| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч С.А*******,
шүүгдэгч Ч.Х******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан ялл******* дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Х*******т холбогдох эрүүгийн 2415000000268 дугаартай, 304/2025/0030/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Ч*******ын Х*******, Сэлэнгэ аймагт 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 32 дугаар хороо, Б*******ийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, М******* ХХК-д дамжлагын ажилтан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 30 настай, эрэгтэй, /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /Ялл******* дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Х******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруул******* ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.А*******тай хэрүүл маргаан хийж улмаар түүний хөлийг ороож унагаасан үйлдлийн улмаас хохирогч С.А*******ийн биед баруун шаант, т*******илзуур гандангийн 1/3-ийн ташуу зөрүүтэй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2415000000268 дугаартай хэрэгт мөрдөн шалг******* ажиллагааны шатанд цугларсан ялл******* болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дара******* дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.Х******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруул******* ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.А*******тай хэрүүл маргаан хийж улмаар түүний хөлийг ороож унагаасан үйлдлийн улмаас хохирогч С.А*******ийн биед баруун шаант, т*******илзуур гандангийн 1/3-ийн ташуу зөрүүтэй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Х*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
2. Шүүх хуралдаанд хохирогч С.А*******ийн өгсөн: 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр морь ачаад хөдөө яваад би өглөө нь гэр лүүгээ яв*******даа хоёр том пиво авчихсан байсан. Тэгээд морь ачиж байх хооронд нь би хоёр жижиг лаазтай пиво уусан байсан. Уг нь бид хоёр ялимгүй зүйлээс болж маргалдсан юм шиг байна. Миний машины түлхүүрийг хэн яаж авсныг мэдэхгүй байна. Бид хоёр ууж байхдаа ч хүртэл онцын муудалц*******аар зүйл болоогүй. Миний бодож байгаагаар хөл дарагдаад уначих шиг болсон болсон мэдүүлэг,
Мөрдөн шалг******* ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч С.А*******ийн өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гэртээ байж байгаад Х******* гээд хамт ажилдаг залуу руу ганц пиво уух уу гээд мессеж бичихэд би үйлдвэр дээр байна аваад байж байхгүй юу гэж хэлэхээр нь би гэрээс гарч дэлгүүр ороод 2,5 литрийн савлагаатай Сэрүүн гэх нэртэй пиво нэгийг авсан. Бид хоёр гэрт нь хамт хувааж уугаад дуусаж байсан чинь Х*******ын Хонгор багт айлд адуу аваачиж тавих ажилтай болчихлоо гэж байсан. Х*******ын гэрээс гараад гэртээ орж байж байгаад пиво ав******* санаатай дэлгүүр орох гээд очиход Х******* дэлгүүрээс гарч ирээд намайг юу хийж яваа юм гэж асуухаар нь дэлгүүр орох гээд гэж хэлсэн. Би дэлгүүр орж 2 лаазтай 2,5 литрийн Нийслэл нэртэй 2 том пиво аваад хамт яв******* гэснээ болиод гэрийнхээ хашаан дотор ороод зогсож байтал Х******* над руу залгаад чи яачихваа араас ирнэ гэсэн биз дээ гэж хэлэхээр нь би гэрийнхээ хашаан дотор байна гэж хэлэхэд Наран-Очир *******ын гадаа хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очсон. Намайг тэр айлын гадаа очиход Х******* адуугаа ачсан байсан тэнд хамт ажилладаг Батцоож, . Содномцэрэн, Х******* бид нар машинтай Хонгор баг руу явсан. Би дэлгүүрээс авсан 2 том пивоо аваад хамт яв******* гэснээ Х*******тай хувааж уусан. Хамт явсан хүмүүс маань уугаагүй. Би машинаа жолоодож яваад шаварт суулгасан юм. Тэгээд адуу ачиж явсан Наран-Очир хамт явсан ажпын хүмүүс бид нар нийлж шавраас машинаа гаргасан.Тэгээд байж байтал хамт явж байсан Батцоож, Содномцэрэн хоёр Эрка гээд *******ын машинд суугаад түрүүлж очоод байж байя гээд яваад өгсөн. Х******* бид хоёр тухайн үед хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, маргалдаад байж байхад Х******* намайг нэг удаа түлхэж унагаасан би босож ирээд чи яаж байгаа юм гээд Х*******ыг хоёр удаа цохиж ав*******ад Х******* уурлаад чи намайг цохидог юу? юм давраад байгаарай одоо чамаар цохиул*******гүй шүү гээд бид хоёр барьцалдаж авсан.Тэгээд зууралдаж байх явцад Х******* баруун хөлийг маань ороож байгаад унага*******даа дээрээс маань дарж унаад миний хөлийг хугалсан.Х******* миний хөлийг хугалчхаад уучлалт гуйхгүй тоохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандаж байна. Х******* бид хоёр ******* нь дотно харилцаатай байсан юм аа.Би одоо болъё гэж бодоод Х*******ын эхнэрлүү над руу 08 дугаар сард явуулсан “ хайртай шүү хоолоо сайн идээд байж байгаарай" гэсэн утга бүхий мессежийг нь явуулчихсан юмаа.Тэр асуудлаас л болж маргалдаж эхэлсэн. Х******* бид 2 маргалдаж байгаад намайг түлхээд унагаачихаар нь би босож ирээд цохиод авсан чинь намайг яаж байгаа юм давраад байгаарай одоо чамд цохиул*******гүй шүү гээд миний баруун талын хөлийг ороож унага******* гэж байгаад дээрээс унаад баруун хөлийг хугалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
2. Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “…Манай байгууллагад ирүүлсэн албан бичгийн хариуг гаргаж ирүүлж миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцох болсон байна.Манай байгууллагын зүгээс уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Ямарч байсан гэмт хэрэг гарсны улмаас хохирогч С.Аптаннавч нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яаралтай тусламж үйлчилгээ 37,082 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны мэс заслын 1,835,982 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан. Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.А*******ид зарцуулагдсан нийт 1.873.064 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд тушаасан байна. Тийм учраас манай байгууллагаас гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
3. Гэрч Б.ын өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байрандаа амарч байгаад Х*******ын амьдардаг байранд ороход А*******, Х******* 2, 2 литрийн савлагаатай том пиво хувааж уугаад дуусаж байсан. Намайг Х******* *******ын амьдардаг байранд ороход Х******* ******* надад хандаж морьдоо аваачиж тавих хэрэгтэй байна цуг яв******* уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье гээд хамт 5 тооны морийг нь ачиж өгөөд хамт яв*******аар болсон. Би хамт морь ачилцаж өгчхөөд дэлгүүр орж ус ундаа аваад морь ачсан айлын гадаа ирээд байж байтал А******* эгч бид нарын араас ирсэн.Тэгээд хамт яв*******аар болоод айлын гаднаас хөдөлсөн. Бид нар Х******* *******ын морьдыг Хутаг-Өндөр сумын Хонгор багт Эрка гэдэг айлд буулг*******аар явсан. Бид нар А******* эгчийн машин дотор суугаад явж байх замдаа Х******* *******, Аптаннавч эгч хоёр 2.5 литрийн савлагаатай хоёр том пиво хувааж уусан. Бид нар Хонгор багт очоод ачиж явсан морьдоо буулгаж дуусаад байж байтал А******* эгч гэнэт машинтай хөдлөхдөө Х*******ын хөл дээгүүр гараад би тухайн үед морины хазаарыг сольж ногт хийх гээд байж байтал Аптаннавч надруу тулж ирж зогсоход нь миний хөтөлж байсан морь үргэж ухас хийгээд алдчихсан юм. Аптаннавч эгч миний алдсан морийг барих гэж хойноос машинтайгаа хөөж яваад гол руу машинтайгаа ороод суусан байсан бид нар араас очиж машиныг гаргаж өгсөн. Би машиныг суусан газраас нь гаргаж ирээд түлхүүр авч кармайлсан. Эрка *******, Содномцэрэн, Батцоож нар алдсан морины араас хөөгөөд яваад өгсөн. Би Х*******, А******* хоёртой үлдээд байж байтал Аптаннавч машины түлхүүр хаана байна гээд Х******* *******тай маргалдаж эхэлсэн.Тэгээд байж байснаа Х******* ******* А******* эгчийг түлхэж унагасан. Яг ямар шалтгаанаар түлхэж унагасан талаар нь мэдэхгүй байна. А******* эгч унаж босож ирээд Х******* *******ыг цохиод авсан.Тэгсэн Х******* ******* одоо давраад байгаарай цохиул*******гүй гэж хэлсэн.Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад салсан. Тэгээд тэр хоёр муудалцаж хөөцөлдөж явсаар байгаад бургасны цаагуур орсон.Би Аптаннавч эгчийн машины доод талыг хар******* гээд тонгойгоод байж байтал Аптаннавч эгч ёо ёо гээд орилохоор нь яваад очтол Аптаннавч эгч газар хөл гээд хэвтэж байхаар очоод хөлийг нь хар*******ад шагай нь мултарсан юм шиг харагдсан.Тэгээд босгох гэтэл санжганаад байсан. Би машиныг нь асааж авч очоод Х******* *******тай хамт өргөж суулгаад сумын төврүү эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Би тухайн үед Алтан эгчийг пиво уугаад халамцуу байсан болохоор янз бүрийн юм болох вий гэж бодоод машиных нь түлхүүрийг аваад кармайлсан байсан юм. А******* эгч машины түлхүүр хаана байна гээд Х******* *******аас асууж байсан яг юунаас болж муудалцсан талаар нь бол мэдэхгүй байна гэнэтхэн л хоорондоо муудалцаж эхэлсэн. Намайг харж байхад Х******* ******* А******* эгчийг нэг түлхэж унагаасан болохоос биш цохиж зодоогүй. А******* эгч газар унаж босож ирээд Х******* *******ыг цохиод авсан.Тэгээд Х******* ******* давраад байгаарай гээд ноцолдоод хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,
4. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 354 дугаартай "... 1.С.А*******ийн биед баруун шаант, т*******илзуурын гандангийн доод 1/3-ийн ташуу зөрөөтэй битүү хугарал, баруун шилбэнд 6 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ. 3. Тогтоогдсон гэмтлийн баруун шаант, т*******илзуурын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниул******* тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, шилбэний шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниул******* тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 4. Магадлуулагч С.Аптаннавчийн биед тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниул******* тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуул*******гүй. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “...Сайнбаяр овогтой А******* /РД: ПГ89093002/-ийн сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дара******* стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-82 д*******ь тал/,
7. Яллагдагч Ч.Х*******ын өгсөн: “... .Тухайн үед намайг А******* миний цээж мөр хэсэг рүү 2 удаа цохиж аваад зууралдаад тавихгүй байхаар нь би салг******* санаатай зууралдаж ноцолдож байгаад дээрээс нь дараад уначихсан юм аа. Тэгээд газар унаад хөл хөл гээд байхаар нь очоод хар*******ад хөл сонин болсон байсан.Тухайн үед сумын төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлэхэд хөл нь хугарсан байсан. Надтай ноцолдож байгаад ун*******даа хөл нь хугарсан болохоор би тухайн гэмтлийг учруулсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр д*******сан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 д*******ь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Ч.Х******* нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруул******* ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.А*******тай хэрүүл маргаан хийж улмаар түүний хөлийг ороож унагаасан үйлдлийн улмаас хохирогч С.А*******ийн биед баруун шаант, т*******илзуур гандангийн 1/3-ийн ташуу зөрүүтэй битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.
Хохирогч С.А******* нь шүүгдэгч Ч.Х*******ыг хөлийг ороож унагаасан гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч Б. гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №354 дугаартай дүгнэлтэнд “...С.А*******ийн биед баруун шаант, т*******илзуурын гандангийн доод 1/3-ийн ташуу зөрөөтэй битүү хугарал, баруун шилбэнд 6 ширхэг шарх гэмтэл тогтоогдсон, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.Х*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Ч.Х*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруул*******” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн Ч.Х******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруул******* нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ч.Х*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 д*******ь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруул******* гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын ялл******* дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 д*******ь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг д************** нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шинжээчийн 05 дугаартай дүгнэлтээр хохирогч С.А*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлээр тогтоожээ.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилг*******, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батл******* тухай” аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 д*******ин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцсон.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр зохицуулсан. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5 д*******ин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцоход 3,234,000 төгрөг болно.
Шүүгдэгч Ч.Х******* нь хохирогч С.А*******ид 3,234,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд,
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.А*******ийн эмчилгээний зардалд зарцуулагдсан 1,873,064 төгрөгийг шүүх хуралдааны шатанд тус тус өгч, нийт 5,107,064 төгрөгийн хохирлыг төлж барагдууласан байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Х*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуц******* чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг д************** нь зүйтэй.
Хавтаст хэргийн 67-71 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалг******* хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.Х******* нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, 32 дугаар хороо, б*******ийн ******* тоотод оршин суудаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийнхамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуул******* саналыг,
Шүүх шүүгдэгч Ч.Х******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн тодорхой хувийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг д*******аж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х*******т авсан хувийн баталгаа гарг******* таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус д************** нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Ч*******ын Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******ыг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 д*******ь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 д*******ь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиул******* саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ч.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус д*******сугай..
5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалд******* шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалд******* гомдол гарг*******, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг д*******сугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х*******т авсан хувийн баталгаа гарг******* таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалд******* гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ