Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/231

 

 

 

 

   

               

                

 2024         10         18                                       2024/ШЦТ/231

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

         улсын яллагч Ц.Цэрэндулам,

         хохирогч Б.Э,

         шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дид холбогдох эрүүгийн 2419000000296 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Д,

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Д нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .... гэх пабын гадна Б.Эийг шалтаг шалтгаангүйгээр түлхэж унаган эрүүл мэндэд нь зулайн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Э.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 08 дугаар сарын 24-ний орой хоёр дүүтэйгээ таараад тэр хоёрыг хүргэж өгөх гэж явж байгаад Б.Этэй таарсан. Би нэлээн уусан байсан. Болсон асуудлаа мэдэж байгаа. Хоёр  дүүтэй Б.Э, түүний эгч хоёр хамт явна гээд, тэгээд маргалдаж би Б.Эийг цаашаа яв гээд түлхсэн. Тэгтэл Б.Э унасан. Унахдаа толгойгоороо боржур мөргөсөн байсан. Тэгээд яваад өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Маргахгүй. Хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн. Одоо 500,000 төгрөг өгөхөөр тохирсон гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А, Н хоёртой таараад байж байтал А явна явахгүй гээд маргаж байсан. Маргаан бол нэг сүртэй юм болоогүй. Тэгээд байж байтал Э.Д ирээд түлхсэн. Би арагшаа унахдаа боржур мөргөсөн. Хохирогчид 1,500,000 төгрөг дансаар өгсөн. Одоо толгой өвддөг. Өвчин намдаах эм уудаг. Толгойндоо 5 оёдол тавиулсан. Оёдол тавиулсан хэсэгт үс ургахгүй гэж Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд хэлсэн. Ингээд надад тариа эмчилгээний тос гээд 500,000 төгрөг өгөхөөр тохирсон байгаа. Цаашдаа эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Сэтгэл санаагаар их хохирсон байгаа. Хохирол нэхэмжлэнэ гэв.

            -Хохирогч Б.Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2024 оны 08 дугаар сарын 23-ны 00 цагийн орчим эгч Х-гийн хамт ....  гэх нэртэй караоке орсон ба тухайн газар 4 ширхэг Cass  гэх нэртэй лаазтай 500 грамм пиво уусан ба тухайн газраас гараад .... гэх нэртэй баар орсон ба тухайн бааранд А, Н гэх 2 дүүтэйгээ таарсан. Тухайн газраа 1 лааз пиво уучхаад байж байсан чинь А дүү маань надад хэлэхдээ хэдэн залуучууд Н бид хоёрыг авч явах гээд байна та бид хоёрыг аваад явчих гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд аваад гарсан ба .... гэх нэртэй пабын авто зогсоол дээр зогсож байхад танихгүй 3 залуу ирээд юм яриад байх шиг байсан би сайн санахгүй байна согтоод тасарчихсан юм шиг байна лээ нэг сэрсэн чинь би газар уначихсан толгойны ар дагз хэсэгт 5 ширхэг оёдол тавиулсан. Намайг түлхэж унагасан залууг танихгүй гэсэн мэдүүлэг /хх 20-22 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн 02/381 дугаартай дүгнэлтэнд: 

 1.Б.Эийн биед зулайн шарх гэмтэл тогтоогдлоо.

 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 3.Учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хх 40 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 41 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 ху/,

          -Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт /хх 64-66 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 43-44, 51-52 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .... гэх пабын гадна Б.Эийг шалтаг шалтгаангүйгээр түлхэж унаган эрүүл мэндэд нь зулайн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Дийн “...Хоёр  дүүтэй Б.Э, түүний эгч хоёр хамт явна гээд тэгээд маргалдаж би Б.Эийг цаашаа яв гээд түлхсэн. Тэгтэл Б.Э унасан. Унахдаа толгойгоороо боржур мөргөсөн байсан. Тэгээд яваад өгсөн” гэсэн, хохирогч Б.Эийн “...А, Н хоёртой таараад байж байтал А явна явахгүй гээд маргаж байсан. Маргаан бол нэг сүртэй юм болоогүй. Тэгээд байж байтал Э.Д ирээд түлхсэн. Би арагшаа унахдаа боржур мөргөсөн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Эийн “....... гэх нэртэй пабын авто зогсоол дээр зогсож байхад танихгүй 3 залуу ирээд юм яриад байх шиг байсан би сайн санахгүй байна согтоод тасарчихсан юм шиг байна лээ нэг сэрсэн чинь би газар уначихсан толгойны ар дагз хэсэгт 5 ширхэг оёдол тавиулсан. Намайг түлхэж унагасан залууг танихгүй” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зулайн шарх гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/381 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57 ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

         Шүүгдэгч Э.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

         Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Шүүгдэгч Э.Дид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.

   Шүүгдэгч Э.Дид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Одоо нэмж 500.000 төгрөг авахаар тохирсон” гэж тайлбарлаж, цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 243.900 төгрөгний баримтыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь 1.500.000 төгрөгийг төлсөн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нь эмчилгээ, эм тариа, эмчилгээний тосны төлбөрт нэмж 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхийг зөвшөөрч, маргаагүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Харин цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээх нь  зүйтэй.

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч С овогт Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Дөөс 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч ................... тоотод оршин суух Б овогт Б.Эд /..../ олгосугай.

            7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАЙГАЛМАА