| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2020/0603/З |
| Дугаар | 128/ШШ2022/0709 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0709
2022 09 28 128/ШШ2022/0709
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Б.О** нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох С** дүүргийн 00 дүгээр хороо, Р** 00-00 тоотын зүүн талд байрлалтай, одоо баригдаж байгаа иргэн Р.С**, О.А**, О.Б**, П.Э** нарын үйлчилгээтэй орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын эскиз зургийг баталсан үйлдлийг, Нийслэлийн Засаг даргаас уг барилгад олгосон Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А** шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Нэхэмжлэгч Б.О** нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд нэхэмжлэгч Б.О** итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн С** дүүргийн 00 дүгээр хороо, Р** 00-00 тоотын зүүн талд байрлалтай, одоо баригдаж байгаа иргэн Р.С**, О.А**, О.Б**, П.Э** нарын үйлчилгээтэй орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын эскиз зургийг баталсан үйлдлийг, Нийслэлийн Засаг даргаас уг барилгад олгосон Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.О**оос Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан С** дүүргийн 00 дүгээр хороо, Р** 00-00 тоотын зүүн талд байрлалтай, одоо баригдаж байгаа иргэн Р.С**, О.А**, О.Б**, П.Э** нарын үйлчилгээтэй орон сууцны барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын эскиз зургийг баталсан үйлдлийг, Нийслэлийн Засаг даргаас уг барилгад олгосон Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 1- нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ