| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Б.Га
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бын Гад холбогдох эрүүгийн 2412003410328 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Ө сумын Би баг, Уг гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Бын Га/РД:АД............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Га нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 сар хүртэл хугацаанд хохирогч Х.Шгийн 60 тооны үхрийг хөлсөөр харж байхдаа буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Х.Шгийн 60 тооны үхрээс 1 тооны үхрийг завшиж, Т.Бэд мотоцикл худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөгт тооцож өгсөн үйлдлийн улмаас хохирогч Х.Шд 700,000 төгрөгийн хохирол учруулсан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412003410328 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Х.Шгийн өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Ц суманд мал маллан амьдардаг бөгөөд өнгөрсөн өвөл цас зуд ихтэй байсан учир манай үхэр Ө сумын Д багт отроор өвөлжсөн юм. Тэгээд Ө сумын Б.Га гэх залууг үхэр харах уу гэж утсаар асуутал та хэдэн үхэр харуулах юм гэхээр нь 50-60 үхэр харуулна гэтэл тэр зөвшөөрч бид 2 тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 60 үхэр манай малчин Эаас тоолж аваад явсан байсан. Б.Гынд тоолж хүлээлгэж өгсөн манай үхрүүд бүгд сүүлэн дээрээ ногоон өнгийн будагтай нуруун дээрээ ногоон, ногоон дээр нь улбар шар өнгийн будаг давхарлаж будсан, чихэндээ үзүүрийг нь хайчилсан онь имтэй, нөгөө чихэндээ шар даавуутай үхрүүд байсан. Тэгээд би Б.Гаас үхрээ асуухад дажгүй байгаа мал харсан хөлсөө авъя гэхээр нь 3 сая төгрөгийг 2023 оны 12 сард эхнэрийнх нь данс руу шилжүүлж өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үхрээ үзэх гээд очиход 25 үхэр дутуу байхаар манай хүү Ш.П тэр хавиар нь хайж байгаад 15 үхрийг нь олсон. Үлдсэн 10 үхрээс 1 бух, 1 үхэр үхсэн байна гэж ирсэн. Алга болсон үхрээс одоо 8 дутуу байгаа. Тухайн 8 үхрийг Б.Гыг хүмүүст гаргаж өгсөн гэж сэжиглэж байгаа юм. Сэжиглэж байгаа шалтгаан нь манай үхрийг харж байсан Б.Га гэх хүн нь 2024 оны 02 сарын үед манай үхрээс 1 тооны цоохор зүсмийн үнээг ойролцоо саахалт айл байсан Х гэх хүнтэй нийлж нядалж аймгийн төв рүү оруулж худалдан борлуулсан байсан бөгөөд тухайн үед тэднийхтэй цуг отроор айл байсан Ц багийн иргэн И гэх хүн түүнийг харсан байсаныг манай хүү Ш.П Игээс сонсоод надад хэлсэн. Тэгээд би манай 8 үхрийг нядлаад зарсан байж магадгүй гэж сэжиглэн 2024 оны 08 сард Б.Гатай утсаар "чи миний үхэр малыг Х гэх хүнтэй нийлж нядалж зарсан байна шүү" гэж хэлтэл Х манай үхрээс танай үхрийг туугаад явсан аймаг руу нядалж зарсан би Хтай уулзаж байгаад хоёулаа учраа ольё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-10 дугаар тал/
*Хохирогч Х.Шгийн дахин өгсөн:
“...2024 оны 03 дугаар сард Ө сумын Б.Га гэх хүнд хөлсөөр мал харуулаад 8 тооны үхэр дутуу авсан талаар мэдүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад хандсаны дараа манай үхэр өвөлжсөн газраар буюу Ө сумын нутгаар ахин сайн эрэл хайгуул хийсэн бөгөөд тэр хавиар өвөлжиж байсан хүмүүстэй уулзахад Аз буюу Б.Га манай нэг үхрийг хүнд гаргаж өгсөн байсан. Үлдсэн 7 үхэр өмнө жил цас зуд ихтэй хатуу өвөл болсон учир үхэж хорогдсон байх магадлалтай байгаа. Зарим үхрийн сэг зэмтэй би таарсан бөгөөд одоо 8 тооны үхрээсээ 7 тооны үхрийг нь үхсэн гэж үзэж байгаа. Одоо Б.Гаас 1 тооны үхрийг нэхэмжилнэ. Сүүлний уган дээрээ ногоон өнгийн будагтай, нуруун дээрээ шар өнгийн будагтай, сарлагийн нас бие гүйцсэн, хар тарлан зүстэй үхэр байсан. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр тал/
*Гэрч Ш.Пын өгсөн:
“...Манайх өнгөрсөн өвөл өөрсдийн малаа Ө сумын иргэн Б.Га гэх айлд 60 тооны үхэр хүлээлгэн өгч харуулсан ба нэг үхрийг нь 45.000 төгрөгөөр бодож нийт 3.000.000 төгрөгийн хөлсөөр малаа харуулсан юм. Манай үхрийг Б.Га нь 2023 оны 12 сарын 31-ний өдөр Ө сумын Д багийн Баруун эх гэх газраас авч явсан. Манай үхрүүд бүгд сүүлэн дээрээ ногоон өнгийн будагтай, нуруун дээрээ ногоон, ногоон дээр нь улбар шар өнгийн будаг давхарлаж будсан, чихэндээ үзүүрийг нь хайчилсан онь имтэй, нөгөө чихэндээ шар даавуутай ихэнхи нь сувай үнээнүүд байсан. Тэгээд Б.Гаас үхэр мал хэр байна гэж асуухад танай үхэр давгүй сайхан байгаа үхрийнхээ хөлсийг хийчих гэхээр нь аав тухайн үед мөнгийг нь шилжүүлж байсан. 2024 оны 03 сарын 05-ны үеэр үхрээ авах гээд Ө сумын Би юм уу Д багийн аль баг болохыг мэдэхгүй байна/ Жаргалант гэх газар Гын гэрт аав бид 2 хамт очсон. Тэгтэл манай 60 тооны үхрээс 25 гаруй үхэр дутуу байхаар нь би тэр газар үлдэж дутуу үхрээ хайсан. Аав бид хоёр ирэхэд байсан үхрүүдээ авж явах гэсэн чинь Га маргааш нөгөөдрөөс хүрээд ир ээ би завгүй байна гэхээр нь хоёр хоногийн дараа буцаад очтол байсан үхрүүд дундаас 2 үхэр байхгүй байсан. Тэгээд би тэр 2 үхрийг сар гаруй хайгаад олоогүй. Нэлээд удаан буюу сар гаруй хугацаанд би үхрүүдээ хайж дутууг нь бөөгнүүлж 60 үхрээс 50-ыг нь цувуулж олсон бөгөөд 2 үхэр нь үхчихсэн байсан ба 8 үхэр дутуу олдоогүй юм. Би тэр дутуу 8 үхрээ нэлээдгүй хайсан ба намайг буцах замд 04 сарын 08-ны өдөр Га наад талын хамарт өвөлжиж байсан Тариат сумын Ц багийн И гэх залуутай таарч уулзтал "чиний хайгаад байгаа үхрүүд олдохгүй ээ танай им, даавуутай эвэртэй цоохор тарлан үнээг Га, Х гэх хүнд алж өгсөн тухайн үед Х намайг дуудаж хамт төхөөрөлцөөд өг гэхээр нь би очиж хамт нядлалцаж өгсөн тэр үнээ танай үнээ мөн байсан гэж хэлсэн. Тэгээд манай дутуу байгаа 8 үхрийг Б.Га Х гэх хүнд өрөндөө өгсөн байж магадгүй гэж бодож байна. Аав энэ оны 8 сарын эхээр Б.Гатай утсаар ярихад "таны хохирлыг барагдуулна" гэж хэлсэн бөгөөд тэрнээс хойш утсаа авахгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/,
*Гэрч Т.Бийн өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Ө сумын Би багт мал маллан амьдардаг бөгөөд 2024 оны 08 дугаар сард аймгийн төвд нүүж орж ирсэн. Өмнө жил манайх хөдөө байхад саахалт айлын нутгийн залуу Бын Га гэх хүнд 2023 оны 06 дугаар сард 3,800,000 төгрөгөөр шинэ мотоцикл худалдаж байсан юм. Б.Га нь 2,800,000 төгрөгийг нь бэлэн өгч байсан ба үлдсэн 1,000,000 төгрөгт мал оролцуулна гэж авч байсан. Тэгээд би Б.Гаас үлдэгдэл 1,000,000 төгрөгөө авч чадалгүй байсаар байгаад 2023 оны 12 дугаар сарын сүлээр Архангай аймгийн Ө сумын Би багийн уужим гэх газар өвөлжөөн дөө байхдаа сувай үнээ авсан бөгөөд уг үнээг Б.Га өөрөө тууж авчирч өгсөн. Би тэр үнээг нядалж аймгийн төвд оруулан зарж байсан. Тэгээд би тухайн үед Б.Гатай өр цайрч байсан ба энэ хавар 5 сарын эхээр надаас 2 тугалтай үнээ аваад одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа юм. Аз гэж хочилж дууддаг. Хар тарлан өнгийн зүстэй нуруун дээрээ шар өнгийн будагтай, сүүлний уг дээрээ ногоон өнгийн будагтай бие жижгэвтэр үнээ байсан им тэмдэгийг нь анзаараагүй. Миний өөрийнх гэж надад өгч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
*Гэрч Т.Бийн дахин өгсөн:
“...Намайг очиход умгарын хоолойд Азын үхэр гээд 20 гаран тооны үхэр байсан. Аз тэр үхрээс нэгийг нь сонгоод ав гэхээр тод хар тарлан зүсмийн сарлагийн үнээ авсан. Тэр авсан үхрээ туугаад Тг гэх газарт байх гэрТ аваачиж хашиж байгаад орой 17 цагийн орчимд гаргасан. Сарлагын тод хар тарлан зүстэй, сүүлний уган дээрээ ногоон өнгийн будагтай, нуруун дээр ногоон, шаргал өнгийн будагтай байсан. Б.Га өөрийнхөө мал гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/
*Гэрч Н.Иийн өгсөн:
"... Би энэ оний битүүний урьд өдөр Архангай аймгийн Ө сумын 4 дүгээр баг Тг гэх газарт гэрТ байж байгаад малдаа явахаар болоод Бэ буюу Хтай явсан. Тэгээд явж байгаад би мал руу явсан Халзнай Азаас өрнийхөө оронд үхэр авна гээд Умгарын эх рүү явсан. Би цагийг нь мэдэхгүй байна үдээс хойш байсан би уулын орой дээрээс юм дурандаад байж байхад Аз буюу Б.Га Т.Бэтэй нэг үхэр тууж байгаад Б.Га буцаад явсан. Бэ тууж явсан үхрээ туугаад харьсан. Алсаас харахад эвэртэй тод хар тарлан үнээ байсан. Тэгээд би малдаа явчхаад гэрТ байж байсан чинь Т.Бэ гаднаас орж ирээд манай хотныхон үхэр гаргах гэсэн чинь битүүний өмнөх өдөр мал гаргахгүй/Улаа хийхгүй/ гээд байна мал гаргалцаад өгөөч гэхээр нь ах нь бол мал алахгүй шүү хөлөөс нь бариад өгье гээд малыг нь бүрэнхий болж байхад гаргаж эхэлсэн. Тэгээд малыг гаргаж өгөөд Халзнай тухайн орой өөрийнхөө машин дээр мод ачаад модон дээрээ махаа ачаад явсан. Эвэртэй тод хар тарлан зүсмийн сарлагийн үнээ байсан. нуруун дундуураа улаан ногоон будгаар будсан. Сүүлний уган дээрээ ногоон будагтай байсан, би имийг нь хараагүй. Азаас өрөндөө авсан мал гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 85 дугаартай ... сарлагийн нас нийлсэн 1 тооны үнээ 700,000 төгрөг болохыг тодорхойлов..." гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/
*Яллагдагч Б.Гын өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөр байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 83 дугаар тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 2 дугаар тал/,
*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 72 дугаар тал/
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Га нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 сар хүртэл хугацаанд хохирогч Х.Шгийн 60 тооны үхрийг хөлсөөр харж байхдаа буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Х.Шгийн 60 тооны үхрээс 1 тооны үхрийг завшиж, Т.Бэд мотоцикл худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөгт тооцож өгсөн үйлдлийн улмаас хохирогч Х.Шд 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Га үйлдсэн болох нь хохирогч Х.Шгийн“...Б.Гынд тоолж хүлээлгэж өгсөн манай үхрүүд бүгд сүүлэн дээрээ ногоон өнгийн будагтай нуруун дээрээ ногоон, ногоон дээр нь улбар шар өнгийн будаг давхарлаж будсан, чихэндээ үзүүрийг нь хайчилсан онь имтэй, нөгөө чихэндээ шар даавуутай үхрүүд байсан. Тэгээд би Б.Гаас үхрээ асуухад дажгүй байгаа мал харсан хөлсөө авъя гэхээр нь 3 сая төгрөгийг 2023 оны 12 сард эхнэрийнх нь данс руу шилжүүлж өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үхрээ үзэх гээд очиход 25 үхэр дутуу байхаар манай хүү Ш.П тэр хавиар нь хайж байгаад 15 үхрийг нь олсон. Үлдсэн 10 үхрээс 1 бух, 1 үхэр үхсэн байна гэж ирсэн. Алга болсон үхрээс одоо 8 дутуу байгаа. Тухайн 8 үхрийг Б.Гыг хүмүүст гаргаж өгсөн гэж сэжиглэж байгаа юм. Сэжиглэж байгаа шалтгаан нь манай үхрийг харж байсан Б.Га гэх хүн нь 2024 оны 02 сарын үед манай үхрээс 1 тооны цоохор зүсмийн үнээг ойролцоо саахалт айл байсан Х гэх хүнтэй нийлж нядалж аймгийн төв рүү оруулж худалдан борлуулсан байсан бөгөөд тухайн үед тэднийхтэй цуг отроор айл байсан Ц багийн иргэн И гэх хүн түүнийг харсан байсаныг манай хүү Ш.П Игээс сонсоод надад хэлсэн. Тэгээд би манай 8 үхрийг нядлаад зарсан байж магадгүй гэж сэжиглэн 2024 оны 08 сард Б.Гатай утсаар "чи миний үхэр малыг Х гэх хүнтэй нийлж нядалж зарсан байна шүү" гэж хэлтэл Х манай үхрээс танай үхрийг туугаад явсан аймаг руу нядалж зарсан би Хтай уулзаж байгаад хоёулаа учраа ольё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Ш.Пын”...Б.Гаас үхэр мал хэр байна гэж асуухад танай үхэр давгүй сайхан байгаа үхрийнхээ хөлсийг хийчих гэхээр нь аав тухайн үед мөнгийг нь шилжүүлж байсан. 2024 оны 03 сарын 05-ны үеэр үхрээ авах гээд Ө сумын Би юм уу Д багийн аль баг болохыг мэдэхгүй байна/ Жаргалант гэх газар Гын гэрт аав бид 2 хамт очсон. Тэгтэл манай 60 тооны үхрээс 25 гаруй үхэр дутуу байхаар нь би тэр газар үлдэж дутуу үхрээ хайсан. Аав бид хоёр ирэхэд байсан үхрүүдээ авж явах гэсэн чинь Га маргааш нөгөөдрөөс хүрээд ир ээ би завгүй байна гэхээр нь хоёр хоногийн дараа буцаад очтол байсан үхрүүд дундаас 2 үхэр байхгүй байсан. Тэгээд би тэр 2 үхрийг сар гаруй хайгаад олоогүй. Нэлээд удаан буюу сар гаруй хугацаанд би үхрүүдээ хайж дутууг нь бөөгнүүлж 60 үхрээс 50-ыг нь цувуулж олсон бөгөөд 2 үхэр нь үхчихсэн байсан ба 8 үхэр дутуу олдоогүй юм. Би тэр дутуу 8 үхрээ нэлээдгүй хайсан ба намайг буцах замд 04 сарын 08-ны өдөр Га наад талын хамарт өвөлжиж байсан Тариат сумын Ц багийн И гэх залуутай таарч уулзтал "чиний хайгаад байгаа үхрүүд олдохгүй ээ танай им, даавуутай эвэртэй цоохор тарлан үнээг Га, Х гэх хүнд алж өгсөн тухайн үед Х намайг дуудаж хамт төхөөрөлцөөд өг гэхээр нь би очиж хамт нядлалцаж өгсөн тэр үнээ танай үнээ мөн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бийн”...Б.Га нь 2,800,000 төгрөгийг нь бэлэн өгч байсан ба үлдсэн 1,000,000 төгрөгт мал оролцуулна гэж авч байсан. Тэгээд би Б.Гаас үлдэгдэл 1,000,000 төгрөгөө авч чадалгүй байсаар байгаад 2023 оны 12 дугаар сарын сүлээр Архангай аймгийн Ө сумын Би багийн уужим гэх газар өвөлжөөн дөө байхдаа сувай үнээ авсан бөгөөд уг үнээг Б.Га өөрөө тууж авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Иийн”...Тэгээд би малдаа явчхаад гэрТ байж байсан чинь Т.Бэ гаднаас орж ирээд манай хотныхон үхэр гаргах гэсэн чинь битүүний өмнөх өдөр мал гаргахгүй/Улаа хийхгүй/ гээд байна мал гаргалцаад өгөөч гэхээр нь ах нь бол мал алахгүй шүү хөлөөс нь бариад өгье гээд малыг нь бүрэнхий болж байхад гаргаж эхэлсэн. Тэгээд малыг гаргаж өгөөд Халзнай тухайн орой өөрийнхөө машин дээр мод ачаад модон дээрээ махаа ачаад явсан. Эвэртэй тод хар тарлан зүсмийн сарлагийн үнээ байсан. нуруун дундуураа улаан ногоон будгаар будсан. Сүүлний уган дээрээ ногоон будагтай байсан, би имийг нь хараагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Га нь хохирогч Х.Шгийн 60 тооны үхрийг хөлсөөр харж байхдаа буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1 тооны үхрийг бусдад зарж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлТр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Шд 700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлТр тогтоогдож байх бөгөөд хохирогч нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Га нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуульд заасан, шүүхээс шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Га нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтад хохирогчийн нэрийг хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, Х.Ш гэж буруу бичсэн байгаа болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Га нь шүүхээс оногдуулсан 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7/долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР