Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00122

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00122

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 05 дугаар багт оршин суухӨД /.........../-ийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчУлаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 4-01 тоотод оршин суухӨ /В................../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулаххүүхдийн асрамж тогтоолгожтэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Онэхэмжлэгч Т.Дхариуцагч О.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээТ.Д миний бие хариуцагч болох О.А 2008 онд оюутан байхдаа танилцаж, 2013.04.28-ны өдрийг хүртэл Баянхонгор аймагт хамтран амьдарсанЭнэ хугацаанд бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр том хүү М, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бага хүү М нар төрсөнМиний бие А гэр бүлийнхэнтэй хамт амьдрахад туйлын хэцүү байсан тул өөрийн нутагт ирсэнМиний бие Баянхонгор аймагт амьдарч байх хугацаанд хадам эцэгэх болох СүхбаатарОюунцэцэг нар намайг цаг ямагт ядуу хоосонхог новш шиг амьдралтай, 2 хүүхдээ нэг нэгээр нь аваад салаад явманайх нэг хүүхэд тэжээж чадна гэх мэтээр дааждавашгүй үгээр дарамталж, 2 хүүхдийг минь байнга ад үзэжхүүхдэд гаргаж боломгүй зан авир гаргадаг байсанЭнэ хугацаанд А хотод ажил хийдэг байсанНамайг нутаг руугаа ирдэг өдөр хадам эх Оюунцэцэг том хүү Мыг хөдөө аваад явчихсан байсан тул аргагүйн эрхэнд орхиод ирсэнНутагтаа ирээд нөхөр болох Аюурзаныг хүүгээ аваад хүрээд ирэнд хэсэг хугацаанд амьдаръя гэхэд ирээгүйХүүхэдтэйгээ яръя гэхээр дандаа намайг буруутгасан үг хэллэг хэлүүлжхүүхдийн сэтгэл зүйд хүндээр нөлөө үзүүлсэн. 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл жил гаруй хугацаанд миний бие өөрийн гэсэн ажилтай болжхөлөө олсонЭнэ хугацаанд нөхөр болох А өөр эхнэртэй болсон байсанТийм байсан хэдий ч намайг байж боломгүй үг хэллэгээр утсаар дарамталж харддаг байсан нь миний хувьд туйлын сэтгэл зүйн дарамттай амьдардаг байсанНадаас хол жил гаруйн хугацаанд А хүүгээ асарч байсан байдал нь өөрөө хотодхүүгээ эцэгэх дээрээ орхиод явсанМын бүр шүдийг хорхой идээд тав болчихсонхамаг бие нь хир буртгандаа дарагдчихсан сульдаанд орчихсонхамаг бие нь хүйтэн хөлс гардагхүмүүжлийн доголдолтой өсгөсөн байсанӨмссөн хувцас нь чийг татаад ус болчихсонсугарч унадаг пүүзтэйнэг дан даавууны хуулгаар хийсэн өмдтэйөвдгөө давсан том пудволктай байсанИймэрхүү байдал нь хүүхдийн эрхийг ихээр зөрчижмөн тэгээд зогсохгүй байнга зодожзагнадаг бас аймаар өлсөжайдаг байсан гэж хүүхэд минь ярьж байсанИймэрхүү байдлаас улбаалан 2 хүүхдээ өөр дээрээ өсгөмөөр байнаО.А тусдаа амьдарснаас хойш 2 хүүхэддээ ямар нэгэн тусламждэмжлэг үзүүлээгүй бөгөөд гэр бүлээ цуцлуулахыг шаардсанИймээс миний бие А хамтран амьдрах боломжгүй тул №0136419/41 тоот гэр бүлийн гэрчилгээг цуцлуулжхууль ёсны дагуу 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгон авах хүсэлттэй байнаЭнэхүү тэтгэлэг нь хоёр хүүхдийн минь ирээдүйд хөрөнгө оруулалт болноБидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд эвлэрэн зуучлах хугацаа шаардлагагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБид Эрдэнэт хотод хамт оюутан байсан. 2008 онд танилцаад 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү Мыг, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бага хүү Мийг төрүүлсэнТэр өвөл хадмындаа очиж өвөлжиж байсан ба тухайн үед би ажилгүй байсан учраас надад тун хэцүү байсанТэгээд Улаанбаатар хотод Аюурзаныг ажил хийж байхад нь бага хүүгээ аваад араас нь очсонХамтдаа Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум руу явъятом хүүгээ аваад хүрээд ир гэж хэлэхэд чадахгүй гэж хэлсэнТэгээд би нутагтаа ирж ажилд орж ажиллаж байгаад ээлжийнхээ амралтыг авч том хүүгээ Баянхонгор аймгаас очиж авсанТэгээд хүүхдээ очиж авахад миний хүүхдийг хүн гэж үзээгүй байсанӨмссөн хувцас нь нимгэн оймс ч байхгүй том пүүзэн гутал өмсгөөд цэцэрлэгт ч явуулаагүй байсанХүүтэйгээ хоолны газар ороход л хүний идээд үлдээсэн хоолны үлдэгдэл хүртэл авч идээд байсанХүүхэдтэйгээ утсаар ярих гэхээр ээж нь хаяад явсан муухай гэж хэл гэдэгА хүүхдээ авахад өөрөө өсгөж чадахгүйЭцэг эхдээ өгнөМиний хүү ээждээ хэлж байгаагаар таныг их санаж байсанНамайг эмээ өвөө их загнаж байсан би таныг их санаж байсан гэж хэлдэгЭнэ хүн энэ хугацаанд 2 эхнэр сольсон байсанИйм хүнд хүүхдээ өгмөөргүй байнаУдаа дараа хүүхдэдээ худал хэлдэгБүх хичээлдээ онц дүн авах юм бол дугуй авч өгнө гэж хэлээд хүү нь бүх хичээлдээ онц аваад аав миний дугуйг явуулсан уу гэж байнга л асууж байдагХүүгийн минь хүмүүжилд тун муугаар нөлөөлсөн байсанЦэцэрлэгт ч өгөөгүйУнтаж байгааг нь харахаар хөлс нь гараад хурхираад тун өрөвдмөөр байдалтай байсанОдоо би энэ хүнээс гэр бүлээ цуцлуулж хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байнаБидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБид Эрдэнэт хотод оюутан байхдаа 2008 онд танилцаж 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр том хүү М төрж бид хамтдаа Улаан-Уул суманд хүүгийнхээ хажууд очиж даавуу угааж л байсанТэгээд буцаад сургуульдаа сурах гэхэд хардаж сэрдээд байсан учраас би сурч чадаагүй. 2010 онд сургуульдаа сурна гээд явсанТэгээд сурах болоход хүүхэд харах хүнгүй болоод би мөн л сурч чадалгүй хүүгээ харсанТэгэхэд Д дэлгүүрт худалдагч хийж байсан юмБи Дийг ахынхаа дэлгүүрт худалдагчаар ажилд оруулсанД жирэмсэн байсан гэдгээ надад хэлээгүйГэдэс нь томроод л бид мэдсэнД ахын дэлгүүрээс 5.000.000 төгрөг дутаасан байсанТэгээд би машинаа зараад бид нэг газар ажиллаж байсан учраас төлж барагдуулсан. 2012 оны 10 дугаар сард ах минь бидэнд шинэ гэр авч өгөөд Баянхонгор аймагт бариад амьдарч байсанТэгээд 2013 оны тайлан гарахад Д дахиад 11.500.000 төгрөг дутаасан байсанТэр мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг нь л борлуулагч нараас авч чадаагүй мөнгө байсанИнгээд 2013 оны 01 дүгээр сард бид ахын авч өгсөн гэрээс хөөгдсөнМанай ах Улаанбаатар хотод дэлгүүр ажиллуулдаг байсанБи тэнд нь очиж ажиллахаар явж Дийг эцэгэхтэйгээ үлдээгээд явсанТэгээд 4 дүгээр сард Д бага хүүгээ аваад араас ирсэнИрсэн шөнөө хоночихоод дүүгийнхээ гэрт очоод хувцас угаагаад ирнэ гэж хэлээд явсан ирээгүйМаргааш нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байна гэж надтай ярьсанМөн гэрлэлтийн баталгаагэрчилгээг би мэдээгүйД өөрөө энэ гэрлэлтийг батлуулсан байсанД нь байнга л мөнгө дутааж өр ширэнд оруулаад ах дүүтэйгээ нийлж намайг өр ширэнд орууллаа гэж уурладаг байсанД энэ хугацаанд миний дэргэд байсан бол ийм асуудал гарахгүй байх байсанБи гомдсонМөн хүүхдийн асрамж хэлж байнаХүү минь ганцаараа үлдсэн гэж бодоод би Баянхонгорт очоод байж байхад миний эх ходоодны хорт хавдартай болоод хагалгаанд орж байсанБи хүүгээ хувийн цэцэрлэгт өгч байсанЯмар учраас гэхээр Д бүх баримт бичгийг нь аваад явсан байсан учраас ямар ч бичиг баримтгүй хүүхдийг улсын цэцэрлэг аваагүйМиний эцэгэх дарамталдаг байсан гэж байнаЭнэ бол худлааюу гэж хүн мах цусныхаа тасархайг ад үзэх юм бэТухайн үед хөдөө байсан учраас хүүхдэд муу хувцас өмсгөж байсан байхМиний хүүгийн хувцас дугуй одоо болтол байдагОдоо би Улаанбаатар хотод суурьших санаатай байгааЭнэ гэрлэлтийн гэрчилгээг хууль бус гэж үзэж байнаБи гарын үсэг зураагүй байхад ямар учраас тус гэрчилгээ гарсан байхавХүүхдийн асрамж дээр маргах зүйл байхгүйТэтгэлэг төлөхийг зөвшөөрч байнаБидний дунд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбархэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч О.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулаххүүхдийн асрамж тогтоолгожтэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн №0136419/41-т бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаргэрлэгчдийн дундаас 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү А.М төрсөн болох нь 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №0000981792/16 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү А.М төрсөн болох нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №0000863410/30 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгчхариуцагч нар нь 2013 оны 4 сараас тус тусдаа амьдарч байгаа болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү А.МА.М нар нь бага насны бөгөөд түүнд тавих эхийн халамж анхаарал болон хүүхдийн саналээнэгшин дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг байдлыг харгалзан 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.М, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.М нарыг эх Т.Дийн асрамжид үлдээжэцэг О.Аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэгэх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлжадил үүрэг хүлээх ба А.МА.М нарыг эх Т.Дийн асрамжинд үлдээсэн нь эцэг О.А Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулахсэтгэхүйн хувьд төлөвшүүлэххүүхдээ асран хамгаалахтэжээн тэтгэххүүхдээ үндэсний ёс заншилуламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэхтүүнд суурь боловсрол эзэмшүүлэххөдөлмөрийн анхны дадлага олгоххүүхдийн эрхийг хамгаалжүүргээ биелүүлэхэд нь туслахүүргээ хэрэгжүүлэхэдмөн эцэгэхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Т.Дийн эд хөрөнгийн бустүүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч О.Аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохмөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.М 7 нас 3 сартай, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.М 5 нас 1 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийн 50 хувь болох 83.600 төгрөгийг хүүхэд тус бүртнийт 167.200 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг О.А төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар том хүү А.Мхүү А.М нарт сар бүр төлөх тэтгэлэг 167.200 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.006.400 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ӨД /Р........../, Ө /ВЭ....................нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.М, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.М нарыг эх Т.Дийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.М, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай болтолхүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.Адэнэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Дт тус тус даалгасугай.

5. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч О.Аас 70.200 /далан мянга хоёр зуутөгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохУлсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч О.Аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 47.052 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгчөмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН