Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

    2025         02          13                                            2025/ШЦТ/17

                                   

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н,

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.М,

Шүүгдэгч А.Е-ын өмгөөлөгч А.С /цахим/

Шүүгдэгч Н.Б, А.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн О овогт Н-гийн Б, Н овогт А-ын Е нарт холбогдох эрүүгийн ....... тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ......... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, ............ боловсролтой, мэргэжилгүй, ..............., ам бүл ...., эхнэрийн хамт амьдардаг, Х аймгийн Ж сумын .......... дугаар баг, Б-т ...... дүгээр гудамжны ....г тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан О овогт Н-ийн Б /РД:/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, ... настай, э, ..... боловсролтой, ............. мэргэжилтэй, ......... эрхэлдэг, ам бүл ..., ...................хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б аймгийн Б сумын .... дугаар баг, И гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор Н-ийн Б дүүрэг, .... дугаар хороо, ....тоотод түр оршин сууж хаягтай, Н овогт А-ын Е /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч А.Е-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай "." маркийн ......... тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон "Мөнгөн ус Нg" гэх нэршилтэй, 85.1 грамм цэвэр жинтэй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, мөн тээврийн хэрэгслээр 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Д аймгийн З сум руу   тээвэрлэсэн,

 

Шүүгдэгч А.Е нь шүүгдэгч Н.Б-тай уурьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай "." маркийн ......... тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон "Мөнгөн ус Нg" гэх нэршилтэй, 85.1 грамм цэвэр жинтэй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, мөн тээврийн хэрэгслээр 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Д аймгийн З сум руу   тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хөргөгч гэх мэт янз бүрийн зүйлээс мөнгөн ус цуглуулж байгаад согтуу байхдаа Улаанбаатар хот руу гараад явсан байсан. Тэгээд өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн” гэжээ.

Шүүгдэгч А.Е нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мөнгөн ус тээвэрлэсэн хэрэгт яллагдагчаар татагдсан, гэм бурууд маргах зүйл байхгүй” гэжээ.

            Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгтэл нэг цагийн дараа Т эгчтэй цуг явж байсан танихгүй хоёр ах гэрт орж ирээд хайрцагтай нэг зүйл өргөж орж ирсэн тэр хайрцагтай юм нь их хүнд хоёулаа арай чүү гэж өргөж орж ирсэн. Тэгээд надаас нэг удаагийн шифриз асуухаар нь манайд тийм зүйл байхгүй гэж хэлтэл тэр хоёр ах гараад явсан нээх удалгүй манай холын хамаатан З ахтай тэр хоёр танихгүй ах хамт орж ирээд үүдэнд үлдээсэн хайрцагтай зүйлээ нээх гээд надаас хутга асуухаар нь би хутга гаргаж өгсөн. Тэгтэл тухайн хайрцагтай зүйлээ нээж дотроос нь хар уутаар ороосон ундааны савтай зүйлийг гаргаж ирээд дээж авна гэж хэлээд нэг удаагийн зүүтэй шифризээр соруулаад пинцлины саванд хийж эхэлсэн. Тэгтэл нөгөөх нь манай гэрийн үүдэнд паркетан шалан дээр гоожсон чинь эрээн цамцтай ах нь энэ хортой шүү гэж нөгөө ахад хэлэхээр нь би тэр хоёр ахад хандан манайх жоохон хүүхэдтэй шүү наадахаа яг одоо цэвэрлээдэх гэсэн чинь цаасан хайрцгийн өнцгөөр цэвэрлэж байсан. Тэгтэл манай холын хамаатан Зандан ах би ажилтай боллоо гээд манай гэрээс гараад явсан. Үлдсэн хоёр танихгүй ах нь надаас тоос сорогч байна уу? гэж асуусан би байхгүй гэж хэлтэл манай хогийн шүүр, тосгуураар хамаад эхэлсэн тэгтэл тэр хоёр ах наадах чинь хоргүй санаа зоволтгүй гэж хэлээд гараараа цэвэрлэж эхэлсэн. Тэгтэл манай гэрийн шалны завсар болон үүдний хэсэгт жижиг, жижиг мөнгөлөг тунгалаг бөөрөнхий хэлбэртэй зүйлүүд их асгарсан байсан тэгтэл гаднаас Т эгч орж ирээд тэр хоёр ахыг загнаад байсан. Тэгээд Т эгч хогийн шүүрэн дээр байсан зүйлийг наадахаа гаргаж асгаач гэтэл эрээн цамцтай ах нь манай гэрээс аваад гарсан яг хаана асгасан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд би болсон зүйлийг аавдаа утсаар хэлэхэд манай аав уурлаад наадуулаа цагдаад өг гэж хэлсэн. Манай аав цагдаа иртэл миний охин юунд ч битгий гар хүрээрэй гэхээр нь би 3 дүүгээ жижиг өрөөнд оруулан гаднаас нь хаалгыг нь хаагаад та нар наад зүйлээ битгий хөдөлгөөд бай цагдаа иртэл гэж хэлсэн чинь манай аав руу залгаад цагдаа дуудахаа боль гээд байсан тэгтэл манай аав уурлаад Т эгчийг манай аав гэрт ямар хүмүүс оруулаад юу болоод байна гээд утсаар уурлаад залгаад байсан. Тэгтэл гэрийн гадаа цагдаа ирээд намхан бүдүүн ахыг авч явсан тэгтэл дахин нээх удалгүй цагдаа ирээд Т эгчтэй үлдсэн өндөр эрээн цамцтай ахыг аваад явсан түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэр хэдийн цэвэрлэж байсан үеийн зураг болон цэвэрлэж дууссан хойно нь манай гэрийн үүд болон шалан дээр мөнгөлөг жижиг зүйлүүд их үлдсэн байсан. Дахин цагдаа нар ирж намайг болон дүү нарыг гэрээс гаргаж эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэг дээр ирж гурван дүүгийн хамт шинжилгээ өгсөн. Манай гэрт оруулж ирсэн хайрцагтай зүйл нь их хүнд зүйл байсан харин гаднах хайрцаг нь жижиг хайрцаг байсан, хайрцаг дотор байсан зүйл нь гадуураа хар уутаар ороосон ундаа юм уу аль эсвэл жижиг усны савтай зүйл байсан тоо ширхэг нь 5-6 ширхэг зүйл байсан. Тэр сав нь 500 граммын савнууд байсан. ... Манай гэрээс Н.Б гэх ногоон эрээн футболктой эрэгтэй хүн цаасан хайрцагтай нь өргөөд гэрээс гаргаад үүдний цементэн довжоон дээр тавьж байсан цэнхэр цүнх нь гэрт байсан боловч дараа нь байхгүй болсон байсан ба цүнхний бариул нь гадаа үлдсэн байсан. Цагдаа нар ирэх үед цаасан хайрцаг нь гадаа хоосон цүнх нь байхгүй цүнхний бариул нь гадаа тасарчихсан хэвтэж байсан. Тэр мөнгөн ус гэсэн зүйл нь байхгүй болсон байсан. Н.Б нь А.Е ахын утсыг аваад чамаас боллоо гэж нэг эмэгтэй хүнд хэлж байсан. Бас А.Есөн- Оргил ах нэг таксины талаар яриад байсан...” гэжээ. /1-р хх-ийн 30-31, 117-118/,

 

            Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...11 өнгөрч байхад Д миний утас руу залгаад чи хаанаас юун хүнтэй ирээд манай гэрт мөнгөн ус асгасан юм бэ? гэхээр нь би мэдэхгүй шүү дээ юун мөнгөн ус вэ? гээд би гайхаад Д-ийн гэрт ирэхэд Д-ийн гэрийн үүдэнд Е, Б хоёр нэг юм цэвэрлээд сууж байсан тэгтэл Д дахин миний утас руу залгаад намайг загнаад наадах чинь их хортой хүүхдүүд байхад ямар сонин юм бэ? гээд уурлаад чи наадахаа хурдан цэвэрлээдэх гэхээр нь би хогийн шүүрээр шүүрдээд Баяраа ахад өгсөн. Б хааш нь хаясан талаар сайн мэдэхгүй байна. Тэгтэл цагдаа ирээд Б бид хоёрыг аваад явсан урд нь цагдаа нар ирээд Е-ыг аваад явсан. Би архи уугаагүй байсан. Харин хамт явж байсан Е, Б нар согтуу байсан. Е нь манай нөхрийн холын хамаатан харин Б гэх хүнтэй ямар нэгэн төрөл садангийн хамаарал байхгүй. "... Е намайг З сум руу машин бариад өг гэж хэлсэн тэгээд би ажилгүй байсан болохоор мөнгөнд нь болоод явсан тэр хоёрын машинд юу байсан талаар мэдэхгүй байна...” гэжээ /1-р хх-ийн 34-35, 152-153/,

 

            Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Д-д иртэл гадаа нь том охин нь утсаар  яриад зогсож байсан тэгэхээр нь би Б (Д-н хамгийн бага охиныг "...хэлнэ) байгаа юм уу? гэсэн чинь унтаж байгаа гэхээр нь би машинаас буугаад орох гэтэл Д-н том охин ахаа манай гэрт мөнгөн ус энэ ах асгасан гэж хэлсэн (энэ ах гэсэн хүн нь үүдний хэсэгт цоохор цамцтай эрэгтэй хүн сүүж байсан). Тэгэхээр нь би хоёр хүүхдээ машиндаа байж бай гээд өөрөө гэр лүү нь явж ортол үүдэнд сууж байсан эрээн цамцтай залуу л байсан тэгэхээр нь нөгөө хүнээс О ах хаашаа явсан юм гэсэн чинь гадаа байгаа байх гэж хэлсэн (тухайн үед Е гадаа байгаагүй). Тэгээд би нөгөө залуу руу уурлаад та хэд одоо айлын гэрт юу хийгээд байгаа юм, юу асгасан юм наадхаа цэвэрлээч (шалны завсар жижигхэн бөөрөнхий гялгар өнгөтэй зүйл олон байсан) гэсэн чинь нөгөө залуу надаас тоос сорогч байна уу ахын дүү гэхээр нь би надад ямар юмны тоос сорогч байдаг юм гэж хэлсэн. Би гэрээс нь гараад хэсэг зогсож байсан чинь О ах хүрээд ирсэн. Би шууд уурлаад та одоо хүний гэрт янз бүрийн юм асгаж цутгаад энэ асгасан зүйлээ цэвэрлэ Д ах над руу утсаар яриад уурлаад байна. Таныг битгий явуул гэсэн гэж хэлээд Оргил ахтай юм яриад сууж байтал цайвар өнгөтэй "Приус ...." маркийн тээврийн хэрэгсэл ирээд Д  ахын гэрийн гадаа зогссон. Тэгээд би тэндээс машинаа унаад 2 хүүхэдтэйгээ хөдлөөд явсан. Доржоогийнд шалны завсар асгарсан байсан хэдэн бөндгөр, гялгар өнгөтэй зүйл л харсан өөр зүйл хараагүй...” гэжээ /1-р хх-ийн 38-39/,

 

Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Гэрт ирээд манай эхнэр ирсэн цай чанаж өгөөд би Е-д 0,5 граммын хараа нэртэй архи авч өгсөн. Т манай гэрт үлдээд би Е бас танихгүй залуутай хамт буцаад Д гэдэг айлын гадна буцаж ирсэн. Ирээд нөгөө хоёр Д-гийн гэр лүү орсон би гадаа нь машиндаа суугаад үлдсэн. Гарч ирэхгүй удаад байхаар нь би Д-гийн гэрийн хаалгыг нь тогшоод ороход Е нөгөө танихгүй залуу Д-гийн гэрийн том өрөөнийх нь үүдэнд цэнхэр өнгийн цүнхтэй юм задалсан цүнхэн дотор асгарсан байдалтай нэг саарал юм байхаар нь би энэ юу вэ? гэж асуухад мөнгөн ус гэж Е надад хэлсэн. Би өмнө нь мөнгөн ус хортой гэдгийг сонсож байсан болохоор надад яаралтай ажил гарчихлаа гэж худал хэлээд Д-гийн гэрээс гараад гэр лүүгээ явсан. Буцаж Е-той уулзаагүй. Цэнхэр өнгийн цүнхтэй хайлуулсан тугалга шиг шингэн зүйл цүнхэн дотор асгарсан байсан. Мөн жижиг 500 граммын цэвэр усны сав шиг хэмжээтэй хар өнгийн уутаар ороосон зүйлүүд байсан. Хэдэн ширхэг хэр хэмжээтэйг хэлж мэдэхгүй байна...” гэжээ /1-р хх-ийн 42-43/,

 

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “....Тухайн өдөр 10 цагийн үед манай охин над руу залгасан утсаа автал манай охин нөгөө хүмүүс гэрээс гарахгүй гэрт архидаад байна гэж хэлэхээр нь би наад хэдээ гэрээс хөөж явуул гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй манай том охин дахиад утсаар залгаад уйлаад нөгөө ах нар архи уугаад гэрээс гарахгүй байна гэхээр нь Е-д утсаа өг гээд би Е-той утсаар чи одоо манай гэрээс наад хүмүүсээ аваад зайл гэж хэлээд утсаа салгасан. Төд удалгүй дахиад манай охин утсаар залгаад энэ ах гэрт юм асгачихлаа гэхээр нь юу асгасан юм гэтэл мөнгөн ус гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яаж мөнгөн ус гэдгийг мэдээд байгаа юм гэтэл манай охин энэ хүмүүс хоорондоо тэгж ярьсан гэхээр нь би утсаа салгаад Е руу залгаад чи одоо юу хийгээд байгаа юм гэр оронд хортой зүйл асгаад би цагдаа дуудлаа гээд утсаа салгасан. Буцаагаад Е залгаад чи одоо намайг цагдаад өгч яах гэсэн юм гэж хэлэхээр нь салгаад цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд би охин луугаа байнга залгаж юу болж байгаа талаар асууж тодруулж явсан. Тэгээд би Х суманд дүүгээ үлдээчхээд эхнэртэйгээ буцаад Замын-Үүд сум руу хөдөлж өнөөдөр 12 цагийн үед ирсэн...... Е-ыг сайн танина сүүлийн 10 жилд холбоо барьж уулзаагүй...” гэжээ /1-р хх-ийн 46-47/,

Иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр надтай Е зөрөөд гарахдаа манай гэрт хайрцагтай зүйлийг оруулаагүй, биднийг явсны дараа оруулсан талаар миний том охин У хэлсэн. Тэр зүйлийг У сайн харсан яг дотор нь юу байсан талаар манай охин ойртож хараагүй гэсэн, ямар ч байсан утас дээрээ зургийг нь дарж авсан. Түүнээс биш би огт хараагүй, утаснаас нь л хайрцагтай зүйл оруулж ирсэн гэж манай охин надад харуулсан. .... Тухайн үед буюу 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрөө манай байшинг З-ийн халдваргүйжүүлэлт хийсэн, 48 цагийн дараа гэртээ орж хэрэглээний зүйлээ авахад Замын-Үүдийн Онцгой байдлын хэлтсээс мөнгөн усыг цэвэрлэж, ариутгах зорилгоор ариутгал, гэрийн шалны завсарт мөнгөн ус буюу бөнжгөнөсөн дуслууд байхаар нь дахин Онцгой байдлын хэлтэст очиж сайн цэвэрлээгүй байсан талаар хэлэхэд Онцгой байдлын хэлтсээс дахин манай байшинд ирж ариутгал хийхдээ мөнгөн ус асгасан хэсэг буюу гэрийн үүдний хэсгийн паркетан шалыг хуулж авч цэвэрлэгээ ариутгал хийсэн. Түүнээс болоод гэртээ орж чадахгүй хор уршгийг нь гартал нь 3 сар гэр бүлээрээ орон сууц түрээсэлж амьдарсан. Тэгээд 2023 оны 11 сарын үед байшиндаа 12 сая төгрөгөөр машинаа зараад уг мөнгөөр байшиндаа шинээр засвар хийсэн. / бүрэн завсар/ Мөн энэ асуудал үүссэний улмаас хүүхдүүдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох зорилгоор Улаанбаатар хот руу цэргийн нэгдсэн эмнэлэгт очиход насанд хүрээгүй гээд аваагүй, дахин Эх нялхсын эмнэлэгт очиж үзүүлээд хувийн лабортарид очиж шинжилгээ өгч буцсан. Түүний дараа дахин шүүх шинжилгээний албанд ирж шинжилгээ өгсөн гэх зэргээр гэр бүлээрээ 5 удаа ирсэн нэг удаа гэр бүлээрээ ирэхэд ойролцоогоор 700.000 мянган төгрөгний зардал гарч байсан, Ингэхээр 5 удаа ирэхэд ойролцоогоор 3.500.000 төгрөгний зардал гарч байна. Манай гэрт ирж мөнгөн ус асгаснаас болж маш их хохирол мөн сэтгэл санааны болон хүүхдүүдийн эрүүл мэндэд цаашид учирч болох асуудал ихээр гарч байгаа. Гэтэл манай гэрт ирж мөнгөн ус асгасан Б, Е гэх хүмүүсээс одоог хүртэл учирсан хохиролд хэрэглээрэй гэж мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй байна. Өнөөдөр Б, Е хоёртой биечлэн уулзахад учирсан хохирлыг барагдуулж өгнө гэдгээ хэлсэн. Ядаж хүүхдүүдээ эмнэлэгтэй сайн явж үзүүлээрэй гээд мөнгө төгрөг өгөх сэтгэл гаргахгүй байгаад гайхаж байна. Шаардлагатай бол би учирсан хохирлын баримтыг танд гаргаж өгөх болно. Одоогоор танд өгөх хохирлын баримт байхгүй байна. /1-р хх-ийн 113-114/,

  Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  Мөнгөн ус нь байгаль дээр металл, органик биш нэгдлээрээ, метил мөнгөн ус гэсэн гурван янзаар байдаг. Металл мөнгөн ус нь -38 градус цельст хайлдаг +356 градус цельст буцалдаг. Иймээс тасалгааны температурт шингэн хэлбэрээр мөнгөлөг өнгөтэй байдаг. Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон химийн бодис юм. Мөн Байгаль орчин, ногоон  хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар Хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт"-д мөнгөн ус нь багтсан байдаг. Хүн арьс салстаар, амьсгалаар, хоол боловсруулах замаар мөнгөн усанд хорддог юм. Хэрэв мөнгөн усыг гэрийн нөхцөлд асгавал гэрт байгаа хүнийг яаралтай гаргаж тухайн асгасан мөнгөн ус буюу бөнжгөнөсөн дусал хэлбэртэй зүйлийг нүцгэн гараараа барихгүйгээр бээлий болон амны хаалт зүүж ямар нэгэн соруулах зүйл (шприц, бургуй) гэх мэтээр аваад тагтай саванд хийж битүүмжлэн, онцгой байдлын газарт мэдэгдэх ёстой. Металл мөнгөн ус нь их ууршимтгай тул гараараа хүрч болохгүй. Мөнгөн ус нь хүний тархи мэдрэлийн систем, бөөр, уушгийг илүү хордуулдаг химийн хортой бодис юм. Хүний биеэс гадагшлах нь хэр хэмжээний мөнгөн ус асгаснаас шалтгаалж янз бүрээр хордож, хордолтын хэмжээ янз бүр байна. гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141/,

Гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "... ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие 2012 онд анх Монгол Улсад орж ирэхэд нь худалдан авч байсан ба 2022 оны зун хүртэл унаж байгаад үл таних хүнд 5 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж тээврийн хэрэгслээ зарсан юм. Тухайн хүн маань би Б аймагт унах юм гэж хэлж байсан. Түүнээс хойш нэр дээрээ шилжүүлж аваагүй өдий хүрч байна. "... тухайн үед мөнгө төгрөгийг нь бүрэн өгсөн байсан учраас худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгсөн. Машин авсан хүн ирээд нэр дээрээ шилжүүлж авъя гэх юм бол нэр шилжүүлэхэд бэлэн байна..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 143/,

Гэрч С.Ю мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөнгөн усыг Монгол Улсад болон Олон улсад бичил уурхайд ашиглахыг албан ёсоор хориглосон байдаг. Зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар хязгаарласан бодисын жагсаалтаар оруулж ирдэг химийн хорт аюултай бодис юм. Мөнгөн ус асгарахад агаарт ууршиж 2 балентид хортой нэгдэл болж ууршдаг энэ нь хүний ерөнхий хордлого, мэдрэлийн тогтолцоо, бөөр, шээс ялгах системийн гэмтээх, хүнд хэлбэрийн хордлого үүсгэдэг. Олон улсад баримталж байгаа хүний биед нөлөөлөх босго тун нь 05 мгр байдаг. Мөнгөн ус хүний биед 60 орчим хоног хуримтлагдах боломжтой 60 хоногийн дараа хийсэн шинжилгээнд мөнгөн ус илрэхгүй байх боломжтой. Тэгэхээр 60 хоногийн дараа мөнгөн ус нь хүний биеэс гараад явчихдаг. Д аймгийн З сумаас 4 хүүхдээ дагуулсан аав ирж үзүүлснийг санаж байна. Уг хүүхдүүдэд онош тавихын тулд мөнгөн усны биед агуулагдаж байгаа хэмжээг лабораториор тогтоохын тулд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлалын лабораторийн мөнгөн ус тодорхойлох багаж нь эвдэрсэн тул хэвшлийн Д.Н эмчийн лаборатори луу явуулсан. Уг шинжилгээний хариу ямар гарсныг санахгүй байна. Хүүхдүүдийн биед мөнгөн усны хордлого өндөр анхаарал татахаар байсан бол би дараагийн арга хэмжээ авах байсан тиймээс хэвийн байсан эсэхийг шинжилгээг харж байж хэлэх боломжтой. 2016 оноос хойш одоог хүртэл төхөөрөмж эвдэрсэн учир мөнгөн усны шинжилгээ хийхгүй байгаа. Монгол Улсын хэмжээнд мөнгөн усны шинжилгээг Хор судлалын лабораторид хийдэг байсан гэвч эвдэрсэн учир гадуур хувийн хэвшлийн лабораторид хийлгэж байгаа..." гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 146-150/

 -Хэргийн газрын үзлэг хийсэн "... үзлэгийг анх очсон даруйд хийх боломжгүй, Онцгой байдлын ажилтан болон З дэх гаалийн газрын Байгаль орчин хариуцсан улсын байцаагч нар анх орж мөнгөн ус гэх зүйл асгарсан хэсэг газарт үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл болон агааржуулалт, саармагжуулалд хийсний дараа үзлэгийг хийж дуусгаад онцгой байдлын ажилтан, гаалийн байгаль орчин хариуцсан ажилтан нарын хурааж авсан гялгар уут бүхий саванд хийсэн эд зүйлийг хэргийн газрын үзлэгээр хураан авав. Уг мөнгөн ус алдагдсан, асгарсан гэх газраас өөр ямар нэгэн эд зүйлд мөнгөн усны гэх шинж тэмдэг нүдээр харахад харагдахгүй хэргийн газарт тодорхой хугацаанд хүн, амьтан оруулахгүй талаас нь цагдаагийн хамгаалалт авав.... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  /1-р хх-ийн 2-11/,

-Эд зүйл хураан авсан тухай "... иргэн А.Е-оос жижиг тунгалаг шилтэй, шилэн дээрээ цагаан цэнхэр өнгийн дэвсгэр дээр латин бичигтэй 102 грамм жинтэй, резинэн бөглөөтэй, гадуураа скочидсон мөнгөн ус мэт өнгөтэй 1 ширхэг эд зүйлийг хураан авав” гэсэн тэмдэглэл, ажиллагааны үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 12-14/,

- 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч А.Е-ын ............ улсын дугаартай, "........." маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 15-18/

- Гэрч Д.У-ын ............. маркийн гар утсанд үзлэг хийсэн "... 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10:17 цагаас эхлэн хэрэгт ач холбогдол бүхий 23 кадр зургийг 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авсан байна. Уг 23 кадр гэрэл зургийг файл хэлбэрээр нь авч үзлэгийн тэмдэглэлд гэрэл зургийн үзүүлэлт болгон хавсаргав..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 87-98/

 -2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12/145 дугаартай шинжээч Б.А-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 155-157/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11777 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11781 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11779 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11780, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11778 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өрийн 11776 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, /1-р хх-ийн 170-171, 179-180, 188-189, 197-198, 206-207, 215-216/,

  -"..........." ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгслийн үнэлгээний талаар шинжээчийн тайлан, /2-р хх-ийн 14-24/,

 -Шүүгдэгч А.Е-ын иргэний бичиг баримтын талаарх холбогдох лавлагаа, тодорхойлолт, /2-р хх-ийн 55-60/,

-Шүүгдэгч Н.Б-гийн иргэний бичиг баримтын талаарх холбогдох лавлагаа, тодорхойлолт /2-р хх-ийн 62-67/,

   Монгол Улсын Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 07/3370 дугаартай (РД:), Н-гийн Баяраа (РД:) нар нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй болно гэсэн албан бичиг, /2-р хх-ийн 185/

 -Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн No62 дугаартай лавлагаа, /2-р хх-ийн 189-190/,

 -М-ийн Д-ийн Х банкны ............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2-р хх-ийн 210-216/,

-Иргэний нэхэмжлэгч М.Д-оос гаргаж өгсөн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, /2-р хх-ийн 237-239/,

-Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25/212 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, /3-р хх-ийн 41-44/,

 -Шинжээч Ц.Б-ын "... миний бие иргэн Ц.Т, М.Д, Д.Ц, нарын биед болон амбулаториор эмчлүүлсэн картад тусгагдсан эмчийн онош болон үзлэг хийсэн тэмдэглэл шинжилгээний хариу зэрэг эмнэлгийн бичигтэй танилцаж шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба тухайн 3 иргэний биед гэмтэл болон хордлогын гаралтай өөрчлөлт тогтоогдоогүй..." гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 59-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч А.Е-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай "." маркийн ......... тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон "Мөнгөн ус Нg" гэх нэршилтэй, 85.1 грамм цэвэр жинтэй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, мөн тээврийн хэрэгслээр 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Д аймгийн З сум руу   тээвэрлэсэн,

Шүүгдэгч А.Е нь Н.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай "." маркийн ......... тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон "Мөнгөн ус Нg" гэх нэршилтэй, 85.1 грамм цэвэр жинтэй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, мөн тээврийн хэрэгслээр 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Д аймгийн З сум руу   тээвэрлэсэн үйл баримт болжээ.

            Шүүгдэгч Н.Б, А.Е нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч А.Е-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай "." маркийн ......... тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон "Мөнгөн ус Нg" гэх нэршилтэй, 85.1 грамм цэвэр жинтэй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, мөн тээврийн хэрэгслээр 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Д аймгийн З сум руу   тээвэрлэсэн,

Шүүгдэгч А.Е нь шүүгдэгч Н.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай "." маркийн ......... тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон "Мөнгөн ус Нg" гэх нэршилтэй, 85.1 грамм цэвэр жинтэй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, мөн тээврийн хэрэгслээр 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Д аймгийн З сум руу   тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин хамт явж байсан Е, Б нар согтуу байсан. Е нь манай нөхрийн холын хамаатан харин Б гэх хүнтэй ямар нэгэн төрөл садангийн хамаарал байхгүй ... Е намайг З сум руу машин бариад өг гэж хэлсэн тэгээд би ажилгүй байсан болохоор мөнгөнд нь болоод явсан тэр хоёрын машинд юу байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35, 152-153/, гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгтэл нэг цагийн дараа Төгсөө эгчтэй цуг явж байсан танихгүй хоёр ах гэрт орж ирээд хайрцагтай нэг зүйл өргөж орж ирсэн тэр хайрцагтай юм нь их хүнд хоёулаа арай чүү гэж өргөж орж ирсэн тэгээд надаас нэг удаагийн шифриз асуухаар нь манайд тийм зүйл байхгүй гэж хэлтэл тэр хоёр ах гараад явсан нээх удалгүй манай холын хамаатан Зандан ахтай тэр хоёр танихгүй ах хамт орж ирээд үүдэнд үлдээсэн хайрцагтай зүйлээ нээх гээд надаас хутга асуухаар нь би хутга гаргаж өгсөн тэгтэл тухайн хайрцагтай зүйлээ нээж дотроос нь хар уутаар ороосон ундааны савтай зүйлийг гаргаж ирээд дээж авна гэж хэлээд нэг удаагийн зүүтэй шифризээр соруулаад пинцлины саванд хийж эхэлсэн тэгтэл нөгөөх нь манай гэрийн үүдэнд паркетан шалан дээр гоожсон чинь эрээн цамцтай ах нь энэ хортой шүү гэж нөгөө ахад хэлэхээр нь би тэр хоёр ахад хандан манайх жоохон хүүхэдтэй шүү наадахаа яг одоо цэвэрлээдэх гэсэн чинь цаасан хайрцгийн өнцгөөр цэвэрлэж байсан. ...Цагдаа нар ирэх үед цаасан хайрцаг нь гадаа хоосон цүнх нь байхгүй цүнхний бариул нь гадаа тасарчихсан хэвтэж байсан. Тэр мөнгөн ус гэсэн зүйл нь байхгүй болсон байсан. Н.Б гэдэг нь А.Е ахын утсыг аваад чамаас боллоо гэж нэг эмэгтэй хүнд хэлж байсан. Бас А.Е ах нэг таксины талаар яриад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 117-118/, гэрч П.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Д-гийн гэрийн хаалгыг нь тогшоод ороход Е нөгөө танихгүй залуу Д-гийн гэрийн том өрөөнийх нь үүдэнд цэнхэр өнгийн цүнхтэй задалсан цүнхэн дотор асгарсан байдалтай нэг саарал юм байхаар нь би энэ юу вэ? гэж асуухад мөнгөн ус гэж Е надад хэлсэн. Би өмнө нь мөнгөн ус хортой гэдгийг сонсож байсан болохоор надад яаралтай ажил гарчихлаа гэж худал хэлээд Д-гийн гэрээс гараад гэр лүүгээ явсан. Буцаж Е-той уулзаагүй. Цэнхэр өнгийн цүнхтэй хайлуулсан тугалга шиг шингэн зүйл цүнхэн дотор асгарсан байсан. Мөн жижиг 500 граммын цэвэр усны сав шиг хэмжээтэй хар өнгийн уутаар ороосон зүйлүүд байсан. Хэдэн ширхэг хэр хэмжээтэйг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/, хэргийн газрын үзлэг хийсэн "... үзлэгийг анх очсон даруйд хийх боломжгүй, Онцгой байдлын ажилтан болон З дэх гаалийн газрын Байгаль орчин хариуцсан улсын байцаагч нар анх орж мөнгөн ус гэх зүйл анх асгарсан хэсэг газарт үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл болон агааржуулалт, саармагжуулалд хийсний дараа үзлэгийг хийж дуусгаад онцгой байдлын ажилтан, гаалийн байгаль орчин хариуцсан ажилтан нарын хурааж авсан гялгар уут бүхий саванд хийсэн эд зүйлийг хэргийн газрын үзлэгээр хураан авав. Уг мөнгөн ус алдагдсан, асгарсан гэх газраас өөр ямар нэгэн эд зүйлд мөнгөн усны гэх шинж тэмдэг нүдээр харахад харагдахгүй хэргийн газарт тодорхой хугацаанд хүн, амьтан оруулахгүй талаас нь цагдаагийн хамгаалалт авав.... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  /1-р хх-ийн 2-11/, эд зүйл хураан авсан тухай "... иргэн А.Е-оос жижиг тунгалаг шилтэй, шилэн дээрээ цагаан цэнхэр өнгийн дэвсгэр дээр латин бичигтэй 102 грамм жинтэй, резинэн бөглөөтэй, гадуураа скочидсон мөнгөн ус мэт өнгөтэй 1 ширхэг эд зүйлийг хураан авав” гэсэн тэмдэглэл, ажиллагааны үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 12-14/, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч А.Е-ын ..... улсын дугаартай, "............" маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 15-18/, гэрч Д.У-ын .............. маркийн гар утсанд үзлэг хийсэн "... 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10:17 цагаас эхлэн хэрэгт ач холбогдол бүхий 23 кадр зургийг 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авсан байна. уг 23 кадр гэрэл зургийг файл хэлбэрээр нь авч үзлэгийн тэмдэглэлд гэрэл зургийн үзүүлэлт болгон хавсаргав..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 87-98/, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12/145 дугаартай шинжээч Б.А-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 155-157/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч Н.Б, А.Е нар нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

             Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.Б, А.Е нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иргэний нэхэмжлэгч М.Д “шүүгдэгч нар нь нэхэмжилсэн  хохирлын мөнгөө бүрэн төлж барагдуулсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Н.Б, А.Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн З сумын нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай "." маркийн ......... тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон "Мөнгөн ус Нg" гэх нэршилтэй, 85.1 грамм цэвэр жинтэй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, мөн тээврийн хэрэгслээр 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Д аймгийн З сум руу   тээвэрлэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б, А.Е нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             

  Шүүгдэгч Н.Б нь хэдийгээр ял шийтгүүлж байсан боловч энэ байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад хуульд заасан хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч Н.Б, А.Е нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-гийн Б-г 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр, шүүгдэгч А-ын Е-ыг 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох  ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  3,526,902 төгрөгний үнэлгээ бүхий .......... маркийн, шаргал өнгийн, ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Г.Ж мөн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ....... дугаартай лавлагаа /2-р хх-ийн 189-190/-гаар нотлогдож байх тул эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Н.Б, А.Е нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 3,526,902 / гурван сая,таван зуун хорин зургаан мянга, есөн зуун хоёр/ хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Н.Б, А.Е нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Н-гийн Б /РД:, Н овогт А-ын Е /РД:/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-гийн Б-г 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр, шүүгдэгч А-ын Е-ыг 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, А.Е нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  3,526,902 төгрөгний үнэлгээ бүхий .......... маркийн, шаргал өнгийн, ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Ж-д буцаан олгож, шүүгдэгч Н.Б, А.Е нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 3,526,902 / гурван сая,таван зуун хорин зургаан мянга, есөн зуун хоёр/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Н.Б, А.Е нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Н.Б, А.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ