Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

 

 

    2025        02          11                                     2025/ШЦТ/26

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000000002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Г.Гантогтох

Улсын яллагч                                                           Б.Баттуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Цолмон                          

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1*******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ******* аймгийн ******* суманд “*******” ХХК-нд баяжуулах хэсгийн мастер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт *******,******* хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, овгийн (РД:)

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо “” сургуулийн баруун хойд талын асфальтан замд бусдын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 1,68 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас жолооч рын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч С. эрүүл мэндэд шуу ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд найз тай уулзахаар эхнэрийн улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн авто машиныг жолоодон гэрт нь очсон. Бид хоёр уулзаад машин дотор нэг шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад гэртээ орсон. Би машинаа жолоодоод харих санаатай 4 дүгээр хорооны бага сургуулийн урд талын засмал замаар явж байгаад гэрлэн дохиотой уулзвар нэвтрээд эсрэг урсгал руу орж өөдөөс явж байсан машиныг мөргөж осол гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

 Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал (хх-ийн  4-11-р хуудас)

 Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас)

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14 дүгээр хуудас)

 Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч ийн өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд эхнэр Бямбаатай хамт усанд орчхоод Ирвэсийн зогсоол дээрээс такси бариад харьж явсан. Тэгээд Их гүний хойд талд сургууль цэцэрлэг хоёрын гол зам дээр явж байтал урд талаас нэг машин ирж байх шиг харагдсан. Нэг мэдсэн тас няс хийгээд явчихсан. Учрыг нь ч сайн ойлгоогүй байж байсан..., ...цээж л жоохон хөндүүрлэсэн. Эмнэлэг очоод үзүүлтэл та зүгээр байна гэсэн. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй..., ...миний суусан таксины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн мөргөлдсөн тээврийн хэрэгсэл урдаас л наашаа ирж байсан байх. Тогос-Уул хэсгээс л ирж байсан байх. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас)

 Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч агийн өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд нөхөр хамт 1 дүгээр хорооны халуун усанд орчхоод Ирвэсийн зогсоол дээрээс такси бариад харьж явсан. Тэгээд Их гүний хойд талд сургууль цэцэрлэг хоёрын гол зам дээр явж байтал урд талаас нэг машин ирж байх шиг харагдсан. Мөнгөө бэлдэх гээд урагшаа тонгойж байтал нэг мэдсэн тас няс хийгээд явчихсан. Юу болов гэтэл нэг юм дотроос өргөсөөд л явчихсан..., ...түргэн ирээд эмнэлэг явсан. Таксины жолооч бас эмнэлэгт үзүүлнэ гэж байсан. Цээжээ л цохичих шиг болсон...,баруун гарын бугуй хэсгийн савхан яс хугарсан. Зүүн хөл бас өвдөөд байгаа, эмнэлэгт үзүүлтэл зөөлөн эдийн гэмтэл гэж байсан..., би гомдолтой. Гараа хугалаад хөлөө гэмтээсэн, ...миний утас дэлгэц нь цуурч хагарч голоороо хугарч гэмтсэн. Утсаа янзлуулна. Би утсаа 200,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас)

 Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч рын өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны орой 19 цаг өнгөрөөгөөд 2 хүн Тогос-Уул хүргэж өгөхөөр таксинд явж байсан. Тэгээд бага сургуулийн тэнд явж байхад холын гэрлээ тусгасан машин өөдөөс маш хурдтай ирж байсан. Тэгээд би согтуу юм байна гэж бодоод гэрлээрээ дохитол гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь хурдаа хассан, бараг зогсох гэж байхад өөдөөс их хурдтай ирээд урд талаас мөргөөд тэр жолоочийн машин хөндөлсөөд дахин мөргөсөн. Миний машин бүр замын хашлага даваад явчихсан байсан. Тэгээд буугаад яаж байна аа гэтэл жолооч нь шал согтуу байсан. Би цагдаад дуудлага өгтөл эндээ тохирчихъё гээд байсан. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийгээд зураг хөрөг авсан. Цагдаа нөгөө жолооч бид хоёрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар хэмжилт хийсэн. Үрүүл өвчүү рүү цохиод хойд сандлын артай наасан. Үрүүл бүүр далийчихсан байсан. Зүүн өвдөг шалбарсан..., манай хүү Сайнбилэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...шал согтуу байсан. ...Тогос-Уул хэсгээс л ирж байсан. Миний эсрэг урсгалаас орж ирсэн. Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан..., би шүүх эмнэлэгт үзүүлнэ..., манай хүү 17 саяар авсан гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас)

Иргэний нэхэмжлэгч рын өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцоод явж байтал цагаан өнгийн приус маркийн машин урсгал сөрж орж ирээд осол болсон. Үүний улмаас миний “ Тоёота приус 30” маркын   улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролоо бүрэн барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас)

 Гэрч ийн “...энэ тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. 2023 оны 7 дугаар сард аав бид хоёр хоёулаа банкнаас зээл авч мөнгөө нийлүүлж тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Аав бид хоёрын дундын өмч юм. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын асуудлаар манай аав энэ хэрэгт оролцоод явж байгаа учраас би оролцоод байх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас)

 Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №004 дугаартай “ С. биед баруун гарын шууны ясны далд хугарал, зүүн талын гуя, зүүн шилбэний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой, Дээрх шуу ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 91-92-р хуудас)

 Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “ рын биед зүүн талын шууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй” гэсэн 002 дугаартай дүгнэлт (хх-ийн 97-98-р хуудас)

 Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Ө.Шаарийбуугийн 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн 014 дугаартай дүгнэлт (хх-ийн 85-86-р хуудас)

 “” ХХК-ийн “ дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашины хөдөлгүүр, явах ангийн оношилгоонд “...Автомашин зүүн урд хэсэг рүүгээ мөргүүлсэн байдалтай, автомашины зүүн урд амортизатор гулзайсан, автомашины зүүн урд гар хэв гажилтад орж гулзайж тасарсан, солих шаардлагатай, Автомашины урд доод тэвш гулзайсан солих шаардлагатай, автомашины зүүн урд цап хэв гажилтад орсон солих шаардлагатай, автомашины зүүн урд өндгөн тулгуур хэсгээрээ салсан солих шаардлагатай, автомашины зүүн урд таван бул, хагас гол хэв гажилтад орсон солих шаардлагатай, автомашины рулийн аппарат хэв гажилтад орсон солих шаардлагатай, автомашин мөргөлтөд гулсаж баруун хойд дугуйгаар замын бордюр мөргөж давж зогссон баруун хойд дугуйн цап хэв гажилтад орсон солих шаардлагатай. Хойд тэнхлэг гулзайсан солих шаардлагатай, автомашины цахилгаан мотор хөргөлтийн труп угаараа хугарсан цахилгаан мотор солих шаардлагатай, автомашины хөдөлгүүрийн хэсэгт байрлах гал хамгаалагчууд суурь хэсэг мөргөлтөнд бяцарсан байдалтай. Гал хамгаалагчуудын суурийг солих, цээж утсыг солих шаардлагатай, автомашинд засвар үйлчилгээ хийсний дараа тэнхлэг тохиргоо хийлгэх шаардлагатай, автомашин эзэмшигчийн хүсэлтээр автомашинд компьютер оношилгоо хийлгээгүй болно” гэсэн тайлан (хх-ийн 81-82-р хуудас)

“” ХХК-ийн “ дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох шинжилгээ хийсэн тухай тайлан (хх-ийн 67-68-р хуудас)

 “” ХХК-ийн “ дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох шинжилгээ хийсэн тухай тайлан (хх-ийн 75-76-р хуудас)

“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 533 дугаартай “шууд зардал 4,070,000 төгрөг, шууд бус зардал 1,650,000 төгрөг нийт дүн 5,720,000 төгрөг” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 60-62-р хуудас),

  Мөрдөгчийн магадлагаанд “...Тоёота приүс 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Тээврийн хэрэгсэл байрлан явах гэсний 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. “Тоёота приүс” маркийн улсын дугаартай Гээжавын Батбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Зургаа. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн “б” заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд)” гэснийг тус тус зөрчсөн” гэсэн магадалгаа (хх-ийн 101-103-р хуудас)

 Мөрдөгчийн бичсэн “*******аас мэдүүлэг авахаар драгер багажаар үлээлгэн шалгахад 1,94 хувийн согтолттой байсан тул мэдүүлэг авах боломжгүй байсныг илтгэх хуудас болгон бичив” гэсэн тэмдэглэл (хх-ийн 10, 15-р хуудас),

 Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 28-р хуудас)

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...үгүй...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 147-р хуудас)

              Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 150-152, 167-170/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөрт 4.000.000 төгрөгийг сайн дураараа төлсөн, рын эд хөрөнгөд 5.720.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******аас 6.000.000 төгрөг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулсан. Иймд *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналыг гаргаж байна…” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хэрэг үйлдсэн шүүгдэгч *******ын гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн шалгах шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч илэрхийлж байгаа. Шүүгдэгч нийт 4.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч өөрөө сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдэхэд татгалзах зүйлгүй гэдгээ баримтаар илэрхийлсэн...” гэсэн,

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгчийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон, хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо “” сургуулийн баруун хойд талын асфальтан замд бусдын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 1,68 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас жолооч рын эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч С. эрүүл мэндэд нь баруун гарын шууны ясны далд хугарал, зүүн талын гуяны хэсэгт 6х5см, зүүн талын шилбэний гадна дээд хэсэгт 5х4 см хөхөлбөр өнгийн цус хуралтууд гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хувь хүний болгоомжгүй, хайхрамжгүй байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******д дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь хохирогч ад 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч рт зургаан сая /6.000.000/ төгрөг тус тус төлсөн,  эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 92.005 төгрөг, 35.396 төгрөг, 92.005 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч *******аас хохирогч а, , р нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

Иймд  шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүхээс дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэх байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчээс “...Гэм буруугаа ойлгож байна. Би хийсэн хэргийнхээ хохирол төлбөрийг барагдуулах гээд энд тэндээс зээл авсан. Зорчих эрх хязгаарлах ялыг шүүх оногдуулбал надад ажлаа хийхэд хэцүү, өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжиж байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.           

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* суманд “*******” ХХК-нд баяжуулах хэсгийн мастер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Багануур дүүрэгт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн /4/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар *******ын шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч овгийн д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн /4/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар *******ын шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч *******д тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн /4/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ад 4.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч рт зургаан сая /6.000.000/ төгрөг тус тус төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч *******аас хохирогч а, , р нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 92.005 төгрөг, 35.396 төгрөг, 92.005 төгрөгийг тус тус Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлсөн болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

 11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.БЯМБАЖАВ