| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2024/0283/Э/206/2024/0048 |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Хосбаяр,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* *******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" барьцаалан зээлдүүлэх газарт аар дамжуулан 200,000 төгрөгийн барьцаалсан байсан хохирогч *******ын өмчлөлийн "Айфоне экс ар" загварын гар утсыг уг барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөртөө шилжүүлэн авч хохирогч *******ад 700,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Билэг төв доторх “” ресторанд үйлчлүүлж байхдаа хохирогч гийн өмчлөлийн “Айфоне-12 про макс” загварын гар утсыг “гадна гарч утсаар ярьчхаад ирнэ” гэж хуурах аргаар өөртөө шилжүүлэн авч, хохирогч д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гар утсыг өөрийнхөө өмчлөлийн гар утас мэтээр цахим хуудсанд хямд үнээр худалдан борлуулах талаар зар оруулж бодит байдлыг нуух замаар насанд хүрээгүй хохирогч ын “Айфоне-11 про макс” загварын гар утас, 250,000 төгрөг зэргээр сольж өөртөө шилжүүлэн авч, насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярт 1,290,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт,
4. 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч г заамдаж, айлгаж түүний “Айфоне-14” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авч, барьцаалан зээлдүүлэх газарт 500,000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогчид 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч гийн “Айфоне 11” загварын гар утсыг айлгаж, хүч хэрэглэхгүйгээр, илээр өөртөө шилжүүлэн авч насанд хүрээгүй хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******ыг хохиролгүй болгосон. Хохирогч Э.Нямдаваад 530,000 төгрөг төлсөн. Хохирогч т 1,290,000 төгрөгийг хохирол учирснаас 1,065,000 төгрөг төлсөн. Одоо насанд хүрээгүй хохирогч д 440,000 төгрөг, т 250,000 төгрөг төлөх дутуу байгаа. 1 сарын дотор төлнө. ” гэв.
2. ******* дугаартай эрүүгийн хавтаст дараах нотлох баримтууд цугларсан байна. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2, 78 дахь тал),
2.2. ******* барьцаалан зээлдүүлэх газрын гэрээний хувь (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),
2.3. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Миний бие 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зочид буудалд тай хамт байж байхад ******* гэх залуу орж ирсэн. Тэгээд буудлаас гарах болсон чинь буудлын мөнгө хэрэг болоод найз болох д өөрийн эзэмшлийн "iphone хr" маркийн гар утсыг ломбардад ир гээд өгөөд явуулахад ******* гэх залуу хамт яваад 200,000 төгрөгөөр тавилаа гээд надад бэлнээр 200,000 төгрөг авч ирж өгсөн. Тэгээд бид нар буудлынхаа тооцоо хийсэн. Тэгээд Түвшинсайхан надад 2023 оны 01 дүгээр сарын 03-нд дээр нь мөнгө нэмээд ломбардад тавьсан утсаа аваарай би хөдөө явах ажил гарчихлаа гээд надад 100,000 төгрөг бэлнээр ломбардын бичгийн хамт өгөөд явсан. Тэгээд миний бие өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед гар утсаа авах гээд төвийн подвалд байрлах ломбардад очоод гар утсаа авах гээд бичгээ үзүүлсэн чинь энэ утсыг аваад явчихсан байна гэхээр ямар хүн орж ирж авсан юм бэ гэхэд нэг жижигхэн шар залуу байсан, миний утас байгаа юм гэж хэлээд 216,000 төгрөг төлөөд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд ямар хүн авч явсан байна гэдгийн харах гээд камерыг шүүж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед ******* гэх залуу аваад явсан байсан. Миний бие цагдаагийн газарт өргөдөл гаргасан байгаа...
...Миний гар утас "iphone xr" маркийн гүн шар өнгөтэй гар утас ба 2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотоос 850,000 төгрөгөөр худалдаж авч байсан тоон кодтой гар утас байгаа. Би өөрийн найз болох д ломбардад тавиад ир гэж хэлээд явуулсан ба манай найз өөрийнхөө нэрээр ломбардад 200,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан гэж хэлсэн. Тэгээд ломбардын бичгээ аваад өнөөдөр очиж гар утсаа авах гэсэн чинь байхгүй байсан…*******аас гар утасныхаа хохирол болох 800,000 төгрөг, мөн гар утасны үнэлгээ болох 29,900 төгрөг нийт 829,900 төгрөг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8, 54 дэх тал),
2.4. Гэрч ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... гэх залуу хажуудаа нэг залуутай ирээд "iphone xr" маркийн гар утсыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгөөр манай зээлийн төвд 14 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хадгалуулсан байгаа. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх гэх залуутай хамт ирж тавьсан залуу болох ******* гэх хүн ирээд 210,000 төгрөг өгөөд түрүү нь найзтайгаа хамт явж байгаад өөрийнхөө гар утсыг тавьсан, авах гэсэн юм, тэгэхэд бичиг баримтгүй яаж байгаад найзынхаа бичиг баримтаар тавьсан байсан гэхээр нь ямар утас бэ гэсэн чинь "iphone xr" байгаа гэхээр нь тооцоог нь хийгээд гар утсыг өгөөд явуулсан байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),
2.5. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Ховд аймагт байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 26-ны үеэр манай 10 жилийн ангийнхан уулзаад бид хоёр бага зэрэг архи уусан. Тэгээд гэртээ очихоосоо санаа зовоод зочид буудалд орж амраад маргааш нь буудлаас гарах гэсэн мөнгөгүй болоод ын утсыг ломбардад тавихаар болоход ******* надад утсаа өгсөн. Тухайн үед ******* буудалд хамт байсан ба хоёулаа хамт явъя гээд бид хоёр хамт яваад төвийн подвалд байрлах барьцаат зээлийн төвд 200,000 төгрөгөөр 15 хоногийн хугацаатай би өөрийнхөө нэрээр тавьсан. Тэгээд миний бие хөдөө ажлаар явахаар болоод 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******тай очиж уулзаад ломбардын бичиг болон 100,000 төгрөг өгөөд нэмээд утсаа авчих би Булган сум руу ажлаар явахаар боллоо гэж хэлээд явсан. Тэгээд би Булган суманд очоод байж байтал ******* над руу залгаад нөгөө гар утсыг чамтай хамт явж байсан, залуу очоод авчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал),
2.6. Хохирогч , нарын иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбарыг хүлээн авсан мөрдөгчийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, (1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дэх тал),
2.7. Насанд хүрээгүй гэрч ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би , ******* нартай 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймаг руу явсан юм. Очсон өдрөө буудалд хоносон. Маргааш өглөө нь мөсний баяр болж байгаа газар очсон. Тэндээс *******ийн таньдаг айлд очиж хоносон. ******* гарч яваад миний гар утсыг 300,000 төгрөгт таньдаг ахдаа тавьчхаад ирсэн юм. Аймгаас гарахдаа миний гар утсыг ******* авчихсан байсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй, миний гар утсаар фейсбүүк ороод ашиглаж байсан. Надад өгөөгүй. Тэгээд чиний гар утсыг таньдаг ахдаа түр 300,000 төгрөгт тавьчихлаа, маргааш цалин орохоор аваад өгнө гээд одоо болтол өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал),
2.8. Гэрч 3.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* намайг маргааш Ховд аймагт мөсний баяр болно намайг дагаад яв гэж яриад манайд хоносон. Маргааш өглөө нь намайг гар утсаа 500,000 төгрөгөөр ломбардад тавьчих зардлаа хийгээд явъя гэсэн. Би гар утсаа тавьж чадахгүй гэсэн. Тэгээд намайг янз бүрээр хараагаад байсан. Намайг айлгаад заамдаж аваад доошоо явъя гээд дагуулаад явсан. Замдаа явж байхдаа утсаар манай захирал гээд хүнтэй яриулаад цалин маргааш бууна гээд утсаа тасалсан. Ломбард ороод миний гар утсыг 500,000 төгрөгийн барьцаанд тавиад унаа олоод бид гурав Ховд аймаг руу явсан. Ховд аймагт буудалд очиж хоносон. ******* баар орно гээд явсан. Өглөө сэрэхэд ирсэн байсан. Маргааш мөсний баярт такси барьж явцгаасан. Маргааш нь 00 орсон хойгуур ий гар утсыг барьцаанд тавьчихсан байсан. Бид хоёрыг нэг танихгүй айлд орхиод явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал),
2.9. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би *******ийн ломбардад тавьсан “Айфоне-14” загварын гар утсыг тухайн ломбардаас 500000 төгрөг төлж авсан тул тухайн хохирлоо гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал),
2.10. Насанд хүрээгүй хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Би *******аас гар утасны үнэлгээгээр гаргасан 900,000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн 60,000 төгрөг нийт 960,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал),
2.11. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 46 минутад манай хүүхэд Ховд аймагт болж байгаа мөсний баяр үзээд ирье гээд чат бичсэн байсан. Тухайн үед ажил ихтэй байсан болохоор уншиж амжаагүй. Орой дахиад Ховд аймагт ирлээ гэж чат бичсэн байсан. Тэгээд би залгахад утас нь холбогдохгүй байсан. Яасан юу, болов гэж чатаар асуухад ******* манай эхнэр хүүхэд Ховд аймагт эмнэлэгт хэвтэж байгаа, намайг гар утсаа ломбардад тавьчих цалин буухаар өгнө гэж хэлсэн, намайг Ховд ороход миний цалин бууна гэж хэлээд гар утсыг нь ломбардад тавиулаад дагуулаад явсан гэж байсан. Ховд аймагт очоод буудалд 2 хоносон. Тэгээд бид хоёр гудамжинд байна, хүний гар утсаар чат бичиж байна гэсэн. ******* өөрөө алга болсон гэж бичсэн. Байгаа айлын хүнтэй нь гар утсаар холбогдож 2 хүүхдийн зардал шилжүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө ирсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал),
2.12. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 46 минутад манай хүүхэд Ховд аймагт болж байгаа мөсний баяр үзээд ирье гэсэн. ...гийн гар утсыг ломбардад тавиад 500,000 төгрөг аваад аймгаас гараад манай хүүхдийн гар утсыг ******* хураагаад авчихсан байсан. Манай аймгаас гараад шууд Ховд аймаг яваад тэр шөнө буудалд хоноод маргааш нь мөсний баярт очиж тэгээд миний хүүхдийн гар утсыг ломбардад тавьсан гэсэн ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дахь тал),
2.13. Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 сарын 19-ний өдрийн "...iphone-11 гap yтас 1 ширхэг 900,000 төгрөг, iphone-14 гар утас 1 ширхэг 3,100,000 төгрөг нийт үнэ цэнэ 4,000,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо..." гэх дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал),
2.14. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай найз Болдбаатар намайг *******тай 2023 оны өвөл ах танилцуулж байсан. Тэрнээс хойш мэнд устай явдаг байсан. Тэгтэл 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед ******* над руу фейсбүүк чатаар мессеж бичээд би Говь-Алтай аймгаас ирсэн байна. Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвгэрт Билэг төв дотор байдаг "" нэртэй ресторанд хүрээд ир хоол идье, юм ярьж сууя гэж дуудсан. Тэгээд би тухайн газарт явж очиход ******* нэг эмэгтэй найзынхаа хамт байсан. Тэгээд бид караокед дуулж байгаад тухайн газраас гараад байж байгаад тэр эмэгтэй явсан. Тэгээд ******* бид 2 тухайн “” ресторан руу буцаж ороод сууж байтал *******ийн найз гэх нэг эрэгтэй казах залуу ирсэн. Тэгээд бид сууж байтал ******* гадаа манай найз охин ирсэн байна. Би гараад уулзаад ирье, тэгээд аавтай утсаар яриад энэ рестораны хоол унд идсэн тооцоо хийх мөнгө аваадахъя, чи найздаа утсаа өгч бай, утасныхаа кодыг хэлчих гэсэн. Тэгэхээр нь би найз охиноо оруулаад ирээч гэхэд өө яах юм бэ манай найз охин их ууртай байгаа юм аа, би найз охиноо аргадаад уурыг нь гаргаад гадаа завтай утсаар чинь ярьчхаад ороод ирье гэхээр нь би за гэж хэлээд гар утасны 040705 гэх кодыг хэлсэн. Тэгээд ******* миний гар утсыг аваад тухайн ресторанаас гарч яваад эргэж орж ирээгүй. Би тэгээд тухайн рестораны хүний утсаар өөрийнхөө гар утас руу зөндөө залгасан боловч огт авахгүй байсан. Тэр газраас гараад найз Дэлгэрсайханы гэрт нь очоод найзынхаа утаснаас өөрийнхөө утас руу залгаад бас авахгүй байсан. Тэгээд миний утсыг өгөх байх гэж бодоод нэлээд хэд хоног хүлээсэн боловч огт өгөөгүй. Тэгээд би ******* руу фейсбүүкээр чат бичихэд миний утсыг авч ирж өгье, одоохон өглөө, удахгүй очно гэх мэтээр зөндөө худлаа ярьсан. Тэгж байгаад би *******ийн найз охин тай уулзаад ******* хаана байгаа талаар асуухад хот руу явсан байхаа гэж хэлсэн. Миний гар утас байгаа эсэхийг асуухад миний гар утсыг 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн нэрийг нь мэдэхгүй хүүхдэд зарсан байсан. Тэр хүүхэд Phone 11 маркийн гар утас дээр зөрүү 300,000 орчим төгрөг өгөөд миний гар утсыг *******аас авсан байсан. Миний утасны галлерэй дотор ID болон нууц үг зэрэг байсан. Түүнийг ашиглаад миний утасны дотор бүх юмыг сольсон байсан. Би тэр хүүхэдтэй уулзаад өөрийнхөө гар утсыг мөн болохыг мэдсэн. Тэгээд тэрнээс хойш *******тай огт уулзаагүй, хайгаад олдоогүй...
... Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-225, 2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал),
2.15. Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Миний бие 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ найз болох тай хамт байсан. Тэгээд би утсаа оролдож байгаад фейсбүүкт "Ховд аймгийн гар утасны зарын группээс iphone 12 prо хямд зарна” гэсэн зарын дагуу мessenger-ээp уг зарыг бичсэн Р.******* гэсэн нэртэй хаягтай холбогдсон. Улмаар ******* бид хоёр уулзахаар болоод манай гэрийн хажууд байх хүнсний дэлгүүрийн хажууд очсон. ******* уг газарт машинтай ирсэн бөгөөд хажуудаа машины жолоочтой байсан. Бид хоёр утаснуудаа үзээд эцэст нь би iphone 12 pro гар утсыг авч хариуд нь өөрийнхөө эзэмшлийн Iphone 11 pro mах гар утсан дээр 250,000 төгрөг нэмж өгөхөөр болоод тохиролцсон. Тухайн үед миний хажууд найз болох байсан. Тэгээд би 250,000 төгрөгийг нь шилжүүлэх гэтэл ******* нь би интернэт банк ашиглах боломжгүй байгаа бэлнээр авмаар байна гэхээр нь манай найз карттай явж байсан болохоор нь найзын Хас банкны данс руу нь төрсөн ээж болох Б.Цэвэлмаагийн данснаас 250,000 шилжүүлж улмаар Хишиг дэлгүүрт байрлах АТМ-д очиж бэлнээр авч *******д өгсөн. Хэсэг хугацааны дараа над руу үл таних хүн холбогдоод чиний шинээр авсан утасны эзэн байгаа юм, чиний авсан гар утас нь хулгайн утас байгаа шүү өөртөө байлгаж байгаарай зарж, сольж болохгүй шүү гэхээр нь би одоо хүртэл өөртөө байлгаад байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 233-234 дахь тал),
2.16. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн” iphone xr загварын гар утас 700,000 төгрөгийн үнэтэй” гэсэн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 117-120 дахь тал),
2.17. Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хичээлээ тараад гэртээ ирээд утсаа оролдоод хэвтэж байтал Ховд аймгийн гар утасны зарын нэгдсэн групп дээр ******* гэх хаягaac iphone 12 pro гар утас зарна гэсэн утгатай зар явж байхаар нь би тухайн постны доор чат гэсэн утга бүхий сэтгэгдэл бичсэн чинь над руу ******* гэх хүн байна уу гэх утгатай чат бичихээр нь би урдаас нь байна гээд хариу бичсэн чинь iphone 12 рrо байгаа юм уу хэд юм бэ гэсэн чинь 800,000 төгрөг гэж хэлэхээр нь iphone 11 pro мах байна уу тулах уу, би зөрүү мөнгө егье гэсэн. 300,000 төгрөг өгчих гэхээр нь надад яг 250,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тулах юм уу гэсэн чинь за би бодож байна гэхээр нь тулчихъя л даа гэсэн чинь манай гэрийн хаяг асуухаар нь 7 дугаар сургуулийн ойролцоо байна 1 дүгээр цэцэрлэгтэй гудамжинд хүрээд ир гэсэн чинь удалгүй нэг приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой хамт ирсэн. Тэгээд би тар утсыг үзэж байгаад авахаар болоод би утас дээрээ байгаа зүйлээ устгачхаад дансаа өгчих би шилжүүлчихье гэсэн чинь надад данс байхгүй би мөнгөө бэлнээр авмаар байна гэхээр нь найзынхаа карт руу мөнгөө хийгээд захын дээд талын Хишиг төвийн АТМ-ээс очиж мөнгө гаргаад бэлнээр 250.000 төгрөг өгсөн. Тэгээд намайг 7 дугаар сургуулийн автобусны буудал дээр буулгачхаад явсан.....Би яагаад 300,000 төгрөгт зарах гэж байгаа юм бэ гэсэн чинь миний өөрийн утас байгаа, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Миний гар утас iphone 11 prо мах маркийн бор саарал өнгөтэй гар утас байсан ба 2023 онд 1,750,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Миний сольж авсан утсыг цагдаа хурааж аваад эзэнд нь буцааж өгсөн. Харин миний гар утас байхгүй байгаа. Миний бие цаашид гар утас болон бэлнээр өгсөн 250,000 төгрөг, нийт 1,750,000 төгрөг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал),
2.18. Эд зүйлийг буюу насанд хүрээгүй хохирогч аас “Айфоне-12” загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал)
2.19. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “iphone pro max” загварын гар утас 1,400,000 төгрөгийн үнэтэй”, 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “iphone 11 pro max” загварын гар утас 1,040,000 төгрөгийн үнэтэй” гэсэн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 242, 2 дугаар хавтаст хэргийн 33-35 дахь тал),
2.20. Эд зүйлийг буюу насанд хүрээгүй хохирогч аас хураан авсан “Айфоне-12” загварын гар утсыг хохирогч д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал),
2.21. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Тухайн үед ******* ах руу байна уу гээд фейсбүүк рүү нь чат бичсэн чинь хариу өгөхгүй болохоор очоод авчихсан. Гар утсыг ломбардаас авах талаар хэлсэн зүйл байхгүй....
..., нарын гар утас нь “Айфоне 11”, “Айфоне-14” загварын гар утас байсан. Тухайн гар утаснуудын “Айфоне-14” загварын гар утсыг Говь-Алтай аймагт ломбардад тавьсан байсныг авсан байсан. ий гар утсыг Ховд аймагт Баатарцогт гэх хүнд 300,000 төгрөгөөр барьцаанд тавьчхаад буцаагаад би мөгийг нь төлж аваад Розбек гэх хүнд түр бариулахаар өгсөн...гийн гар утсыг танихгүй хүүхдэд өгч сольсон. “Айфоне-11” загварын гар утсаар сольж зөрүү гэж 250,000 төгрөг авсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49, 149-150, 2 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал),
2.22. Хохирогч гийн “хохирлоо төлүүлж авлаа, гомдол саналгүй” гэсэн хүсэлт, Хас банкны орлогын маягт (2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал),
2.23. Эд зүйлийг буюу хохирогч д 300,000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан тэмдэглэл, Хаан банкны орлогын баримт (2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал),
2.24. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн насанд хүрээгүй хохирогч т 1,065,000 төгрөгийг, хохирогч *******ад 700,000 төгрөгийг, хохирогч ий хууль ёсны төлөөлөгч Б.Чимгээгийн дансанд 220,000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэг, дансны хуулга зэрэг баримтууд болно.
2.25. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал),
-Гэрч Э.ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 75 тоот албан бичгээр ирүүлсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( 1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дэх тал)
2.26. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, тал бүрээс нь нягт нямбай харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1) Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),
-******* барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),
-Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед гар утсаа авах гээд төвийн подвалд байрлах ломбардад очоод гар утсаа авах гээд бичгээ үзүүлсэн чинь энэ утсыг аваад яачихсан байна гэхээр ямар хүн орж ирж авсан юм бэ гэхэд нэг жижигхэн шар залуу байсан, миний утас байгаа юм гэж хэлээд 216,000 төгрөг төлөөд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд ямар хүн авч яасан байна гэдгийн харах гээд камерыг шүүж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед ******* гэх залуу аваад явсан байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8, 54 дэх тал),
-Гэрч ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх Түвшинсайхан гэх залуутай хамт ирж утсаа барьцаалсан залуу болох ******* гэх хүн ирээд 210,000 төгрөг өгөөд түрүү нь найзтайгаа хамт явж байгаад өөрийнхөө гар утсыг барьцаалсан байгаа авах гэсэн юм, тэгэхэд бичиг баримтгүй яаж байгаад найзынхаа бичиг баримтаар барьцаалсан байсан гэхээр нь ямар утас бэ гэсэн чинь "iphone xr" байгаа гэхээр нь тооцоог нь хийгээд гар утсыг өгөөд явуулсан байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал),
-Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд миний бие хөдөө ажлаар явахаар болоод 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тай очиж уулзаад ломбардын бичиг болон 100,000 төгрөг өгөөд нэмээд утсаа авчих би Булган сум руу ажлаар явахаар боллоо гэж хэлээд явсан. Тэгээд би Булган суманд очоод байж байтал над руу залгаад нөгөө гар утсыг чамтай хамт явж байсан, залуу очоод авчихсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал),
-Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн” iphone xr загварын гар утас 700,000 төгрөгийн үнэтэй” гэсэн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 117-120 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "*******" барьцаалан зээлдүүлэх газарт аар дамжуулан 200,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан хохирогч *******ын өмчлөлийн "Айфоне экс ар" загварын гар утсыг уг барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан ийг “миний утас” гэж хуурч, төөрөгдөлд оруулан төлбөрийг төлж авч, хохирогчид 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,
2) Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгтэл 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед ******* над руу фейсбүүк чатаар мессеж бичээд би Говь-Алтай аймгаас ирсэн байна. Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвгэрт Билэг төв дотор байдаг "" нэртэй ресторанд хүрээд ир хоол идье, юм ярьж сууя гэж дуудсан. ... Тэгээд бид сууж байтал ******* гадаа манай найз охин ирсэн байна, би гараад уулзаад ирье, тэгээд аавтай утсаар яриад энэ рестораны хоол унд идсэн тооцоо хийх мөнгө аваадахъя, чи найздаа утсаа өгч бай, утасныхаа кодыг хэлчих гэсэн. Тэгэхээр нь би найз охиноо оруулаад ирээч гэхэд өө яах юм бэ, манай найз охин их ууртай байгаа юм аа, би найз охиноо аргадаад уурыг нь гаргаад гадаа завтай утсаар чинь ярьчхаад ороод ирье гэхээр нь би за гэж хэлээд гар утасны 040705 гэх кодыг хэлсэн. Тэгээд ******* миний гар утсыг аваад тухайн ресторанаас гарч яваад эргэж орж ирээгүй. ...Миний гар утсыг 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн нэрийг нь мэдэхгүй хүүхдэд зарсан байсан.....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-225, 2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал),
-Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн “... Миний бие 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ найз болох тай хамт байсан. Тэгээд би утсаа оролдож байгаад фейсбүүкт "Ховд аймгийн гар утасны зарын группээс iphone 12 prо хямд зарна” гэсэн зарын дагуу мessenger-ээp уг зарыг бичсэн Р.******* гэсэн нэртэй хаягтай холбогдсон. ... Бид хоёр утаснуудаа үзээд эцэст нь би iphone 12 pro гар утсыг авч хариуд нь өөрийнхөө эзэмшлийн Iphone 11 pro mах гар утсан дээр 250,000 мянган төгрөг нэмж өгөхөөр болоод тохиролцсон...Миний гар утас iphone 11 prо мах маркийн бор саарал өнгөтэй гар утас байсан ба 2023 онд 1,750,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Миний сольж авсан утсыг цагдаа хурааж аваад эзэнд нь буцааж өгсөн. Харин миний гар утас байхгүй байгаа. Миний бие цаашид гар утас болон бэлнээр өгсөн 250,000 төгрөг, нийт 1,750,000 төгрөг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 233-234, 2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Эд зүйлийг буюу насанд хүрээгүй хохирогч аас “Айфоне-12” загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал)
-Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “iphone pro max загварын гар утас 1,400,000 төгрөгийн үнэтэй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Билэг” төв дотор үйл ажиллагаа явуулдаг “” ресторанд үйлчлүүлж байхдаа хохирогч гийн “Айфоне-12 про макс” загварын гар утсыг “гадна гарч утсаар ярьчхаад ирнэ” гэж авч явж, бусдад худалдаж, хохирогчид 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,
3) Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний гар утсыг 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн нэрийг нь мэдэхгүй хүүхдэд зарсан байсан. Тэр хүүхэд iphone 11 маркийн гар утас дээр зөрүү 300,000 орчим төгрөг өгөөд миний гар утсыг *******аас авсан байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-225, 2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал),
-Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн “...Тэгээд би утсаа оролдож байгаад фейсбүүкт "Ховд аймгийн гар утасны зарын группээс iphone 12 prо хямд зарна” гэсэн зарын дагуу мessenger-ээp уг зарыг бичсэн Р.******* гэсэн нэртэй хаягтай холбогдсон. ... Бид хоёр утаснуудаа үзээд эцэст нь би iphone 12 pro гар утсыг авч хариуд нь өөрийнхөө эзэмшлийн iphone 11 pro mах гар утсан дээр 250,000 мянган төгрөг нэмж өгөхөөр болоод тохиролцсон...Миний гар утас iphone 11 prо мах маркийн бор саарал өнгөтэй гар утас байсан ба 2023 онд 1,750,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Миний сольж авсан утсыг цагдаа хурааж аваад эзэнд нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг ” (1 дүгээр хавтаст хэргийн 233-234, 2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “iphone 11 pro max” загварын гар утас 1,040,000 төгрөгийн үнэтэй” гэсэн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 242, 2 дугаар хавтаст хэргийн 33-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч гээс авсан “Айфоне-12 про макс” загварын гар утсыг өөрийн гар утас мэтээр фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд худалдан борлуулах зар оруулж улмаар зарын дагуу холбогдсон насанд хүрээгүй хохирогч ын “Айфоне-11 про макс” загварын гар утас болон бэлэн 250,000 төгрөгөөр сольж, насанд хүрээгүй хохирогч т 1,290,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,
4) Гэрч 3.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Маргааш өглөө нь намайг гар утсаа 500,000 төгрөгийн ломбардад тавьчих зардлаа хийгээд явъя гэсэн. Би гар утсаа тавьж чадахгүй гэсэн. Тэгээд манайг янз бүрээр хараагаад байсан. Намайг айлгаад заамдаж аваад доошоо авъя гээд дагуулаад явсан. Замдаа явж байхдаа утсаар манай захирал гээд хүнтэй яриулаад цалин маргааш бууна гээд утсаа тасалсан. Ломбард ороод миний гар утсыг 500,000 төгрөгийн барьцаанд тавиад унаа олоод Дэлгэрмөрөн бид гурав Ховд аймаг руу явсан...." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал),
-Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би *******ийн ломбардад тавьсан “Айфоне-14” загварын гар утсыг тухайн ломбардаас 500,000 төгрөг төлж авсан тул тухайн хохирлоо гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал),
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд би залгахад утас нь холбогдохгүй байсан. Яасан юу болов гэж чатаар асуухад ******* манай эхнэр хүүхэд Ховд аймагт эмнэлэгт хэвтэж байгаа намайг гар утсаа ломбардад тавьчих цалин буухаар өгнө гэж хэлсэн, намайг Ховд ороход миний цалин бууна гэж хэлээд гар утсыг нь ломбардад тавиулаад дагуулаад явсан гэж байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал),
-Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 сарын 19-ний өдрийн “... iphone-14 гар утас 1 ширхэг 3,100,000 төгрөгийн үнэ цэнтэй байх боломжтойг тодорхойллоо...” гэх дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь Говь-Алтай аймгийн сумын нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч г заамдаж, айлгаж “Айфоне-14” загварын гар утсыг авч, барьцаалан зээлдүүлэх газарт 500,000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогчид 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,
5) -Насанд хүрээгүй гэрч ий мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн “...******* гарч яваад миний гар утсыг 300,000 төгрөгт таньдаг ахдаа барьцаалаад ирсэн юм. Аймгаас гарахдаа миний гар утсыг ******* авчихсан байсан. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй миний гар утсаар фейсбүүк ороод ашиглаж байсан. Надад өгөөгүй. Тэгээд чиний гар утсыг таньдаг ахдаа түр 300,000 төгрөгт тавьчихлаа маргааш цалин орохоор аваад өгнө гээд одоо болтол өгөөгүй... Би *******аас гар утасны үнэлгээгээр гаргасан 900,000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн 60,000 төгрөг нийт 960,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 101, 104-106 дахь тал),
-Гэрч 3.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Маргааш мөсний баярт такси барьж явцгаасан. Маргааш нь 00 орсон хойгуур ий гар утсыг барьцаанд тавьчихсан байсан. Бид хоёрыг нэг танихгүй айлд орхиод явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал),
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 19-ний 12 цаг 46 минутад манай хүүхэд Дэлгэрмөрөн Ховд аймагт болж байгаа мөсний баяр үзээд ирье гэсэн. ...Нямдаваагийн гар утсыг ломбардад тавиад 500,000 төгрөг аваад аймгаас гараад манай хүүхдийн гар утсыг ******* хураагаад авчихсан байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дахь тал),
-Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 сарын 19-ний өдрийн "...iphone-11 гap yтас 1 ширхэг 900,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо..." гэх дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ийг айлган сүрдүүлж, түүний “Айфоне 11” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, насанд хүрээгүй хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулсан зэрэг үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
3.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
3.3. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, гэрч, хохирогч нарын эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлгийг хооронд харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь "*******" барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг хуурч, хохирогч *******ын “Айфоне экс ар” загварын гар утсыг, “утсаар ярьчхаад ирнэ” гэж хохирогч гийн “Айфоне-12 про макс” загварын гар утсыг тус тус авч улмаар хохирогч гийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч ын “Айфоне-11 про макс” загварын гар утас болон бэлэн мөнгөөр арилжаалсан, хохирогч , насанд хүрээгүй хохирогч нарыг айлгаж тэдний “Айфоне-14”, “Айфоне 11” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч хохирогч нарт хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдож байна.
Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоожээ.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж залилах гэмт хэргийн шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус хуульчилсан.
Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бодит байдлыг нуух, гуйвуулах, хуурч, мэхлэх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө, эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгэж сайн дураараа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээ шилжүүлдэг онцлогтой.
4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч ******* нь өөрийн өмчлөлийн гар утас мэтээр барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг хуурч мэхлэн, барьцаалсан байсан хохирогч *******ын “Айфоне экс ар” загварын гар утсыг төлбөрийг төлж авч явсан, “гадаа гарч, ярьчхаад ирнэ” хэмээн хохирогч г хуурч, түүний өмчлөлийн “Айфоне-12 про макс” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авсан, улмаар хохирогч гээс авсан гар утсыг насанд хүрээгүй хохирогч т өөрийнхөө утас мэтээр бодит байдлыг нууж, “Айфоне-11 про макс” загварын гар утас, бэлэн 250,000 төгрөг зэргээр арилжаалж, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан, хохирогч нар түүнд итгэж сайн дурын үндсэн дээр эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн хэргийн нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэсэн шинжийг хангасан гэж үзнэ.
4.3. Шүүгдэгч *******ийн Ховд аймагт руу зорчих замын зардал болон хэрэглээний мөнгө олж авах зорилгоор хохирогч г айлган сүрдүүлж, түүний “Айфоне-14” загварын гар утсыг авч, барьцаалан зээлдүүлэх газарт 500,000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогчид 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хамт явж байсан насанд хүрээгүй хохирогч ийг айлгаж, “маргаан цалин буухаар авч өгнө” гэж түүний “Айфоне 11” загварын гар утсыг авч насанд хүрээгүй хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хохирогч нар өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгө буюу гар утсыг барьцаанд тавих, шүүгдэгчид өгөх хүсэлгүй байхад тэднийг хүч хэрэглэхгүйгээр айлган сүрдүүлэх замаар гар утсыг хууль бусаар авсан гэж үзэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
4.4. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж мэдсээр байж хохирогч нарыг хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх замаар эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Иймд шүүгдэгч *******ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
4.6. Шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилго, иргэдийн итгэмтгий, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогч нарт олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.3. Хохирогч ******* гар утасны үнэ 700,000 төгрөгийг (1 дүгээр хавтаст хэргийн 8, 54 дэх тал), хохирогч “Айфоне-14” загварын гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас төлбөрийг төлж авсан гэж 530,000 төгрөгийг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал) насанд хүрээгүй хохирогч гар утасны үнэ 900,000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэхэд төлсөн 60,000 төгрөг нийт 960,000 төгрөгийг (1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал), хохирогч гар утасны үнэ 1,400,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч бэлэн мөнгө 250,000 төгрөг, гар утасны төлбөр 1,750,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
5.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 700,000 төгрөгийн, хохирогч д 1,400,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч т 1,290,000 төгрөгийн, хохирогч 3,100,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч д 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь нотлогдон тогтоогджээ.
5.5. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч ******* нь 1) хохирогч *******ад 700,000 төгрөгийг төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, 2.) хохирогч д 530,000 төгрөгийг төлсөн нь түүний “хохирлоо төлүүлж авлаа, гомдол саналгүй” гэсэн хүсэлт, Хас банкны орлогын маягтаар (2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал), 3.) насанд хүрээгүй хохирогч т 1,065,000 төгрөгийг төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, 4.) насанд хүрээгүй хохирогч д 520,000 төгрөгийг төлсөн нь эд зүйлийг буюу хохирогч д 300,000 төгрөгийн шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргасан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимгээгийн дансанд 220,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримтаар (2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал), 5) хохирогч д гар утсыг нь биет байдлаар хүрээлгэж өгсөн нь хохирогч гийн “хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-225, 2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал), эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
5.6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн үлдэгдэл 225,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч т, 440,000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч д тус тус олгож, хохирогч *******, , нарт учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******ийг залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 20 настай, эрэгтэй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн сумын тоотод оршин суудаг, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн шинжээчийн дүгнэлт, эмчлүүлэгчийн карт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сард баруун шилбэний шаант, тахилзуур ясны дотор хавчаар ясны хугарал гэмтэл авсан байх ба энэхүү гэмтэл бүрэн эдгэрээгүй болох нь тогтоогджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 242-25, 51, 167-169 дэх тал),
2.4. Шүүгдэгчийн 3 удаагийн үйлдлээр залилах, 2 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5. Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрч байгаа, эрүүл мэндийн байдлыг харгалзан дээрэмдэх, залилах гэмт хэрэгт нь тус тус 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эмчилгээ хийлгэж байгаа хувийн байдал, 3 удаагийн үйлдлээр залилах, 2 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.7. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоов.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд буюу 4 жилийн хугацаанд шүүгдэгчид эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Говь-Алтай аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулав.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар захирамжаар мөн өдрөөс эхлэн шүүгдэгч *******ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай захирамжаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрнаас Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорьсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 163-166, 193-194 дэх тал)
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаар захирамжаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. (2 дугаар хавтаст хэргийн 100-102 дахь тал)
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 192 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай захирамжийн биелэлтийг хангаж, шүүгдэгчийг шилжүүлэн цагдан хорих ажиллагааг гүйцэтгэхэд 170,800 төгрөгийн зардал гарсан болох нь Ховд аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 198-208 дахь тал)
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг тус тус баримтлан, шилжүүлэн цагдан хорих ажиллагааг гүйцэтгэхэд гарсан 170,800 төгрөгийн зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгчээс гаргуулан Ховд аймгийн Цагдаагийн газарт олгож шийдвэрлэлээ.
3.3. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын төсөвт оруулаагүй болно. Учир нь хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдсэнийг нөхөн төлөхөөр илэрхийлсэн тул албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх үндэслэлгүй юм.
3.4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авч” залилах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч *******ид эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Говь-Алтай аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 192 (нэг зуун ерэн хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч *******ид авсан Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг тус тус баримтлан *******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 170,800 (нэг зуун далан мянга найман зуу) төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
9. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 700,000 төгрөгийн, хохирогч д 530,000 төгрөгийн, хохирогч Э.Очирхүүд биет байдлаар тус тус хохирол, хор уршгийг төлж барагдуулсныг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК