Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/01059

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/01059

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н,

Хариуцагч: Ц.Бд холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, 155/2021/00642/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ц.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Бтой 2009 онд танилцан улмаар гэр бүл болж, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр том хүү Б.С, 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бага хүү Б.Ср нар төрсөн. Бид 2010 оноос хойш таарч тохирохгүй болж, Ц.Б архи уудаг, энэ үедээ агсам тавин, амгалан тайван амьдрах боломжгүй болгодог. Гэр орны эд зүйлийг эвдэж хэмхэлдэг. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд ч нөлөөлж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 2021 оны 1 дүгээр сараас эхлэн 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Ц.Боос тусдаа амьдарч байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн, түүний хүүхэд биш. Одоо гэрлэлтээ цуцлуулна. Хүү Б.С, Б.Ср нарыг өөрийн асрамжид авна. Бага хүү Б.Ср шинжээчийн дүгнэлтээр Ц.Бийн хүүхэд мөн гэдгийг тогтоосон тул 2 хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар гаргуулж, тэжээн тэтгүүлнэ. Ц.Бийн биеийн байдлыг харгалзаж үзээд 6 сарын дараа хүүхдийн тэтгэлэг төлж эхлэхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н бид хоёр 2009 онд гэр бүл болон хамт амьдарч, хүү Б.С, хүү Б.Ср нар төрсөн. 2009 оноос хойш хамт амьдрах хугацаанд би тодорхой ажилгүй байсан учир гэр бүл, үр хүүхдээ харж, асрах үүргийнхээ хувьд хувиараа мужааны ажил хийх, айлын орон сууц барих, засварлах зэрэг ажлыг хөдөө орон нутагт явж хийдэг байсан. Улаанбаатар, Сүхбаатар, Өмнөговь зэрэг аймгуудад 1-3 сарын хугацаагаар явж ажиллан, гэр бүл, амьдрал ахуйгаа авч явж байсан. Ажилд яваад ирэхээр Б.Н нь гэр бүлийн ямар ч халуун дулаан уур амьсгал байхгүй, хэрүүл өдөж гэрээс хөөх, над руу уурлах зэргээр гэр бүлийн харилцаанд орохоос татгалзах болсон. Б.Н өөрөө хүү Санчирыг миний хүүхэд биш гэж хүнд ярьж байхыг сонсоод эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Тусдаа амьдарч байх хугацаанд Б.Н хүүхэд төрүүлсэн байсан. Миний хүүхэд биш. Цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б.С, Б.Ср нарыг эх Б.Нын асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Гэхдээ би эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй байгаа бөгөөд 6 сарын дараа ажил төрөл хийж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг Б.Н зөвшөөрсөн. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ц.Бид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2021 оны 1 дүгээр сараас хойш хугацаанд тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид болох Б.Н, Ц.Б нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн Эрэгтэй: РК83011511, Монгол улсын иргэн, 1983 оны 1 дүгээр сарын 15-нд төрсөн, Гөрөөчин овогт Цогтбаатарын Бямбадорж, эмэгтэй: ФВ85020305, Монгол улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 03-нд төрсөн, Тэмээчин овогт Батсүхийн Б.Н нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 45-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №0147608-45 дугаар (500.0 мянга төг олговгэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)

тэдний дундаас хүү Б.С 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: 0, Б.С, эрэгтэй, 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар 1-р төрөх газар төрснийг ИГБББ-ний төрсний бүртгэлд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0314166-131 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Б.Ср 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: 0, Б.Ср, эрэгтэй, 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 1 дүгээр төрөх газар төрснийг Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг төрсний бүртгэлд 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0000641183 Г-534 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)

Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн овог: Б, нэр: С, нас: 10, хүйс: эр, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй, овог: Б, нэр: С, нас: 12, хүйс: эр, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолтууд, (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудасХөвсгөл аймгийн Мөрөн сумын Х сургуулийн сургалтын менежерийн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б.С нь Г.Намсрай багштай 6д ангид суралцаж байгаа нь үнэн гэх бичилттэй, Б.С нь Х.Лхасүрэн багштай 4д ангид суралцаж байгаа нь үнэн гэх бичилттэй суралцагчийн тодорхойлолтууд, (хавтаст хэргийн 6 дугаар хуудас) зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй харилцан тохиролцсон байдал, хүүхдүүдийн нас, тэдний санал, амьдарч дассан орчин, нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.С, 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Ср нарыг төрүүлсэн эх Б.Нын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Ц.Боос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү Б.С, Б.Ср нар төрүүлсэн эх Б.Нын асрамжид үлдэж байгаа нь эцэг Ц.Бийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Б.С, Б.Ср нартай эцэг Ц.Б хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж байна.

Иймд Б.Н, Ц.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.С, хүү Б.Ср нарыг төрсөн эх Б.Нын асрамжид үлдээж, хариуцагч Ц.Боос хүү Б.С, хүү Б.Ср нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.С 12 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийг хүү Б.Ст, 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Ср 10 нас 08 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг хүү Б.Срт сар бүр эцэг Ц.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.С, Б.Ср нарт сар бүр төлөх нийт 320.700 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 3.848.400 төгрөг болж байна. Зохигч хүүхдийн тэтгэлэг эхэлж төлөх хугацааны талаар тохиролцсон болно.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.Нын эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлэг 3.848.400 төгрөгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 91.337 төгрөг, бүгд 161.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамж бүгд 161.537 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Б.Н, Гөрөөчин овогт Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.С, 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Ср нарыг эх Б.Нын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Сыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Срыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ц.Боос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамж 161.537 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Бид, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Н нарт тус тус даалгасугай.

 

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА