Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2021/00014

 

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2022/00014

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТБ

Хариуцагч: Н.М

Хариуцагч: Б.А

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 9.821.422,96 төгрөг, зээлийн хүү 1.577.310,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.662,47 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 11.414.896,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төгөлдөр, хариуцгч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюут нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ““““““““-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Мөнх-Очир, хамтран зээлдэгч Б.Алтантуяа нар тус банкны Төв аймаг салбараас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12.880.000 төгрөгийг жилийн 15.6 хувь /сарын 1.3 хувь/-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай 310000571712 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Н.Мөнх-Очир нь тухайн үед Төв Чандмань дулааны эрчим хүчний газарт жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу хэвийн төлж, 2020 оны 3 дугаар сараас зээлээ төлөхгүй алга болсон. Мөн зээлдэгчтэй биечлэн уулзаж, зээлээ төлөх хугацаа өгсөн, төлөөгүй тохиолдолд шүүхэд шилжүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Одоогоор Н.Мөнх-Очир нь Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид ажиллаж байгаа Цалингаасаа зээлээ төлнө гэж гар өргөдөл бичиж өгсөн боловч зээлээ төлөхгүй байгаа. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул ““““““““-иас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зардлыг гаргуулан авах нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татаж, ““““““““ нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд зээлдэгч Н.Мөнх-Очир, хамтран зээлдэгч Б.Алтантуяа нараас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9.821.422,96 төгрөг, зээлийн хүү 1.577.310,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.662,47 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 11.414.896,42 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус банкнаас нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Нэг хэсэг хугацаанд нөхөр ажилгүй, ам бүл олуулаа байсан тул хугацаандаа зээлээ төлж чадаагүй. Одоо нөхөр маань ажилтай болсон тул уг 11.414.896 төгрөгийг сар бүр 400.000 төгрөгөөр хуваан төлөх боломжтой. Энэхүү саналыг банкны эдийн засагчдаа гаргасан боловч хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хувьд ийм л боломж байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ”“““““““ нь хариуцагч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа нарт холбогдуулан Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 9.821.422,96 төгрөг, зээлийн хүү 1.577.310,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.662,47 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 11.414.896,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа нар ““““““““-ийн Төв аймаг дахь салбартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 310000571712 дугаартай Барьцаат зээлийн гэрээ[1] байгуулж, 12.880.000 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан, мөн тухайн гэрээгээр зээлийн барьцаанд цалингийн орлого болон 21 инчийн өнгөт зурагт, Шарп маркийн хөргөгч, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хугацаа олгохыг хүссэн болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 9.821.422,96 төгрөг, зээлийн хүү 1.577.310,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.662,47 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 11.414.896,42 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа нараас 197.588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”“““““““-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар хариуцагч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11.414.896,42 /арван нэгэн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга найман зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““““““““-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197.588 /нэг зуун ерэн долоон мянга таван зуун наян найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнх-Очир, Б.Алтантуяа нараас 197.588 /нэг зуун ерэн долоон мянга таван зуун наян найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”“““““““-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА