Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2019/00376

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2019/00376

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХБ

Хариуцагч: Б.Б

Хариуцагч: С.Э

Зээлийн гэрээг цуцалж, 32 887 174.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Э , Б.Б нар нь тус *******тай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр № ЗГ/--- -1 тоот Зээлийн гэрээ, № ЗБ/--- -1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ХМ ХХК-тай № БГ/--- -1 тоот Баталгааны гэрээ-г тус тус байгуулан 29 000 000.00 (хорин есөн сая) төгрөгийг ачааны автомашин худалдан авах зориулалтаар, жилийн 24.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч С.Э , Б.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн С.Э , С.Э , Я.Ч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү--- дугаарт бүртгэгдсэн, ******* аймаг, ******* сумын 4 дүгээр баг, Х 8 дугаар байрны № тоот хаягт байрлах 29.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 29 000 000 (хорин есөн сая) төгрөгөөс төлөлт хийгээгүй, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 5 072 219.17 (таван сая далан хоёр мянга хоёр зуун арван есөн төгрөг, арван долоон мөнгө) төгрөгөөс 1 202 045.16 (нэг сая хоёр зуун хоёр мянга дөчин таван төгрөг, арван зургаан мөнгө) төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн № ЗГ-№№ -1 тоот зээлийн гэрээний 10.2-д заасан үндэслэлээр *******ны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 29 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 870 174.01 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 17 000 төгрөг /нотариатын зардал/.

Зээлдэгч С.Э , Б.Б нартай байгуулсан № ЗГ/--- -1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 32 887 174.01 (гучин хоёр сая найман зуун наян долоон мянга нэг зуун далан дөрвөн төгрөг, нэг мөнгө) төгрөгийг зээлдэгч С.Э , Б.Б нараас гаргуулж *******, ******* *******инд олгож өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 586.00 (гурван зуун ерэн хоёр мянга таван зуун наян зургаан) төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие С.Э 2018 оны 05 дугаар сард ******* ******* *******наас 29 000 000 төгрөгийн зээлийг зээлийн дагуу ашиглаж том оврын ачааны тэрэг авсан болно. 2018 онд манай үйлдвэр техникийн шалтгаанаас болж саатсан. Мөн авсан ачааны машин ажилд явж чадаагүйгээс уг *******наас авсан зээл минь төлөгдөлгүй өдийг хүрлээ. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс манай явган замын үйлдвэр ажиллаж мөн уг ачааны машин маань ажилд гарахад бэлэн болсон тул цаашдаа зээлийг графикийн дагуу төлөх бүрэн чадвар байгаа тул миний хүсэлтийн харгалзан үзнэ үү. 2019 оны 06 дугаар сараас хойш миний үйл ажиллагаа хэвийн болж *******наас авсан зээлээ хуваарийн дагуу бүрэн төлж дуусгана, байраа зараад төлбөрөө төлнө 2 сарын хугацаа олгож өгөөч, үнийн дүнд маргаангүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан ******* ******* *******ны нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад дараах тайлбарыг хүргүүлж байна.

******* би С.Э ыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* ******* *******наас 29 000 000 /Хорин есөн сая/ төгрөгний зээл авахад батлан даагчаар хамтран зээл авсан. С.Э нь авсан зээлийн мөнгөөр ачааны том оврын авто машин худалдан авсан. Зээлийг зориулалтын дагуу ашигласан. Зээлийн хөрөнгөөр авсан авто машинаар барилгын материал болон бусад тээвэрт ашиглахаар төлөвлөсөн боловч авто машин эдвэрсэн, ажил олгогч нь гүйцэтгэж байсан ажлын гэрээг цуцалсан, зээлдэгч хүндээр өвдсөн шалтгаанаар орлогын эх үүсвэргүй болсон. Цаашид зээлийн хөрөнгөөр худалдан авсан ачааны авто машинаар тээвэр хийж зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Зээлдэгчийн батлан даагчаар оролцсон миний бие олон жилийн цалингийн зээлтэй учир зээл төлөх боломжгүй болсон гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч С.Э , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 32 887 174.01 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, хариуцагч Б.Б нь батлан даагч миний бие цалингийн зээлтэй учир зээл төлөх боломжгүй талаар хариу тайлбар ирүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Зээлдэгч С.Э , Б.Б нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* *******тай №3Г/--- -1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 29 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, ачааны автомашин худалдан авах зориулалтаар авч, мөн өдрөө С.Э , С.Э , Я.Ч нар ЗБ/--- -1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, ******* аймаг, ******* сум, Х баг № тоотод байрлах Ү--- улсын бүртгэлийн дугаартай 29 м2 орон сууц барьцаалж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ХМ ХХК-тай БГ/--- -1 дугаартай батлан даалтын гэрээ тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээгээр нотлогдож байна./хх 19-30/

Дээрхи гэрээнүүд байгуулагдсан хийгээд 29 000 000 төгрөг авсан эсэх талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч нарыг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлийн эргэн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ******* зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч ******* ******* ******* шаардах эрхтэй.

Хариуцагч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Б зээл төлөх боломжгүй талаар тайлбараа ирүүлсэн байна. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ холбогдох баримтаар нотлоогүй тул үндсэн зээлийн төлбөрт 29 000 000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3 870 174.01 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 17 000 төгрөг нийт 32 887 174.01 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******инд олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох ******* аймаг, ******* сум, Х баг № тоотод байрлах Ү--- улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа нотолсон баримтыг хариуцагч Б.Б шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 392 586 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас 322 386 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан ******* ******* ******* С.Э , Б.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/--- -1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч С.Э , Б.Б нараас нийт 32 887 174.01 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******инд олгосугай.

2.    Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч С.Э , Б.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл ******* аймаг, ******* сум, Х баг № тоотод байрлах Ү--- улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 нээлттэй хорих ангид даалгасугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392 586 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож, хариуцагч С.Э , Б.Б нараас 322 386 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* *******инд олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ