Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

 

   

                                

    2024       11          06                                             2024/ШЦТ/242

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа ...лж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй

         нарийн бичгийн ... Э.Намуунзул,

         Улсын яллагч Ц.Цэрэндулам,

         Иргэдийн төлөөлөгч В.Баярмаа,

         Гэрч Г.Г, Б.Б /цахимаар/, Б.Э /цахимаар/,

         Хохирогчийн өмгөөлөгч Б.Мянган /цахимаар/,

         Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,

         Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

         Шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн, Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Л, П.Ц нарт холбогдох эрүүгийн 1919003810019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, П.Ц

            Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б

            Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Л

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч П.Ц, Б.Б, Б.Л нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянд төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ..... дугаар ангийн талбайд хохирогч Д.Этай маргалдаж газарт унаган хөлөөрөө өшиглөн зодож, түүний нүдийг хараагүйдэлд хүргэсэн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч П.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой КШМ-дээ амарч байсан. Д.Э, Г.Г нар орж ирсэн. Д.Э, Г.Г нар Б.Э ...гийн өрөөнд орохоор явсан. Удалгүй биднийг дуудсан. Очоод Б.Э хуралдаа 1 шил архи гаргаад бид 5 уусан. Тэгээд Б.Э ... өрөөндөө очиж амар гэсэн. Тэгээд КШМ-дээ очоод амарч байтал Д.Э, Г.Г нар орж ирээд Б.Быг татаж босгоод гар гэсэн. Хувцсаа хамаад гарч байсан. Д.Э, Г.Г 2 нэлээн согтуу байсан. Ингээд хэрүүл өдөөд маргалдаж над руу дайрсан. Д.Э миний нүд рүү хуруугаараа дарсан. 2-3 удаа дайрсан. Энэ үед Б.Б хэд хэдэн удаа орж ирж салгасан. Энэ үед Б.Л орж ирсэн. Араас нь Б.Э ... орж ирээд Б.Лг гар гэсэн. Тэгээд юу болоод байгаа юм гээд Д.Эг яв гэсэн. Б.Э ... Г ...г загнаж байсан. Би хувцсаа өмсөөд байж байтал гадаа хүмүүс шуугиад эхлэхээр Б.Э ... бид 2 зэрэгцээд  шахуу гарсан. Д.Э машины урд сууж байсан. Нэлээн дөлгөөн байдалтай байсан. Тэгээд би чи намайг зодох гэж ирсэн юм уу гээд бугалганаас нь 2-3 удаа татсан. Би архи уугаагүй дөнгөж ажлаас буугаад орж ирээд байж байсан. Тэр үед 22 цаг болж байсан. Харин Б.Э ...гийн өрөөнд дуудаад тэгээд очоод тавуулаа архи уусан. Би Б.Быг татаад босгохоор нь яаж байгаа юм бэ гээд босоод ирсэн. Д.Э нэлээн согтсон байсан. Харилцан зодоон болоогүй. Би зодуулсан. Тэгээд аюулгүй байдлыг хангуулах гээд ангийн штабын ... Б.Л, цагдаа нарыг дуудсан. Би Д.Эы араас гараагүй түлхсэн зүйл байхгүй. Д.Эы дүү Э гээд прокурор хүн дуудсан. Намайг бас дарамталсан. Тэгээд адилхан офицер хүн болохоор эмчилгээгээ хийлгэг гэж бодоод 7,000,000 төгрөг өгсөн. Б.Эын өгсөн эхний мэдүүлэг худал. Миний эхэлж өгсөн мэдүүлэг худал. Би эмнэлэг дээр очиж Д.Эыг харахад нүд нь боолтгүй, миний өмнүүр яваад өнгөрсөн. Нүд нь гайгүй байна, би хохирсон юм байна гэж бодоод би энэ хэргийг даана гэж эд нарт хэлээд мэдүүлгээ өгсөн. Хохирогчид хэрэв хөнгөн гэмтэл учирсан бол би хэргийг даах байсан. Анх өгч байсан мэдүүлэг бүгд худал, Б.Эын өгсөн мэдүүлэг бас худал гэсэн мэдүүлэг,

           -Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Орой 09 цагийн үед ирээд КШМ-д ороход П.Ц ... машинд байгаа нөгөө юмаа аваад ир гэсэн. Би тэр архинаас жаахан уусан байсан. Би задалчихсан шүү гэж хэлээд ...д өгсөн. Тэр архийг би сөн түшиж байсан. Тэгтэл П.Ц ..., Г ... нарыг Б.Э ... станцаар дуудсан. Би унтаад үлдсэн. Тэгээд удалгүй энэ 2 ирж унтахаар хэвтсэн. Тэгтэл Д.Э, Г.Г 2 орж ирээд намайг цохиж сэрээгээд гар гэсэн. П.Ц ...тай маргалдахаар нь би дундуур нь ороход Д.Э намайг тийрч унагаасан. Миний хавирга өвдөөд гарсан. Тэгтэл удаагүй станцаар П.Ц ... дуудсан. Тэгээд КШМ рүү ороход Б.Э ... хүн зодолдож байхад ингээд байж байдаг юм уу гээд Г ...г цохиж авч байсан. Би Д.Эыг КШМ-с гарч байх үед би КШМ дотор байсан. Тэгэхэд цаанаас 1 хүн татаад л буулгасан. Хэн татсаныг хараагүй. Гадаа Б.Б, Б.Л хоёр байсан. Би дотор байсан. Энэ талаар хэлж байсан. КШМ-с гарахад бүгд л цуваад гарсан. Г ... үлдсэн. КШМ-с гарахад хохирогч газар нүүрээ дарсан байж байсан. Хажууд нь П.Ц, Б.Л, Б.Э ... байсан. Харин би хохирогчийг газарт байхад нь нуруунд нь өшиглөсөн. Энэ үед Б.Э ... П.Ц ... 2 хоорондоо маргалдаад зодолдсон. Би салгах гээд очиход Б.Э ... намайг өшиглөсөн. Би ажилгүй болох байх гээд энэ талаар хэлээгүй. Би өөрийгөө гал тогоо тойрч гүйсэн гэж худлаа хэлсэн. Б.Л надад “нөгөө хүнийг цохиод унагаачихсан” гэж хэлсэн нь үнэн. Би түүнийг П.Ц ...д хот явах замдаа хэлсэн. П.Ц нь Д.Эыг цохиж зодсоныг хараагүй. Миний биед хохирогч Д.Э хохирол учруулсан. П.Ц, Б.Б, Б.Л, Б.Э бид уулзалдсан. Намайг энэ хэргийг хүлээчих тус бүрдээ 10.000.000 төгрөг өгье гэсэн. Би дарамтад орсон. Энэ талаар эхнэртээ хэлэхэд эхнэр зөвшөөрөөгүй. Гадаа хохирогчийг машинд суусан хойно П.Ц ... 2, 3 удаа цохиж байгаа харагдсан. Хохирогчид учирсан гэмтлийн учрыг мэдэхгүй. Би хохирогчид учирсан хохирлыг Б.Л учруулсан гэж бодож байсан. Сүүлдээ над руу чихээд байгаа гэсэн мэдүүлэг,

            -Шүүгдэгч Б.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ээлжтэй байсан. 22 цагийн үед станцаар П.Цийг дуудсан. Тэгээд жижүүр Гийн хамт очсон. КШМ-д Г.Г, П.Ц, Д.Э, Г нар байсан. Д.Э нь П.Ц руу дайрсан байдалтай байсан. Араас Б.Э ... орж ирээд намайг гар гэсэн. Би гараад КШМ-ын ойролцоо Б.Бтай тамхилаад зогсож байсан. Хажууд Б.Б байсан. Тэгтэл Г.Г гарч ирээд машинаа аваад ирье, Б.Быг далдаганаад хэцүү байна шүү гэчихээд явсан. Машин нь хол зайтай байсан. Явсан хойно нь КШМ-с Д.Э гарч ирээд тэнтэр, тунтар гээд бууж ирэхэд нь Б.Б татаж унагаагаад өшиглөчихсөн. Тэгээд КШМ-ын араар тойроод гүйчихсэн. Машин нь ч ирсэн. Хохирогчийг хэвтэж байхад нь Б.Б нуруунд нь дахиж өшиглөсөн. Тэр ... нарын муудалцаж барьцалдсан асуудал бол машин явсан хойно болсон асуудал. Сүүлд намайг цохисон болгосон байсан. Б.Б сүүлд КШМ рүү ороогүй.  Тухайн үед Б.Б, Батхуяг бид нар эрүүл байсан. Хохирогч Д.Эы араас цувраад л гарч ирсэн. Би Д.Эы биед хүрээгүй, энэ хүнийг таних ч үгүй. Б.Быг татаад өшиглөхөд шууд унасан. Г.Г ирээд машинд суулгаад хөдөлсөн. Хохирогчийг машинд суусан хойно нь П.Ц очоод угзарч байгаа үйлдэл харагдсан. Б.Бын мэдүүлэг арай зохиомжтой болчихсон санагдаж байна. П.Ц ... надад тусламж дэмжлэг байна уу гэхээр нь би сэтгэл гаргаад 1,000,000 төгрөг өгсөн. Анх 10 дугаар сарын 30-нд мэдүүлэг өгөх үед П.Ц ... “бид хоёр учраа олно, та нарыг оролцуулах шаардлагагүй” гэж хэлсэн болохоор тэгж мэдүүлсэн. Б.Б архи уучихсан, согтуу гэдэг нь мэдэгдэж байсан. Би энэ хэргийг үйлдээгүй, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, 

            -Гэрч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Станцаар ангийн жижүүр гэж дуудсан. Тэгэхээр нь очсон. Эхлээд ганцаараа очсон. КШМ-ын гадаа Б.Л, Б.Б нар байсан. КШМ дотор А, Д.Э, Г, П.Ц 4 байсан. П.Ц, Д.Э 2 маргалдаж байсан. Д.Э өөрийнхөө биеийг авч явах чадвартай харагдсан. Энэ хүмүүс орой 20 цагаас хойш архи ууж эхэлсэн. Тухайн үед Б.Б бас согтуу байсан. Энэ 2 хүн орой хоолны дараа ирсэн. Би жижүүр байсан учир мэдэж байгаа. КШМ-с эхлээд Г.Г бууж ирсэн. Дараа нь Д.Э бууж ирсэн. Д.Эгийн араас П.Ц бууж ирсэн. Д.Эыг бууж байхад Б.Б татаж унагаасан. Миний харснаар татаж унахад нь өшиглөсөн. Би тухайн үед нуруу гэж харсан. КШМ-ын шал буухад бас эвгүй байдаг. Хохирогч өшиглүүлсний дараа Б.Л очиж салгасан. Д.Э доошоо хараад хэвтэж байсан. Машин нь ч ирсэн. Тэгээд Г.Г машинд суулгасан. Машинд суусан байхад П.Ц 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Б.Лг цохисон гэж би хэлээгүй, харин гүйж очоод салгаж байсан. Б.Б нь Д.Э руу миний даргыг яагаад зодоод байгаа юм гээд хашхираад гүйгээд байсан. Б.Б хохирогчийг шатнаас татаж унагаад өшиглөсөн. Анх гэрчээр мэдүүлэг өгөх үед П.Ц ... та нарыг оролцуулахгүй гэж байсан. Тэгтэл би яллагдагчаар татагдсан. Тэгээд үнэн байдлыг мэдүүлсэн гэсэн мэдүүлэг,

            -Гэрч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Д.Э, Г.Г нар ирж надтай уулзсан. Надтай мэнд мэдэх гэж байна. П.Ц, Г нартай уулзах гээд ирлээ гэж байсан. Манай өрөөнд орж ирэхэд нь архи задалсан. Тэгээд би П.Ц, Г нарыг дуудсан. Бид 5 нэг шил архийг дуустлаа уугаагүй. Би урьд нь архи хэрэглээгүй, эрүүл байсан. Бусад хүн архи хэрэглэсэн гэхээргүй, гайгүй байсан. Манай өрөөнд байхдаа маргаагүй зүгээр байсан. Тэгээд П.Ц, Г нар гарсан. Удалгүй Д.Э, Г.Г нар гараад явсан. Тэгтэл станцаар дуудсан. 2-3 минутын дараа дуу нь сонин сонсогдохоор нь очсон. КШМ рүү ороход Г орондоо хэвтэж байсан. П.Ц, Д.Э, Г.Г нар байсан. Гадаа нь Б.Б, Б.Л зөрөөд гарч байсан билүү, одоо сайн санахгүй байна. Б.Б орж ирэх гэж байхад нь цаанаа байж бай гэсэн, тойроод л алнаа  гээд хашхираад байсан. П.Цийн нүд нь улайсан байсан. Нүд рүү гараа хийсэн гэж байсан. Би тэд нарыг юу болоод байгаа юм бэ гэж загнасан. КШМ-с Г.Г машинаа авчирна гээд гарсан. Араас нь Д.Э гарсан. Гарантуугаа пэжигнээд орилоод явчихсан. Тэгэхээр нь гараад хартал Д.Э доошоо хараад хэвтэж байсан. П.Ц миний араас цувж гарсан. Д.Эы араас гарах гэхээр нь болиулсан. Д.Эы хажууд гэрлийн үзүүрт 2-3 хүн харагдсан. Хэн байсныг мэдэхгүй байна. Бодвол Б.Б, Б.Л, Б.Б байсан байх гэж бодож байна. П.Ц нь Д.Э руу дайрсан. Тэгэхээр нь авч явсан. Д.Э нүүрээ дарчихсан хэвтэж байсан. Д.Эыг машинд суусны дараа П.Ц машины хажууд очсон байсан. Одоо санаж байхад Б.Б нуруу хавьд нь өшиглөж байсан. Би яаж байгаа юм гээд холдуулсан. Б.Б архи уусан байсан гэсэн мэдүүлэг,

            -Гэрч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Д.Э бид 2 эрүүл очсон. Очоод би 1 хундага л уусан. П.Ц, Д.Э нарын харилцаа эхлээд зүгээр байсан. Явлаа гэдгээ хэлэхээр П.Цийн КШМ-д орсон. Тэгтэл энэ 2 ам зөрөлдөөд л цохилцоод эхэлсэн. Тэр КШМ-д Г П.Ц, Б.Б нар байсан. Г нь унтаж байсан. П.Ц нь станцаараа энэ хүмүүсийг дуудсан. Б.Б, Б.Л нар орж ирээд дайрсан. Би Б.Быг түлхээд гаргасан. Б.Лг Б.Э ... орж ирээд гар гээд гаргасан. Нөгөө жижиг залуу Б.Б нь орж ирээгүй. Машин нэлээн зайтай байсан. Машинаа аваад ирэх замдаа харахад гэрэлд тоос босчихсон хүмүүс өшиглөөд байгаа харагдаж байсан. Ирэхэд Д.Э 4 хөллөөд газар хэвтчихсэн байсан. Би Д.Эыг машинд суулгаад, өөрөө ар талаар нь тойроод машиндаа суусан. Энэ үед хэн цохисныг бол хараагүй. Гараараа нүүрээ тагласан байсан. Замд дугуй хагараад тэгээд зогсоод Д.Эы гарыг нь аваад харахад нүднээс нь юм гоожиж байсан. Би машин руугаа явахдаа Б.Лд энэ жижиг нөхөр их далчиганаад байна, харж байгаарай гэж хэлээд явсан. Ирэхэд машины гэрэлд шороо бужигнаад хүмүүс өшиглөж байгаа харагдсан. Тэр энэ өшиглөсөн гэж хэлж мэдэхгүй байна. Тэр үед их сандарсан байсан гэсэн мэдүүлэг,

             -Хохирогч Б.Д.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...манай анги .....дугаар ангиас 5500 литр бензин зээлсэн байсан бөгөөд шатахууны асуудлыг шийдэхээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багаас цааш 20 км-т байрлах ... дугаар цэргийн анги дээр найз Г.Гын хамт очсон. Цэргийн ангийн удирдлагууд дээр ороход ерөнхий инженер П.Ц, ... Г, үл таних 1 хүн байсан. Энэ гурван хүн архи ууж байсан бөгөөд хамт сууж 1 шил Эдэн нэртэй 0.75 литрийн архи уусан. ...П.Ц үг сөргөөд маргаан үүсгэх гээд байсан учир би уурлаад чи аятайхан байгаач гэж хэлсэн чинь маргалдаад заамдаад авсан. Би зөрүүлээд заамдсан. Миний хоолойг шахаад боохоор нь гарыг нь тавиулаад нүүр хэсэг рүү нь түлхсэн. Тэр үед манай найз Г.Г салгасан. Тэр үед П.Цийн баруун нүдний хэсгээс цус гарсан. Тэгтэл намайг цохичихлоо гээд заналхийлээд дайраад байсан. П.Ц станцаар хүмүүс дуудаад байсан. Удалгүй нэг бүдүүн залуу хаалга онгойлгоод гараад ир гэсэн. Тэгээд маргалдаад сууж байгаад Г.Г машинаа авахаар явсан. Би гараад шатаар бууж байтал гадна зогсож байсан 3-4 залуу татаж унагаагаад нүүр нүдгүй өшиглөсөн. Харанхуй байсан учир хэн хаана юугаар цохиж байсныг санахгүй байна. Нэг мэдэхэд л ухаан балартсан байсан бөгөөд Г.Г машинд суу гээд суулгасан. Нэг ухаан ороход Сайншанд сумын эмнэлэг дээр ирсэн байсан ...миний баруун нүд хараагүй болсон гэж эмч хэлсэн. ...би бодохдоо П.Ц араас бууж байсан учраас эхний өшиглөлтийг хийгээгүй гэж бодож байна. Харин жолооч гэх шар залуу намайг татаж унагаагаад нүдэнд өшиглөсөн байх гэж бодож байна. ...би Улаанбаатар хотод 2 удаа хагалгаа хийлгэсэн, нэг удаа Бээжинд очиж эмчилгээ хийлгээд эхний ээлжид протез хийлгэсэн. ... П.Ц надад 7.000.000 төгрөг өгсөн. ...намайг КШМ-с гарах гэхэд Б.Б согтуу КШМ-н шатан дээрээс намайг татаж буулгах гэж татаад П.Ц миний араас түлхээд байсан. Би КШМ-с буухгүй гээд КШМ-н хаалганаас гараараа чангалж, барьж зогсоод Б.Б намайг дийлэхгүй байсан, ...Намайг газарт унах үед миний нүд рүү хүчтэй өшиглөсөн. Би нүд рүүгээ өшиглүүлсний дараа миний ухаан балартсан, өшиглүүлсний дараа дахин миний хэдэн талаас хүмүүс өшиглөсөн. Тухайн үед хэн хэн өшиглөснийг би мэдэхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 6-10, 11, 2 хх 39-40, 3 хх 35-36 ху/,

           -Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Дорноговь аймаг Сайншанд сумын 5-р баг Зүүнбаянгаас өмнөговь аймгийн Цогтцэцээ суманд байрлах Таван толгой чиглэлд тавьж байгаа төмөр замын бүтээн байгуулалтаар Зүүнбаянд байрлан ажиллаж байгаа ЗХ-ний ... дугаар анги дээрээ амралтын байрандаа унтаж байтал ангийн жижүүр Б.Б нь намайг сэрээж таныг ерөнхий инженер дуудаад байна гэж хэлсэн. Би ерөнхий инжененрийн амралтын байрнаас 50м зайтай цагаан өнгийн Тоёото кровн маркийн тээврийн хэрэгсэл асаалттай зогсож байсан. Жолоочийн эсрэг талын урд суудал дээр нэг хүн доошоо тонгойсон байдалтай сууж байсан. Би автомашиныг нь унтраагаад түлхүүрийг нь авсан. Ангийн захирагч Б.Э надад хэлэхдээ согтуу хүмүүс ангийн байрлалд байлгаад яах вэ бушуу явуул гэхээр нь уг машины түлхүүрийг нь Б.Л ...ад өгсөн. Тэгээд л хүмүүс уг машинаа асаагаад явсан. Бид нар тэгээд л амарсан. ...ерөнхий инженер П.Ц дуудаж байна гэж хэлсэн. Би 00 цаг өнгөрсөн байсан санагдаж байна, босоод очиход КШМ дээр очиход цагаан өнгийн кроун маркийн машины хажуу талд нэг хүн толгойгоо бариад доошоо тонгойгоод суучихсан байсан. Би машины жолооч хаана байна гэхэд би байна гээд нэг залуу гарч ирэхээр нь та согтуу юм бишүү гээд машиныг нь унтраалгасан. ...намайг очиход зодоон болоогүй хүмүүс хоорондоо маргалдаж байсан чимээ сонсогдож байсан. Очиход тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Ангийн жижүүр гээд дэд ахлагч залуу эрүүл, Б.Л ... нар эрүүл байсан гэсэн мэдүүлэг /1хх 32-33, 2хх 41-42 ху/,

          - Гэрч Ө.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 10 сарын 29-ний орой цагийг нь санахгүй байна амралтын байр буюу КШМ-дээ байхад ...дугаар ангийн ар талын ... дэд ... Д.Э найз Г.Г гэх хүний хамт орж ирсэн.  Ойрд уулзалдаагүй болохоор жоохон юм ярьж суусан. Д.Э байж байгаад ангийн захирагч Б.Эын мэндийг мэдье гээд гараад явсан. ...ангийн захирагч Б.Э станцаар дуудсан. Г.Г, П.Ц бид 3 цуваад Б.Э ...гийн КШМ рүү орсон. Бөөндөө жаахан юм ярьж сууж байгаад Д.Э ...гийн авчирсан 1 шил архыг задлан 2-3 удаа аягалж уусан. Сууж байтал Б.Э ... та 2 ажлаа хий гэж П.Ц бид хоёрт хэлсэн. Бид 2 гараад КШМ-дээ ирж орон дээрээ хэвтэж байсан чинь унтсан байсан. Нэг чимээ гараад сэрсэн чинь П.Цийг Д.Эы найз нь дарсан байдалтай, Д.Э дэд ... цаад талд нь зогсож байсан.  Тэгээд удалгүй Б.Э ... орж ирээд намайг загнасан, хүмүүс муудалцуулаад гэж, тэгээд 5-10 минутын дараа арай гайгүй болцгоосон. Тэгээд Г.Г машинаа авчирна гээд гарсан. Удалгүй араас нь Д.Э, П.Ц нар нь цуваад гарсан. Б.Э ... бид 2 КШМ дотор үлдсэн. Тэгээд гадаа юм дуугарах чимээ гарсан чинь Б.Э ... гараад явсан. Би гадаа болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1хх 90-91 ху/,

            -Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...ажил дээрээ байхад зэвсэгт хүчний ...дугаар ангийн хангалт хариуцсан ..., дэд ... Д.Э 21 цагийн үед ирсэн. ...хэсэг хугацааны дараа гар станцаар ерөнхий инженер дэд ... П.Ц над руу холбогдож та миний байрлаж байгаа байранд хурдан хүрээд ирээч гэж сонин дуугарч хэлсэн. Би удалгүй байрлаж байгаа явуулын өрөөнд орсон чинь үүдэнд нь цэргийн алба, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан, ... Б.Л зогсож байсан. П.Ц хоймрын орон дээр сууж байсан ба 2 нүдэнд нь цус хурсан юм шиг улаан өнгөтэй болсон байсан. Хажуугийн орон дээр Д.Э болон түүнтэй хамт явсан залуу сууж байсан. Би Б.Лг яв гэж хэлээд гарсных нь дараа нь тэнд байгаа хүмүүсээс юу болоод байгаа талаар асуухад П.Ц нь Д.Э дэд ... намайг зодлоо гэж хэлсэн. Тэр үед Д.Э нь би зодоогүй гэж хэлж байсан, тэгээд би та 2 өдий ... болчихоод хоорондоо муудлаа наад учраа олоорой, Д.Эг одоо анги дээрээс яв гэж хэлсэн. Д.Э гараад явсан. Араас нь П.Ц гараад явсан ...удалгүй гадаа хүмүүс шуугилдаад явчихсан би гүйгээд гарахад Д.Э дэд ... хаалганы гэрэлд газарт хэвтсэн байдалтай харагдаж хажууд нь П.Ц зогсож байсан, мөн гадаа харанхуй байсан болохоор П.Цийг холдуулахад Д.Эгийн сууж ирсэн автомашин нь хажууд ирээд зогссон, Д.Эгийн найз гэх залуу Д.Эг машиндаа суулгасан. Тэгэхээр нь би одоо яваач ээ гэж хэлэхэд түлхүүр авчихаад өгөхгүй байна гэхээр нь би ангийн алба хаагчдад түлхүүрийг нь өгөөд ангийн байрлалаас явуул гэж хэлсэн намайг гарч ирэхэд Д.Э газар хэвтэж нүүрээ дарсан байдалтай байсан, харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй гэсэн мэдүүлэг /1 хх 25-27 ху/,  

          -Гэрч Б.Эын 2021 оны 12 сарын 10-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр станцаар намайг дуудахад очсон. Б.Б, Б.Б 2 үүдэнд байсан. Би та нар юу хийж байгаа юм амарцгаа гэж хэлчихээд дотор ороход КШМ дотор Б.Л зогсож байхаар нь түүнийг бас гаргасан. П.Ц КШМ-н хойморт сууж байсан.  Хажууд нь Д.Э Г.Г 2 сууж байсан. Г ... унтаж байсан. ...Юу болоод байгааг тодруулахад асуудалтай зүйл байхгүй гэж хэлсэн. Хоорондоо маргасан байж магадгүй гэж хар төрсөн. Одоо юу хийж байгаа юм явцгаа гэж хэлэхэд Г.Г машинаа аваад ирье гээд гарсан. Удалгүй Д.Э хойноос нь гарсан. ...хойноос нь П.Ц гарах гэхээр нь яах гээд байгаа юм гээд үлдээсэн. Тэгээд гараад удалгүй пэжигнэсэн болохоор шатнаас унасан байж магадгүй гэж бодсон. Тэгээд П.Ц бид 2 хойноос нь гарсан. ...КШМ-ын хаалга нээхэд гэрэлгүй харанхуй байсан. Гэрэлний үзүүрт Д.Э доошоо тонгойгоод хэвтсэн байдалтай харагдаж байсан. ...Би Д.Эыг сугадаад машинд суулгаж өгөөд энэ хэд явсан. ...Би өнөөдрийн шүүх хуралдаандгэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэргийг ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй. Хоорондоо зохицож байгаа юм байна гэж бодоод тийм мэдүүлэг өгсөн. ...тухайн үед хоорондоо учраа олно гээд намайг тийм мэдүүлэг өгчих гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /2хх 190-242 ху/,

            -Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...П.Ц, Д.Э хоёр ярилцаж байснаа удалгүй муудалцаад ...хоёр биенээ цохилцоод эхэлсэн, би голоор нь орж хоёр тийшээ түлхээд салгасан. ...гаднаас П.Цийн жолооч орж ирэнгүүтээ Д.Э руу дайраад Д.Этай зууралдаж аваад зодолдсон, Д.Э жолоочийг нь үүдний тийшээ жийгээд унагаачихсан. Би жолоочийг нь чи гар гээд гаргачихсан. ...жолооч гарчихаад байн байн хаалга нээгээд Д.Эыг "алнаа чамайг гараад ир" гээд байсан. ...П.Ц станцаа аваад хүмүүсийг дуудсан, хэн хэнийг гэлээ дээ нэг нөхөр лүү аваад ир гэж хэлж байсан, станцаар энийг ал гэсэн утгатай зүйл хэлсэн, тэгэхээр нь би станцыг нь аваад шидчихсэн....би байдал биш боллоо гэж бодоод машинаа авчиръя, КШМ-ны үүднээс Д.Эыг суулгаад явчихъя гэж бодоод гарсан. Гарахад П.Цийн жолооч, бас нэг бүдүүн залуу, эрээн хувцастай залуу 3 байсан. очоод машинаа асаагаад гэрэл асаагаад хөдлөхөд Д.Э гараад ирчихсэн газар толгойгоо гараараа хаагаад хэвтчихсэн П.Ц, түүний жолооч, гадаа байсан бүдүүн залуу, эрээн хувцастай залуу гэсэн яг 4 хүн Д.Эы хажууд бужигнаж байсан. Би нилээн хаазтай ирсэн тулгаад л тормоз гишгэж машинаа эргүүлэхэд хүмүүс пир хийгээд л тарсан. Тэгээд бууж Д.Эыг суулгаад шууд хөдөлсөн. ...машины гэрлийн үзүүрт шороо бужигнаж байсан, Д.Эыг өшиглөөд байх шиг харагдсан, тоос бужигнаж бөөгнөрсөн юм харагдсан. Тухайн үед Д.Эыг харах сөгөө байгаагүй, машиндаа шууд суулгаад хөдөлсөн, тэгээд эргэдэг автозам руу нийлэхэд Д.Э нүдээ тагласан явж байгаад гараа авахад нь харахад нүднээс нь цагаан цэлцэгнэсэн нус шиг юм гарчихсан байсан. ...тэгээд шөнийн 02 цагийн орчим эмнэлэг дээр ирсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 37-41 ху/,

          -Яллагдагч П.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Д.Э нь Г.Гын хамтаар орж ирсэн. Д.Э нь жолооч Б.Быг орноос нь босгож өшиглөж гаргасан. Би өндийж суугаад юу болоод байгаа юм бэ гэж хэлэхэд Д.Э нь зүүн шанаа руу гараа загидаж байгаад нэг удаа цохисон. ...Тухайн үед Д.Э нь баруун талаас дайраад байхаар нь хөлөөрөө эсэргүүцэл үзүүлээд тийрэхэд хөл цхиж хажуу талаар орж ирээд миний 2 нүд рүү 2 эрхий хуруугаа хийгээд дарсан. Миний нүд харахгүй болж ямар ч эсэргүүцэх чадваргүй болсон. ...би станцаа авч  ангийн захирагч, цагдаа, цэргийн албаны офицер, жижүүр нарыг дуудсан. Удалгүй 1 минутын дараа Б.Л нь гаднаас орж ирсэн, яг хойноос нь ангийн захирагч Б.Э орж ирсэн. Хаалга онгорхой байсан. Цаад талд нь Б.Б харагдаж байсан.  Б.Э ... Д.Эыг загнаж, Б.Лг КШМ-ээс гар гэж гаргасан.  Мөн Д.Эыг гаргасан.  Г ...г ...загнасан. ...гадаа хүмүүс бужигнах буюу пэжигнэх чимээ гарсан чинь Б.Э хаалгаар хараад хөөе больцгоо гэж хэлээд гарсан. Би хойноос нь гараад харахад ямар нэгэн зодоон болоогүй юм шиг бололтой КШМ-ээс 5 м-ийн зайтай цагаан өнгийн суудлын машинд Д.Э сууж байгаа харагдсан. ...би яах гэж ирсэн пизда минь гэж хэлээд зүүн талаас нь мөрний орчим татаж аваад түлхээд 1 удаа цохисон. ...тухайн хэрэг болох өдөр юу болсон талаар манай жолооч Б.Б нь Улаанбаатар хот явах замдаа Д.Эыг КШМ-с гарч ирэхэд нь Б.Л цохиж унахаар нь өшиглөсөн гэж надад хэлэхээр нь би дахин битгий энийг яриарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1хх 221-224 ху/,

          -Яллагдагч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би КШМ руу ороход Д.Э дэд ... П.Ц руу дайрах байдалтай, Д.Эы жолооч болох Г.Г нь хорьсон байдалтай, П.Ц нь суусан байдалтай, 2 нүд нь улаан болсон байсан.  Г ... зүүн талын орон дээр унтаж байсан.  ...Би үүдэнд зогсож байтал араас Б.Э ... орж ирээд чи энд юу хийж байгаа юм бэ явж амар гэж хэлэхээр нь би гадагшаа гарахад үүдэнд Б.Б зогсож байсан. Би ангийн жижүүр Б.Бын хажууд очсон. ...П.Цийн КШМ-ын ойролцоо ирэхэд ...Г.Г  КШМ-ээс гарч ирсэн. Гарч ирээд над дээр ирээд чи ганц эрүүл хүн нь байна, энэ үүдэнд байгаа нөхөр далдагнаад байна би Д.Эыг аваад явлаа гээд машин руу явсан. ...дараа ньКШМ-ээс Д.Э шатаар бууж байхад Б.Б нь татаж унагаад нүүр хэсэг рүү нь өшиглөж байгаа харагдсан, араас нь П.Ц дэд ... гарч ирээд Д.Э ...гийн дэргэд зогсож байгаа харагдсан. Би хүмүүсийг болиулах гээд гүйж очиж таарсан, мөн Г.Г автомашинтайгаа ирэх таарсан. Араас нь Б.Э ... гарч ирээд болиулсан. П.Ц өшиглөсөн эсэхийг хараагүй. Г.Г машинаасаа буугаад Д.Эыг сугадаж аваад жолоочийн эсрэг талд суулгасан. Д.Э нүүрээ дараад суугаад байсан.  Д.Эыг машинд суусаны дараа П.Ц очиж 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Яг хаана цохисныг сайн хараагүй гэсэн мэдүүлэг /1хх 241-243 ху/,

            -Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...КШМ-д ирэхэд гадаа нь Б.Б нь КШМ-н үүдэнд орох гэж болиод л байгаад байсан, мөн их хөөрсөн /сагсуурсан/ байдалтай яваад байсан. КШМ-н үүдэнд Б.Б ойрхон байсан. КШМ-с Д.Э дэд ...тай хамт явж байсан Г.Г гэх залуу гарч ирээд Б.Л ...тай уулзаж энд архи уугаагүй нь чи байх шиг байна, энэ хүмүүсийг салгаад аваад яв, би Д.Эыг авч явъя гэж хэлээд автомашин руугаа гүйсэн, би уг яриаг хажууд нь байсан болохоороо сонссон. Г.Гыг автомашин руу явсны дараа Д.Э нь КШМ-с гарч ирж байсан чинь Б.Б татаж унагаад өшиглөсөн, араас нь П.Ц дэд ... гарч ирсэн. П.Цийг өшиглөсөн эсэхийг хараагүй. Наанаас нь Б.Л ... гүйж очоод болиулж байхад Д.Э ...тай явсан Г.Г нь автомашинтайгаа ирж таарсан. Д.Э дэд ... автомашины  жолоочийн эсрэг талын урд суудал дээр нүүрээ дараад сууж байхад нь П.Ц очиж мөн Д.Эыг 2-3 удаа толгой руу нь цохиж авч байгаа харагдсан. Ямар ч л байсан Б.Б нь татаж унагаагаад өшиглөсөн, П.Ц нь толгой хэсэгт нь 2-3 удаа цохисон. Яг хэнийх нь үйлдлээс болж энэ гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна /2 хх 4-6 ху/,

          -Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би гар хүрээгүй. Ер нь бол ойртоогүй. Хэрэг болсны маргааш П.Ц ... би Д.Эыг хавсарч унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн гэж хэлж байсан.  ...Би П.Ц даргын КШМ-ны үүдэнд байж байгаад Б.Л, Б.Б, цагдаа Батхуяг нарыг дуудах гээд явчихаад ирсэн чинь хэрэг явдал болоод өнгөрсөн байсан гэсэн мэдүүлэг /2хх 22-23 ху/,

          -Шинжээч эмч Б.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Уг гэмтэл нь гараар цохих, хөлөөр өшиглөхөд аль алинд нь үүсэх боломжтой, тухайн гэмтэл цохих юм уу өшиглөхөд үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл  нүдний агуулагдахуун гоожилт нь тэр үедээ гараад л бага багаар гоожоод уг гэмтэл үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг /1хх 192-193 ху/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1.Д.Эы биед баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гоожилт, нүдний хараагүйдэл, тархи доргилт гэмтэл учирчээ.

            2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрхи баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гоожилт, нүдний хараагүйдэл гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1 хх 59-61 ху/,  

            -Д.Эы эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /1 хх 62-73 ху/,

            -Гэрч Б.Б, Г.Г нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 77-80 ху/,

            -Гэрч Б.Б, Г.Г нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 81-82 ху/,

           -Гэрч Б.Л, Г.Г нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 83-84 ху/,

           -Гэрч Б.Э, Г.Г нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 86-88 ху/,

            -Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 25-33 ху/,

            -Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тус ажиллагааны үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 83-86 ху/,

            -Б.Лгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тус ажиллагааны үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 3 хх 87-90 ху/,

            -Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тус ажиллагааны үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 91-94 ху/,

            -П.Цийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тус ажиллагааны үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 95-98 ху/,

           -П.Цид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар авсан мэдүүлэг /1хх 215-218, 221-224 ху/,

           -Б.Лд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар авсан мэдүүлэг /1хх 229-232, 237-238, 241-243 ху/,

         -Б.Бод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар авсан мэдүүлэг /2хх 14-17, 22-23 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 34-36 ху/,

         -Хохирлын баримт /1хх 113-151, 2хх 79-86, 3хх 76-80 ху/ зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

         Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч П.Ц, Б.Б, Б.Л нарыг бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянд төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ..... дугаар ангийн талбайд хохирогч Д.Эыг газарт унаган хөлөөрөө өшиглөн зодож, түүний нүдийг хараагүйдэлд хүргэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

         Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянд төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаа .....дугаар ангийн талбайд байрлах П.Цийн КШМ-д /команд штабын машин/ Д.Э, Г.Г нар орж Б.Быг татаж босгоод гаргасны дараа Д.Э, П.Ц нар маргалдаж Д.Э нь П.Ц руу дайрсан, энэ үед Б.Б хэд хэдэн удаа орж ирж салгасан, П.Ц станцаар хүмүүсийг дуудсанаар эхлээд Б.Л орж ирсэн, араас нь Б.Э ... орж ирээд Б.Лг, дараа нь Д.Эыг яв гэсэн. Б.Э ... Г ...г загнасан гэх бөгөөд Д.Э нь КШМ-с буух явцдаа бусдад зодуулж нүүр рүүгээ цохиулснаас түүний нүд хараагүйдэлд хүрсэн үйл баримт болсон байна.

          Дээрхи үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч П.Ц, Б.Б, Б.Л, хохирогч Б.Д.Э, гэрч Б.Б, Б.Э, Г.Г, Б.Батхуяг, Ө.Г,  шинжээч эмч Б.У нарын мэдүүлгүүд, гэрч Б.Б Г.Г нарыг, гэрч Б.Л, Г.Г нарыг, Б.Б, Г.Г нарыг, Б.Э, Г.Г нарыг тус тус нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчийн биед баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гоожилт, нүдний хараагүйдэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн 01 дугаартай дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фото зургийн үзүүлэлтүүд, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч П.Ц, Б.Б нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар 29-ний орой Зүүнбаянд төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийж байсан .....дугаар ангийн талбайд байрлах КШМ /команд штабын машин/ дотор Д.Этай маргалдаж, улмаар Д.Эыг КШМ-с буух явцад нь араас нь П.Ц түлхэж, урдаас нь Б.Б татаж унаган түүний нүүр рүү өшиглөж нүдийг нь хараагүйдэлд хүргэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохироогүй боловч тухайн цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон мөн хуулийн 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус хуульчилсан.

        Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр урьдчилан үгсэн тохиролцсоноос үл хамаарч нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдлийг хэлнэ.

        Шүүгдэгч П.Ц, Б.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж, өөрсдийгөө гэм буруугүй гэж үзэж байх ба тэдний өмгөөлөгч нар нь “П.Ц, Б.Б нарыг энэ хэргийг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй” гэж тайлбарлан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Ц нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “…би станцаа тэмтэрч авч станцын сувагны код 82 захирагч, 79 хөдөлмөр аюудгүй байдлын офицер, 55 цагдаа, 66 жижүүр зэргийг миний байранд ирж гэж хэлсэн. Удалгүй хүмүүс ороод ирсэн. Миний нүд өвдөөд ухаан санаа шокын байдалтай байсан.  Ямар ч байсан ... Б.Э гарцгаа гэж хэлсэн мөн Д.Э нь гарч байгаа харагдсан.  Би нэг гараараар нүднээс гарч байгаа цусаа дараад амралтын байрнаас гарч Д.Эы араас чи муу яаж байгаа пизда вэ намайг зодлоо гэж хэлсэн. Д.Э нь зогсоод над руу харахаар нь нүүрэн хэсэгт нь баруун гараа атгаад нэг удаа цохиод, унахаар нь хойноос нь нэг удаа өшиглөсөн. Яг хаана өшигоөснийг хараагүй Б.Э ... гарч ирээд биднийг салгасан. Тэгээд би цааш алхаж цусаа арчаад , намайг цааш явсны дараа Д.Э нь ирсэн машинтайгаа явсан байсан” гэсэн /1хх 34-36 ху/, 2019 оны 11 сарын 05-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “…Бид хоёр өөрийнхөө КШМ-д орж ирээд амрахаар хэвтэж байсан.  …гаднаас Д.Э, Г.Г нар орж ирээд манай жолооч Б.Быг сэрээгээд гар гэж их ширүүн хэлээд гаргасан. …Д.Э нь П.Цоо пизда чинь гэж хэлээд надтай зууралдаад авсан чинь Г.Г дундуур орж боль гээд намайг салгаад орон дээр дараад хэвтсэн чинь Д.Э миний өөдөөс дахин дайрахаар нь өөрийн хөлөөрөө эсэргүүцэл үзүүлсэн чинь миний 2 нүд рүү Д.Э хуруугаа хийж дайрсан. …Би тэр үед станцаа тэмтэрч аваад ангийн захирагч, албаны офицер, жижүүр, цагдаа нарыг  хурдан КШМ-нд ороод ир гэж дуудсан. …Би Б.Э ...д Д.Э чинь нүд сохолчихлоо гэж хэлсэн. Д.Эыг Б.Э ... загнаж гар гэж байгаа сонсогдсон. …бид хоёрыг адилхан ... байж учраа ол гэхээр нь би гадагш гарч Д.Эыг чи хүн зоддог хэн бэ гэж хэлээд хажуугаас нь 1 удаа мангасдаж түлхээд хойш гэдийх үед нь хавирч унагаад өшиглөсөн. Тэгээд Б.Э ... КШМ-с гарч ирээд бид 2-г салгасан” гэсэн /1хх 15-18 ху/, гэрч Б.Э 2019 оны 10 сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “…хэсэг хугацааны дараа П.Ц станцаар холбогдож …ороод ирээч гэж сонин дуугарч хэлсэн. Удалгүй байрлаж байгаа явуулын өрөөнд нь орсон чинь Б.Л зогсож байсан. П.Ц хойморт байгаа орон дээр сууж байсан. П.Цийн 2 нүдэнд цус хурсан юм шиг  улаан өнгөтэй болсон байсан. Хажуу талын орон дээр нь Д.Э хамт явсан залуутайгаа сууж байсан. Нөгөө орон дээр нь Г ... унтаж байсан. Би Б.Лг яв гээд гаргасны дараа тэнд байгаа хүмүүсээс юу болоод байгаа талаар асуухад П.Ц нь Д.Эг зодлоо гэсэн. …Д.Эг одоо анги дээрээс яв гэж хэлсэн. Д.Э нь явуулын өрөөтэй машинаас гараад явсан. Араас нь П.Ц гарсан, би үлдээд унтаж байсан Г ...г сэрээж энд байсан хүмүүс маргалдаад байхад яагаад учрыг нь олдоггүй юм гэж хэлээд байж байтал удалгүй гадаа хүмүүс  шуугилдаад явчихсан.  Би гүйгээд гарахад Д.Э дэд ... хаалганы гэрэлд газар хэвтсэн байдалтай харагдаж, хажууд нь П.Ц зогсож байсан. …хаалгыг онгойлгоход туссан гэрэлд Д.Э газар хэвтсэн, хажууд нь П.Ц зогсож байсан. Ойр хавьд байсан хүмүүсийг нь харж чадаагүй” гэсэн /1хх 25-27 ху/, мөн гэрч Б.Г.Гтай нүүрэлдүүлэн 2019 оны 12 сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “…Би юун  зодоон яриад байгаа юм одоо тарцгаа гэж хэлсэн чинь Г.Г нь түрүүлээд КШМ-с гарсан. Удалгүй хойноос нь 1 минут орчмын дараа Д.Э нь гарсан, мөн араас нь П.Ц гарсан. Би Гийг чи энд байж яагаад хүмүүс маргалдаж муудаж байхад яагаад зохицуулахгүй байгаа юм гэж хэлээд байж байтал гадаа хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь  би КШМ-с гарах гэж хаалга онгойлгох гэтэл хаалганы гэрлийн үзүүрт Д.Э газар хэвтсэн байдалтай П.Ц хажууд нь зогсож байсан. …тэгээд очиж П.Цийг татаж холдуулаад байж байтал Г.Г машинтайгаа ирээд  Г.Г бууж ирээд Д.Эыг сугадаж машин руугаа оруулсан” гэсэн /1хх 86-88 ху/ гэсэн мэдүүлгийг өгч байсан байна.

        Гэтэл П.Ц яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...би станцаа авч  ангийн захирагч, цагдаа, цэргийн албаны офицер, жижүүр нарыг дуудсан. Удалгүй 1 минутын дараа Б.Л нь гаднаас орж ирсэн, яг хойноос нь ангийн захирагч Б.Э орж ирсэн. Хаалга онгорхой байсан. Цаад талд нь Б.Б харагдаж байсан.  Б.Э ... Д.Эыг загнаж, Б.Лг КШМ-ээс гар гэж гаргасан. Мөн Д.Эыг гаргасан.  Г ...г ...загнасан. ...гадаа хүмүүс бужигнах буюу пэжигнэх чимээ гарсан чинь Б.Э хаалгаар хараад хөөе больцгоо гэж хэлээд гарсан. Би хойноос нь гараад харахад ямар нэгэн зодоон болоогүй юм шиг бололтой КШМ-ээс 5 м-ийн зайтай цагаан өнгийн суудлын машинд Д.Э сууж байгаа харагдсан” гэж /1хх 221-224 ху/, гэрч Б.Э 2021 оны 12 сарын 10-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...П.Ц КШМ-н хойморт сууж байсан.  Хажууд нь Д.Э Г.Г 2 сууж байсан. Г ... унтаж байсан. ...Юу болоод байгааг тодруулахад асуудалтай зүйл байхгүй гэж хэлсэн. Хоорондоо маргасан байж магадгүй гэж хар төрсөн. Одоо юу хийж байгаа юм явцгаа гэж хэлэхэд Г.Г машинаа аваад ирье гээд гарсан. Удалгүй Д.Э хойноос нь гарсан. ...хойноос нь П.Ц гарах гэхээр нь яах гээд байгаа юм гээд үлдээсэн. Тэгээд гараад удалгүй пэжигнэсэн болохоор шатнаас унасан байж магадгүй гэж бодсон. Тэгээд П.Ц бид 2 хойноос нь гарсан. ...КШМ-ын хаалга нээхэд гэрэлгүй харанхуй байсан. Гэрэлний үзүүрт Д.Э доошоо тонгойгоод хэвтсэн байдалтай харагдаж байсан. ...Би Д.Эыг сугадаад машинд суулгаж өгөөд энэ хэд явсан” гэж /2хх 190-242 ху/ тус тус ижил агуулга бүхий мэдүүлэг өгч, шүүхийн хэлэлцүүлэгт өмнөх мэдүүлгүүдээ худал болох талаар тайлбарлацгааж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй.    

        Мөрдөгч Б.Эыг гэрчээр, мөн П.Цийг гэрчээр болон хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа үнэн зөв мэдүүлэг өгөх  хуульд заасан үүргийг тайлбарлан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлагыг танилцуулж үсэг зуруулжээ.       

         Шүүгдэгч П.Ц, гэрч Б.Э нарын өгсөн “хохирогчийг зодуулсаны дараа КШМ-с гарсан” гэх агуулга бүхий мэдүүлгүүд нь хохирогч Б.Д.Эы “...намайг КШМ-с гарах гэхэд Б.Б согтуу КШМ-н шатан дээрээс намайг татаж буулгах гэж татаад П.Ц миний араас түлхээд байсан. Би КШМ-с буухгүй гээд КШМ-н хаалганаас гараараа чангалж, барьж зогсоод Б.Б намайг дийлэхгүй байсан, ...Намайг газарт унах үед миний нүд рүү хүчтэй өшиглөсөн” гэсэн, гэрч Б.Бын “…КШМ-с эхлээд Г.Г бууж ирсэн. Дараа нь Д.Э бууж ирсэн. Д.Эгийн араас П.Ц бууж ирсэн. Д.Эыг бууж байхад Б.Б татаж унагаасан. Миний харснаар татаж унахад нь өшиглөсөн” гэсэн, шүүгдэгч Б.Лгийн “…Би гараад КШМ-ын ойролцоо Б.Бтай тамхилаад зогсож байсан. Хажууд Б.Б байсан. Тэгтэл Г.Г гарч ирээд машинаа аваад ирье, Б.Быг далдаганаад хэцүү байна шүү гэчихээд явсан. Явсан хойно нь КШМ-с Д.Э гарч ирээд тэнтэр, тунтар гээд бууж ирэхэд нь Б.Б татаж унагаагаад өшиглөчихсөн. ...Хохирогчийг хэвтэж байхад нь Б.Б нуруунд нь дахиж өшиглөсөн. ...Хохирогч Д.Эы араас цувраад л гарч ирсэн” гэсэн, гэрч Ө.Гийн “...удалгүй Б.Э ... орж ирээд намайг загнасан, хүмүүс муудалцуулаад гэж, тэгээд 5-10 минутын дараа арай гайгүй болцгоосон. Тэгээд Г.Г машинаа авчирна гээд гарсан. Удалгүй араас нь Д.Э, П.Ц нар нь цуваад гарсан” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх бөгөөд дээрхи үгүйсгэсэн нотлох баримтыг П.Цийн өөрийнх нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн “…Би нэг гараараар нүднээс гарч байгаа цусаа дараад амралтын байрнаас гарч Д.Эы араас чи муу яаж байгаа пизда вэ намайг зодлоо гэж хэлсэн. Д.Э нь зогсоод над руу харахаар нь нүүрэн хэсэгт нь баруун гараа атгаад нэг удаа цохиод, унахаар нь хойноос нь нэг удаа өшиглөсөн. Яг хаана өшиглөснийг хараагүй Б.Э ... гарч ирээд биднийг салгасан” гэсэн /1хх 34-36 ху/, 2019 оны 11 сарын 05-ны өдөр хохирогчоор өгсөн “…Д.Эыг Б.Э ... загнаж гар гэж байгаа сонсогдсон. …бид хоёрыг адилхан ... байж учраа ол гэхээр нь би гадагш гарч Д.Эыг чи хүн зоддог хэн бэ гэж хэлээд хажуугаас нь 1 удаа мангасдаж түлхээд хойш гэдийх үед нь хавирч унагаад өшиглөсөн. Тэгээд Б.Э ... КШМ-с гарч ирээд бид 2-г салгасан” гэсэн мэдүүлгүүд /1хх 15-18 ху/, гэрч Б.Эын өөрийнх нь 2019 оны 10 сарын 30-ны өдөр өгсөн “…Д.Эыг одоо анги дээрээс яв гэж хэлсэн. Д.Э нь явуулын өрөөтэй машинаас гараад явсан. Араас нь П.Ц гарсан, би үлдээд унтаж байсан Г ...г сэрээж энд байсан хүмүүс маргалдаад байхад яагаад учрыг нь олдоггүй юм гэж хэлээд байж байтал удалгүй гадаа хүмүүс  шуугилдаад явчихсан.  Би гүйгээд гарахад Д.Э дэд ... хаалганы гэрэлд газар хэвтсэн байдалтай харагдаж, хажууд нь П.Ц зогсож байсан” гэсэн /1хх 25-27 ху/, гэрч Б.Г.Гтай нүүрэлдүүлэн авсан 2019 оны 12 сарын 28-ны өдрийн “…Би юун  зодоон яриад байгаа юм одоо тарцгаа гэж хэлсэн чинь Г.Г нь түрүүлээд КШМ-с гарсан. Удалгүй хойноос нь 1 минут орчмын дараа Д.Э нь гарсан, мөн араас нь П.Ц гарсан. Би Гийг чи энд байж яагаад хүмүүс маргалдаж муудаж байхад яагаад зохицуулахгүй байгаа юм гэж хэлээд байж байтал гадаа хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь  би КШМ-с гарах гэж хаалга онгойлгох гэтэл хаалганы гэрлийн үзүүрт Д.Э газар хэвтсэн байдалтай П.Ц хажууд нь зогсож байсан” гэсэн /1хх 86-88 ху/ мэдүүлгүүд давхар нотолж байна гэж үзлээ.

         Шүүгдэгч Б.Бын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, түүний гэрчээр 2019 оны 11 сарын 01-ний өдөр өгсөн “…Би цагдаа дуудахаар гал тогоо яваад буцаад ирэхэд Д.Э гэх хүн газар унасан байдалтай нүүр хэсгээ нэг гараараа дарсан хэвтсэн байсан. …Д.Эд гар хүрсэн асуудал байхгүй” гэсэн,  гэрчээр 2020 оны 11 сарын 06-ны өдөр дахин өгсөн “…хүн дуудах гээд яваад буцаад гүйгээд ирэхэд Б.Л, Б.Б, цагдаа 3 байж байгаа харагдсан. …Тэгээд Б.Б, Б.Л 2-той уулзаад юу болсон бэ гэхэд Б.Л нь ах би нөгөө Д.Эыг цохиод унагачихсан шүү гэж надад хэлсэн. Тэрийг хамт зогсож байсан Б.Б сонссон. Намайг очиход Д.Э газар хэвтэж байсан” гэсэн, яллагдагчаар 2021 оны 03 сарын 02-ны өдөр өгсөн “…Би гар хүрээгүй, Ер нь бол ойртоогүй. Хэрэг болсны маргааш П.Ц ... би Д.Эыг хавсарч унагаад нүүр рүү өшиглөсөн гэж хэлж байсан. Цагдаа Батхуягыг дуудах гээд яваад ирсэн чинь хэрэг явдал болоод өнгөрсөн байсан” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр 2021 оны 12 сарын 10-ны өдөр өгсөн “…Б.Э ... орж ирээд Б.Лг гар гэж хэлсэн. Гарсан хойгуур нь Энхтайваыг КШМ-ны үүд хэсгээс нэг хүн цаашаа татаад авсан. Дотор Б.Э ..., П.Ц ..., Г бид 4 үлдсэн. …Тэгээд би гарч яваад ирэхэд хажууд Б.Э ... зогсож байсан. …Д.Э толгойгоо бариад хэвтэж байхаар нь намайг цохисон болохоор би ар нуруу хэсэг рүү нь өшиглөөд буцаж явсан” гэсэн, яллагдагчаар 2022 оны  03 сарын 06-ны өдөр өгсөн “… КШМ дотор болсон ... нарын зодооныг нуух гэж хохирогч Д.Эыг гарах үед гадаа байсан гэж худал мэдүүлсэн. Тухайн үед хүн дуудахаар яваагүй” гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д.Эы “...би бодохдоо П.Ц араас бууж байсан учраас эхний өшиглөлтийг хийгээгүй гэж бодож байна. Харин жолооч гэх шар залуу намайг татаж унагаагаад нүдэнд өшиглөсөн байх гэж бодож байна” гэсэн, гэрч Б.Эын “…Одоо санаж байхад Б.Б нуруу хавьд нь өшиглөж байсан” гэсэн, Б.Бын “…Б.Лг цохисон гэж би хэлээгүй, харин гүйж очоод салгаж байсан. Б.Б нь Д.Э руу миний даргыг яагаад зодоод байгаа юм гээд хашхираад гүйгээд байсан. Б.Б хохирогчийг шатнаас татаж унагаад өшиглөсөн” гэсэн, шүүгдэгч Б.Лгийн ”...Хохирогч Д.Эы араас цувраад л гарч ирсэн. Би Д.Эы биед хүрээгүй, энэ хүнийг таних ч үгүй. Б.Быг татаад өшиглөхөд шууд унасан” гэсэн, гэрч Б.Батхуягын “амралтын байрандаа унтаж байтал ангийн жижүүр Б.Б нь намайг сэрээж таныг ерөнхий инженер дуудаад байна гэж хэлсэн. ...очиход КШМ дээр очиход цагаан өнгийн кроун маркийн машины хажуу талд нэг хүн толгойгоо бариад доошоо тонгойгоод суучихсан байсан. ...намайг очиход зодоон болоогүй хүмүүс хоорондоо маргалдаж байсан чимээ сонсогдож байсан. Очиход тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Ангийн жижүүр гээд дэд ахлагч залуу эрүүл, Б.Л ... нар эрүүл байсан” гэсэн“, гэрч Ө.Гын “…Г.Г машинаа авчирна гээд гарсан. Удалгүй араас нь Д.Э, П.Ц нар нь цуваад гарсан. Б.Э ... бид 2 КШМ дотор үлдсэн. Тэгээд гадаа юм дуугарах чимээ гарсан чинь Б.Э ... гараад явсан” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

          Дээрхи нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Б, П.Ц нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийн биед баруун нүдний эвэрлэгийн нэвт гэмтэл, нүдний агуулагдахуун гоожилт, нүдний хараагүйдэл буюу хүнд зэргийн гэмтлийг учруулсан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

          Харин шүүгдэгч Б.Лгийн хувьд энэ гэмт хэрэгт оролцоогүй, хамааралгүй болох нь Б.Бын “...Хохирогч өшиглүүлсний дараа Б.Л очиж салгасан. Д.Э доошоо хараад хэвтэж байсан. ...Машинд суусан байхад П.Ц 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Б.Лг цохисон гэж би хэлээгүй, харин гүйж очоод салгаж байсан” гэсэн, гэрч Г.Гын “...Б.Б, Б.Л нар орж ирээд дайрсан. Би Б.Быг түлхээд гаргасан. Б.Лг Б.Э ... орж ирээд гар гээд гаргасан. Нөгөө жижиг залуу Б.Б нь орж ирээгүй. ...Би машин руугаа явахдаа Б.Лд энэ жижиг нөхөр их далчиганаад байна, харж байгаарай гэж хэлээд явсан” гэсэн, хохирогч Б.Д.Эы ”...намайг КШМ-с гарах гэхэд Б.Б согтуу КШМ-н шатан дээрээс намайг татаж буулгах гэж татаад П.Ц миний араас түлхээд байсан. Би КШМ-с буухгүй гээд КШМ-н хаалганаас гараараа чангалж, барьж зогсоод Б.Б намайг дийлэхгүй байсан, ...Намайг газарт унах үед миний нүд рүү хүчтэй өшиглөсөн. ...би бодохдоо П.Ц араас бууж байсан учраас эхний өшиглөлтийг хийгээгүй гэж бодож байна. Харин жолооч гэх шар залуу намайг татаж унагаагаад нүдэнд өшиглөсөн байх гэж бодож байна” гэсэн, гэрч Б.Батхуягын “...Ангийн захирагч Б.Э надад хэлэхдээ согтуу хүмүүс ангийн байрлалд байлгаад яах вэ бушуу явуул гэхээр нь уг машины түлхүүрийг нь Б.Л ...ад өгсөн. Тэгээд л хүмүүс уг машинаа асаагаад явсан. ...Очиход тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Ангийн жижүүр гээд дэд ахлагч залуу эрүүл, Б.Л ... нар эрүүл байсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх ба түүнийг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.

          Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон дүгнэлтийн талаар талууд маргаагүй болно.

          Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. 

          Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

          Шүүгдэгч Б.Б, П.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Ц, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг “гэм буруутай гэж үзэж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шу... ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Цийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Быг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тэдний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Хохирлын хувьд: Энэ хэргийн улмаас хохирогч Д.Эд хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь 8.620.416 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

         Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Д.Эы эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.  

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

           Хохирогчоос ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангах үндэслэлтэй байна.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Ц хохирогчид 7.000.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байх тул хохирогчийн нэхэмжилсэн 8.620.416 төгрөгнөөс хасч тооцон үлдэх 1.620.416 төгрөгийг шүүгдэгч Б.Боос гаргуулж хохирогчид олгож, хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 50  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, П.Ц нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

         Энэ хэрэгт бэхжүүлж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь П.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

            2.Шүүгдэгч Г овогт Б.Б, У овогт П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Цийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын эдлэх 7 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч П.Цийн эдлэх  5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

           6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, П.Ц нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 1.620.416 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж ................. тоотод суух хохирогч Д.Эд /....., утас ...../  олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт бэхжүүлж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь П.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАЙГАЛМАА

                       ШҮҮГЧ                      Д.АДЪЯАСҮРЭН

             ШҮҮГЧ                      Б.ОДБАЯР