Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

                   

 

 

 

 

     2025         01           29                                         2025/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав би, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар ******* ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001000022 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

       Нарийн бичгийн дарга                                                   Г.Гантогтох

       Улсын яллагч                                                                 Т.Түмэнжаргал

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн

       өмгөөлөгч                                                                       Ж.Давааням,  Ц.Өсөхбаяр                                                   

       Шүүгдэгч өмгөөлөгч                                Н.Жамъян, С.Гангантөгс

       Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч                   Б.Галхүү

       Шүүгдэгч                                                                         *******, ******* нар оролцов.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Байгал хамгаалал ашиглалт үйлчилгээний мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хашаанд байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн ******* (РД:*******),

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, *******,,, байрны  тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овгийн  ( РД:).

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдснээр:    

Шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-55/145 дугаартай тушаалаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” салбарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ *******тэй бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, “Номин” супермаркет “” салбарын үйл ажиллагааны

орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 14 ширхэг хуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 14 удаагийн гүйлгээгээр 155,683,551 төгрөгийг өөрийн “Хаан” банк дахь дугаартай харилцах данс, “Хас” банк дахь дугаартай харилцах дансандаа шилжүүлэн авч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол уруулсан,

-Мөн “” салбарт тооцооны нягтлан бодогч ажилтай *******гийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын давуу байдлаа ашиглаж, “” салбарын үйл ажиллагааны орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 5 ширхэгхуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 5 удаагийн гүйлгээгээр өөрийн Голомт банк дахь дугаартай харилцах дансанд нийт 57,290,604 төгрөгийг шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжпэг үзүүлж, хамтран оролцсон,

Шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-55/06 дугаартай тушаалаар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж, үйл ажиллагаа явуулах “” салбарт тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа ашиглаж, *******той бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын давуу байдлаа ашиглаж, “” салбарын үйл ажиллагааны орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 5 ширхэг хуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 5 удаагийн гүйлгээгээр өөрийн “Голомт” банк дахь дугаартай харилцах~данс болон “Хаан” банкны 5 нийт 57,290,604 төгрөгийг шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа ашиглан итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан”,

-Мөн ******* нь “Номин бизнес кпуб” ХХК-ийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-55/145 дугаартай тушаалаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” салбарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ *******тэй бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, “Номин” супермаркет “” салбарын үйл ажиллагааны орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 14 ширхэг хуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 14 удаагийн гүйлгээгээр 155,683,551 төгрөгийг өөрийн “Хаан” банк дахь дугаартай харилцах данс, “Хас” банк дахь дугаартай харилцах дансандаа шилжүүлэн авч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжпэг үзүүлэн хамтран оролцсон гэх хэрэгт тус тус холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

            Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...анх энэ хэргийг хийх болсон шалтгаан бол төрсөн ахынхаа долларын дансанд байсан мөнгийг ашиглаад үрчихсэн. Тэр мөнгийг нөхөж хийх гээд “” ХХК-ийн мөнгөнөөс аваад ашиглачихсан. Би тухайн үед цалингаараа энэ мөнгийг бага багаар төлөөд дуусгачихна гэсэн бодолтой байсан. Би энэ зүйлийг гэмт хэрэг болно гэж бодоогүй. Хийсэн хэрэгтэй чинь сэтгэлээсээ гэмшиж байна. Би 16 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсоноос хойш 4 сарын хугацаанд 9 сая төгрөг цуглуулаад “” ХХК-ийн дансанд хийж хохирол барагдуулахад ашигласан. Би залуу хүн тэр байгууллагад учруулсан хохролыг нөхөн төлнө. Гэмт хэрэг хийсэн ээ өөрийн гэр бүлийн ойр дотно хүмүүстээ хэлээгүй байсан. Сая шүүх хурлын өмнө үнэнээ хэлээд гуйсан. Манай гэр бүл миний тавьсан өр зээлээс хамт төлөлцөж туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Мөн Сонгино хайрхан дүүргийн 8-р хороонд байрлах шинэ газар, хашаа байшинг зарж хохирлыг барагдуулахад ашиглана. Би ой 9 сартай хөхүүл нялх хүүхэдтэй, 2 сартай жирэмсэн. Миний хувийн байдлыг маань харгалзан үзэж торгуулийн хамгийн бага нэгжээр торгож өгнө үү. Би “” ХХК-нд учруулсан өрийг бүрэн барагдуулна, одоогийн байдлаар 9.345.000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөрийн гэр бүл, үр хүүхдэдээ сэтгэл зүйн болон эд материалын асар их зовлонд унагаасандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг  (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...“” ХХК-ийн салбарт томилогдоод руу явж байхдаа машиныхаа моторыг цохиулсан. Тэрийгээ ээж аавдаа хэлээгүй. Би мөнгө авч байгааг нь мэдэж байсан. Тухайн үед машинаа засуулах мөнгө хэрэгтэй байсан болохоор цуг аваад ашигласан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гээд надтай үерхэж байсан залуу надаас “Голомт” банкны дансаар 23 сая төгрөг авсан. Үүнийг иргэний шүүхэд хандаад явж байгаа. Энэ 23 сая төгрөгийг гөөс авчихвал  “” ХХК-ийн хохирол төлбөрийг барагдуулахад ашиглана. 5.000.000 төгрөгийг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг  (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

           “” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3-77/57 дугаартай албан бичгээр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, холбогдох баримтууд (1-р хх-ийн 12),

“” ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр итгэмжлэн оролцуулах тухай” албан бичиг (хавтаст хэргийн 18 дахь тал),

“” ХХК-аас 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 3-77/56 дугаартай “хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр Дашбат овогтой Уянгыг итгэмжлэн оролцуулах тухай” албан бичиг (хавтаст хэргийн 18 дахь тал),

“” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (II дугаар хавтаст хэргийн 124 дэх тал),

 “” ХХК-ийн “Хаан” банк дахь дугаартай дансны хуулга (II дугаар хавтаст хэргийн 125-137 дахь тал),

 “Голомт” банк дахь “” ХХК-ийн салбарын дугаартай дансны хуулга (II дугаар хавтаст хэргийн 138-146 дахь тал),

“Хаан” банкны 5770/236/23 дугаартай албан бичиг, мемориалын баримтууд, төлбөрийн даалгаврууд (II дугаар хавтаст хэргийн 165-167, 147-159 дэх тал),

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У. өгсөн “...Манай компанийн дүүрэг дэх ад ажилладаг ахлах нягтлан бодогч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 14 удаагийн гүйлгээгээр байгууллагын төлбөрийн даалгавар үүсгэж, өөрийн “Хаан” банкны болон “Хас” банкны дансаар дамжуулж нийт 155,683,551 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Мөн тус салбарын тооцооны нягтлан бодогч ******* нь адил аргаар 2022 оны 06 дугаар сарын 17-ноос 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр өөрийн “Голомт” банкны дансаар 52,291,929 төгрөгийг хувьдаа авч завшсан байна. Уг асуудлыг манай байгууллагын дотоод шалгалтаар тогтоосон юм. хувьд, төлбөрийн даалгавраар мөнгө шилжүүлэхдээ салбар хариуцсан менежер Т.гийн зөвшөөрлөөр буюу гарын үсэгтэй байж мөнгийг шилжүүлдэг. Харин *******гийн хувьд ******* болон Т.гийн нарын хоёрын гарын үсэгтэй байж шилжүүлдэг. Төлбөрийн даалгавар дээр Т. зөвшөөрөл өгч гарын үсэг зурсан байсан. Гэхдээ манай байгууллагын зүгээр Т. нь уг асуудалд хамтран оролцсон эсэх, ажилдаа хайнга хандсан эсвэл Т.гийн гарын үсгийг ******* дуурайлгаж зурсан талаар манай байгууллагаас мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дах тал),

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч өгсөн “... нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж тус өдрийн 01/750 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул миний бие компанийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно, байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Өмнөх хууль ёсны төлөөлөгч Б. мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг (II дугаар хавтаст хэргийн 124 дэх тал),

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч “...Би, ...., ..... нар нь “Номин бизнес” клуб”-ын ажилчид байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Би тус компанийн “Номин бизнес” ХХК-ийн хуулийн этгээд хариуцсан ахлах нягтлан бодогчоор ажилладаг юм. 2023 оны 1 дүгээр улирлын балансыг шалгах явцад, дээрх их хэмжээний мөнгөний зөрүү гарсан тул ""-ийн дүүрэг дэх салбарын санхүүгийн тайланд шалгалт хийхэд, бараа материалын өртөг өндөр болоод ашиггүй болчихсон байсан тул шалгахад, ахлах нягтлан бодогч *******, тооцооны нягтлан бодогч ******* нар нь өөрийн хувийн дансандаа мөнгө шилжүүлж хувьдаа завшсан зөрчил гарсан байсан. Дээрх хоёр хүн 19 удаагийн үйлдлээр 213,540,015 төгрөгийн хохирол учруулж хувьдаа завшсан байна. Манай “” дахь салбарын ахлах нягтлан бодогч ******* нь нийт 14 удаагийн үйлдлээр, тооцооны нягтлан бодогч ******* нь 5 удаагийн үйлдлээр их 213,540,015 хувьдаа авсан нь шалгалтаар тогтоогдоод байна. Зөрчлийн талаар дэлгэрэнгүй яривал:

-2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 120,000 төгрөгийг ******* нь дугаартай өөрийн хувийн дансаар “хаасан цалин олгов” гэсэн утгаар салбарын данснаас гүйлгээ хийсэн. Дээрх гүйлгээ нь өөр ажилтны өглөгийг өөрийнхөө дансанд авч болохгүй байсныг авсан байна. нь ганцхан төлбөрийн баримт үйлдээд мөнгө гаргасан байна. Дээрх баримтад хавсралт материал байхгүй байна. Өглөг гэдэг нь ажилтан ажиллаж байгаад ажлаас гарсан үед ажиллаж байх үеийн цалинг нь олгох ёстой юм. Энэ өглөгийг олгох ёстой байсныг олгоогүй байж олгосон мэтээр санхүүгийн программ дээр бичилт хийж хаасан байна.

-2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөгийг ******* нь дугаартай хувийн дансандаа “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар мөнгө гаргаад санхүүгийн программ дээр бичилт хийхдээ “Витафит” ХХК дотоодын бэлтгэн нийлүүлэгчид өгөх өглөг гэсэн утгаар бичиж хаасан байна. Тэгээд “Витафит” ХХК-ны өглөгийг дахин шинээр үүсгээд, өөрийн тухайн салбарын хөрөнгийг капиталжуулсан байсан. Төлбөрийн даалгаврын баримттай өөр материал байхгүй байна. Капиталжуулна гэдэг нь тухайн салбартаа байгаа хөрөнгөө дахиад засвар хийгээд сайжруулж байгаа гэсэн зардлыг хуурамчаар бичилт хийж хаасан гэсэн үг юм.

-2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 14,000,000 төгрөгийг ******* нь өөрийн дугаартай дансандаа “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт үйлдсэн байсан. Санхүүгийн программ дээр “” ХХК-ны өглөгийг хаагаад буцаагаад шинээр өглөгийг үүсгэж хуурамчаар бичээд салбарынхаа хөрөнгийг капиталжуулж төлбөрийг хаасан байна. Хөрөнгө капиталжуулсан бусад баримт байхгүй.

-2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг ******* нь өөрийн дугаартай дансаар “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар шилжүүлээд “Жемтрейд” ХХК-ны өглөгийг хаагаад буцаагаад өглөгийг санхүүгийн программд шинээр үүсгээд үүсгэсэн өглөгийг хөрөнгө капиталжуулсан гэж хаасан байна. Капиталжуулсан баримт байхгүй6

-2022 оны 03-р сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг ******* нь өөрийн ’ дугаартай хувийн дансандаа “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт гаргаад “Энхбаяр” гэдэг харилцагчийн өглөгийг хаагаад буцаагаад дахин өглөг үүсгээд хөрөнгө капиталжуулж төлбөрийг хаасан.

-2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг ******* нь өөрийн дугаартай хувийн дансандаа "Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт гаргаад "Жевел пөөрл консалтинг” ХХК-ны өглөгийг санхүүгийн программд хаагаад буцаагаад шинээр өглөг үүсгээд хөрөнгө капиталжуулж хаасан.

-2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөгийг ******* нь өөрийн дугаартай хувийн дансандаа "Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт гаргаад “” ХХК-ны өглөгийг хаагаад буцаагаад шинээр өглөг үүсгээд хөрөнгө капиталжуулж хаасан.

-2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 5,877,429 төгрөгийг ......гийн данс руу ******* нь “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт гаргаад “Витафит дистрибьюшн” ХХК-ны өглөгийг хаагаад буцаагаад харилцагчийн өглөгийг шинээр программд үүсгээд хөрөнгө капиталжуулж хаасан.

-2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг ******* нь өөрийн дансанд “” борлогдсон барааны төлбөр гэсэн утгаар төлбөрийн баримт бүрдүүлээд “” ХХК-ны харилцагчийн өглөгийг хаагаад буцаагаад харилцагчийн өглөгийг үүсгээд хөрөнгө капиталжуулж хаасан байсан.

-2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6,895,000 төгрөгийг *******гийн дансаар “Борлогдсон барааны түрээс” гэсэн утгатай мөнгийг шилжүүлж “Витафит дистрибьюшн” ХХК-ны өглөгийг хаагаад буцаагаад харилцагчийн өглөгийг шинээр программд үүсгээд хөрөнгө капиталжуулж хаасан.

-2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 7,985,632 төгрөгийг ******* нь өөрийн дансанд “борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт үүсгээд “” ХХК-ны харилцагчийн өглөгийг хаагаад буцаагаад харилцагчийн өглөгийг үүсгээд хөрөнгө капиталжуулсан байсан.

-2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19,825,698 төгрөгийг ******* нь дугаартай дансанд “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт бүрдүүлээд дээрх “”, “Витафит дистрибьюшн” ХХК, “Энхбаяр”, “Жевелпөөрл консалтинг” ХХК-ны харилцагчийн өглөгийг хаагаад буцаагаад харилцагчийн өглөгийг үүсгээд бараа материалын худалдан авалт хийсвэрээр программд оруулж хаасан байсан. Бараа худалдаж авсан баримт байхгүй. Худалдан авалт хийсэн бараанууд нь чипс, бохь зэрэг хямд үнэтэй бараануудыг хэт өндөр үнээр буюу жишээ нь бохийг нэг бүрийн үнийг 600,000 төгрөгөөр программд бичилт хийж оруулсан байна.

-2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 24,925,988 төгрөгийг ******* нь өөрийн дансанд “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт гаргаад 2 харилцагчийн өглөгийг хаагаад буцаагаад харилцагчийн өглөгийг үүсгээд бараа материалын худалдан авалт хийсэн гэж хийсвэрээр программд оруулж хаасан байна. Бараар материал авсан баримт байхгүй.

-2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 4,998,675 төгрөгийг *******гийн дансанд мөнгийг аваад харилцагчийн өглөгийг хаагаад өртгийн данс руу бичилт хийж хаасан. Өртгийн данс гэдэг нь  дэлгүүрээр зарагдсан барааны мөнгөн дүн ордог данс руу шууд автоматаар гар бичилт хийсэн байна.

-2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10.095.275 төгрөгийг ******* нь өөрийн дансанд “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт бүрдүүлээд "* ХХК-ны өглөгийг хаагаад буцаагаад өглөг үүсгээд хөрөнгөө капиталжуулж хаасан байна.

-2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 24,543,000 төгрөгийг ******* нь өөрийн дансанд “Борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримт бүрдүүлээд ДБ-ны бараа нэрээр /хийсвэр харилцагч/ өглөг рүү оруулаад буцаагаад бараа материал худалдан авалт хийж программд оруулан хаасан байна.

-2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 27,875,598 төгрөгийг дансанд ******* нь “Борлогдсон барааны түрээс” гэсэн утгаар төлбөрийн баримтаар мөнгө гаргаад ДБ-ны бараа нэрээр /хийсвэр харилцагч/ өглөг рүү оруулаад буцаагаад бараа материал худалдан авалт хийж программд оруулж хаасан байна.

-2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *******гийн дансанд төлбөрийн бүрдүүлээд ДБ-ны бараа нэрээр /хийсвэр харилцагч/ өглөг рүү оруулаад буцаагаад бараа материал худалдан авалт хийж программд оруулж хаасан.

-2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19,855,360 төгрөгийг дансанд ******* нь “борлогдсон барааны төлбөр” гэсэн утгаар төлбөрийн баримтаар мөнгө гаргаад ДБ-ны бараа нэрээр /хийсвэр харилцагч/ өглөг рүү оруулаад буцаагаад хөрөнгө капиталжуулсан хаасан байна.

Салбарын данснаас мөнгө гаргах 2 асуудал байдаг. “Борлогдсон барааны төлбөр” гэж тухайн барааг нийлүүлсэн харилцагчийн төлбөрийг төлбөр боддог программаар бодуулаад хэдэн төгрөг өгөх ёстой нь гарч ирэхэд тухайн харилцагчаас ирүүлсэн нэхэмжлэлтэй тулгаж үзээд, таарвал программаар мөнгийг олгох хүсэлт илгээдэг илгээсэн төлбөрийн баримт автоматаар гарна баримт дээр салбарын ахлах нягтлан /*******/, зураад салбарын эрхлэгч /Т./ гарын үсгээр зураад тамгаа дараа үүнийг банк дээр ахлах нягтлан бодогч нь аваачиж өгөөд данснаас гүйлгээ гардаг. Төлбөр бодсон программ дээр банкнаас гүйлгээ хийснээ дараа төлбөр хийгдсэн гэдгийг дарахад санхүүгийн программ дээр автоматаар өглөг хаагддаг бас нэг мөнгө гардаг асуудал нь салбарын үйл ажиллагаатай хамааралтай цалин хөлс, гэрэл цахилгааны төлбөр гэх мэт бусад зардлуудын гүйлгээнүүдийг “ЕRР" программ дээр шивэлт хийж үүсгээд салбарын ахлах нягтлан, тооцооны нягтлан бодогч хоёр хоёул үүсгэх эрхтэй тул аль нэг нь үүсгээд ахлах нягтлан батлагдсан төлөвт соруулаад салбарын эрхлэгч, хуулийн этгээдийн ахлах нягтлан хоёр дээр ирж хянуулаад хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал дээр эцсийн байдлаар батлагдана. лагдсаны дараа тухайн салбарын данснаас тухайн харилцагч руу мөнгө автоматаар шилждэг.

Дээрх ..... нарын үйлдлүүд мөнгө гарах ёстой зарчмаар явагдаагүй нотлох нэхэмжлэх баримтууд байхгүй байна. Банкны мөнгийг тухайн салбарын ахлах нягтлан өөрөө л хянадаг юм. Банк дээр гүйлгээг ямар ч теллер дээр очоод хийдэг, хариуцсан нэг банкны ажилтан гэж бол байхгүй. Мөн дээрх баримтууд дээр эрхлэгчийн тамга дарагдсан байна. Энэ тамга нь эрхлэгч дээр л байдаг тамга юм. “Хаан” банк дээр гарын үсэг зөрсөн тохиолдолд гүйлгээ гардаггүй юм.Тухайн үед тийм асуудал бидэнд мэдэгдэж байгаагүй.

гэх эрхлэгчийг дуудаж байгууллагын удирдлагууд уулзсан. Юу ярилцаж хэлэлцсэнийг бол мэдэхгүй байна. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр тушаал гараад жирэмсний амралтаа авсан. Одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа юм.

*******гийн хувьд, 2022 оны 12 дугаар сарын 10-аас салбараас шилжээд “Дистербьюшин” салбар руу шилжээд 2023 оны 03 сараас эхлэн цалингаа аваад ажилдаа ирээгүй, яагаад ажилдаа ирээгүй талаар өөрөө хэлж яриагүй..., дахь салбарт өмнө нь улиралдаа гаргадаг балансыг шалгаж байснаас, гүйлгээний түвшинд ингэж цаасаар биетээр үзэж хянаж байгаагүй. Дээрх хугацаанд дахь салбарт аудитын шалгалт ороогүй. Төвийн салбарууд төв дээрээ хянагддаг төлбөрийн баримтыг ахлах нягтлан бодогчид банк дээр аваачиж гүйлгээ хийдэггүй. Харин орон нутгийн салбаруудад бол ахлах нягтлан бодогч нар нь хариуцаад гүйлгээ хийдэг болохоор энэ байдал мэдэгдээгүй байна. Тухайн программыг улирал бүр цахимаар хянадгаас цаасан хэлбэрээр 2021 оны 12 сараас хойш шалгаж үзээгүй. Манай байгууллага нь жил бүр нэг салбарыг гүйлгээний түвшинд биечлэн шалгах ёстой, 2022 онд салбар сонгогдоогүй байна гэсэн үг юм. Тухайн салбарын данснаас гарсан гүйлгээн дээр *******, ******* нарын данс бичигдэж гарсан байна. Тухайн үйлдлүүдэд эдгээр хүмүүс хамтран оролцсон уу, дангаараа оролцсон уу гэдгийг мэдэхгүй байна. Программ дээр шивэлт хийсэн хүн нь харагддаг.

.... хийсэн гүйлгээ нь өөрөө программ дээр бичилт хийсэн байна. .... хийсэн гүйлгээнүүдийг харахад, ******* нь үүсгэсэн байна, программаас харахад ийм байна. ... гүйлгээ хийснийг дахин нягтлаад программаас харж явуулъя.Тухайн салбар дээр шалгалт хийхэд дээрх 19 баримтын 2022 оны 06 сар хүртэлх 8 баримт нь эх хувиараа байна. Бусад 11 төлбөрийн баримт огт байхгүй байна. Дээрх 19 баримтыг банкнаас гарган авах боломжтой 1 хувь баримт нь эх хувиараа архивлагдсан байгаа гэсэн үг юм...” гэх мэдүүлэг (I дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал),

 “” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-55/145дугаартай “Тус компанийн Борлуулалт үйлчилгээний “” салбарт ахлах нягтлан бодогч албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шилжүүлэн авч томилсугай...” гэх тушаал (I дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал),

.............той байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолт (I дүгээр хавтаст хэргийн 107-129 дэх тал),

“” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3-55/66 дугаартай “Даваажав овогтой г 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус компанийн “ ” салбарт тооцооны нягтлан бодогч албан тушаалд үндсэн ажилтнаар томилон ажиллуулсугай...” гэсэн тушаал (I дүгээр хавтаст хэргийн 161 дахь тал),

....... овогтой ........ байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт (I дүгээр хавтаст хэргийн 162-175 дахь тал),

“Номин бизнес” клуб” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны хооронд хийсэн “2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын  31-ний өдрийн хоорондох “Хаан” банк, “Голомт” банкны харилцах дансны гүйлгээ болон түүнд холбогдох анхан шатны баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийхэд, ...ахлах нягтлан бодогч ******* 14 удаагийн үйлдлээр 155,683,551 төгрөгийг хувийн данс руугаа шилжүүлсэн, 2 удаагийн үйлдлээр 284,022 төгрөгийн өөрийн авлагыг бууруулсан. Нийт 155,967,573 тооцооны нягтлан бодогч ******* 5 удаагийн үйлдлээр 57,290,604 төгрөг хувийн данс руугаа шилжүүлсэн,1 удаагийн үйлдлээр 281,838 төгрөгийн өөрийн авлагыг бууруулсан. Нийт 57,572,442 төгрөг. “Номин бизнес” клуб” ХХК-д нийт 213,540,015 төгрөгийн хохирол учруулсан байна.” гэх дотоод аудитын тайлан (I дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал),

“Номин бизнес” клуб” ХХК-ийн салбарын Санхүүгийн тайланд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох улирлын тайлан, гүйлгээнд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, холбогдох баримтууд (I дүгээр хавтаст хэргийн 44-65 дахь тал),

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжээчийн 2662 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн “2022.02.25” огноотой “144” дугаартай, “2021.12.08” огноотой “110” дугаартай, “2022.06.30” огноотой “1” дугаартай, “2022.03.17” огноотой “215” дугаартай “Төлбөрийн даалгавар” гэсэн 4 баримтын “Т.” гэсний урд зурагдсан 4 ширхэг шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна. Уг шинжилж буй 4 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.гийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирно, шинжилгээнд ирүүлсэн “2022.09.29” огноотой “207” дугаартай, “2022.09.21” огноотой “195” дугаартай, “2022.08.15” огноотой 1дугаартай,“2022.07.21” огноотой “87” дугаартай, “2022.07.21” огноотой “30” дугаартай, “2022.06.30” огноотой “267”дугаартай, “2022.11.13” огноотой. “2” дугаартай, “2022.06.29” огноотой “253” дугаартай, “2022.06.17” огноотой “1” дугаартай, “2022.06.17” огноотой “223” дугаартай, “2022.04.14” огноотой “24” дугаартай, “2022.03.17” огноотой “1” дугаартай, “2022.03.10” огноотой “1” дугаартай, “2022.02.25” огноотой “Г дугаартай, “2022.11.21” огноотой “Г дугаартай “Төлбөрийн даалгавар” гэсэн 15 баримтын “Т.” гэсний урд зурагдсан 15 ширхэг шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна. Уг шинжилж буй 15 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Т.гийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирохгүй байна...” гэх дүгнэлт (I дүгээр хавтаст хэргийн 67-87 дахь тал),

................ эзэмшлийн “Хас” банкны дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (I дүгээр хавтаст хэргийн 245-250, II дугаар хавтаст хэргийн 1-19 дэх тал),

“Голомт” банкны 10/196 дугаартай албан бичиг, *******гийн эзэмшлийн “Голомт” банкны дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл  (II дугаар хавтаст хэргийн 26-34, 38-45 дах тал),

 Гэрч Т.гийн “...энэ асуудлаас болоод ажлаасаа чөлөөлөгдөөд байна. Тухайн үед салбарт нь 2021 оны 09-10 сарын үед ахлах нягтлан бодогчоор, ******* нь 2022 оны 04 сараас эхлэн тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төв дээр дуудагдаж очоод ийм асуудал болсныг мэдсэн. Тус салбар нь бараа нийлүүлсэн харилцагчид нь бараагаа авчирч өгөөд орлогын нярав, орлогын шалган нар нь тухайн барааны тоо ширхгийг харилцагчдын барааны падаан, бараа хоёрыг тулгаж орлого авдаг тусгай багажаар уншуулж бараагаа авдаг. Орлогын нярав нь харилцагчдын бараа нийлүүлсэн падааныг компьютер дээр орлого авах тусгай программд орсон үнийн дүн падааны үнийн дүнтэй таарч байгаа эсэхийг шалгаад 2 хувь падаан гаргана. 1 хувиа харилцагчдаа өгөөд, 1 хувийг байгууллага дээрээ авч үлдэнэ. Орлогын нярвын авсан падааныг тооцооны нягтлан бодогч шалгаж, тулгалт хийгээд орлогын баримтыг бүрдүүлдэг. Тухайн бараа нийлүүлсэн байгууллага нь 7-14 хоногийн дотор нийлүүлсэн барааны үнийн дүнг тооцооны нягтлан бодогчтой тооцоо нийлээд нэхэмжлэл бичиж өгдөг, нэхэмжлэлийн дагуу тооцооны нягтлан бодогч төлбөрийн хүсэлт үүсгэж тухайн харилцагчдын төлбөрийг бараа нийлүүлэгчийн нэхэмжлэл, орлогод авсан үнийн дүнгийн баримтын хамт төлбөрийн хүсэлтийг 2 хувь үйлдээд төлбөрийн хүсэлтийн хуудсан дээр нэгдүгээр гарын үсгийг миний бие, хоёрдугаар гарын үсгийг ахлах нягтлан бодогч зурж, миний бие тамга дарж баталгаажуулж, программ дээр үүсгэсэн төлбөрийн хүсэлтийг ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нар нь төвийн эдийн засагч руу илгээдэг. Илгээсэн хуудсыг эдийг засагч хянаж батлаад захирал давхар хянаж баталж төлбөрийн хүсэлт бэлэн болно. Бэлэн болсон төлбөрийн хүсэлт дээр тулгуурлан салбарын дансанд байгаа мөнгөн дүнгээс гаргуулан авна. Ингэж авахдаа тооцооны нягтлан бодогч төлбөрийн хүсэлт бүрдүүлсэн материалаа аваад харилцах банк дээр очиж төлбөрийн хүсэлтийн маягтыг банкны ажилтан хянаад нэг хувийг буцаан өгдөг, хянасан хуудасны дагуу төлбөрийг тухайн нэхэмжлэл ирүүлсэн харилцагч байгууллагын данс руу шууд илгээдэг юм. Төлбөр гарсан баримтыг, бусад баримтын хамт тооцооны нягтлан бодогч тайландаа хавсаргадаг юм. Ийм дамжлагаар явагддаг юм. Би гарын үсгээ зурж баталгаажуулаагүй баримтууд байна. Баримтуудыг харахад энэ миний гарын үсэг биш байна. Тамга нь бол мөн байна. Банкнаас тухайн харилцаж байгаа байгууллага, хувь хүнийхээ данс руу шууд орох ёстой. Данс зөрсөн тохиолдолд банк шилжүүлэх боломжгүй байдаг. Яагаад өөр хүний дансанд биш тооцооны нягтлан, ахлах нягтлан бодогч нарын хувийн дансанд хийснийг бол мэдэхгүй байна. Үүнийг хянах боломж байхгүй, тийм программ болон санхүүгийн тайланг шууд хянах мэдээлэл байхгүй. Тухайн салбарын данснаас гарсан орлог, зарлагыг өөрөө хянадаг, мөн төв дээр байгаа эдийн засагч нар давхар хянаж байдаг. Энэ хугацаанд данс зөрж орсон асуудал надад мэдэгдэж байгаагүй, үнийн дүн зөрсөн асуудлыг ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нар харилцагч нартай тулгалт хийж хариуцдаг. Бид нарын хянадаг программ албан тушаал бүр өөр өөрийн ордог программтай учраас бүгдийг нь миний хувьд хянах боломжгүй. Би өөрийн программ дээр салбарын тушаал гаргана, борлуулалт шүүнэ, мэдээг явуулдаг, барааны үлдэгдэл хардаг, ажилчдын цалин, цаг ашиглалт аж ахуйн хэрэгцээт зүйлсийг программ дээр үүсгэдэг. Ажилчдын хийсэн гүйцэтгэлийг цалинжих цэсэд оруулдаг юм. Дэлгүүрийн сард хийх төлөвлөгөөг дээрээс ирсэн төлөвлөгөөний дагуу ажилчдад хуваарилдаг юм.Улирлын балансын тайланг хотод төв дээр ахлах нягтлан бодогч өөрөө очиж хянуулдаг. Дээрх хугацаанд салбар дээр санхүүгийн аудит ирж байгаагүй, хяналтын тооллого бол ирдэг байсан. Дээрх зөрчил дутагдал илэрч байгаагүй. Би бараа материалын үнийн дүн, орлого зарлагыг хянах эрх байхгүй, тооцооны нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч өөрөө хянадаг. Нийлүүлэгч харилцагчийн нийлүүлсэн барааны дүн, барааны үнийн дүнд дүнд төлсөн мөнгөн дүн шилжүүлсэн эсэх огт харагдахгүй. Санхүүгийн хүмүүс дээр л харагддаг юм. Бид гурав нэг өрөөнд суудаг. Падаан дээр тамга, гарын үсэг зурчхаад гарч орох үе байдаг, өрөөндөө байнга суугаад байдаггүй, дэлгүүрийн зааланд хийгдэх ажлыг хянаж зохион байгуулдаг учраас тамгыг хэн хэзээ яаж ашигласан эсэхийг мэдэхгүй байна. Тамга бол миний суудаг ширээний нүдэнд цоожтой байдаг, түлхүүр нь зоолттой байдаг учраас намайг байхгүй үед авч дарсан байх гэж бодож байна. Мөн дээрх падаанууд дээр би өөрөө гарын үсэг зураагүй байна. Би гарын үсгээ зурахдаа таталдаж зураад гарын үсгийн тайллаа гараараа бичдэг. Уг нь гарын үсгийг банк баталгаажуулж хянадаг, надад бол нэг ч удаа гарын үсэг зөрүүтэй байгаа мэдээлэл ирж байгаагүй. Тооцооны нягтлан бодогчид зөрсөн үед мэдэгдэх боломжтой...,,......... нар нь өмнө хамт ажилладаг байсан юм шиг байна. дүүрэгт хамт байр түрээслээд амьдардаг байсан. Нөхрүүд нь бүгд бие биеэ мэддэг, нэг газар ажилладаг байсан гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.ийн өгсөн “... 2023 оны 04 сарын 06-нд хувиараа ажил хийгээд ажил дээрээ байж байхад нэг юм болчихлоо, ажлаасаа чөлөө аваад яаралтай ирээдхээч гээд утсаар дуудсан. Тухайн үедо нь Шинэ яармагийн "Буянт-Ухаа 2”-ын хажууд байх эмнэлэгт хэвтэж байсан юм.о дээр очих үед нь нэг болохгүй юм байгаа гээд мөнгө идсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгааг ойлгоогүй учраас мөнгө идсэн юм бол цагдаа дээр очоод мэдүүлгээ өгье, үнэхээр тийм асуудал байгаа бол хамаагүй төлж болно, асуудлыг эртхэн шийд гэхэд, нь уучлаарай юу ч байсан энэ хоёртой уулзаадахъя гээд яг нарийн ярихгүй байсан. Тэгээд ... хэвтэж байсан эмнэлгээс ... аваад .... нь Багшийн дээдийн тэнд нэг дэн буудалд байхад нь тэнд бид гурав уулзаад ..., ... нар нь Номиноос байгууллагын мөнгө завшсан гэж хэлсэн, айхтар тодорхой юм хэлэхгүй байсан, асуугаагүй...”  гэсэн мэдүүлэг (I дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал)

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад “...үгүй..” гэсэн хуудас /I хх-ийн 101-р тал/

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад “...үгүй..” гэсэн хуудас /I хх-ийн 150/

Шүүгдэгч ял шалгах, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт, “Номин Холдинг” ХХК-ийн ажилд авч байсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 18-нд салбар байгууллага жирэмсний амралтын чөлөө олгож байсан захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ болон ажилсан байдлын тодорхойлолт, Хаан банкны дансны тодорхойлолт, Хас банкны тодорхойлолт, хохирол төлбөр төлсөн баримтууд, Голомт банкны тодорхойлолт, гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн эрүүл саруул бойжиж байгаа тодорхойлолт, жирэмсний лавлагаа зэрэг бусад хувийн байдалтай холбоотой баримтууд, шүүгдэгч *******гийн ял шийтгэл эдэлж байгаагүй тухай тэмдэглэл, “Голомт” банкны дансны хуулга зэрэг бусад хувийн байдалтай холбоотой баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

Улсын яллагчаас “…шүүгдэгч *******, ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол хор уршгийн хувьд шүүгдэгч ******* нь учруулсан хор уршгаас 9.325.000 төгрөгийг төлсөн. Энэ үнийн дүнг учруулсан нийт үнийн дүнгээс хасаад үлдэгдэл 146.338.551 байна. Шүүгдэгч ******* нь 3.280.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 54.010.604 төгрөг байна. Иймд шүүгдэгч *******ос 146.338.551 төгрөг, шүүгдэгч *******гээс 54.010.604 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч байгууллагад олгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.169.364 төгрөгийг шүүгдэгч *******ос гаргуулж тухайн дүүргийн цагдаагийн хэлтэст олгуулах зэрэг дараах саналтай байна…” гэсэн дүгнэлт,

           Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Давааням “...шүүгдэгч *******, ******* нар хохирол төлөхөө илэрхийлсэн бага хохирлоо төлсөн боловч бидэнд учирсан хохирлын 10 хувийг ч төлөөгүй байна. “” ХХК-н нь салбарт үйл ажиллагаа явуулаад төдийлөн ашигтай байдаггүй. Шүүгдэгч нарын учруулсан 200 гаруй сая төгрөг “” ХХК-д байсан бол эргэлдүүлээд ашиг олоод явах бүрэн боломжтой байсан гэж харж байна. Хавтаст хэрэгт авагдсан зарим баримтаар гарын үсэг хуурамчаар үйлдсэн, төлбөрийн баримт хуурамчаар үйлдсэн зэрэг гэм буруугийн тал дээр хариуцлага оногдуулахуйц үйлдлүүд байна...” гэсэн дүгнэлт,

              Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Өсөхбаяр “...Нягтлан бодогч *******, ******* нар нь албан тушаалын давуу байдлаа ашиглаад өөрсдийн дансандаа мөнгө шилжүүлээд авсан нь тогтоогдож байна. Мөн хуулийн 2.2 дах хэсэгт заасан эх хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон учраас гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Харин улсын яллагч хохирлын тооцоог хэлэхдээ алдаатай хэлчихсэн. ******* нийт 155.653.351 төгрөгийн хохирол учруулснаас өнөөдрийн байдлаар 9.325.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл  хохирол 146.158.551 төгрөг байна. Харин *******гийн хувьд 3.280.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл хохирол 54.010.604 төгрөг болж байна. Иймээс “” ХХК-д учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт,

              Шүүгдэгч өмгөөлөгч нараас “...Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас ахиулаад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч ******* нь шалгагдаж байгаа гэмт хэргээс шалтгаалаад тогтсон ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Цагдан хоригдоод суллагдсан өдрөөсөө үйлчлэгч, бараа зөөгч зэрэг ажлуудыг өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд хийж 9 сая гаруй төгрөгийг олж хохирол төлбөрт өгсөн. Энэ зүйл нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа мөн хохирогч байгууллагын хор уршгийг арилгахад ач холбогдол өгч байна гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Өнөөдрийн байдлаар 9.325.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 146.358.551 төгрөгийг төлнө, төлж барагдуулах аа илэрхийлж байна. Мөн ах дүү хамаатан садан нь “” ХХК-д учруулсан мөнгийг хамт богино хугацаанд төлөлцөхөө илэрхийлсэн. Шүүхээс гарсан зардлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулна, төлөх ёстой мөнгө гэж үзэж байна. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй, 16 хоног цагдан хоригдсон...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч ******* гэм буруугийн хувьд маргах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Одоогийн байдлаар ******* нь 3.280.000 төгрөгийг “” ХХК-д төлж барагдуулсан, үлдэгдэл 54.010.604 байгаа. Үүнээс гэх хүн шүүгдэгч *******гийн Голомт данснаас авсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. Иргэний хуулийн 495, 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр Эрдэнмөрөнгөөс 23 сая төгрөг шаардах эрх нь үүссэн байна гэж өмгөөлөгч миний бие харж байна. Энэ 23 сая төгрөгийг гөөс шийтгэх тогтоол гарсны дараа иргэний журмаар нэхэмжилж аваад “” ХХК-ийн хохирол төлбөрт нь нэмэрлэн. Үлдсэн 41.010.064 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, сарын 2 сая төгрөгийг цалинтай тогтмол төлөөд сар болгон төлөөд явах боломжтой гэв....” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч ******* “...өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол мөнгөө бүрэн төлж барагдуулна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч *******гээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Компанид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* ******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

             Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-55/145 дугаартай тушаалаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” салбарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ *******тэй бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, “Номин” супермаркет “” салбарын үйл ажиллагааны орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 14 ширхэг хуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 14 удаагийн гүйлгээгээр 155,683,551 төгрөгийг өөрийн “Хаан” банк дахь дугаартай харилцах данс, “Хас” банк дахь дугаартай харилцах дансандаа шилжүүлэн авч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол уруулсан,

Мөн “” салбарт тооцооны нягтлан бодогч ажилтай *******гийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын давуу байдлаа ашиглаж, “” салбарын үйл ажиллагааны орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 5 ширхэг хуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 5 удаагийн гүйлгээгээр өөрийн Голомт банк дахь дугаартай харилцах дансанд нийт 57,290,604 төгрөгийг шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжпэг үзүүлж, хамтран оролцсон,

Шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-55/06 дугаартай тушаалаар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж, үйл ажиллагаа явуулах “” салбарт тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа ашиглаж, *******той бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын давуу байдлаа ашиглаж, “” салбарын үйл ажиллагааны орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 5 ширхэг хуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 5 удаагийн гүйлгээгээр өөрийн “Голомт” банк дахь дугаартай харилцах~данс болон “Хаан” банкны 5 нийт 57,290,604 төгрөгийг шилжүүлэн авч, албан тушаалын байдлаа ашиглан итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

            Мөн ******* нь “Номин бизнес кпуб” ХХК-ийн даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-55/145 дугаартай тушаалаар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” салбарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ *******тэй бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, “Номин” супермаркет “” салбарын үйл ажиллагааны орлого, зарлагыг хийх үндсэн данс болох “Хаан” банкны дугаартай данснаас 14 ширхэг хуурамч төлбөрийн даалгавар үүсгэн, 14 удаагийн гүйлгээгээр 155,683,551 төгрөгийг өөрийн “Хаан” банк дахь дугаартай харилцах данс, “Хас” банк дахь дугаартай харилцах дансандаа шилжүүлэн авч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт дэмжпэг үзүүлэн хамтран оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс (300,000 төгрөг) дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Харин энэ гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж”, “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “албан тушаалын байдлаа ашиглаж”, 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Эд хөрөнгийг "завших" гэмт хэрэг нь албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглахыг хэлнэ.

              “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосныг, “хөрөнгө завших” гэж гэм буруутай этгээдэд итгэмжлэн олгогдсон эд хөрөнгө хууль ёсоор шилжиж, хууль бус хэлбэрээр буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, бусдад худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх, түрээслүүлэх гэх мэт хэлбэрээр бусдад шилжиж, гэмт этгээд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн өмч мэт ашигласан, захиран зарцуулсан үйлдлийг, 

              “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан, эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсныг тус тус ойлгоно. 

              Шүүгдэгч ******* ******* нарын дээрхи бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох, “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заасанд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

              Шүүгдэгч ******* ******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй

              Шүүгдэгч ******* ******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Иймд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

              “” ХХК-аас шүүгдэгч *******ос нийт 155.677.551 төгрөг, шүүгдэгч *******гээс нийт 57.280.604 төгрөг нэхэмжилжээ.

              Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч ******* нь  9.325.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 146.358.555 төгрөгийг, шүүгдэгч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэгдэл хохирол нь 52.290.604 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна...” гэжээ

              Шүүгдэгч *******ос “...хохирогчийн өмгөөлөгчтэй санал нэг үлдэгдэл 146.358.551 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ

              Шүүгдэгч *******гээс “...үлдэгдэл 52.290.604 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ

Шүүгдэгч ******* нь хохиролд 9.325.000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохиролд 5.000.000 төгрөгийг “” ХХК-нд төлсөн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ос 146.352.551 төгрөгийг шүүгдэгч *******гээс 52.280.604 төгрөгийг тус тус гаргуулж “” ХХК-нд олгох нь зүйтэй.

Шүүгдэгч *******ос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.169.364 төгрөгийг дүүргийн Цагдаагийн хэлтэст төлсөн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч *******д Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан дээрх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хохирол хор уршгийн хувьд ******* нь нийт учруулсан 155.683.551 төгрөгөөс 9.325.000 төгрөгийг төлж үлдэгдэл 146.358.551 төгрөгийг гаргуулах. Шүүгдэгч ******* нь хохирлоос 5.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 52.290.604 төгрөгийг төлөх мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ******* 1.169.360 төгрөгийг төлсөн болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдуулах, шүүгдэгч цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь тооцох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах, шүүгдэгч ******* ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах...” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн тухайд гэмт хэргийн улмаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь бидний зорилго байгаа.  Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Шүүгдэгч *******, ******* нар нь хохирлоо нөхөн төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн, хохирол барагдуулах хүсэл эрмэлзэл байна гэж харж байна. Улсын яллагчийн *******д санал болгосон 3 жил 2 сар, *******д санал болгосон 2 жил 4 сарыг тус тус нээлттэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлснээр энэ хугацаанд хохирогчийн хохирлоо нөхөн төлөх эрх ашиг хөндөгдөх магадлалтай гэж харж байна. Тийм учраас хохирогчийн зүгээс шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй..." гэсэн дүгнэлт

Шүүгдэгч .... өмгөөлөгч нар “...Миний бие хохирогчийн өмгөөлөгчийн байр сууртай адил байна. Өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Шүүгдэгч *******д хорих ял оногдуулснаар хохирол төлбөр төлөгдөх байдал алдагдана гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Тийм учраас миний үйлчлүүлэгч *******д хорихоос өөр төрлийн ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан торгуулийн ялын хамгийн багаар буюу 10.000 нэгжээр торгож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч ******* нь 1 нас 9 сартай хөхүүл нялх хүүхэдтэй мөн 2 сартай жирэмсэн зэрэг хувийн байдлыг нь шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд, сурч боловсроход сөргөөр нөлөөлөх учир эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Хохирол хор уршгийн хувьд ******* цагдан хоригдож суллагдсанаас хойш өөрийн боломж бололцоогоор 9.325.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай нийлүүлээд  10.494.360 төгрөгийн хор уршгийг төлж арилгасан байна. Үлдэгдэл 146.358.551 төгрөгийг ямар нэгэн байдлаар богино хугацаанд төлж барагдуулах бодолтой байгаа. Шүүх торгох ял оногдуулбал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг бодолцож 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгчийн саналтай адилхан байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын зорилго буюу зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөр төлүүлэх нь өмчийн эсрэг гэмт хэрэг дээр ашиглагдах болов уу? гэж харж байна. Шүүгдэгч ******* нь хохирол хор уршгийн тухайд 5.000.000 төгрөгийг төлсөн. гөөс 23 сая төгрөгийг иргэний шүүхээр гаргуулаад хохирогч талд гаргаж өгөхөө илэрхийлсэн. Үлдэгдэл 29.290.604 төгрөгийг шүүгдэгч ******* “сарын 2 сая төгрөгийн ажил хийж байгаа сар болгон тогтмол төлөөд явна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тийм учраас хохирогчийн эрх ашиг, шүүгдэгчийн эрх зүйн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан торгуулийн ялын хамгийн багаар буюу 10.000 нэгжээр торгож, ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

           Шүүгдэгч ******* “...миний хувийн байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлт,

           Шүүгдэгч ******* “...ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Надад нэг удаа боломж өгнө үү, би ажил хөдөлмөр эрхлээд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулна...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан..., ...албан тушаалын байдлаа ашиглаж, ...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульд заажээ.

Иймд *******, ******* нар нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч ******* нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, 1 нас 9 сартай хөхүүл нялх хүүхэдтэй мөн шүүхийн шатанд жирэмсний хяналтын дэвтэр болон “Ирээдүй” эмнэлэгийн эхоны зураг зэргээр ******* нь 7-8 недельтэй жирэмсэн, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдал тогтоогдов.

Шүүгдэгч ******* нь ам бүл 2 ээжийн хамт амьдардаг, дээд боловсролтой, дээд боловсролтой,  урьд ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Харин шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь хохиролд 9.325.000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохиролд 5.000.000 төгрөгийг “” ХХК-нд төлсөн бөгөөд шүүгдэгч ******* нь 146.352.551 төгрөгийг, шүүгдэгч ******* нь 52.280.604 төгрөгийг төлөхөө шүүхийн шатанд илэрхийлжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасанд холбогдуулан шүүгдэгч нар нь өөрт ногдох хохирол төлбөрөөс үлдэх хэсгийг төлж барагдуулахаа бодитоор илэрхийлсэн буюу түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь хэрэгжихүйц, баримтаар тодорхойлогдож байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал буюу гэмт буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, шүүгдэгч нарын хувийн байдал, мөн хохирогч талаас шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн  санал, хүсэлтийг гаргасан зэрэг нөхцлүүдийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар *******д арван хоёр мянган (12.000) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая (12.000.000) төгрөгөөр торгох ял, ******* овгийн *******д арван мянган (10.000) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая (10.000.000) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг хоёр /2/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.31-ний өдрийн 24  дугаартай шүүгчийн захирамжаар 2024.08.31-ний өдрөөс 16 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгөөр тооцож цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийг 240 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгийг оногдуулсан арван хоёр /12.000.000/ сая төгрөгийн торгох ялаас хасч арван нэгэн сая найман зуун жаран мянган /11.860.000/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэнэ..

*******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

              Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс *******гээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй болно.

              Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн .........гийн, ******* овгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заалт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар овгийн -Арслангийнд арван хоёр мянган (12.000) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван хоёр сая (12.000.000) төгрөгөөр торгох ял, ******* овгийн *******д арван мянган (10.000) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая (10.000.000) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг хоёр /2/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгөөр тооцож цагдан хоригдсон арван зургаа  (16) хоногийг 240 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 240.000 төгрөгийг оногдуулсан арван хоёр /12.000.000/ сая төгрөгийн торгох ялаас хасч арван нэгэн сая найман зуун жаран мянган /11.860.000/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дүгээр зүйлийн 510.1  дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохиролд 9.325.000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохиролд 5.000.000 төгрөгийг “” ХХК-нд төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч *******ос 146.352.551 төгрөгийг, шүүгдэгч *******гээс 52.280.604 төгрөгийг тус тус гаргуулж “” ХХК-нд олгосугай.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирүүлээгүй, шүүгдэгч  ******* нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч *******ос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.169.364 төгрөгийг дүүргийн Цагдаагийн хэлтэст төлсөн болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ