21-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж шүүгдэгч Б.Золзаяа, П.Одхүү нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” зочид буудалд хохирогч А.Жоямергений биед хүч хэрэглэн довтолж биед байсан түрийвчтэй 850.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч П.Одхүү 2016 оны 12 сарын 20 ноос 21-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж шүүгдэгч Б.Золзаяа, Н.Наранбаяр нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” зочид буудалд хохирогч А.Жоямергений биед хүч хэрэглэн довтолж биед байсан түрийвчтэй 850.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Э.Наранбаатар 2016 оны 12 сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед бусдын эд хөрөнгийг авах зорилгоор ам биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Б.Оюунчимэг, М.Одбаатар, Б.Золзаяа нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Э.Наранбаатар, М.Одбаатар, Б.Золзаяа нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч М.Одбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 12 сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Б.Золзаяа, Б.Оюунчимэг, Э.Наранбаатар нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус үйлдэцгээсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Золзаяагийн: 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө хохирогч залуутай 30.000 төгрөгөөр тохиролцож “Бүрт” гэдэг зочид буудалд орсон. Би 00-ын өрөө орчихоод дахиж орох гэхэд оруулахгүй болохоор нь маргалдаад буудлын үйлчлэгчийг дуудаж орилоход Одхүү, Наранбаяр нар орж ирсэн. Одхүү, Наранбаяр хоёр орж ирээд эмэгтэй хүнийг яагаад байгаа юм гэсэн чинь хохирогч залуу хойшоо хэвтчихээд тэр хоёрын цээж рүү өшиглөж байхад карманаас нь түрийвч нь унахаар нь би аваад гарсан. Машинд Одхүү урд суугаад би Наранбаярын хажууд сууж байгаад Наранбаярт түрийвчийг нь өгөөд 400.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд буудалд ороод мөнгөө дуусгасан. Улаанбаатар зочид буудлын үүдэнд Наранбаярын бие нь өвдөж байсан. Дарь-Эх рүү хамт явдаг болохоор Оюунчимэг дээр харих уу гээд очиход Оюунчимэг нэг залуутай уулзаж байсан. Тухайн үед таньдаг хүн нь юм болов уу гэж бодож байсан. Оюунчимэг байж байгаарай хүнтэй уулзаж байна гэсэн. Тэгэхээр нь Наранбаярын бие нь өвдөөд байна түрүүлээд харилаа гэсэн чинь Оюунчимэг хойноос гүйгээд ирсэн. Тэгээд Одбаатар бид 4 таксинд суугаад явсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Наранбаярын: 2016 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Золзаяа Улаанбаатар зочид буудлын урдаас нэг залуутай явахыг Одхүү бид хоёр харсан. Одхүү бид хоёр араас нь дагаж явахад “Бүрт” гэдэг зочид буудал руу орсон. Бид хоёр араас нь ороход Золзаяагийн орилох дуу сонсогдоод гүйгээд очиход өрөөнийх нь хаалга нь онгорхой явж ороход Золзаяа нөгөө хохирогчтой сууж байсан. Би ороод Золзаяаг юу хийж байгаа юм бэ? гэж хэлсэн. Хохирогч тэгэхэд та нар юун хүмүүс вэ яах гээд байгаа юм гэхэд Одхүү хохирогч залууг ор луу түлхэж унагасан. Тэр үед хохирогч гэх залуу Одхүүгийн өөдөөс тийчилж байхад түрийвч нь унахыг би харсан. Тэгэхэд Золзаяад хэлэхийн завдалгүй Золзаяа аваад гарсан. Одхүү бид хоёр гарах гэтэл хохирогч залуу Одхүүтэй зууралдаж байсан. Буудлын хамгаалагч нар орж ирээд салгахад нь гараад гүйсэн. Машинд суугаад явах замд Золзаяа надад түрийвч өгсөн түүнийг нээгээд үзэхэд 400.000 төгрөг орчим байсан. Би ямар их мөнгө вэ бурзайчихлаа гэж хэлээд тухайн мөнгийг бид нар ууж идээд дууссан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Одхүүгийн: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар зочид буудлын урдаас Золзаяаг нэг залуутай таксинд сууж явахыг Наранбаяр бид хоёр харсан. Ардаас нь дагаж яваад буудал дотор ороод явж байхад Золзаяагийн орилох дуу сонсогдсон. Дуу гарсан өрөө рүү яваад ороход хохирогч залуу Золзаяаг явуулахгүй гээд зогсож байсан. Наранбаяр манай эхнэрийг яагаад явуулахгүй байгаа юм гэж хэлж байхад Золзаяа гарч явсан. Би араас нь гарах гэтэл хохирогч залуу намайг бариад авахаар нь би түлхчихээд Наранбаяр бид хоёр гарсан. Таксины урд суугаад явж байтал машины арын суудал дээр Золзаяа нэг түрийвч гаргаж ирээд Наранбаярт үзүүлсэн. Тэгэхэд түрийвчийг авсныг мэдсэн. Ямар түрийвч хэдэн төгрөг байсныг нь мэдээгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Наранбаатарын: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Оюунчимэг, Наранбаяр бид нар караокенээс гарч ирсэн. Түц орж тамхи авчихаад ирэхэд хохирогч гэх залуу Золзаяа, Оюунчимэг нартай хэрүүл хийгээд зогсож байсан. Би очоод юу болсон бэ гэхэд Оюунчимэг энэ залуу хэл амаар доромжлоод цохих гээд байна гэсэн. Тэгэхэд нь би хохирогч залууд чи яагаад эмэгтэй хүн цохих гээд байгаа юм бэ гэж хэлэхэд намайг цохьсон. Би түүнийг нэг удаа зөрүүлж цохиод хөл рүү нь өшиглөж байхад Одбаатар ирсэн. Одбаатар ирээд больцгоо гээд салгасан. Тэгээд явж байтал хохирогч залуу түрийвчтэй мөнгөө авъя гээд гүйгээд ирэхэд нь Оюунчимэг түрийвчтэй мөнгийг нь шидсэн. Хохирогч залуу намайг барьж аваад цагдаагийн газар очъё мөнгө алга болчихлоо гэхээр нь тэгье би чиний мөнгийг аваагүй гэж хэлээд зөвшөөрсөн. Би цохьсон, мөнгө авсныг нь мэдээгүй сүүлд түрийвч шидэхэд нь харсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюунчимэгийн: Тэр өдөр харих гээд явж байсан. Золзаяагийн нөхрийн бие муу байгаа гэж байсан. Би ганцаараа Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд зогсож байсан. Нэг залуу ирээд мөнгө байна уух уу, явах уу гээд мөнгөө үзүүлсэн. Тэгээд цаашаа яв гэж хэлээд зогсож байхад, чи угаасаа янхан юм байж үнэд орчихсон гичий гэж хэл амаар доромжилсон. Тэгээд Наранбаатар ирээд зууралдаж байхад нь би арын карманаас нь түрийвчийг нь авсан. Араас ирэхэд нь мөнгө сугалж авчихаад түрийвчийг нь шидэж өгсөн. Тухайн түрийвчинд байсан гэх мөнгө нь 210.000 төгрөг байгаагүй 80.000 төгрөг байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Одбаатарын: Намайг түцнээс тамхи авчихаад ирэхэд Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд Золзаяа, Оюунчимэг, Наранбаатар нар нэг залуутай зууралдсан зогсож байсан. Очоод юу болсон бэ гэхэд нэг залуу намайг салгаад өгчих гэхээр нь би салгаж өгсөн. Тэгээд явъя гээд явсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Жоямергений: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орой манай цалин буугаад хоёр найзтайгаа модны хоёрын тэнд бааранд орсон. Би баарнаас нилээн согтуу гарч ирээд багшийн дээдийн тэнд явж байхад Золзаяа яриа байна уу? гэхэд нь би байна гэж хэлсэн. Тэгэхэд цагаар юм уу, хоногоор юм уу гэхээр нь цагаар гэсэн чинь 30.000 төгрөг гэж хэлсэн. Бид хоёр багшийн дээдээс такси бариад нэг газар очсон, тэр газрыг нь сайн мэдэхгүй. Буудалд очоод төлбөр нь 5000 төгрөг гэхээр нь би 20.000 төгрөг гаргаж өгөөд хариуд нь 5000 төгрөг авсан. Буудлын өрөөнд ороход хаалга нь цоожлогдохгүй байсан. Тэгээд Золзаяа угаалгын өрөөнд ороод удсан. Би Золзаяаг “гараач ээ” гэж хэлэхэд араас хоёр залуу орж ирсэн. Нэг нь манай эхнэрийг яаж байгаа юм гэсэн. Нэг залуу нь миний цээж рүү цохьсон. Золзаяа, Наранбаяр хоёр гараад явсан. Одхүү намайг барьж байсан. Хамгаалагч нь ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би салчихаад түрийвчээ харахад байхгүй байсан. Араас нь гүйгээд гарахад машинд суугаад явсан. Тэгээд цагдаа дуудсан. Миний түрийвчинд байсан мөнгийг буудлын ажилчид харсан байсан. Тухайн өдөр надад 850.000 төгрөг байсан тухай баримт нь байгаа. Бичиг баримтын асуудал дээр гомдол санал байхгүй адилхан амьдрах гэж явж байгаа. Хохирсон мөнгөө авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч А.Жоямергений: ...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлын цалин буугаад ажлаа тараад бааранд орж пиво уусан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад модны 2-ын “25” нэртэй баарнаас гарсан. Тэгээд такси барьж яваад хүүхдийн 100-д очоод “Голомт” банкнаас данснаасаа 890.000 төгрөг аваад хэтэвчиндээ хийсэн байсан. Тэгээд багшийн дээд рүү очоод 25-30 орчим настай эмэгтэйтэй уулзаад түүнтэй нэг цагийн 30.000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орохоор тохиролцоод тэр хүн такси бариад бид хоёр зуун айлын “Бүрт” нэртэй зочид буудал руу орсон ... тэгээд бид хоёр буудлын өрөөнд ороход нөгөө эмэгтэй буудлын нойлын өрөөнд ороод 5-6 минут болсон. Тэгээд тэр хүүхэн нойлын өрөөнөөс гарч ирээд бэлгийн харьцаанд орохоосоо өмнө мөнгөө авдаг гээд надаас 30.000 төгрөг авсан. Тэр үед өрөөний хаалгыг татаж онгойлгоод хоёр залуу ороод ирсэн. Тэгээд тэр хоёр залуу нөгөө хүүхэн рүү “чи энд юу хийж байгаа юм бэ, явъя” гэсэн. Тэгээд тэр хоёр залуугийн нэг нь надад “бид нар энэ хүүхнийг аваад явлаа” гээд намайг цээж рүү гараараа хүчтэй цохиод орлуу унагаагаад гараад явцгаасан. ...гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-32-33/,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Пүрэвхүүгийн: ...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа тараад... тэгээд “Улаанбаатар” зочид буудлын урд талын саадны урд хэсгээр явж байтал нэг эмэгтэй зогсож байхаар нь очтол “тэр эмэгтэй яриа байна уу” гэхээр нь би та нар цагийн хэд байдаг юм гэхэд тэр эмэгтэй “цагийн 30.000 төгрөг хоногийн 80.000 төгрөг байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за миний мөнгө хүрэхгүй юм байна гээд цаашаагаа явсан. Тэгээд би “авах уу байх уу” гээд эргэлзээд цаашаагаа явтал дахин нэг эмэгтэй хүрээд ирсэн. Тэгээд тэр 2 эмэгтэй миний хоёр талаас сугадаад эхэлж уулздаг нь “мөнгө байгаа юм уу” гээд миний халаасыг дарж үзээд “түрийвч чинь түнтийж байна ш дээ чамд мөнгө байгаа л юм байна ш дээ гээд авчих л даа” гээд байсан. Би мөнгө байхгүй, авахгүй гэтэл цаанаас нэг эрэгтэй гүйгээд ирсэн. Тэр залуу сүүлд миний барьж үлддэг залуу мөн байсан. Тэр залуу шууд л ирээд намайг заамдаж аваад чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ гээд миний зүүн шанаа руу гараараа цохьсон. Гэтэл сүүлд ирсэн залуу намайг боож авсан тэгээд л ухаан балартаад би газар унасан. Энэ үед эхэлж уулзсан эмэгтэй наадахын чинь халаасанд байгаа түрийвчийг нь авчихъя гэж хэлээд аваад нөхөртэйгээ нөгөө эмэгтэйтэй хамт яваад өгсөн. Би тэр гурваас түрийвчээ нэхэхэд май энэ түрийвчээ ав гээд миний түрийвчийг мөнгийг нь аваад хоосон шидчихсэн... би гомдолтой байна, 211.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-53/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Отгонцэцэгийн: ...Тэр шөнө би багшийн дээдийн сааданд Золзаяатай хамт биеэ үнэлэхээр явж байсан юм. Тэгээд Золзаяатай нэг залуу ирж уулзаад яриа байна уу гээд тохиролцоод Золзаяаг аваад явсан. Тэгээд би үлдээд байж байтал Одхүү, Наранбаяр нар ирээд бид гурав Золзаяагийн суусан машины араас такси бариад дагаад 100 айлын Бүрт зочид буудал дээр очсон. Тэгээд би машин дээр үлдээд Наранбаяр, Одхүү хоёр Золзаяагийн орсон Бүрт буудал руу орсон. Тэгээд нэг их удалгүй Золзаяа гарч ирээд араас нь Наранбаяр, Одхүү 2 гарч ирсэн тэгээд л Наранбаяр түрийвчтэй мөнгө бариад бурзайчихлаа гэж байсан. Тэгээд бид нар буудалд ороод тэр мөнгөөр нь архи тамхи авсан өөр мөнгийг нь яаж үрснийг нь мэдэхгүй байна... Тэд нар архи уусан согтуу байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-34/,

 Мөрдөн байцаалтад гэрч П.Нямгэрэлийн: ...Тэр шөнө 05 цагийн үед тэр залуу нэг хүүхэнтэй хамт орж ирээд 1 цаг оръё гээд 10.000 төгрөг өгөөд орсон. Тэгтэл удаа ч үгүй хүмүүс зодолдоод пижигнэлдээд байсан. Тэгээд би өрөөнөөс гараад хартал 2 залуу буудлаас гараад гүйсэн. Гэтэл нөгөө залуу араас нь гараад гүйсэн. Тэгээд буцаж орж ирээд цагдаа дуудсан. Тэгснээ түрийвчинд их мөнгө байсныгаа алдчихсан гээд байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-35/,

Мөрдөн байцаалтад Б.Золзаяагийн: ...2016 оны 12 сарын 21-ний шөнө Улаанбаатар зочид буудлын гадаа биеэ үнэлээд зогсож байтал нэг казак залуу ирээд нэг цагийн 30.000 төгрөгөөр тохироод бид 2 такси бариад 100 айлын Бүрт зочид буудал руу очсон. Буудалд очоод буудлын өрөөнд ороод 30.000 төгрөгөө авсан. Гэтэл би чамайг мөнгөөр авсан юм чинь чамайг хошногодоно, хүчиндэнэ гэж юу байдгийг харуулна гээд эхэлсэн. Тэгэхээр нь би нойл орох гэхэд оруулахгүй байхаар нь орилсон. Тэгтэл Наранбаяр, Одхүү хоёр ороод ирсэн. Тэгээд Наранбаяр, Одхүү хоёр тэр залуутай ноцолдож байхад орон дээр унасан түрийвчийг нь би аваад гарсан. Гадаа Отгонцэцэг такситай хүлээж байхаар нь суусан. Тэгээд удалгүй Наранбаяр, Одхүү хоёр гараад ирсэн. Би Наранбаярт түрийвчийг нь өгтөл хөөх энэ чинь аймаар их мөнгөтэй байна ш дээ гэж байсан... тэгээд л тэр мөнгийг буудалд ороод үрээд дуусгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-118/,

Мөрдөн байцаалтад Н.Наранбаярын: ...Тэгэхэд буудлын өрөөнд ороход тэр залуу Золзаяагийн дээр гарчихсан орилуулж байсан. Тэгэхээр нь би боль гээд таттал түрийвч нь орон дээр уначихсан. Тэгтэл Золзаяа түрийвчийг нь аваад явсан, Одхүү бид хоёр нөгөө залуутай ноцолдсон... Хохирогчоос авсан мөнгөө архи уугаад буудалд ороод дуусгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-130/,

Мөрдөн байцаалтад П.Одхүүгийн: ...Би Улаанбаатар зочид буудлын тэнд мөнгө олохоор байж байсан. Отгонцэцэг, Золзаяа хоёр тэр хавиар явж эрчүүдэд биеэ үнэлдэг юм. Тэр үед Баяраа бид 2 тэдний араас явж эхнэрээ авдаг юм... Би буудлын өрөөнд хаалгыг нь нүдээд онгойлгохоор нь Отгонцэцэгт “гар чи” гэж хэлж гаргаад нөгөө залууд нь чи яахаараа миний эхнэртэй хамт байдаг юм гэж хэлээд гараад явдаг, Отгонцэцэг орохоосоо өмнө мөнгөө авчихсан байдаг юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-134/,

Мөрдөн байцаалтад Э.Наранбаатарын: ...Бид нар ярилцаж тохироогүй тэр үед л шууд бие биенээ ойлголцоод л тийм хэрэг үйлдсэн... Хохирогч залуу дээр очоод манай эхнэрийг яагаад байгаа юм бэ гээд л хавираад унагаасан ... Оюунчимэг надад энэ залуу намайг зодох гээд байна гэсэн. Тэгтэл тэр залуу нь ямар ч тийм шинжгүй байсан. Мөнгийг нь Одбаатар Оюунчимэг нар аваад явсан, би тэр залууг нь явуулахгүй гээд бариад үлдсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-

142/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-29/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-30/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-39/,

Шүүгдэгч Б.Золзаяагийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-154/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-156/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-168-169/, гэрч Н.Отгонтөгсийн мэдүүлэг /1хх-175-176/, гэрч Н.Болормөнхийн мэдүүлэг /1хх-177-178/,

Шүүгдэгч Н.Наранбаярын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-179/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-180/, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-183/,

Шүүгдэгч П.Одхүүгийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-201/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-202/, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 5 сарын 5-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-203-205/, гэрч Э.Мөнхбатын мэдүүлэг /1хх-218/, гэрч П.Одсүрэнгийн мэдүүлэг /1хх-219/,

Шүүгдэгч Э.Наранбаатарын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-242/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-243/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 6-ны өдрийн 553 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-244-246/, гэрч Э.Наранмөнхийн мэдүүлэг /2хх-11/,  

Шүүгдэгч Б.Оюунчимэгийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-13/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 1-ний өдрийн 1174 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /2хх-14-16/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 6-ны өдрийн 140 дүгээр шүүгчийн захирамж /2хх-17/,

Шүүгдэгч М.Одбаатарын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-20/, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 сарын 3-ны өдрийн 193 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2хх-23-25/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 16-ны өдрийн 7 дугаар шүүгчийн захирамж /2хх-26-28/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 1-ний өдрийн 1174 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /2хх-28-32/, гэрч М.Одонтуяагийн мэдүүлэг /2хх-35/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүгдэгч Б.Золзаяаг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж шүүгдэгч Н.Наранбаяр, П.Одхүү нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрт зочид буудалд хохирогч А.Жоямергений биед байсан түрийвчтэй 850.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг,

мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед Э.Наранбаатар, Б.Оюунчимэг, М.Одбаатар нартай бүлэглэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Наранбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь

аюултайгаар хүч хэрэглэн довтолж шүүгдэгч Б.Золзаяа, П.Одхүү нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” зочид буудалд хохирогч А.Жоямергений биед хүч хэрэглэн довтолж биед байсан түрийвчтэй 850.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П.Одхүүг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж шүүгдэгч Б.Золзаяа, Н.Наранбаяр нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” зочид буудалд хохирогч А.Жоямергений биед хүч хэрэглэн довтолж биед байсан түрийвчтэй 850.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор ам биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Б.Оюунчимэг, М.Одбаатар, Б.Золзаяа нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Оюунчимэгийг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Э.Наранбаатар, М.Одбаатар, Б.Золзаяа нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Одбаатарыг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Б.Золзаяа, Б.Оюунчимэг, Э.Наранбаатар нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд хохирогч Г.Пүрэвхүүгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 211.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Золзаяа, Н.Наранбаяр нар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар /1хх-156, 180/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.Наранбаатар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 6-ны өдрийн 553 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж 1 жил хянан харгалзсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар,

мөн шүүгдэгч П.Одхүү Төв аймгийн сум дундын 2-р шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.2.3-д зааснаар ялгүй болсон байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Оюунчимэг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №140 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 25 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, үлдсэн 09 сар 25 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр нотлогдов.

 

Шүүгдэгч М.Одбаатар Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 сарын 3-ны өдрийн 193 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2 жилээр тэнсэж хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эдлээгүй үлдсэн 25 хоногийн ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд зэргээр нотлогдов.

 

            Шүүгдэгч Б.Золзаяа, Н.Наранбаяр, П.Одхүү, Э.Наранбаатар нар анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Г.Пүрэвхүү, А.Жоямерген нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551-ийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Оюунчимэг, М.Одбаатар нар ялтайд тооцох хугацаанд хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул М.Одбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Б.Оюунчимэгийн хувийн байдлыг харгалзан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн хөрөнгө орлогогүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй ба шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Шүүгдэгч Б.Золзаяа 1-3 насны 2 хүүхэдтэй боловч хүүхдүүдээ өөрөө асрамжилдаггүй эмэг эх Н.Болормөнхийн асрамжинд байгаа нь Дархан-Уул аймаг Дархан сумын 10 дугаар багийн засаг дарга Р.Чагнаадоржийн 2017 оны 1 сарын 18-ны 255 тоот албан бичиг, гэрч Н.Отгонтөгс /1хх-175-176/, гэрч Н.Болормөнх /1хх-177-178/ нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хүүхдийг харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлээгүй болно. Мөн шүүгдэгч Б.Оюунчимэг ам бүл 2 хүүхдийн хамт амьдардаг гэх боловч хэрэгт үүнийг нотлох баримт авагдаагүй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Болормөнхийн Золзаяаг давтан үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Пүрвээгийн Одхүү, Нямдаваагийн Наранбаяр, Элдэвхүүгийн Наранбаатар нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Мөнхзаяагийн Одбаатар, Бадамгаравын Оюунчимэг нарыг ялтай байхдаа бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Болормөнхийн Золзаяа, Пүрвээгийн Одхүү, Нямдаваагийн Наранбаяр, Элдэвхүүгийн Наранбаатар нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Мөнхзаяагийн Одбаатар, Бадамгаравын Оюунчимэг нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-ыг журамлан 52.5-д зааснаар Б.Золзаяад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Б.Оюунчимэгт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, П.Одхүү, Н.Наранбаяр, Э.Наранбаатар нарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар М.Одбаатарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Золзаяа, Б.Оюунчимэг, М.Одбаатар нарын 2017 оны 1 сарын 2-ны өдрөөс 2017 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 157 хоног, Н.Наранбаяр, П.Одхүү нарын 2017 оны 2 сарын 16-ны өдрөөс 2017 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 112 хоног, Э.Наранбаатарын 2016 оны 12 сарын 30-ны өдрөөс 2017 оны 6 сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 160 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  6. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14

хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                                                                                     

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Золзаяа, Н.Наранбаяр, П.Одхүү, Э.Наранбаатар, Б.Оюунчимэг, М.Одбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                               

       ШҮҮГЧИД                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                          

     Б.ДУЛАМСҮРЭН