| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0036/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0036/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч******* прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000814 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* -ны өдөр************** төрсөн, , , боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , , , нарын хамт******* Дархан сумын баг байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр******* Дархан сумын багт иргэн гээгдүүлсэн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч мөрдөн байцаалтад 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр******* Дархан сумын баг тоот гэртээ байж байсан. Тухайн өдөр би ажлаасаа өглөө бууж ирээд өөрийн эзэмшлийн маркийн гар утсаа ширээн дээр тавьсан гэж санаж байна. Гэртээ хоол ундаа хийж байгаад унтаж амраад өглөө нь буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сэрээд гар утсаа ширээн дээр үзэхэд байгаагүй. Тэгээд энд тэнд хийсэн нэг бол хаясан юм байна гээд хайгаад олоогүй. Би гар утсаа тухайн өдөр ашиглаагүй. Анзаарч сайн хараагүй. Би гар утсаа Мобикомоос 2024 оны 08 дугаар сард 670,000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
*******гийн мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр: 12 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад дасгал хийгээд баарны хажуугаар гараад алхаж явж байхад баарны хажуугийн модны хажууд гар утас байсан. Тухайн гар утсыг олоход асаалттай байсан. Хэдэн хувийн цэнэгтэй байсныг анзаарч хараагүй. Тухайн гар утас нь маркийн гар утас байсан. Би тэр гар утсыг аваад гэртээ харьсан. Гэрт очоод сим картыг нь салгаж аваад өөрийнхөө сим картыг хийсэн. Би тухайн үед гар утасгүй байсан учраас түрдээ ашиглаж байя гэж бодоод ашиглаад байж байхад цагдаагийн байгууллагаас надтай холбогдсон. Тийм учраас би тухайн гар утсыг авч ирээд мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 25 дахь тал),
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн: “... маркийн 128GB багтаамжтай гар утас (хэрэглэж байсан) 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт (хавтаст хэргийн 16, 17 дахь тал),
Эд зүйл хүлээн авсан тухай: “... маркийн хар хөх өнгийн , имей кодтой гар утсыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цаг 00 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Хүлээлгэн өгсөн, сэжигтэн ******* .” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 37 дах тал),
Эд зүйл хүлээн авсан тухай: “... маркийн хар хөх өнгийн, имей кодтой гар утсыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 04 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Завших гэдэг нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авахыг ойлгох ба гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ /300,000 төгрөг/-ээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иргэний хуульд гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулжээ. Гэтэл шүүгдэгч ******* нь дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч *******гийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шалгах хуудсаар урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгчийн хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх байдал зэргийг харгалзан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял шийтгэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 1 сарын хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч *******г чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт**************г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарла ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч *******г чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР