Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

 

 

 

    2025        02          11                                     2025/ШЦТ/28

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404001010015 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             Г.Гантогтох

Улсын яллагч                                                            Б.Баттуяа                          

Шүүгдэгч                                                                    ******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1959 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, 2 зээгийн хамт *******,******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй ******* овгийн ******* ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь 2003 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, III төрөх эмнэлэгт ******* *******, нарыг төрүүлсэн гэх төрсний бүртгэл, мөн ******* *******-ийн 955 дугаартай - ийн 956 дугаартай төрсний гэрчилгээ зэрэг хуурамч баримт ашиглан Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оны 10 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэл нийт 5.660.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан  гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед , гэдэг 2 хүүхдийн төрхөөс өгдөг дэвтрийг манай талийгаач найзтайгаа авчирч өгсөн. Дэвтэр өгөхдөө “манай хамаатны гэдэг найз 1 хүү, 1 охин, 2 ихэр хүүхэд төрүүлээд нас барчихсан, бид  хоёрыг 3 нас хүртэл нь овоглуулж болно гэж хэлсэн. Би гэрчилгээ гаргаж өгсөн нь үнэн. өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр нь манай хамаатны гэх эмэгтэй нь 3 дугаар төрхөд хүү охин хоёр төрүүлээд тэгээд тэр төрүүлсэн хүүхдүүд нь эндчихсэн гэж байсан. Тэгээд дахин ихэр хүүхэдтэй болчихлоо таны нэр дээр бүртгүүлээд 3-н нас хүрхээрнь авая гэж хэлж хэлсэн гээд 3 дугаар төрх эинэлгээс ихэр хүүхэд төрүүлсний бичиг баримт олж ирсэн. Тэгээд тухайн бичиг баримтыг аваад нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж төрсний гэрчилгээ авч байсан. Тухайн хүүхдүүд байдаг эсэхийг мэдэхгүй, би бол харж байгаагүй. Тэгээд 2006 оноос ихэр хүүхүүдийг нэр дээрээ шилжүүлж аваагүй боолохоор тэр чигт нь төрсний гэрчилгээ бичиг баримтыг авч үлдсэн. Тэгээд манай нөхөр нь одоо энэ хүүхдүүд овог нэрээ солиод Герман улс руу явсан гэж хэлсэн Тийм хамаатан садан байдаг эсэхийг би мэдэхгүй. Тэгээд төрөөс хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор би өөрийнхөө хаан банкны гэх дугаартай дансаар ихэр хүүхдүүдийн төрөөс олгож эхэлсэн мөнгийг авсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сард Багануур дүүргийн улсын бүртгэлд мэдэгдсэн. Би , гэх ихэр хүүхдүүд төрүүлээгүй. Ихэр хүүхэд төрүүлээгүй байгаа болохоор тийм хүүхдүүд байдаг эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас)

Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 332 дугаартай “иргэний нэхэмжлэгч томилсон тухай “ албан бичиг (хх-ийн 125-р хуудас),

 Иргэний нэхэмжлэгч гийн “...би дээрх тооцооллыг хүлээн зөвшөөрч байна. Би нийгмийн халамжийн санд учирсан 5,660,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж оролцоно” гэсэн мэдүүлэг (хх-ийн 129-р хуудас)

Нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/338 дугаартай албан бичиг, иргэдийн төрсний бүртгэлийн ИУБ-11 маягт, бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх-ийн 50-54-р хуудас)

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/13003 дугаартай албан бичиг, ******* ), () нарын төрсний бүртгэлийн ХААТР 11 маягтын хуулбар (хх-ийн 134-139-р хуудас)

Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай албан бичиг, ******* ), () нарын Нийгмийн халамжийн сангийн нэгдсэн систем e.halamj.mn бүртгэлтэй. 2012-2021 оны хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мэдээлэл, мөнгөн дүнгийн тооцоолол (хх-ийн 56-57-р хуудас)

Нийслэлийн Амгалан амаржих газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 433 дугаартай “Тус амаржих газарт ), () нарын ихэр охид нь 2003 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрөөгүй болно” гэсэн албан бичиг (хх-ийн 140-р хуудас)

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1.шинжилгээнд ирүүлсэн төрснийг бүртгэх анкет №955, 956 гэсэн маягт дээрх гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна, 2.Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж байх төрснийг бүртгэх анкет №955, 956 гэсэн 2 ширхэг маягтын “бүртгүүлсэн хүний овог, нэр” гэсний дээд хэсэгт зурагдсан байх гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загварт ирүүлсэн *******гийн гэх гарын үсэг, бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна” гэсэн 2748 дугаартай дүгнэлт, хавсралтууд (хх-ийн 99-116-р хуудас)

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1.шинжилгээнд ирүүлсэн 2003.4.28-ны огноотой , ******* нарын гэх төрсний гэрчилгээ гэсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ, 2.шинжилгээнд ирүүлсэн 2003.4.28-ны огноотой , ******* нарын гэх төрсний гэрчилгээ гэсэн баримтуудын тамганы дардсыг бараар дарсан,  албан тушаал гэсэн хэсгийн доор нөхөх хэсэгт зурагдсан үл уншигдах гарын үсгийг бичиг хэрэгслээр зурсан байна, 3. шинжилгээнд ирүүлсэн 2003.4.28-ны огноотой , ******* гэсэн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудад засвар ороогүй, тамганы дардасны дээр гар бичвэрүүд бичигдсэн байна, 4.харьцуулах загвар ирүүлээгүй тул 2003.04.28 огноотой , ******* нарын гэх төрсний гэрчилгээ гэсэн баримтуудыг хуурамч эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн 2366 дугаартай дүгнэлт, хавсралтууд (хх-ийн 87-93-р хуудас)

“Хаан” банкны 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5770/24/245 дугаартай албан бичиг, ******* ******* гэсэн эзэмшигчтэй тоот дансны хуулга (хх-ийн 59-84-р хуудас)

Гэрч ын “Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 1 дүгээр сарын 02-оос 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд бичиг баримтын зөрчил арилгах, илрүүлэх, иргэний үнэмлэх сунгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр 1 сарын аян зохион байгуулж ажилласан. Тус аяны хүрээнд *******ны улсын бүртгэгч нь ******* тоотод *******, гэх нэртэй 2 хүүхэд тодорхойгүй мэдээллийн сангийн бүртгэл дутуу байна, энэ асуудлыг шалгуулна гэж хяналтын байцаагч д танилцуулсан байсан. Хяналтын байцаагч нь ... *******, нарын бүртгэлийг шалгаж үзээд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гээд Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар албан тоот өгсөн. *******, нар нь 2003 онд төрсөн гэж бүртгэгдсэнээс өөр мэдээлэл байхгүй байна.Тийм учраас тухайн хүүхдүүдийн төрсний гэрчилгээг хуурамчаар үйлдэж төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор ихэр хүүхдийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас)

Гэрч ы “....******* тоот хаягт оршин суугч  *******, нарын 2003 онд төрсөн 2 ихэр хүүхэд нь 21 нас хүрсэн иргэний үнэмлэх аваагүй, биеийн давхцаагүй өгөгдөл, бүртгэлд хамрагдаагүй, 5-н жил хугацаа хэтэрсэн байсан тул хаяг байршлын дагуу *******г дуудаж асуухад тухайн нөхцөл байдал илэрсэн. Энэ нь хуурамч бичиг баримт бүрдүүлж төрөөс халамж үйлчилгээ авах сэдэлтэй гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж Цагдаагийн байгууллагад хандсан. 2024 оны 3 дугаар сарын 05-ны өөр  ******* нь манай нөхөр ын холын хамаатнаас төрсөн 2 ихэр хүүхэд. Сонгинохайрхан дүүрэгт манай нөхөр нь бүртгүүлсэн гэж хэлсэн. 2 ихэр хүүхдийг 3 настай байхад нь гадаад улс руу аваад явсан. Та хоёр мөнгийг нь авч байж болно гэж хамаатны нь хэлсэн гэж мэдэгдсэн. ******* нь гэх хүний овог, төрсөн он сар өдөр, хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй гэх яриа өгүүлэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-17 дугаар хуудас)

 Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1452 дугаартай “төвлөрсөн хадгаламж дахь сангаас хайлт хийхэд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар иргэн ******* ) нь дансгүй, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа, () нь дансгүй, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцаа тус тус бүртгэлтэй байна, ...түдгэлзүүлэх боломжгүй болно” гэсэн албан бичиг (хх-ийн 145-р хуудас)

Гэрч “ нь миний төрсөн дүү, ******* нь миний төрсөн дүүгийн эхнэр. Манай ах дүү, хамаатан садан дотор ******* нэртэй хүн байхгүй. ******* нь гэж ямар хүнийг хэлснийг мэдэхгүй байна.Манай дүүүгийнх 6 хүүхэдтэй. Өөр хүүхэд байхгүй.Манай дүүгийн хүүхдүүдэд ихэр хүүхэд байхгүй. ... *******, нарыг харж байгаагүй. Ихэр хүүхдүүдийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

 Гэрч *******ын “...манай ах, эгч, дүү нар нь ихэр төрөөгүй. , гэх ихэр хүүхдүүдийг мэдэхгүй..., би хүүхэд байхдаа гэрчилгээг нь харж байсан. Тэгээд ээж *******, аав нараас тухайн гэрчилгээг ямар учиртай талаар асуухад тодорхой хариулт хэлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас)

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 48-р хуудас)

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...2024 оны 04 дүгээр  сарын 16-ны өдөр *******гаас хүлээн авсан *******, нарын Г-955, Г-956 дугаартай төрсний гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн тогтоол (хх-ийн 38-р хуудас)  

              Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 43-47/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас төрд 5.660.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналыг гаргаж байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгчийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас бусад бичгийн баримтуудаар давхар батлагдсан.

 Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон, хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч З ******* нь 2003 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, III төрөх эмнэлэгт ******* *******, нарыг төрүүлсэн гэх төрсний бүртгэл, мөн ******* *******-ийн 955 дугаартай -ийн 956 дугаартай төрсний гэрчилгээ зэрэг хуурамч бичиг баримт ашиглан Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 2012 оны 10 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэл нийт 5.660.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З ******* нь үйлдэлдээ шунахайн сэдлээр санаатай хандсан болох нь хуурамч бичиг баримт ашиглан 5.660.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан үйлдлээр нь тогтоогдож байна.

Энэ үйлдлийн улмаас төрд учирсан хохирол нь нийт 5.660.000 төгрөг хохирол болох нь Багануур дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсийн “******* ), () нарын Нийгмийн халамжийн сангийн нэгдсэн систем e.halamj.mn бүртгэлтэй 2012-2021 оны хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мэдээлэлгэсэн 2024оны 06 сарын 10 ны өдрийн №187 дугаартай албан тоот хавсралтаар тогтоогджээ.

Иймд дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн ..., тэтгэмж, ... авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн шунахайн сэдэл болон хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Иргэний нэхэмжлэгч гээс “...би нийгмийн халамжийн  санд учирсан 5.660.000 төгрөгийн хохиролыг нэхэмжилнэ...” гэжээ. Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дээрх 5.660.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг төрсний гэрчилгээг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...би төлбөр төлөх чадваргүй, өөрийгөө ялтан болгосондоо харамсаж байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. 

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь 66 настай, тэтгэвэрт, ам бүл 3, хоёр зээгийн хамт Багануур дүүрэгт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д тэнссэн нэг /1/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Г-955, Г-956 дугаартай 2 ширхэг төрсний гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн нэг /1/ жилийн хугацаанд *******д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******г нь 5.660.000 төгрөгийг Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст /халамжийн сан 100900017033/ төлсөн болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Г-955, Г-956 дугаартай 2 ширхэг төрсний гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

 11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ