Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

 

              2025        01          31                                           2025/ШЦТ/12

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.А

Хохирогч Ш.Т

Шүүгдэгч, хохирогч Т.Б, Б.Э

Шүүгдэгч О.Т, Т.Б нарыг оролцуулан Х аймгийн     Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр, түүнээс олон хүний”, 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Б овогт О-н Т, Б овогт Т-ын Б,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр, түүнээс олон хүний”, 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Б овогт Т-ын Б,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ын Э нарт холбогдох эрүүгийн 244... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 19.. оны 5 дугаар сарын ..ий өдөр Ө аймгийн Т суманд  төрсөн, 44 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, талх, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт, Ө аймгийн А сумын 7 дугаар баг .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт О-н Т. /РД:ЙЭ.../

2. Монгол улсын иргэн, 20.. оны 7 дугаар сарын ..ий өдөр Ө аймгийн А суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нар,  хүүхдийн хамт, Ө аймгийн А сумын 7 дугаар баг .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Т-ын Б. /РД:ЙЮ.../

3. Монгол улсын иргэн, 20.. оны 7 дугаар сарын ..ий өдөр Ө аймгийн А суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг, байнгын оршин суух газрын хаяг Ө аймгийн А сумын 7 дугаар баг .. тоот, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Т-ын Б. /РД:ЙЮ..../

4. Монгол улсын иргэн, 20.. оны 4 дүгээр сарын ..ы өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамт, Х аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Б-ын Э. /РД:СЩ..../

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Ж-ын 6-612 тоотод Ш.Т-г Б.Этой хардаж өшиглөх, гараар болон гэрийн унь, алх зэргээр цохиж зодон, түүний эрүүл мэндэд зулай, шилбэ, уруулын дотор салстад шарх, нүдний алим, хөмсөг, дээд зовхи, хацар, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, баруун, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Мөн Б.Эыг Ш.Т-тайхардаж гэрийн унь, хоолны халбага, гурил зуурдаг сав /түмпэн/ зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулайн хуйх, дух, хөмсөг, мөр, эгэм, дал, шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр,

2. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Ж-ын 6-612 тоотод Ш.Т-гийн I phone 13 promax маркийн гap утсыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогчид 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр,

3. Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 5 дугаар сарын 19-ний орой Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Ж-ын 6-612 тоотод Т.Бг хоолны халбагаар цохиж, түүний эрүүл мэндэд толгойн орой хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч О.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 5 дугаар сарын 19-ний орой 10 цагийн үед болсон байх. Ихэр охид болох Т.Б, Т.Б нартай Э-д очсон. Очиход гэр нь хүнгүй юм шиг мөртлөө гадаа нь машин нь байсан. Тэгээд Т.Б хаалгаа тогшиход Э“байж бай, хувцсаа өмсөөдөхье” гээд нилээн удсаны дараа дээгүүрээ юм өмсөөд шалдан шахуу гарч ирсэн. Гэрт хэн байгааг асуухад “найзууд ирсэн, юм ярьж байна” гэж хэлээд хаалган дээрээ зогсчихоод оруулахгүй байсан. Тэгээд Т.Б гэр рүү авирч гараад тооноор харснаа “гэр дотор Тэргэл байна, хүзүүг нь шимчихсэн байна” гэж хэлээд тооноор орчихсон. Энэ үед Т гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Тэгээд Эбид гурав хаалгыг татаж онгойлгод араас нь орсон. Би униар цохьсон, алхаар цохиогүй. Т-г үсдээгүй. Энэ 2 түмпэн, шанагаар цохьсон байж магадгүй. Утас эвдсэнийг мэдээгүй. ...Э-д итгэж байсан, түүнчлэн эхнэр нь жирэмсэн байхад гэр дотроо хоёулахнаа охинтой байна гэхээр нь уур нилээн хүрсэн, уураа барьж дийлээгүй. Энэхүү үйл явдалд харамсаж, гэмшиж байгаа, миний буруу. Одоо бодож байхад тухайн өдөр энэ хоёрыг цагдаад барьж өгчихөөд яваад өгдөг байж л гэж бодож байна. ...Охин маань Э-тэй маргалдаад ирсэн байсан юм, тэгээд гэрээсээ очиж хувцсаа авна гээд нилээн орой болсон байхад явах гэж байхаар нь бид 2 хань болоод явсан юм. ...Тухайн өдөр гэр дотор харанхуй байсан. ...Цагдаагийн байгууллагаас бид 3-ыг албадан авчирахад гаргасан зардал болох 312,000 төгрөгийг өчигдөр интернет банкаар Петровисын дансанд шилжүүлсэн, баримт авчраагүй...” гэв.  

 

2. Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би ихрийгээ өмөөрсөн. Тг түмпэнгээр, Э-г халбагаар цохьсон. Алх бариагүй. Т руу түмпэн шидэхэд толгой руу нь оносон. ...Би Улаанбаатар хотоос Бт ирээд 10 хонож байсан байх. Ихэр дээрээ ирэх л санаатай Улаанбаатараас ирсэн. Би тооноор харсан, харин тооноор ороогүй. Би алхыг ёстой мэдэхгүй байна, гэр дотор харанхуй байсан болохоор гарт таарсан зүйлээрээ л цохьсон. Зодооныг манай ихэр Т.Б эхлүүлсэн. ...гар утсыг ихэр Бямбацэрэн надаас аваад эвдсэн...” гэв.

 

3. Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн ба асуултад хариуцлахдаа “...Би тооноор орсон. 2 сар арай хүрээгүй жирэмсэн байсан. Намайг ороход Т орон дээр сууж байсан, тайлбар хэлэхгүй байсан. Тэгээд үстсэн. Э-г гэр дотроо байна гэдгийг гадаа байсан машинаар нь мэдсэн. Тг үстээд өшиглөсөн, тэгж байтал энэ 3 гаднаас орж ирсэн. Э-г алгадсан, цохьсон, хоолны халбагаар цохьсон. Гар утсыг би ихрийнхээ гараас аваад “ингээд холбогдоорой” гээд эвдсэн. Гар утасны мөнгө жоохон дутуу байгаа. 1 сая гаруй төгрөг ээжийн дансанд байгаа. Бүрэн болгож өгье гэж бодоод талыг нь өгөөгүй байгаа. ...Б.Эыг гэртээ байхгүй бол гэрийн цоожийг эвдэнэ гэсэн зорилгоор гэрээсээ алх халаас, ханцуй 2-тоо хийгээд авч явсан. ...Б.Эоос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

4. Шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гээд асуултад хариулахдаа: “...Надад учруулсан хохирлыг бүгд л учруулсан. Хардалтаас болж маргаан үүссэн. Би ч тийм нөхцөл байдлыг үүсгэсэн байх. ...Эд нар гэрийн цоож эвдэнэ гэж алх барьж ирсэн байсан, манайд ийм алх байхгүй, алхаар миний машины цонхыг хагалсан байсан, гэхдээ энд нэхэмжлэх зүйлгүй. Т.Б алхаар Тгийн хөлийг нь цохьсон. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

5. Хохирогч Ш.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яриад байх зүйл байхгүй ээ. Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утасны 2,200,000 төгрөгийг л нэхэмжилнэ. ...Тухайн өдөр хардахаар нөхцөл байдалтай байсан, хэн ч харсан хардахаар байсан. ...Гадаа ална энэ тэр гээд хашхираад байхаар нь би айсандаа хаалгыг дотроос нь түгжсэн юм. Намайг унь, хоолны халбага, түмпэн зэргээр зодсон. Алх байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэв.

 

Эрүүгийн 244...дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 75 дугаар хуудас/

2. Хохирогч Ш.Т-гийн “...Би Б сумын төвд 2024 оны 05 сарын 19-ний орой гэртээ байж байхад найз залуугийн маань найз Эөөрийнхөө автомашинтай намайг гэрээс очиж авсан. Тэднийх 4 дүгээр баг Ж-ын 6-612 тоотод байдаг. Ингээд бид хоёр тэднийх рүү явахдаа замаараа бидний найзууд болох Мичидмаа Дэлгэрсайхан нарыг аваад Э-д 21 цагийн орчим болов уу очсон. Бид 4 Э-ын гэрт хэсэг юм ярьж сууж байгаад Эбид хоёр эхнэр нөхөр болох Мичидмаа Дэлгэрсайхан нарыг гэрт нь хүргэж өгөөд буцаж Э-д ирээд би цүнхээ аваад Эхувцсаа солиод гарах гэж байтал гэнэт гадаа хүмүүс ирэх шиг болохоор нь Эгарч уулзахад гадаа хэрүүл болсон. Би тухайн хүмүүсийг дуугаар нь таньсан юм. Э-ын эхнэр Т.Б, түүний ихэр Т.Б тэр хоёрын ээж нь болох Тнар байсан. Энэ хүмүүс намайг Э-тэй хардаад гадаа хэрүүл маргаан болоод Т.Б, Тнар Эбид хоёрыг хоёуланг чинь алаад шоронд орно гээд орилж бахираад хараагаад доромжлоод хашгираад байхаар нь би айгаад гэрийнх нь хаалгыг түгжсэн чинь Э-ын эхнэр нь болох Т.Б нь гэрийнхээ дээр гараад тооноор нь намайг хараад нөгөө хэддээ гэрт Ш.Т байна, Эхүзүүг нь шимчихсэн байна гэж орилж хашгираад байсан. Удалгүй Т.Б нь тооноороо орж ирсэн, дараа нь Эгаднаас хаалгаа угз татаад ороод ирсэн. Ингээд тэнд Т.Б, түүний ихэр Т.Б ээж Тнар нь намайг гурвуулаа элбэж зодсон. Энамайг хамгаалж зогссон боловч салгаж дийлээгүй. Миний толгой зүүн талынхаа дээд хэсэгт хагарч 3 оёдол тавиулсан, зүүн хөлний шилбэний урд хэсэгт 2 оёдол тавиулсан, 2 гар, 2 хөл энэ тэндгүй битүү хөх няц болсон, баруун талын бөөр хөндүүр байна, баруун нүдний дээд хэсэгт маажсан, мөн баруун нүдний дотор хэсэгт цус хурсан байна. Миний биеийн байдал гайгүй ч толгой жаахан өвдөж дотор муухай оргиод хамаг бие хөндүүр байна. Миний энэ гэмтлийг Т.Б,Т.Б, Тнар бүгдээрээ зодож гэмтэл учруулсан, гурвуулаа хэдэн талаас өшиглөөд юмаар цохиод үсдээд байсан. Бүгд намайг зодсон, энэ 3 хүн бүгдээрээ намайг зодож гэмтэл учруулсан гэсэн үг. Орчин нь харанхуй байсан учраас хэн нь хэдэн удаа цохисоныг би тодорхой сайн санахгүй байна. Эхамгаалаад л зогсоод байсан боловч олон хүн дийлдэхгүй байх шиг байсан. Ээж нь намайг гэрээс унасан унь бариад зодоод байх шиг байсан. Т.Б нь гартаа хоолны халбага, түмпэн энэ тэр бариад цохиод байсан.

Бид хоёр л лав хэрэглээгүй, тэр хэд хэрэглэсэн үгүйг мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан архи үнэртээгүй...Ганц нэгэн удаа эхнэрийг нь байхад очиж байсан, эхнэрийг нь ч таньдаг найзууд байсан, нэг удаа намайг нөхөртэйгөө хардаад бид хоёр хэрэлдээд түүнээс хойш харьцахаа больсон байсан юм...Зүгээр л найзууд гэдэг байдлаар уулзаж байсан, түүнээс энэ хүмүүсийн бодож сэтгээд хардаад байгаа шиг зүйл бидний дунд байхгүй.Т.Б, Т.Б нар нь намайг зодож байх үедээ миний 2024 оны 01 capд шинээр худалдаж авсан айфонь -13 про макс маркийн гар утасыг орон дээр байхад энийг чинь эвдэж хаянаа гэж авч гараад юу ч үгүй эвдсэн байсан.

...Тухайн үед нэлээн орой болсон Б.Эын гэрт тоггүй харанхуй байсан. Тэр үед миний айфонь-13 про макс маркийн гар утас Б.Эын гэрийн баруун талд байх орон дээр байсан юм. Тухайн үед Т.Б, Т.Б нар утсыг нь эвдэлж хая, энэ тэр гээд хашигчаад байсан болохоор би тэр хоёрыг утсыг маань авч гараад Т.Бийг эвдчихээд ороод ирлээ гэж санасан энэ талаараа л цагдаагийн байгууллагад мэдүүлсэн юм. Тэгээд ч Т.Б Т.Б нар нь ихэр дууны өнгө, зүс царай энэ тэр нь хөндлөнгийн хүн харахад их адилхан бас тухайн үед харануй байсан учраас би андуураад Бямбацэвээн эвдсэн гээд мэдүүлсэн байх, яг гадаа хэн эвдсэнийг нь бол хараагүй.

Т.Бгийн толгой хагарч оёдол тавиулсан талаар эмнэлэг дээр ирж л байсан, хэн гэмтэл учруулсаныг нь мэдэхгүй байна. Би бол хүнд гар хүрэх боломж байгаагүй.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 11-13, 69-70, 194 дүгээр хуудас/

3. Хохирогч Б.Эын “...2024 оны 05 сарын 19-ний орой хөдөөнөөс ирээд сайн найз болох Ш.Т гэх эмэгтэйг гэрээс нь очиж аваад замаараа найзууд болох Мичидмаа Дэлгэрсайхан нарыг аваад гэртээ 21 цагийн орчим болов уу очсон. Бид хэсэг хугацаанд ойр зуурын юм ярьж суугаад Т бид хоёр Мичидмаа Дэлгэрсайхан нарыг гэрт нь хүргэж өгсөн. Ингээд би гэртээ ирээд хувцсаа солиод Тг хүргэж өгчихөөд өөрөө гадуур явах гээд гарах гэж байхад гадаа хүмүүс ирсэн чинь манай найз охин Т.Б, түүний ихэр Т.Б нар ээж О.Т нарын хамтаар ирсэн байсан. Би гэрээсээ түрүүлж гараад уулзахад тэр гурав намайг гэртээ хүүхэн авчирсан энэ тэр гээд бөөн хэрүүл маргаан болсон, би тэр гуравт ам хэлээрээ учраа олоорой бид хоёрын дунд ямар нэгэн зүйл болоогүй гэсэн чинь та хоёр ийм юм байдаггүй юмаа гээд бүгд дайраад байсан. Энэ үед Ш.Т айгаад гэрийг дотроос нь түгжсэн байсан чинь манай найз охин Т.Б гэрийн дээр гараад тооноор хараад Ш.Т дотор байна, хүзүүг нь шимчихсэн байна, ороо зассан байна гэх мэтээр харааж зүхэж байгаад Т.Б болон ихэр Т.Б нар хоёулаа гэрийн тооноор орсон, энэ үед би гэрийнхээ хаалгыг шууд угз татаад орсон боловч гэр дотор Т.Б, түүний ихэр Т.Б хадам ээж О.Т нар Ш.Т-г бүгд элбээд зодсон. Энэ үед би дундуур нь орж Ш.Т-г өмөөрсөн боловч хадам ээж О.Т намайг гэрээс унасан унь болон хоолны халбага түмпэн, алх зэргээр Ш.Т бид хоёрыг зодож гэмтэл учруулсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Миний толгойн орой хэсэг, баруун хөмсөг орчим, баруун мөр зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн эдгээр гэмтлийг Т.Б, түүний ихэр Т.Б, хадам ээж О.Т нар зодож учруулсан. Тэр нь тэр гэхийн аргагүй бүгд элбээд зодсон. Ш.Т-г ч гэсэн энэ гурав бүгд элбэж зодсон. Ш.Т бид хоёрыг Т.Б, Т.Б, Тнар зөндөө зодсон, тэр нь тэгсэн гэж хэлэхийн аргагүй бүгд элбэж зодсон...Би Ш.Т-тайзүгээр л найзууд гэж хэлж болно, янз бүрийн байдлаар дотно харьцаанд ороогүй, энэ гурав бид хоёрыг яагаа ч үгүй байхад хардаад л зодож байгаа асуудал юм. Хэд хоногийн өмнө зассан ороо хураагаагүй байсан чинь буруу ойлгоод байсан юм. Энэ үед 22 цаг л өнгөрч байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 22-23, 66-67, 196 дугаар хуудас/

4. Яаралтай тусламжийн хуудас №1337 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/

5.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын   27-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн 1...Ш.Т-гийн биед зулай, шилбэ, уруулын дотор салстад шарх, нүдний алим, хөмсөг, дээд зовхи, хацар, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс шарх, цус хуралт, зулгаралтууд нь нийтдээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт   /1-р хх-ийн 29-31 дүгээр хуудас/

6. Яаралтай тусламжийн хуудас №4541 дугаартай магадлагаа /1-р хх-ийн    39-41 дүгээр хуудас/

7. Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 241 дугаартай шинжээчийн 1.Б.Эын биед тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулайн хуйх, дух, хөмсөг, мөр, эгэм, дал, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлээс тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулайн хуйх, мөр, эгэм, даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ болон тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт   /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/

8.Яллагдагч Т.Бгийн “...Тухайн үед манай ихэр Бямбацэвээн манай нөхөр Б.Этой хоорондоо маргалдсан юм. Тэгээд Б.Эын доор Т нь Б.Эын хөл доор нь суусан байхаар нь би Тг татаж босгох гээд тонгойсон чинь ихэр Б-ий гарт нь байсан хоолны халбагыг нөхөр Б.Э шүүрч аваад миний толгой руу цохисон юм. Би Тгийн эзэмшлийн цагаан өнгийн IPhone-13 загварын гар утсыг гэрээс ганцаараа авч гараад би хашаан дотроо тоосгоор цохиж эвдсэн. Тухайн үед ихэр Бямбацэвээн гэрт үлдсэн. Утас эвдсэнд ихэр Бямбацэвээн ямар ч хамаа байхгүй. Би өөрөө ганцаараа гар утсыг нь эвдсэн гэрт дотор ээж Түмэн-Од, ихэр Бямбацэвээн, Б.Э, Т 4 гэрт байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 198 дугаар хуудас/

9. Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 23ы өдрийн 2024/ШД-149 дугаартай: “...IPhone-13 promax маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2,200,000 төгрөг байх боломжтой... гэх дүгнэлт /1-р хх-ийн 54-56 дугаар хуудас/

10.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 71-72 дугаар хуудас/

11.Хохирогч Т.Бгийн “...Би Б сумын 4 дүгээр баг Ж-ын 6-612 тоотод нөхөр Э-ын хамт гэр барьж амьдарч байсан юм. 2024 оны 05 сарын 16-ны өдөр нөхөр Э-тэй муудалцаад би ээж дээрээ очоод 3 хоносон юм. Ингээд 2024 оны 05 сарын 19-ний орой би өөрийн ихэр Т.Б ээж О.Т нарын хамт гэртээ очиход манай нөхөр болох Энь гэрээ дотор талаас нь түгжсэн, дотор нь Т гэх эмэгтэйтэй хамт байсан, ингээд би тооноор хараад ороод Т Энарыг зодоод энэ үед гаднаас ээж, ихэр маань орж ирээд бидний дунд зодоон болсон юм. Энхболд, Т нарыг зодсон үйлдэл дээрээ ээж О.Т, миний ихэр болох Т.Б, бид 3 яллагдагчаар татагдсан шалгагдаж байгаа. Энэ зодоон болж байх үед Эминий толгойны ар хэсэгт хоолны халбагаар цохьчихсон юм. Ингээд би тухайн үедээ эмнэлэгт ирж 4 оёдол тавиулсан. ...Хэрүүл маргаан болж байхад миний ихэр Т.Б Э-г хоолны халбагаар цохисон, энэ үед нь шүүрч аваад намайг 1 удаа цохиод миний толгойны ар хэсэгт ярчихсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 224-225 дугаар хуудас/

12.Яллагдагч Б.Эын “...Би 2024 оны 05 сарын 16-ны өдөр эхнэртэйгээ муудаад байж байгаад би 05 сарын 19-ний орой нэг эмэгтэй найзтайгаа гэртээ байж байхад хадам ээж 2 охинтойгоо ирээд буруу ойлголцоод Т бид      2-ыг эхлээд зодсон. Тэгээд би зодуулж байхдаа нэг юмыг аваад л цохисон. Тэгсэн чинь л Б-ийн толгойг нь цохиод хаячихсан байсан. Тухайн үед юугаар цохисноо бол сайн мэдэхгүй байна. Намайг хоолны халбагаар цохисон гээд байгаа. Тухайн үедээ айсандаа л нэг юм аваад л цохисон. Гэрт харанхуй байсан учраас гарт таарсан юмаараа л цаашаа гээд цохисон юм...Би биеэ хамгаалчих чадваргүй гэдэг байдлаар түүнийг зодоогүй. Би 2024 оны 01 сарын 19-нөөс хош 5 сарын 16 хүртэл 4 сар цугтаа амьдардаг байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн       237-238 дугаар хуудас/

13.Х аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн 1.Т.Бгийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтогдлоо. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.”  гэх дүгнэлт   /1-р хх-ийн 186-187 дугаар хуудас/

14.Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн ...Манай цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсэгт шалгагдаж байгаа 2440000370075 дугаартай хэрэгт Б сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024/ШЗ/227 дугаартай захирамжийн дагуу дээрх дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан 3 яллагдагчийг Ө аймгаас албадан авчрахад шатахууны зардалд нийт 312,000 төгрөг зарцуулсан үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Ж-ын 6-612 тоотод Ш.Т-г Б.Этой хардаж өшиглөх, гараар болон гэрийн унь, алх зэргээр цохиж зодон, түүний эрүүл мэндэд зулай, шилбэ, уруулын дотор салстад шарх, нүдний алим, хөмсөг, дээд зовхи, хацар, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, баруун, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Мөн Б.Эыг Ш.Т-тайхардаж гэрийн унь, хоолны халбага, гурил зуурдаг сав /түмпэн/ зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулайн хуйх, дух, хөмсөг, мөр, эгэм, дал, шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр,

2.Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Ж-ын 6-612 тоотод Ш.Т-гийн I phone 13 promax маркийн гap утсыг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогчид 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр,

3.Шүүгдэгч Б.Э нь Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Ж-ын 6-612 тоотод 2024 оны 5 дугаар сарын 19-ний орой Т.Бгийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэж, хүндрүүлэх шинжийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хуульчилжээ. 

 

Шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нарын хохирогч Ш.Т, Б.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Эын хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөг, түүнээс дээш хэмжээг; “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг; тус тус ойлгоно гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж тус тус заажээ.

Тодруулбал: “бага хэмжээний хохирол” гэдэг нь гурван зуун мянган төгрөг, түүнээс доош хэмжээ, “үлэмж хэмжээний хохирол” гэдэг нь арван сая төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор байгаа ба хохирогч Ш.Т-гийн эд хөрөнгөд шинжээчийн дүгнэлтээр 2,200,000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Т.Бгийн хохирогч Ш.Т-гийн “I phone-13 promax загварын гар утсыг тоосгоор цохиж эвдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О.Т, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан”, 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 -шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан”, 2.11-т заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн,

          -шүүгдэгч Б. Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хоорондын үүссэн асуудлыг эв зүйгээр зохицуулж чадаагүй байдал, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Оовогт Ш-ийн Тгийн биед зулай, шилбэ, уруулын дотор салстад шарх, нүдний алим, хөмсөг, дээд зовхи, хацар, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, баруун, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл,

-хохирогч Б овогт Б-ын Эын биед тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулайн хуйх, дух, хөмсөг, мөр, эгэм, дал, шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл,

-хохирогч Т.Бгийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх гэмтэл тус тус учирсан ба хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэнээр шүүгдэгч О.Т, Т.Б, Б.Э нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй байна.

 

Харин хохирогч Ш.Т-гийн “I phone-13 promax” загварын гар утасны үнэ шинжээчийн дүгнэлтээр 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоогдсоныг шүүгдэгч Т.Б төлж барагдуулаагүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд “Хохирол төлөхөөр завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

 

Завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Т.Б нь хохирогч Ш.Т-гийн эд хөрөнгөд учирсан 2,200,000 төгрөгийн хохирлыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн болох нь ХААН банкны дансны хуулга болон  хохирогчийн “...хохирлоо буцаан авсан, өөр гомдол, саналгүй” гэх бичгээр илэрхийлсэн хүсэлт зэрэг нотлрх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болсоныг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүхээс шүүгдэгч О.Т,  Т.Б, Т.Б, Б.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. 

 

Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар:

-шүүгдэгч О.Т нь 44 настай, ам бүл 6, 4-21 насны хүүхдүүд болон зээгийн хамт, хувиараа хөдөлмөр /барилгын ажил/ эрхлэн амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

-шүүгдэгч Т.Б нь 21 настай, ам бүл 6, ээж, дүү нар болон 2 сар гарантай хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр /барилгын ажил/ эрхлэн амьдардаг,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

-шүүгдэгч  Т.Б нь 21 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр 2 настай хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

-шүүгдэгч  Б.Э нь 22 настай, хувийн уурхайд ажилладаг, ам бүл 5, ээж, ах, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдов.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Б нь мөн зүйлийн 1.2-т заасан хохирогч Ш.Т-гийн эд хөрөнгөд учруулсан 2,200,000 төгрөгийн хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдоогүй.  

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч нарын гомдол саналгүй гэх мэдүүлэг, хохирогч Ш.Тд учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нарын хувиараа барилгын засал чимэглэлийн ажлыг Ө болон Улаанбаатар хотод эрхэлдэг, хэн аль нь бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч Б.Эын хувийн уурхайд ажилладаг зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

-шүүгдэгч О.Т, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял,

-шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял,

 -шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 950,000 төгрөгөөр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Эод оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд, шүүгдэгч Т.Бд оногдуулсан 950,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тус тус хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлав.

 

Шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б, Б.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн никель түмпэн 1 ширхэг, хоолны халбага 1 ширхэг, алх 1 ширхэг, унь 1 ширхэг, ашиглах боломжгүй эвдэрсэн “iphone-13 promax”  маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгав.

Х аймгийн Б сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нарыг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/227 дугаартай “Яллагдагч нарыг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжаар  дээрх 3 яллагдагчийг Ө аймаг болон Улаанбаатар хотоос  Б суманд албадан ирүүлсэн шатахууны зардалд 312,000 төгрөг зарцуулж, уг төлбөрийг гаргуулахаар иргэний нэхэмжлэгч томилсон байна.

Тус цагдаагийн хэлтсийн дэслэгч Ц.Б-ээс “шүүгдэгч О.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн Петровес шатахууны карт болох 9360000027077 дугаартай картыг ХААН банкны 50380585532 дансаар цэнэглэж цагдаагийн хэлтсийг хохиролгүй болгосон.” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэнийг үндэслэн шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Ш.Т, Б.Э, Т.Б нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч, хохирогч Ш.Т нь 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 226,689 төгрөгийн, хохирогч Б.Э нь мөн хугацаанд 513,785 төгрөгийн, хохирогч Т.Б нь 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 116,022 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт тус тус эдэлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нараас хохирогч Ш.Т-гийн эдэлсэн хөнгөлөлт 226,689 төгрөг, хохирогч Б.Эын эдэлсэн хөнгөлөлт 513,785 төгрөг, нийт 740,474 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 246,824 төгрөгийг, шүүгдэгч Б.Эоос хохирогч Т.Бгийн эдэлсэн хөнгөлөлт болох 116,022 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-н Т, Б овогт Т-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б овогт Т-ын Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           -шүүгдэгч Б овогт Б-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт О-н Т, Б овогт Т-ын Б нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял, 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б овогт Т-ын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын Эод 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т-ын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 950,000  /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Т.Б, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Т.Б нь  шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б, Б.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 312,000 /гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нар төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн никель түмпэн 1 ширхэг, хоолны халбага 1 ширхэг, алх 1 ширхэг, унь 1 ширхэг, ашиглах боломжгүй эвдэрсэн “iphone-13 promax”  маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

8.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б нараас 740,474 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 246,824 төгрөгийг, шүүгдэгч Б.Эоос 116,022 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгосугай.

 

9.Шүүгдэгч О.Т, Т.Б, Т.Б, Б.Э нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

  

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан  Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ