Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

  

 

 

 

 

 

  2025       01        30                                          2025/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,    

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П********ийн Б*******д холбогдох эрүүгийн 2438000********* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ************** нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “Арын булаг” гэх газраас зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж, цахилгаан хөрөө ашиглан 8,7 м.куб нойтон шинэс төрлийн модыг бэлтгэж, байгаль экологид 4,192,291.6 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “И*******” гэх газраас цахилгаан хөрөө ашиглан 19 м.куб нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 9,155,579 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************** нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “Арын булаг” гэх газраас зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж, цахилгаан хөрөө ашиглан 8,7 м.куб нойтон шинэс төрлийн модыг бэлтгэж, байгаль экологид 4,192,291.6 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “И*******” гэх газраас цахилгаан хөрөө ашиглан 19 м.куб нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 9,155,579 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сумын байгаль хамгаалагч Эрдэнэбатаас хашааны мод сэлгэхээр хэрэглээний модны гоожин бичүүлж авсан. Тэгээд маргааш өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Тариалан сумын 6 дугаар багийн нутаг Арын булаг гэх газар луу мод хийхээр ганцаараа өөрийн эзэмшлийн пад трактороор явсан. Модонд очоод цахилгаан хөрөөгөөр 22-23 ширхэг мод унагаасан. Унагаасан модоо 8x8 хэмжээтэй торхон байшин барихаар модоо тайрч бэлтгэсэн. Тайрч бэлтгэсэн модоо пад трактороор цагаалсан. Тэгээд үргэлжлүүлээд танихгүй хүмүүсээр /утасны дугаарыг ч мэдэхгүй/ торхон байшингаа бариулсан. Тэгээд байж байтал 11 дүгээр сард экологийн цагдаа, сумын цагдаа нар очиж шалгасан. Шалгахаар нь мод бэлтгэсэн газар болон унагаасан модныхоо хожуулыг зааж өгсөн...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Б**********нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сард Тариалан сумын Д******** ар 6 дугаар багт эргүүл хяналт шалгалтаар явж байтал тус багийн иргэн ************** нь зохих зөвшөөрөлгүй босоо шинэс мод бэлтгэсэн байсныг илрүүлсэн. ************** босоо шинэс модыг хөрөөдөж унагаагаад уртаар цагаалж бэлдсэн байсан. ************** нь нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ унасан унанги болон байгалийн давагдашгүй хүчин зүйлс болох үндсээрээ булгарч унасан болон хугарсан таруу байрлах цөөн модыг урьдчилан зургаар баталгаажуулж байгаль хамгаалагчид үзүүлсний дараагаар зохих нөхөн төлбөрийг төлж мод бэлтгэх эрхийн бичгийг авч ойд мод бэлтгэлийн ажлыг явуулна. Тариалан сумын Д******** ар 6 дугаар багийн И******* гэх газар бөгөөд хус мод болон шинэс мод холилдсон холимог ойтой газар. Би байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Д.Б**********нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тариалан сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б****** болон ахлах дэслэгч Б.Г*******д нарын хамт Тариалан сумын Д******** ар 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтаар явж байтал тус багийн иргэн ************** нь зохих зөвшөөрөлгүйгээр босоо шинэс мод бэлтгэсэн байсныг илрүүлсэн. ************** нь босоо шинэс модыг хөрөөдөж унагаагаад уртаар нь цагаалж Арын булаг гэх газар 8x8 хэмжээтэй харуулдсан торх өрсөн байсан. ************** нь надаас бол мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тариалан сумын Д******** ар 6 дугаар багийн нутаг Арын булаг гэх газар бөгөөд хус мод болон шинэс мод холилдсон холимог ойтой газар юм. Би байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 109-110-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-12-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-21-р хуудас),

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн “...Иргэн  **************ын бэлтгэсэн гэх мод нь шинэс 19 м.куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн нойтон шинэс байв. ...Экологи эдийн засгийн үнэлгээ 9,155,579 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн: “...Нойтон шинэс төрлийн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 9,155,579  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр 27,466,737 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 45-р хуудас),

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал (хх-ийн 47-48-р хуудас),

“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-924/11389 дугаартай “Gas Chain Saw нэртэй цахилгаан хөрөө болон пад пад тракторын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 3,130,000 төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт (хх-ийн 54-62-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 92-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 95-100-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 102-104-р хуудас),

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн “...Иргэн  **************ын бэлтгэсэн гэх мод нь шинэс 8,7 м.куб хэмжээтэй хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн нойтон шинэс байв. ...Экологи эдийн засгийн үнэлгээ 4,192,291 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 115-116-р хуудас),

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 117-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн: “...Нойтон шинэс төрлийн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 4,192,291 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр 12,576,873 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 130-131-р хуудас),

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал (хх-ийн 132-р хуудас),

24017764 дугаар мод бэлтгэх эрхийн бичиг (хх-ийн 150-р хуудас),

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:  

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 78, 146-р хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 79, 147-р хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 77, 145-р хуудас),

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого (хх-ийн 74-76-р хуудас),

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80, 148-р хуудас),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Д******** ар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолт (хх-ийн 81-р хуудас),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 82-р хуудас),

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2438000********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж оролцож байна...” гэв.

Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч  ************** нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “Арын булаг” гэх газраас зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж, цахилгаан хөрөө ашиглан 8,7 м.куб нойтон шинэс төрлийн модыг бэлтгэж, байгаль экологид 4,192,291.6 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутаг “И*******” гэх газраас цахилгаан хөрөө ашиглан 19 м.куб нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 9,155,579 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч  **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.Б**********нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас), иргэний нэхэмжлэгч Д.Б**********нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 109-110-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-12-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-21-р хуудас), Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 37-р хуудас), бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 38-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-р хуудас), Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал (хх-ийн 47-48-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-924/11389 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-62-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 92-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 95-100-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 102-104-р хуудас), Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 115-116-р хуудас), бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 117-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 130-131-р хуудас), Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал (хх-ийн 132-р хуудас), 24017764 дугаар мод бэлтгэх эрхийн бичиг (хх-ийн 150-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч  ************** нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  **************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.  Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч  ************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ************** нь экологи эдийн засагт 13,347,870 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч  ************** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 40,043,610 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 40,043,610 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зoрчих эрх хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Тариалан сумын бүс нутгаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ буюу гэмт хэрэг үйлдсэн гэх 58 ширхэг модыг тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч **************аас ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 40,043,610 төгрөгийн хохирлыг байгаль орчин уур амьсгалын санд гаргуулан олгуулах, хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 76 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 19 м.куб хэмжээтэй 34 ширхэг нойтон Шинэс мод, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 8.7 м.куб хэмжээтэй 24 ширхэг Шинэс мод, ногоон өнгийн Пад трактор зэргийг битүүмжлэлээс цуцалж, эд мөрийн баримтаар хураан авсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн их бие улаан өнгөтэй, шар өнгийн мануултай цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож шийдвэрлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Иймээс улсын яллагчийн зүгээс санал болгосон 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахгүйгээр торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж мөн хохирол төлбөрийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 80-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч  ************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий пад пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нь **************ынх мөн болох түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн шүүгдэгч **************ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан пад пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг, эрүүгийн 2438000********* дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 27,7 м.куб хэмжээтэй 58 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2438000********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Gas Chain Saw нэртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х*********н овогт П********ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П********ийн Б*******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  ************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч **************аас 40,043,610 (дөчин сая дөчин гурван мянга зургаан зуун арав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн шүүгдэгч **************ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан пад пад нэртэй трактор маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг, эрүүгийн 2438000********* дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 27,7 м.куб хэмжээтэй 58 ширхэг нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн 2438000********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Gas Chain Saw нэртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  **************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР