Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0003/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* ,******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Амарсанаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** ,******* овогт************** нарыг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн,******* овогт************** , (РД:******* )   1986 оны 9 дүгээр сарын 08 -ны өдөр******* төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, , , , хамт дугаар баг дугаар хэсэг, тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 7 жил хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан.

2.Монгол улсын иргэн,******* овогт************** , (РД: ), 2002 оны 5 дугаар сарын -ны өдөр******* төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл 6 , , , ах, нарын хамт дугаар баг дугаар хэсэг, тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

  

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* ,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* ,******* нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед баг байрны гадна зодож эрүүл мэндэд нь шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цээж, зүүн бугалга, эрүүнд цус хуралт, цээж, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2518000000006 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

Дархан-Уул аймгийн Дархан сумын баг байрны үйл ажиллагаа явуулдаг сувилахуйн төвийн гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-31 дэх тал),

Хохирогчийн мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 01, 12 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 01-нд найз хамт баарнаас гараад гэдэг найзаа дуудаад ирээд аваадах гэсэн. Тэгтэл*******тэйгээ манай гэдэг найзтай хамт ирсэн. Тэгээд дэлгүүрээс 0,5 граммын архи аваад бид нар хувааж уусан. нэхийгийн байранд гэртээ орсон. Би төмөр замын байранд хүргүүлсэн. Намайг машинаас буутал******* араас бууж ирээд хэрүүл хийгээд байсан. Би чамтай зодолдмооргүй байна. Миний тархи толгой өвчтэй. Хэн хэндээ гай болоод яах вэ гэтэл******* “би чамайг зодмоор байна” гээд намайг шанаадсан. Би газар унасан. Тэгтэл гарч ирээд боль гэж байсан. Би доошоо тонгойсон байсан чинь дээрээс толгой түрүүгүй өшиглөсөн. Намайг боож унагаасан. Би*******ын хөлөөс нь тэвэрчхээд байсан. Би ахыгаа дуудсан байсан. Тэгтэл*******ын нь над руу дайраад “хоёулаа үзье” гээд байсан. Би чамтай зодолдохгүй гэсэн. Тэгтэл*******тэйгээ нийлж байгаад дахиад зөндөө өшиглөж зодсон. Тэгээд тэр 3 явах гээд байхаар нь би явуулахгүй гээд машиных нь хажууд хэвтэж байсан. Тэгтэл намайг чирч холдуулаад тэр 3 яваад өгсөн. Тэгтэл манайнэр, ах нар ирээд цагдаа явсан. Би юунаас болж маргалдаж намайг зодсоныг ойлгохгүй байна. ...Миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Шинжээч томилуулах шаардлагагүй. Одоо надад санал гомдол гээд байх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын-ны оройн 22 цаг өнгөрч байхад Дархан сумын багт байрлах караокед уулзалдсан. Тэгээд тэндээ ажлынхантайгаа сууж байгаад 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн минутын орчим гарч Дархан сумынт байрлах нэртэй бааранд орсон. Тэнд ороод удаагүй байж байхад баар хаагаад гарсан чинь над руу утсаар яриад үйлчилгээний төв дээр хүрээд ир гэхээр нь******* ,******* бид гурав очсон чинь нэг найзынхаа хамт байж байсан. Тэгээд тэнд уулзалдаад плазагийн ард байрладаг зочид буудлаас очиж архи аваад хуучин Дархан руу явж байхад нь би унтчихсан байсан. Тэгээд намайг унтаж байхад*******ын намайг сэрээгээд******* ах, хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад харсан чинь******* ,гийн дээр гарчихсан.*******ын доор нь газар уначихсан зодуулж байсан. Тэгэхээр нь би очоод ,******* хоёрыг салгасан чинь нь дайраад байсан. Тэгсэн*******г унагахаар нь би салгаад босгосон. Тэгээд дахин, дахин зууралдаад тэр хоёр ноцолдохоор нь салгаад байсан. Тэгээд л тэр хоёр зодолдоод******* бас доор нь уначихаар нь*******ын ахыгаа татаж босгоод байсан. Тэгээд намайг салгаж байхад*******гийн нүүр хэсэг рүү хоёр юм уу гурван удаа өшиглөсөн. Тэгээд л шууд******* машиндаа суугаадтэйгээ яваад өгсөн. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. караокед ажлынхантайгаа байж байхдаа хоёр шил архи, 1 шил виски арван хэдүүлээ хувааж уусан. Тэгээд бааранд ирээд 0.75 литрийн 1 шил архи аваад******* бид хоёр талыг нь хувааж уусан. Би сүүлдгийн авсан архийг уугаагүй. Би тэр өдөр болсон асуудлыг бүгдийг мэдэж байгаа. Харин******* , 2 нэлээн согтолттой байсан.*******ын нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл машин бариад явж байсан.г архи аваад ирэхэд нь би унтчихсан байсан. Тэгээд хуучин Дарханд ирээд төмөр замын байрны гадаа ,******* хоёрыг зодолдоод байна гэхэд би сэрсэн.гийн найз нь хүртэл машинаас хэзээ буусныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнө бааранд найз хамт сууж байгаад баар хаахад нь гарсан. Манай найз рүү фэйсбүүкийн чатаар яриад Диди баарнаас гараад явж байна гэж залгаад дуудсан. Тэгэхээр нь очсон. Бид нарыг очиход нэг найзынхаа хамт Диди баарны гадаа байсан. Бид нар машинаас буугаадтэй амьдрал яриад зогсож байгаад бид найз нь хувиараа юм хийх гээд хэдэн төгрөг банкнаас авчихсан байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь цуг байсан  найзынхаа хамт 0,5 литрийн Аураг гэдэг архи авчирсан. Тэгээд бид нар машиндаа суугаад 2 дугаар хороололдгийн найзынх нь гэрийнх нь ойролцоо очиж зогсож байгаад тэр авчирсан архийг нь уусан. Тэр архийг уухад өөрөө сүн түшсэн. Тухайн үед дөрвүүлээ сууж байхад найз нь уухгүй гэж хэлэхэд нь надад нэмж хийж өгөөд байсан. Тэр үед намайг бага байхдаа би чамайг ингэж ч зоддог байсан гээд илтэд өдөж миний шарыг малтах ч юм уу тийм үйлдэл гаргажэлсэн. Тэгээд тэндтэй цуг явсан байсан найзыг нь үлдээгээд төмөр замын 14 д үгээр байр руугийн гэр рүү явцгаасан. Бигийн гэрийг тэнд байдаг гэдгийг мэдэхгүй. Тэнд буугаад тамхилаад байж байхад намайг хоёулаа сайхан үзчихье гээд намайг хоёр удаа мөргөсөн. Тэгээд би мөргүүлээд эргээд харчихсан байхад миний нуруу, бөөр хэсэг хоёулан руу нь цохисон. Тэгээд би эргээд харсан чинь миний төмсөг рүү өшиглөхөөр нь гараараа хаасан чинь гар эвгүй болчихсон. Тэгэхээр нь биг за андаа больё оо гээд хөтлөх нь холгүй дагуулаад бариа засал гэсэн камертай газар руу дагуулж явсан. Тэгсэн чинь миний хоолойг боогоод нүд харанхуйлаад амьсгалахад аймар хэцүү болсон. Тэгэхээр нь бид хоёр харилцан боолцсон. Тэрийг нь манай******* хараад бууж ирээд салгасан. Тэгсэн чинь намайгтэйгээ нийлж зодох гэлээ гээд******* бид хоёр руу дайраад байсан. Тэр үед байх******* машин руугаа суугаад машинд сууж байсанийг дуудаж буулгаж ирсэн. Тэгээд бастэй маргалдаад барилцаж аваад хоорондоо ганц хоёр удаа цохилцсон байх. Тэгээд и явъя гээд явуулахгүй зулгаагаад, дахиж зуураад тавихгүй байхаар нь нуруу, бөөр рүү нь өшиглөж байгаад хөлөө салгаж авсан. Тэгсэн ах руугаа утсаар яриад дуудаад байхаар нь би дахиад хэрүүл маргаан болж магадгүй гээд хаяад явсан. Биг намайг цохиход зөрүүлж цохисон. Намайг боогоод ухаан алдуулахын наагуур болж байхад нь би адилхан боосон. миний хамар руулээд хоёр мөргөхөд нь миний хамар эвгүй болчихсон. Миний хамар баруун тал руугаа чихэгдээд хөндүүр болчихсон байна. Миний зүүн нүд хөхөрчихсөн байсан. Миний баруун гар хөндүүр болоод савхан яс хугарчихсан байсан. ...Би тухайн асуудлын талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээр бүх зүйлийг ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52, 82 дахь тал),

****** мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024оны 12 дугаар сарын 01-ний өдөр шөнө 01 цагийн үед манай ах******* бааранд ирээд авчих гээд утсаар ярьж намайг дуудсан. Тэгээд намайг яваад очиход******* ах, найзхөө хамт хоёулаа машинд суугаад Диди аар ороод хүнтэй уулзъя гэж хэлсэн. Тэгээд Диди баарны гадаа очиход найзтайгаа сууж байсан. Тэгээд машинд найзтайгаа цуг суусан. Тэгээд хэнтэй нь чи билээ би санахгүй байна нэгэнтэй нь цуг явж архи авчирсан. Тэгээд архиа авчраад 2 дугаар хороололд уусан.гийн найз нь буугаад 2 дугаар хороололд гэрийнхээ ойролцоо буусан. Тэгээдг буулгах гээд төмөр замын байр руу явцгаасан. Замдаа явж байхад нь тоглоод байгаа нь мэдэгдэхгүй яагаад байгаа нь мэдэгдэхгүй******* ахыг өдөөд байсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод******* ахг буулгаад өгье гэхэд чи намайг ганцаараа бууж чадахгүй гэж бодоо юу гэсэн. Тэгсэн чинь******* ах зүгээрээ би оруулаад өгье гэж хэлээд******* ах машинаас цуг буусан. Тэгээд тэр хоёр гайгүй юм яриад зогсож байх шиг байсан чинь ах******* ахыг хоёр удаа мөргөсөн. Тэр үед ах*******гээс машиндаа суугаад зугтаах гэхэд араас нь чаргууцалдаж зууралдаад араас нь татаад эргэж харахад нь өшиглөсөн. Тэгсэн******* ах  яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн за больё хөгшөөн. Хоёулаа эвлэрье гээд ах*******ыг байрны зогсоол руу дагуулаад явсан. Тэгээд тэнд цаана очиж юм ярьж зогсож байгаад дахин муудалцсан. Тэгэхээр нь би машинтайгаа буцаж ухраад*******ыг авах гээд очсон. Тэгэхэд ах******* машинд суугаад явах гэж байхад миний талаар цонхоор өшиглөөд хөл нь ороод ирсэн. Тэгэхээр нь би тэрг холдуулж байгаад явчих санаатай машинаас буусан чинь чи одоо надтай үзэх юм уу гээд миний араас хөөгөөд байсан. Би зугтаж байхдаа өөрийгөө хамгаалах үүднээс ганц хоёр удааг цохисон. Тэгээд******* ах машинаас бууж ирээд барьж аваад салгах гээд байж байхад******* ахыг барьж аваад машин руу боож шахаад улайрчихсан дайраад байсан. Тэгээд бигийн араас нь шилбэний ар талын үе рүү нь өшиглөж газар унагаасан. Тэгээд л ах намайг машиндаа суу гэхээр нь машиндаа суусан. Ах******* бас машинд суугаад хөдөлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55, 87 дахь тал)

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай: “ ...ийн биед шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цээж, зүүн бугалга, эрүүнд цус хуралт, цээж, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал),

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13/554 дугаартай: “... 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үйлчилгээ S001 оношоор 35,396 төгрөгийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул уг хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 113 дахь тал),

Хохирогчд учирсан хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 114-123-р хуудас) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчийн биед учирсан шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний алим, баруун дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цээж, зүүн бугалга, эрүүнд цус хуралт, цээж, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* ,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* ,*******, тэдний өмгөөлөгч нар нь  гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор хохирогч нь нийт 911,424 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Уг баримтын 165,226 төгрөгийн баримт нь хүнсний бүтээгдэхүүний баримт 746,198 төгрөгийн баримт нь эмчилгээний болон Улаанбаатар төмөр зам, шатахуун түгээх станцын баримт байна.

Шүүгдэгч нар нь 850,000 төгрөгийг хохирогчд дансаар шилжүүлэн өгсөн, мөн эрүүл мэндийн даатгалын санд 35,396 төгрөгийг дансаар төлсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох төлбөргүй байна.

Харин шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг шүүхэд хэрэг шилжүүлсэн талаар болон шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа, цаашид эмчилгээ шаардлагатай талаараа мэдэгдсэн байх тул хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон  сэтгэцэд учирсан хор уршгаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* ,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******өд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн шүүгдэгч ******* нь 7 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр, шүүгдэгч******* нь 6 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** ,******* овогт************** нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч*******өд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр, шүүгдэгч******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөслэн 6 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* ,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон  сэтгэцэд учирсан хор уршгаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нар урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР