Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0793

 

 

 

 

 

2022 10 27 128/ШШ2022/0793

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, П.Г** нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хэсгийн сургуулийн 0000 тоотод оршин суугч У.Б** газар өмчлүүлсэн газрын хэмжээнээс манай орц гарцыг хаасан 34 м.кв хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г**ас шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Миний бие П.Г** нь Б** дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хэсэг, сургуулийн 0000 тоотод оршин суудаг. Урд талын айл болох У.Б**-тай хашааны орох, гарах гарц гаргах асуудлаар тохиролцсон тул өргөдөл гомдлоо буцааж авах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч П.Г** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Түүнчлэн гуравдагч этгээд У.Б**ас Миний бие У.Б** Б** дүүргийн 00 дугаар хорооны 0000 тоот оршин суудаг. П.Г**д орц гаргаж өгөхөөр тохиролцов гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэд бичгээр илэрхийлж гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч П.Г** болон гуравдагч этгээд У.Б** хоорондоо харилцан тохиролцсон болох нь харагдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Г**-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хэсгийн сургуулийн 0000 тоотод оршин суугч У.Б** газар өмчлүүлсэн газрын хэмжээнээс манай орц гарцыг хаасан 34 м.кв хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г**-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хэсгийн сургуулийн 0000 тоотод оршин суугч У.Б** газар өмчлүүлсэн газрын хэмжээнээс манай орц гарцыг хаасан 34 м.кв хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ