Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/13

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал

Шүүгдэгч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Ат холбогдох эрүүгийн 2424000510977 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ……. Б овогт Э.А

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.А нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр Тосонцэнгэл-Улиастай-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай замын 4 зам гэх газарт, ………………………….. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас онхолдож, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 51 настай, эмэгтэй, насан хүрээгүй …………., Э.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Аийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн үйл баримтын тухайд 1.1. Шүүгдэгч Э.А нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр Тосонцэнгэл-УлиастайНөмрөг чиглэлийн хатуу хучилттай замын 4 зам гэх газарт, ………………… улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас онхолдож, тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 51 настай, эмэгтэй, насан хүрээгүй 14 настай, эмэгтэй, Э.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"..... Тухайн үед өдрийн 13 цаг болж байсан. манай гэр бүлийн гишүүд болох нөхөр Г.Э, том охин Э.А, Э.С, Э.Г гээд надтай нийлээд 5 уулаа ………… улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Осол болох үед манай том охин Э.А нь машин бариад явж байсан бөгөөд тухайн үед бороо ороод зам гулгаатай байсан тэгээд замын огцом эргэлтэн дээр үрүүлээ дарж дийлээгүй тэгээд зам тээврийн осол гарсан... Тухайн осол болох үед тээврийн хэрэгслийг манай том охин Э.А нь бариад явж байсан бөгөөд түүний хажуу талд нөхөр Г.Э, жолочийн ард талд С, голд Г, нөгөө захад би сууж явсан... Манай охин нь жолооны сургууль төгссөн жолооч бөгөөд тухайн үед бороо ороод зам гулгуутай байсан мөн замын огцом эргэлт таарсан миний зүгээс бороо, огцом эргэлт 2 таарсанаас болоод уг осол гарсан гэж бодож байна... ………….. …….. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх...Би өөрийн охин Э.А осолд орсон эмчилгээний зардалд бэлнээр 4.000.000 төгрөг, эмчилгээнд 2.800.000 төгрөг авсан. Өөрийн том охиноос өөр нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Миний биеийн байдал сайжарсан байгаа шүүх хуралд оролцохгүй. Охиндоо гомдол санал байхгүй...өөрийн автомашинд үнэлгээ хийлгэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 92-93, 114/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлээрээ аав, ээж, эгч, дүү нарын хамт ээжийн ………….. улсын дугаартай машинаар Улаанбаатар хотоос Завхан аймгийн Ургамал сумын 100 жилийн ойд явж байсан. Тэгээд 100 жилийн ойд оролцоод 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу буцаад яаж байх замд Улиастай, Увс руу салдаг замын уулзвар тойрог дээр явж байсан тэр үед бороо орж байсан. Эгч Анхчимэг машин жолоодоод явж байсан, аав жолоочийн хажууд урд суудал дээр сууж байсан. ээж дүү бид гурав хойд суудал дээр сууж явсан. Юу болсон талаар мэдэхгүй нэг сэрэхэд машин доошоо харсан баруун хойд талын хаалга онгойсон байсан би унтаад явж байсан болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байгаа. Улаанбаатар хотоос гарахад ээж жолоодож явсан. Буцах даа ээж жолоодож яваад Завхан аймаг Сонгино сум өнгөрөөд ээжийн нүд анилдаад байна гээд эгчид жолоогоо шилжүүлсэн. Тэгээд эгч жолоодож яваад осол гаргасан... Би өөрийн эгч Э.А….. осолд орсон эмчилгээний зардалд бэлнээр 4.000.000 төгрөг, эмчилгээнд 1.200.000 төгрөг авсан. Өөрийн эгчээс өөр нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Миний биеийн байдал сайн байгаа эрүүл болсон, хичээлдээ явж байгаа би шүүх хуралд оролцохгүй. Эгчдээ гомдол санал байхгүй. Миний эгч учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний эгчид холбогдох хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 100-101, 105/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол гарах үед би машины хойно унтаж байсан. Нэг сэрхэд машин доошоо харсан байсан, миний духнаас цус гарсан, ээж машины хойд суудалд дээшээ харсан хэвтэж байсан, аав машины гадаа алхаад явж байсан, А. эгч машины гадаа уйлаад зогсож байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг эмнэлэг руу аваад явсан. Юунаас болоод осол гарсан талаар сайн мэдэхгүй, бороо орж байсан, би унтаж байсан болохоор санахгүй байгаа... Осол гарах үед машиныг том эгч А. жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-н 117-118/,       

Иргэний нэхэмжлэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний хүү Э.Г биеийн байдал хэвийн эрүүл саруул одоо сургуульдаа явж байгаа, надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 159/,

 Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н, Э.С, 3.Г. нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.494.877 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 111/,

 Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би өөрийн эхнэр Н, охин А, С, хүү Г нарын хамт 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд …….. улсын дугаартай саарал өнгийн Aqua машинаараа ирсэн. Бид нар Ургамал суманд байж байгаад 100 жилийн ойн арга хэмжээ үзчихээд 2024 оны 07 дугаар сарын 19-ний Ургамал сумаас Улаанбаатар хот явах гээд гарсан. Бид нар замдаа явж байгаад Сонгино сумын наахан талд хоносон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12-13 цагийн орчим хөдөлсөн. Манай том охин Э.А машин бариад явж байгаад Улиастай, Увс салдаг зам дээр осолд орсон. Манай охин 3 замын уулзвар дээр ирээд эргэх гэж байгаад халтираад осол гарсан уу яасан бүү мэд нэг мэдэхэд машины дугуй дээшээ харсан байсан. Би яг яагаад осол болсон талаар санахгүй байна. Манай охин А машин бариад, хажуу талын урд суудал дээр би өөрөө суугаад хойд суудал дээр манай эхнэр 2 хүүхдийн хамт сууж явсан. Хүү Г голд нь суугаад манай эхнэр охин 2 хажуу талд нь сууж явсан. Охин А болон би хамгаалах бүс зүүсэн байсан. Хойд суудал дээр сууж явсан манай эхнэр хүүхдүүд хамгаалах бүс зүүсэн эсэх талаар мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-н 122/...”

 

 Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...Д.Нгийн эрүүл мэндэд зүүн талын 8, 9-р хавирганы хугарал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь тухайн хэрэг болох үед ЭТО-д орох үед үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Нгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 40-42/ гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...Э. С эрүүл мэндэд баруун эгэмний далд хугарал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь тухайн хэрэг болох үед ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.  Э.Сгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна/хх 54-55 гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

1.2. Шүүгдэгч Б.А: “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аав, ээж, 2 дүүгийн хамт ээжийн эзэмшлийн …… улсын дугаартай машинаар Улаанбаатар хотоос Завхан аймгийн гамал сумын 100 жилийн ойд баяр тэмдэглэх гээд явж байсан. Тэгээд 100 жилийн ойд олцоод 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу буцаад явж байх ид буюу Улиастай сумаас Увс аймаг руу салдаг замын уулзвар тойрог дээр ирээд би баруун гар тал руугаа эргэх гээд жолоогоо эргүүлтэл машин зүүн гар тийш эргэсэн боловч длөн яваад замын хажууд байсан хашлаг мөргөөд пис пас гээд явчихсан тэгээд яг юу псон талаар одоог хүртэл би сайн санахгүй байгаа. Аав бид хоёр машинаас түрүүлж гарсан дараа нь тэр замаар явж байсан хүмүүс ирж туслаад түргэн дуудсан. Удалгүй эмнэлгийн машин ээж, дүү хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.

1.3. Шүүгдэгч Б.А дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Н, Э.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...Д.Нгийн эрүүл мэндэд зүүн талын 8, 9-р хавирганы хугарал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь тухайн хэрэг болох үед ЭТО-д орох үед үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Нгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 40-42/ гэсэн дүгнэлт,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “...Э. С эрүүл мэндэд баруун эгэмний далд хугарал хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь тухайн хэрэг болох үед ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.  Э.Сгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна дүгнэлт...” /хх 40-42,54-55/ гэсэн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

 3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Б.А Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр Тосонцэнгэл-Улиастай-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай замын 4 зам гэх газарт, ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас онхолдсон байна. Шүүгдэгч Б.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна. Иймд прокурорын газраас шүүгдэгч Б.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.А замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно. Тиймээс шүүгдэгч Б.А Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.А үйлдлийн улмаас хохирогч Д.Н, насан хүрээгүй Э.С нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

4.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан байна.  

 

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай. Иймд шүүгдэгч Б.А нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд 200,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 1,294,877 төгрөгийг гаргуулж олгосугай.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ