| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шинжээч Р.Ням-Осор,
хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Г.*******, Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овгийн *******гийн ******* нарт холбогдох эрүүг ийн ******* дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, ,, мэргэжилтэй, “” -д ажилтай, ам бүл 4, , хүүхдүүдийн хамт ,од оршин суух,, ******* овогт *******ын ******* /РД: /,
Монгол улсын иргэн, төрсөн,ай, ,, , , , , хүүхдийн хамт ,од оршин суух хаягтай, , од оршин суудаг,, ******* овогт *******гийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******, Ч.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Том охин минь дөнгөж төрсөн хүүхэд нь нэг сар ч болоогүй. Гэртээ ирэхэд нь нь байхгүй байхаар нь охин Г. нөхрөө хайгаад хохирогчийн утас руу залгахад нь хохирогч 2-3 удаа манайд байхгүй гэсэн. Би утсыг нь аваад чи яах гээд байдаг юм, чинь гадаад ажил хийгээд чамайг тэжээх гээд явсан биз дээ, Г.г тэй нь яриулаач гэхэд хүргэн утсыг нь аваад одоо очлоо гэсэн. Би охин Г.гийн гэрт гал түлж дулаацуулаад айлд очоод байж байтал зээ хүү залгаад эмээ ******* эгч ирээд ээжийг зодоод байна гэсэн. Би тухайн үед нь ирсэн юм чинь өөрсдөө учраа олчих байх гэж бодсон. Гэтэл удалгүй Г.гийн охин нь залгаад эмээ та ирэхгүй бол С.******* Г. эгчийг зодоод байна гэхээр нь би арга ядаад ирэхэд С.******* гараад явсан байсан. Араас нь яваад би өөрийгөө арай нас ахимаг хүн юм болохоор загнаж хэлье гэж бодсон. Хохирогч нь архи уусан үедээ эвгүй араншинтай, юу ч болоогүй байхад намайг зодох гээд дайраад пизда, гичий, муу хөгшин авгай гээд орилоод ирэхэд нь охин минь намайг өмөөрөөд хохирогчтой зодолдсон. Тухайн үед хэний гар хаана ч яваад байгаа мэдээгүй, арай гэж салгасан. Би наадхаа машинд хий, цагдаа руу аваад яв гэсэн. Хүний биед гэмтэл учруулснаа ойлгож байгаа, миний буруу. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад хохирогчийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг худлаа санагдаад байна. Манай эгчтэй ирж уулзаад би тэй чинь ямар ч хамааралгүй шүү гээд л гарсан гэж байгаа. Үнэхээр ингээд гарсан бол бид нар очиж маргаан шаардлага байгаагүй. Ээж С.******* чинь ирсэн байна гэхээр нь би хүний л амьдрал шүү дээ өөрсдөө учраа олох байлгүй дээ гэсэн. Гэтэл нөгөө охин 2-3 удаа залгаад бид нар аргаа бараад санаа зовоод Г. эгчийн гэрт нь очиход С.******* нь манай эгчийг зодоод явсан байсан. Би эгчээсээ та эхлээд цохиж зодсон юм уу гэж асуухад үгүй С.******* гутлаа тайлаад манай хүүхэд рүү шидсэн гэсэн. Тэр хүүхэд нь нэг сар ч хүрээгүй нярай шүү дээ. Манай эгчийг үсдээд зодохоор нь манай эгч сандарсандаа ширээн дээр хүүхдээ шидээд С.*******тэй үсдэлцсэн гэсэн. Би цагдаагийн байгууллагад хандъя гээд гараад явж байхдаа С.*******, Г. нартай таарсан. Ээж би буугаад загная гэхээр нь би дагаад буусан. С.******* нь ээжийг цохих гээд дайрахаар нь би ээжийгээ ардаа оруулаад намайг цохихоор нь үснээс нь зулгааж бид харилцан зодолдсон. Би хохирогчийг машинтай хөөж туугаагүй. Хүний биед гэмтэл учруулснаа ойлгож байгаа, миний буруу. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Зодолдсон нь үнэн бэртээсэн нь үнэн гэв.
Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Б. руу залгаагүй, өөрөө манай гэрт ирсэн. Миний утсаар Г., Б. нар нь хэрэлдээд Б. нь өөрийн төрсөн эгч Б.г очоод миний хүүхдийг ав гэсэн. Б. над руу залгаад чи Б.ыг явуулаач гэхээр нь би надтай цуг байхгүй явчихсан гэхэд над руу орилж чарласан. Би учрыг нь ойлгуулахаар Г.гийн гэрт очиход Г. нь архи уусан, гоймон идээд согтуу байж байсан. Би чи тэйгөө намайг хардаад байгаа юм уу гэхэд хардаж байна, чи нялх хүүхэдтэй байхад нөхрийг минь явуулчихгүй яасан юм бэ гэсэн. Би танай нөхрийг явуулахгүй гээгүй, танай чинь одоо өөр хүнтэй явж байна гэсэн. Г. нь хардаж байна гээд хүүхдээ өөрөө ширээн дээр шидээд миний үснээс зулгаасан. Б. бид хоёрыг салгаад гэрээс нь гараад 3 дугаар хорооны хажууд явж байхад хар машин шарваж орж ирээд үгийн зөрүүгүй намайг шууд үсдээд чирээд аймар их доромжлоод багааж руугаа чирээд алчихъя энийг хэн нэхдэг юм, гараашдаа аваачаад алчихъя гэх зэргээр доромжилсон. Бид нарыг Б. салгасан. Би зам гарч зугтаагаад хаалга нь цоожгүй машин дотор ороод сандлыг нь хойшлуулаад хэвтээд нуугдсан. Шүүгдэгч нарыг явсны дараа би өөрөө такси бариад цагдаагийн хэлтэс дээр очиж гомдол гаргахад эмнэлэгт очиж үзүүлээрэй гэхээр нь түргэн тусламж дээр очиж үзүүлж байтал шүүгдэгч нар нь ирээд хэрүүл хийсэн. Миний нүүр ам руу өшиглөөд, үс гэзэгнээс зулгаагаад чирээд аймар зодсон. Би энэ явдлаас хойш тайван байж чадахгүй байна. Мөн зан үйлийн холбоотой зүйл их хийдэг. Хүүхдүүд өвдөөд тэйгөө таарамжгүй харилцаа болсон. Би хэвтэн эмчлүүлэх заалттай боловч бага насны хүүхдүүдээ харж байгаа болохоор хэвтэж чадаагүй. Би зодуулсан талаараа ярихаасаа айдаг, миний биеийн хамаг шар үс босоод миний сэтгэл зүйд их хэцүү байдаг. Би тухайн орой 2 том пиво хүмүүстэй хувааж уусан байсан. Эрүүл байгаагүй, гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг нь мэдэж байгаа. 130 300 төгрөгийг хохирол авсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэгт хамаарна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шинжээч эмч Р.Ням-Осор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Компьютер томографийн шинжилгээний хариуд тархины эдийн нягтрал буурсан буюу бага зэргийн хавантай гэсэн. Тархины доргилтын үед ийм шинж гардаг. Гэхдээ тархины доргилтыг ганцхан шинжээр нотлохгүй. Нүдний саажилт гэх зэрэг гурваас дээш хүндрэлтэй нөхцөлд тархи доргилт гэж авч үзнэ. Тархины зүүн хэсэгт бага зэргийн хавантай гэсэн боловч тухайн хаван хавдрыг хэмжээг дурдаагүй учраас хэр зэргийн хаван хавдар байсан гэдгийг үнэлэх боломжгүй байсан тул дүгнэлтэд тусгаагүй. Хохирогч нь надад үзүүлэхээс 2 хоногийн өмнө компьютер томографийн шинжилгээнд ороод хариутайгаа ирсэн. Биед учирсан гэмтлийг бүгдийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Би биед нь үзлэг хийхэд үед гарт тэмтрэгдэх, мэдэгдэх хэмжээний хаван хавдар байгаагүй гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.*******, Ч.******* нар нь бүлэглэн ийн үед ны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар хорооны байрны ард С.*******ийг Г.тай хэрүүл маргаан хийж, зодсон гэх шалтгаанаар үснээс нь татаж, нүүр, нуруу, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөн, гарыг нь мушгин газар чирч түүний эрүүл мэндэд дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн, баруун тохойд зулгаралт, зүүн бугалга, нуруу, цээжинд цус хуралт, зүүн, баруун гарын хурууны хумсны хугарал, булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “-ний орой 20 цагийн үед гэртээ байж байтал манай гэрт ирээд араас нь манай нөхрийн эгч ирээд бид гурав Нийслэл нэртэй 2.5 литрийн 1 пиво уусан. дахиж 1 пиво аваад хувааж уугаад тэд нар явсан. Би гэртээ ороход миний утас дугарч ярихад ын эгч айл гэр үймүүллээ, чи муу янхан гэсэн. Би манайд байхгүй, явалддаг хүүхэнтэйгээ явсан гэхэд өөдөөс орилоод байхаар нь тайлбарлах санаатай ын гэрт очиход ын эхнэр, манцуйтай хүүхэдтэй байсан. Би ороод чи намайг тэйгөө хардаад байгаа юм уу, манай нөхрийн сайн найз, яагаад хардах болов оо гэтэл би хардаж байна, чи ыг нялх хүүхэдтэй гэдгийг нь мэдсээр байж эрт хөөж явуулж болохгүй байсан юм уу гээд уурлаад орилоод байхаар нь би ыг гэртээ дуудаж авч ирээгүй, одоо манайд байхгүй, танай өөрөө манайд ирсэн гэхэд гүйж ирээд миний үснээс зулгаасан. Би зөрүүлээд өөрийнх нь үснээс зулгаагаад барьцалдаад байж байтал бид хоёрыг салгаад намайг аваад хоёр охиноо дагуулаад гэрээс нь гараад засмал зам дагаад такси барих санаатай алхаад явж байтал араас машинтай гийн ээж, дүү нь тэйгөө бууж ирээд гийн дүү шууд гүйж ирээд миний үснээс зулгааж доош нь дарж байгаад нүүр хэсэгт өшиглөх үед миний хамраас цус гарсан. Би нүүрээ дараад хэвтэж байтал гийн ээж, дүү ******* нар нь миний нуруу болон гар хөлийн хэсэгт өшиглөсөн. салгаад намайг аваад зам дагаад алхаж байтал араас дахиж машинтай хөөж ирээд гийн ээж, дүү нь бууж ирээд одоо дахиад алалцах уу гээд миний үснээс зулгааж доош нь дарахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаах гээд бариад таттал ээж нь миний охины үснээс зулгаадаг чи одоо хэн бэ гээд миний баруун гарыг мушгин дарж тавиулсан. Намайг чирээд гийн дүү машины багажид хийе гээд чирч байхад дахиж салгасан. Би босоод шууд зугтааж байтал араас дахиад машинтай хөөж ирээд урд хааж зогсохоор нь би буцаж гүйгээд зам хөндлөн гараад нэг машин байхаар нь хаалгыг нь татаад дотор нь орж суугаад нуугдсан. Дээд уруул хэсэгт гийн дүү намайг үсдээд доош дарж байхдаа өшиглөсөн, зүүн сарвууны 2, 4, 5, баруун сарвууны 2 дугаар хурууны хумсыг гийн ээж миний охиныг чи яахаар үсэддэг юм гээд миний хоёр гарыг мушгиж салгаж байхдаа хугалсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 40-45 хуудас/,
- Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би -ний орой 21 цагийн үед гэртээ ирэхэд ажлаасаа ирээгүй байхаар нь ажил руу нь залгатал манай ажил 18 цаг 30 минутад тарсан, танай автобусны буудал дээр айлд юм хийнэ гээд буусан гэсэн. Урьд нь 2-3 удаа *******ийн гэрт очиж тусалж байсан гэдгийг эгч нь ярьж байсан болохоор би шууд *******ийн дугаар руу залгахад гар утсаа аваагүй, дахиад залгахад утсаа аваад байхгүй гээд тасалсан, дахиад залгахад манайд байна бид хоёр ууж байна гэсэн. Би той яриад уурлаад гэр оронтой хүн байж наана юу хийж байгаа юм бэ гэтэл утсаа таслаад дахиж залгахад утсаа аваагүй. Ээж, дүү хоёр манай гэрт байж байхдаа ярьсан бүх асуудлыг сонссон. Би ын эгч рүү залгаж та хүрээд ир, дүүгийнхээ хүүхдийг ав, танай дүү байнга архи ууж байна гэхэд хоёр охинтой ирээд гэрийн гадна *******тэй гар утсаар яриад байсан. Удахгүй ******* манайд орж ирээд намайг тэйгөө хардаад байгаа юм уу гэж асуухад нь би наад хүнээ гэр рүү нь явуулж болоогүй юм уу гэхэд танай чинь өөрөө явахгүй байсан гээд бид хоёр хоорондоо маргаж байтал хоёр охинтойгоо *******ийг гэрээс аваад гарсан. Тухайн үед манай хүү ээж рүү залгаад дуудсан байсан. Ээж, дүү, хүргэн нар манайх руу явж байх замдаа ******* нартай уулзаж хэрүүл болсон гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 50-51 хуудас/,
- Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “-ны орой 20 цагийн үед манай бэр залгаад ирж энэ дүүгийнхээ хүүхдийн ав, дүү чинь архи уугаад яваад өглөө, дүүгээс чинь салмаар байна гэхээр нь очтол манай бэр уйлаад танай дүү *******тэй өдөржин архи уугаад алга боллоо, та *******тэй ярь гээд утсаараа залгаад өгсөн. Би *******тэй яриад байна уу гэхэд байхгүй байна гээд утсаа салгаад удаагүй байж байтал хашааны хаалга дугараад ******* орж ирээд танай надтай байхгүй, чи надтай нөхрөө хардаад байгаа юм уу гээд , ******* хоёр хоорондоо маргаад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад эхэлсэн. Би дундуур нь орж салгаад *******ийг аваад хоёр охинтойгоо цуг гараад зам дагаад алхаж байтал араас хар өнгийн машинтай хүмүүс ирээд гийн ээж, дүү нь тэйгөө орилоод бууж ирээд гийн ээж ******* рүү дайрахаар нь би та нар боль гээд ээжийг нь хориод зогсож байтал гийн дүү шууд гүйж очоод *******ийн үснээс татаж доош харуулаад нүүр хэсэгт өшиглөөд дараад байж байхад нь гийн ээж ******* тэр хоёр дээр гүйж очоод *******ийн толгой хэсгээс бариад хөл, гар хэсэг рүү өшиглөөд чирэхээр нь би *******ийг тэр хоёроос салгахад *******ийн нүүр хэсгээс цус гарсан харагдсан. *******ийг зугтаалгасан. гийн гэрээс гараад явж байхад *******ийн нүүр, гараас цус гарсан байдал харагдаагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 54-55 хуудас/,
- Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 468 дугаартай дүгнэлтэд “ийн *******ийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн, баруун тохойд зулгаралт, зүүн бугалга, нуруу, цээжинд цус хуралт, зүүн, баруун гарын хурууны хумсны хугарал, булгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, нидрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 22-23 хуудас/
- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллийн баримт /х.х-ийн 4, 21, 47 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 75, 77-80, 96, 98-100 хуудас/, хохирогчийн хохиролтой холбоотой баримтууд /х.х-ийн 104 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нь Г.*******, Ч.******* нар нь, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч Г.*******, Ч.******* нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******, Ч.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч С.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.*******, Ч.******* нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.*******, Ч.******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн С.*******ийг Г.тай хэрүүл, маргаан хийж, зодсон гэх шалтгаанаар үснээс нь татаж, нүүр, нуруу, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөн, гарыг нь мушгин газар чирэх зэргээр халдаж эрүүл мэндэд дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн, баруун тохойд зулгаралт, зүүн бугалга, нуруу, цээжинд цус хуралт, зүүн, баруун гарын хурууны хумсны хугарал, булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******, Ч.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнө орой цагаар айлд очиж хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нар нь шүүхийн шатанд хохирогчийн 130 300 төгрөгийг эмчилгээний зардлыг, Эрүүл мэндийн даатгалын санд 188 200 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчид хохирлыг төлсөн талаарх баримтаар тус тус нотлогдож байна.
Хохирогч С.******* нь Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор батлагдсан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэргийн хор уршигт тооцсоныг хүлээн зөвшөөрсөн учир хор уршгийг арилгахдаа Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэж заасан. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, гэмт хэргийн хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, учруулсан гэмтэл, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн байдал, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогч С.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Г.*******, Ч.******* нарт хувь тэнцүү хуваан тус бүрээс 1 650 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
ХОЁР. Шүүгдэгч Г.*******, Ч.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч нарыг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч Г.*******, Ч.******* нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*******т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин улсын яллагчийн дүгнэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт торгох шийтгэл оногдуулж байгаа нь тэдгээрийн хувийн байдалд нийцсэн гэж үзэж байх тул улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,
шүүгдэгч Г.*******, Ч.******* нар нь санал хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Г.*******, Ч.******* нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Г.*******, Ч.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гарсан саналыг хүлээн авч шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******, Ч.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 130 300 төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Ч.******* тус бүрт оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.*******, Ч.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.*******, Ч.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 130 300 төгрөгийн хохирлыг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Г.*******, Ч.******* тус бүрээс 1 650 000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.*******т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, Ч.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА