Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

 

 

 

 

                           2025/ШЦТ/29    

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.ГанД даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П   

Шүүгдэгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Дын Бод холбогдох эрүүгийн 2412000000226 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ж суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Ж сумын Х багийн Б гэх газарт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ж сумын Х баг, Б гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Дын Б/РД:АВ............/

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 08 дугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ж сумын Х багийн Д гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 15 шуудай буюу цайруулсан байдлаар 78,7 килограммыг түүж, шуудайлж бэлтгэсэн, тус аймгийн Ж сумын Х багийн Д гэх газраас тус сумын Х багийн Хөндлөн гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн ______ улсын дугаартай _____ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, тээвэрлэн Байгаль экологи, ургамлын аймагт 7.783.430 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2412000000226 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ж.Бын өгсөн:  

“...Самрын хорио 10 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байгаа. Самар унах боломжтой. Гэхдээ их хэмжээгээр биш. Ганц нэг боргоцой салхи болон шувуу, хэрэм зэрэг амьтад унагах боломжтой. Их хэмжээгээр олон шуудай самар унах ямар ч боломж байхгүй. Би болон манай сумын байгаль хамгаалагч нар Х баг, Б баг, Бн багуудын нутгаар самрын эргүүл хяналт шалгалт хийхэд унасан байсан самар байгаагүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 112-114 дүгээр тал/

 

          *Гэрч О.Гийн өгсөн:

          “...2024 оны 08 сарын дундуур Х багийн 2-3 иргэн над руу утсаар яриад Д.Б гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн. Тухайн үед би ээлжийн амралтаа авсан Ж сумаас өөр газар амарч байсан болохоор газар дээр нь очиж чадаагүй. Миний ээлжийн амралтын хугацаа дуусч 08 сарын 25-нд ажилдаа орсон. Тэгээд би 2024 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед Х багийн айл өрхүүдээр явж хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар ард иргэдэд хууль сурталчилж ажиллаж байх үедээ Д.Б гэх хүнтэй таараад хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар хэлж хүмүүс самар түүгээд яваад байгаа талаар чинь хэлж байна шүү гээд сануулаад явсан. Сүүлд экологийн мөрдөгч, байцаагч нартай хамтарсан хяналт шалгалт хийж байх үедээ Д.Б гэх хүн хуш модны боргоцой түүж, бэлтгэх хуулийн хугацаа болоогүй байхад бусад хүмүүсээс түрүүлж боргоцой түүж бэлтгээд байна гэсэн мэдээлэл нутгийн иргэдээс надад удаа дараа ирсэн гэж хэлсэн. Иргэн мэдээлэхдээ Д.Б гэх хүн машин дээр хуш модны боргоцой ачаад явж байна гэж хэлсэн болохоор хэр хэмжээтэй самар байсан талаар сайн мэдэхгүй байна. Бид нар хяналт шалгалт хийх үедээ Д.Бын гэрт нь самар байгаа эсэх талаар үзэж шалгаагүй. Харин экологийн байцаагчтай Д.Б би 15 шуудай боргоцой түүсэн, түүсэн самараа ууланд нуусан гэж ярьж байсан. Тухайн үед бид нар хяналт шалгалт хийгээд явж байсан болохоор Д.Быг маргааш түүж бэлтгэсэн гэх боргоцойгоо авч ирэх талаар хэлсэн юм. Тэгтэл маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бид нарыг Ж сумын цагдаагийн хэсгийн байранд сууцгааж байхад Д.Б нь түүж бэлтгэсэн 15 шуудай боргоцойгоо авч ирсэн талаар мөрдөгч, байцаагч нарт хэлж байсан. Тэгээд экологийн алба хаагч нар үзлэг шалгалт хийцгээсэн. Иргэн Д.Бын авч ирсэн 15 шуудай боргоцойг жинлэж, хэмжихэд би хажууд нь байсан. Түүний авч ирсэн 15 шуудай боргоцойг жинлэж үзэхэд 1 шуудай боргоцой нь 16-18 кг болж байсан 15 шуудай боргоцойг нь цайруулаад жинлэхэд нийт 78.7 кг жинтэй цайруулсан самар болж байсан. Ж сумын Х багийн Д гэх газар улс, аймаг, сумын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй газар байгаа. 2024 онд миний хариуцдаг Эбагт байхгүй харин Х багаас Д, .........шар, ....../, ......... эх, гэх газрууд нөөц бүрдүүлэх судалгааны ажил хийгдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 дүгээр тал/

 

         *Шинжээч Б.Бгийн өгсөн:

         “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн а/603 дугаартай тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байхаар заасан. Самар ойн дагалдах баялаг бөгөөд хуш модны үр юм. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны а/603 дугаар тушаалаар Сибирь хуш /самар/ ховор ургамлын төрлийн жагсаалтад орсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 117-119 дүгээр тал/

 

         *Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай:

“...Сибир нарсны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. Сибир нь нарс нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг.  Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 7.783.430 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 49-54 дүгээр тал/,

 

*Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай:

“...1. Сибирь нарс(Хуш)-ны цайруулсан самар байна.  Сибирь нарс (Хуш) нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон байдаг. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш) нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26.6% буюу нойтон байна.  Хуш модны самрыг MNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Хуш модны самрыг МNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үр, эд эрхтнийг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар болц гүйцэж, хорио цээрийн дэглэм тавигдсан тохиолдолд түүвэрлэж болно. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 7.783.430 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 23.350.290 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 38.917.150 төгрөг байна...” гэх дүгнэлт (хх-ийн 69-72 дугаар тал/,

 

           *Шинжээч А.Бын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаартай: “...2003 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд Монгол улсад орж ирсэн ______ улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг 2024 оны 09 сарын байдлаар 1.000.000/нэг сая/ төгрөг байна. 78.7 кг самрын зах зээлийн үнэлгээ 2024 оны 09 сарын байдлаар 629.600/зургаан зуун хорин есөн мянга зургаан зуу/ төгрөг байна. 1 кг 8.000 төгрөг байна...” гэх дүгнэлт/хх-ийн 124 дүгээр тал/

 

           * 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 1 дүгээр тал/,

           * 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн- 2-5 дугаар тал/,

 

           * Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Хушны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түүж бэлтгэнэ...” гэсэн албан бичиг/хх-ийн 32-40 дүгээр тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Б нь 2024 оны 08 дугаар сарын 15-наас 18-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ж сумын Х багийн Д гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу самрыг 15 шуудай буюу цайруулсан байдлаар 78,7 килограммыг түүж, шуудайлж бэлтгэсэн, тус аймгийн Ж сумын Х багийн Д гэх газраас тус сумын Х багийн Х..н гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн ______ улсын дугаартай _____ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, тээвэрлэн Байгаль экологи, ургамлын аймагт 7.783.430 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Бын”...Самрын хорио 10 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байгаа. Самар унах боломжтой. Гэхдээ их хэмжээгээр биш. Ганц нэг боргоцой салхи болон шувуу, хэрэм зэрэг амьтад унагах боломжтой. Их хэмжээгээр олон шуудай самар унах ямар ч боломж байхгүй. Би болон манай сумын байгаль хамгаалагч нар Х баг, Б баг, Бн багуудын нутгаар самрын эргүүл хяналт шалгалт хийхэд унасан байсан самар байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч О.Гийн”...2024 оны 08 сарын дундуур Х багийн 2-3 иргэн над руу утсаар яриад Д.Б гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн. Тухайн үед би ээлжийн амралтаа авсан Ж сумаас өөр газар амарч байсан болохоор газар дээр нь очиж чадаагүй. ...Сүүлд экологийн мөрдөгч, байцаагч нартай хамтарсан хяналт шалгалт хийж байх үедээ Д.Б гэх хүн хуш модны боргоцой түүж, бэлтгэх хуулийн хугацаа болоогүй байхад бусад хүмүүсээс түрүүлж боргоцой түүж бэлтгээд байна гэсэн мэдээлэл нутгийн иргэдээс надад удаа дараа ирсэн гэж хэлсэн. ...Бид нар хяналт шалгалт хийх үедээ Д.Бын гэрт нь самар байгаа эсэх талаар үзэж шалгаагүй. Харин экологийн байцаагчтай Д.Б би 15 шуудай боргоцой түүсэн, түүсэн самараа ууланд нуусан гэж ярьж байсан. Тухайн үед бид нар хяналт шалгалт хийгээд явж байсан болохоор Д.Быг маргааш түүж бэлтгэсэн гэх боргоцойгоо авч ирэх талаар хэлсэн юм. Түүний авч ирсэн 15 шуудай боргоцойг жинлэж үзэхэд 1 шуудай боргоцой нь 16-18 кг болж байсан 15 шуудай боргоцойг нь цайруулаад жинлэхэд нийт 78.7 кг жинтэй цайруулсан самар болж байсан. Ж сумын Х багийн Д гэх газар улс, аймаг, сумын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй газар байгаа...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Бгийн”...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн а/603 дугаартай тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байхаар заасан. Самар ойн дагалдах баялаг бөгөөд хуш модны үр юм. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны а/603 дугаар тушаалаар Сибирь хуш /самар/ ховор ургамлын төрлийн жагсаалтад орсон байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 7.783.430 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Бын байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бын байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Д.Быг байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 7.783.430 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /7.783.430*3= 23.350.290/хорин гурван сая гурван зуун тавин мянга хоёр зуун ер/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж зааснаар шүүгдэгч Д.Боос 23.350.290/хорин гурван сая гурван зуун тавин мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б нь байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б нь байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000/нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ______ улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 шуудай 73.8 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Дын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Бод тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Д.Бод хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Боос байгаль экологид учруулсан хохирол 23.350.290/хорин гурван сая гурван зуун тавин мянга хоёр зуун ер/төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000/нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ______ улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 шуудай 73.8 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

 

9. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР