Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0687

 

 

 

 

 

2022 09 19 128/ШШ2022/0687

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, М** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/5054 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрийн "Захиалагчийн шаардсан тохирлын баталгаа: EN 149:2001+A1:2009 FFP2 NR D, MNS 6654-2017 стандартууд зааснаас бөгөөд EN 149:2001+A1:2009 FFP2 NR D стандартад нийцэх эсэхийг Олон улсын гэрчилгээжүүлэх байгууллага (International Council of Certification)-аас олгосон гэрчилгээг тооцох талаар тендерийн баримт бичигт заагаагүй тул ОХУ-ын Гаалийн холбооны TC RU.MN.АБ93.В.04559 дугаартай тохирлын гэрчилгээг үнэлгээнд харгалзан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М** ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Тус шүүхэд М** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/5054 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрийн "Захиалагчийн шаардсан тохирлын баталгаа: EN 149:2001+A1:2009 FFP2 NR D, MNS 6654-2017 стандартууд зааснаас бөгөөд EN 149:2001+A1:2009 FFP2 NR D стандартад нийцэх эсэхийг Олон улсын гэрчилгээжүүлэх байгууллага (International Council of Certification)-аас олгосон гэрчилгээг тооцох талаар тендерийн баримт бичигт заагаагүй тул ОХУ-ын Гаалийн холбооны TC RU.MN.АБ93.В.04559 дугаартай тохирлын гэрчилгээг үнэлгээнд харгалзан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч М** ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч М** ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/5054 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрийн "Захиалагчийн шаардсан тохирлын баталгаа: EN 149:2001+A1:2009 FFP2 NR D, MNS 6654-2017 стандартууд зааснаас бөгөөд EN 149:2001+A1:2009 FFP2 NR D стандартад нийцэх эсэхийг Олон улсын гэрчилгээжүүлэх байгууллага (International Council of Certification)-аас олгосон гэрчилгээг тооцох талаар тендерийн баримт бичигт заагаагүй тул ОХУ-ын Гаалийн холбооны TC RU.MN.АБ93.В.04559 дугаартай тохирлын гэрчилгээг үнэлгээнд харгалзан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М** ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/5054 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрийн "Захиалагчийн шаардсан тохирлын баталгаа: EN 149:2001+A1:2009 FFP2 NR D, MNS 6654-2017 стандартууд зааснаас бөгөөд EN 149:2001+A1:2009 FFP2 NR D стандартад нийцэх эсэхийг Олон улсын гэрчилгээжүүлэх байгууллага (International Council of Certification)-аас олгосон гэрчилгээг тооцох талаар тендерийн баримт бичигт заагаагүй тул ОХУ-ын Гаалийн холбооны TC RU.MN.АБ93.В.04559 дугаартай тохирлын гэрчилгээг үнэлгээнд харгалзан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ