Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

 

 

                                  2025/ШЦТ/34    

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Т.А

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.А   

              Шүүгдэгч: Ч.Г

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Х дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Чын Гөд холбогдох эрүүгийн 2010008800487 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... оршин суух бүртгэлтэй ба одоо Улаанбаатар хотод ..........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэж ДарХ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн .....дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 сар 29 хоногийг тэнсэн сулласан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, А овогт Чын Г/РД:ФБ.........../

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 5 дугаар сарын 02-ны шөнө Х дүүргийн 11 дүгээр хороо Х тоот орон сууцны цонхыг хөшин эвдэж, хууль бусаар дотогш нэвтрэн, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 хос чихэвч, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлж, хохирогч Ц.Бт 12,253,324/арван хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин дөрөв/  төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Б аймгийн , Р сумын "Хл" гэх амралтын газар амарч байсан Бүгд Найрамдах Солонго Улсын иргэдийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч хохирогч Х-н, айфоне бугуйн цаг, канон брендын камер, айфоне 13 мини загварын гар утсыг хулгайлж 5,300,000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХ Ын-ий галакси баб про загварын чихэвч, утасны гар, гар утасны нөөц батарей /повер банк/ 2 ширхэг, гар цүнхтэй бэлэн мөнгө 200 доллар, 80,000 төгрөг, гар цүнхийг хулгайлж 1,104,504 (нэг сая нэг зуун дөрвөн мянга таван зуун дөрвөн) төгрөгийн хохирол, хохирогч Х-ийн Айфоне 5 бугуйн цаг, Канон ЕОС МЗ загварын камер, Айрпод Про загварын чихэвч, найк брэндийн 2ш жижиг цүнх, автомат сормуус дэрвийлгэгчийг хулгайлж 1,470,000 (нэг сая дөрвөн зуун далан мянга) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХ-ын Самсунг галакси нөүт 9 загварын гар утсыг хулгайлж 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХийн самсунг калакси 23 флип загварын гар утас, шанель брендийн бугуйн цаг, гар цүнхтэй бэлэн мөнгө 500 доллар, 200,000 воныг хулгайлж 3,807,760/гурван сая найман зуун долоон мянга долоон зуун жар/ төгрөгийн хохирол, хохирогч ХХХХы самсунг галакси нөүт 10 загварын гар утсыг хулгайлж 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 23,547,158 (хорин гурван сая таван зуун дөчин долоон мянга нэг зуун тавин найман) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн ХХХХ сумын С багийн “М” гэх амралтын газарт амарч байсан хохирогч Мммм, Б, Б.Аа нарын монгол гэр рүү хууль бусаар нэвтрэн, хохирогч Ммммын эзэмшлийн хар өнгийн канон ЕОС750д зургийн аппарат, хүрэн өнгийн Лумикс зургийн аппарат, эрэгтэй хүний Фестина бугуйн цаг, 360 евро, 1,230,000 төгрөгийг хулгайлж 8,711,570/найман сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун дал/  төгрөгийн хохирол, хохирогч Бы эзэмшлийн Рэдми нөте про, самсунг Жи-7 загварын гар утсыг хулгайлж 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол, хохирогч Б.Аын эзэмшлийн Рэдми нөте-9 загварын гар утас, Мй смарт банд-6 загварын хар өнгийн смарт бугуйн цагийг хулгайлж 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2010008800487 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

              *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-14 дүгээр тал/

              *Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Хохирогч Ц.Бын өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчим унтаж амарсан. Өглөө 07 цаг 40 минутад сэрэхэд 2 давхрын цонх онгорхой байсан. 2019 оны макбүүк, 2018 онд авсан 2 ширхэг эйрпод чихэвч, 1 ширхэг мөнгөн аяга тус тус алга болсон байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 24-30 дугаар тал/,

 

*Гэрч Д.Агын өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 95116864 гэсэн дугаараас нэг танихгүй хүн залгаад 2 ширхэг зөөврийн компьютер формат хийгээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд аваад ир гэсэн ба ажлынхаа 2 хүнд тус тусад нь форматлуулах гээд өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 34-35 дугаар тал/

*Яллагдагч Ч.Гийн өгсөн:

“...Би хийсэн хэрэгтээ харамсаж гэм буруугаа хүлээсэн байгаа. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа бөгөөд одоо хохирол гомдол байхгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/

 

*Ч.Гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-ийн 63-107 дугаар тал/

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 96-100 дугаар тал/

*Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Х-212 дугаартай:

“...нийт хохирлын дүн 12.253.324/арван хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгөөр тогтоож байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 51-54 дүгээр тал/

 

*Хохирогч Рийн өгсөн:

“...“Би нөхөр Ры хамт Монгол улсад аялж байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би нөхрийн хамт Архангай аймгийн ХХХХ сумын С багийн М гэх газар байрлах амралтын монгол гэрт амрахаар 18 цагийн үед ирээд амарсан. Амралтын гэрийн хаалганы дотор талын түгжээ ажиллахгүй байхаар нь нөхөр бид хоёр Гэрийн үүдээ гадна талын бариулаас уясан байсан. Уяагаар дотор талаас нь уяад унтаж амраад өглөө 05 цагийн үед сэрэхэд гэрийн хаалга онгорхой уясан уяа газар унасан гэр дотор байсан 2 ширхэг үүргэвч, 2 ширхэг зургийн аппарат, 1 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг байхгүй байсан. Тэгээд бид 2 орчуулагчдаа хэлээд орчуулагч амралтын газрын хариуцсан хүнд нь хэлээд цагдаад дуудлага өгөөд амралтын газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних хоёр хүн бид хоёрын гэрээс юм аваад хойд зүг рүү чигтэй явж байсан нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэр зүгт нь жолооч нар яваад хоёр үүргэвчээ олж авсан. Үүргэвч дотроос 360 евро, монгол 1.230.000 төгрөг алдсан. Хар өнгийн канон ЕОС750д зургийн аппарат /1500 еврогийн үнэтэй, монгол мөнгөөр 4.800.000/, хүрэн өнгийн Лумикс зургийн аппарат 300 еврогийн үнэтэй монгол мөнгөөр 960.000, эрэгтэй хүний Пэстина цаг 400 еврогийн үнэтэй /монгол мөнгөөр 1.280.000 / алдсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 111-112 дугаар тал/

 

*Хохирогч Бы өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр М гэх амралтын газар ирсэн. Маргааш өглөө нь буюу 07 дугаар сарын 11-ний өглөө тэр амралтын газарт байсан Франц улсын жуулчид эд зүйлсээ шөнө хулгайд алдсан байна гээд бөөн юм болсон. Би амралтаар явах үедээ хүүхдүүддээ гар утсаа түр өгсөн байсан бөгөөд манай хүүхдүүд удалгүй над дээр ирээд миний 2 ширхэг гар утас байхгүй хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд хяналтын камер шүүхэд Франц улсын иргэдийн эд зүйлсийг хулгайлсан хүмүүс миний гар утаснуудыг хүүхдүүдийн унтаж байсан гэр рүү ороод хулгайлаад аваад гарсан нь бичигдсэн байсан. Би 2 ширхэг гар утас алдсан Нэг нь Рэдми нөте 11 про, самсунг Жи7 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 117-118 дугаар тал

 

*Хохирогч Б.Аын өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр М амралтын газар ирсэн. Маргааш өглөө нь буюу 07 дугаар сарын 11-ний өглөө тэр амралтын газарт байсан Франц улсын жуулчид эд зүйлсээ шөнө хулгайд алдсан байна гэсэн. Би хүүхдүүддээ гар утсаа түр өгсөн байсан бөгөөд манай хүүхэд утас байгүй хулгайд алдагдсан байна гэж хэлсэн... би нэг ширхэг гар утас, бугуйн цаг алдсан. Гар утас нь Рэдми нөте 9 загварын гар утас байсан. бугуйн цаг нь МЕ Смарт банд 6 загварын хар өнгийн смарт бугуйн цаг байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 123-124 дүгээр тал/

 

*Гэрч Д.Бгийн өгсөн:

“...Би НЬЮ Жуулчин турс ХХК-ны шугамаар Монгол улсад ирсэн франц улсын 11 жуулчны хөтөч орчуулагчаар ажиллаж байгаа юм. Бид нар 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ХХХХ сумын С багийн М гэх газар байрлах амралтын газар байрласан. Манай аялагч Мммм, Ры нарын амарч байсан монгол гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 11-ны өглөөний 05 цагийн үед Мммм намайг сэрээгээд бид хоёр юмаа алдчихлаа гэхээр нь би амарч байсан гэр нь очиж үзэхэд гэрийн хаалга уясан байсан олсыг таслаад Гэр дотор нь байсан 2 ширхэг үүргэвч, 2 ширхэг зургийн аппарат, 1 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг байхгүй байсан. Би амралтын газрын хариуцсан хүнд нь хэлээд цагдаад дуудлага өгөөд. Амралтын газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних хоёр хүн гэрээс нь юм аваад хойд зүг рүү чигтэй явж байсан. Би тэр зүгт нь жолооч нар явуулаад хоёр үүргэвчийг нь олж ирсэн. Би жуулчнаас юу алга болсон талаар асуухад. Хар өнгийн канон ЕОС750д зургийн аппарат, хүрэн өнгийн Лумикс зургийн аппарат, Эрэгтэй хүний бугуйн Фестина цаг, бэлэн 360 евро, монгол 1.230.000 төгрөг, бор өнгийн төмөр хайрцагтай нарийн навчин тамхи зэрэг зүйлүүд алга болсон байна гэж байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 127-128 дугаар тал/

 

*Гэрч Ры өгсөн:

“...Би эхнэр Мммм хамт Монгол улсад аялж байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би эхнэрийн хамт Архангай аймгийн ХХХХ сумын С багийн М гэх газар байрлах амралтын монгол гэрт амрахаар ирээд амарсан. Өглөө 05 цагийн үед манай эхнэр сэрээд намайг сэрээгээд бид хоёр юмаа алдсанаа мэдсэн. Тэгээд бид 2 орчуулагчдаа хэлээд орчуулагч амралтын газрын хариуцсан хүнд нь хэлээд цагдаад дуудлага өгсөн. Энхэр бид хоёр Хар өнгийн канон ЕОС750д зургийн аппарат, хүрэн өнгийн Лумикс зургийн аппарат, эрэгтэй хүний бугуйн Фестина цаг, бэлэн 360 евро, монгол 1.230.000 төгрөг алдсан. Амралтын газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних хоёр хүн бид хоёрын гэрээс юм аваад хойд зүг рүү чигтэй явж байсан нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэр зүгт нь жолооч нар яваад хоёр үүргэвчээ олж авсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 131-132 дугаар тал/

 

*Гэрч А.Ггын өгсөн:

“...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос найз Б, Ч.Г нарын хамт Архангай аймгийн ХХХХ сумын нутагт байх байгалийн үзэсгэлэнт газрын үзэж сонирхохоор замд гарсан. 2022 оны 07 дугаар сарын 09-ний шөнө Архангай аймгийн төвд очоод архи ууж машиндаа хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн төвөөс гарч ХХХХ сумын нутагт очоод Тэрхийн цагаан нуурын хажууд унасан Б.. унц Хонда сивик маркийн саарал өнгийн машиндаа хамт явсан Б нарын хамт гурван шил 0,75 гр соёрхол архи уугаад би тасраад унтсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө сэртэл миний эзэмшлийн Б.. унц Хонда сивик маркийн машиныг манай найз Ч.Г унаад Б урд суудал дээр суусан би машины хойд суудал дээр унтаж байгаад сэртэл Хөвсгөл орох гээд шороон зам дээр явж байсан. Би тухайн үед хаана явааг нь сайн мэдээгүй надад Хөвсгөл аймаг орно гэж хэлсэн. Тийм асуудал байхгүй бид гурав явж байгаад архи уугаад би тасраад унтсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Надад мөнгөний хэрэг гараад найз Ч.Гөөс мөнгө асуутал надад Рэдми нөте 11 про маркийн гар утсыг 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Ч.Г өгсөн. Би тухайн гар утсыг ашиглаж байгаад танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 170-171 дүгээр тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 867 дугаартай:

“...Рэдми нөте 11 про маркийн гар утасны үнэлгээ 800.000/найман зуун мянга/, Самсунг жи-7 үнэлгээ 150.000/нэг зуун тавин мянга/ нийт 950.000/есөн зуун тавин мянга/...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 180 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 865 дугаартай:

“...хүрэн өнгийн лумикс загварын зургийн аппаратны үнэлгээ 864.000/найман зуун жаран дөрөв/ мянга, канон еос 750д загварын зургийн аппаратны үнэлгээ 4.320.000/дөрвөн сая гурван зуун хорин мянга/, Пэстина загварын бугуйн цагны үнэлгээ 1152000/нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөг, нийт 6.336.000 төгрөг...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 174 дүгээр тал/

 

*Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4/7383 дугаартай албан бичиг, түүний хавсралт/2-р хх-ийн 213-214 дүгээр тал/

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/3-р хх-ийн 105-122 дугаар тал/

*Хохирогч нараас гаргасан итгэмжлэл/3-р хх-ийн 118-127 дугаар тал/

 

*Хохирогч Б.. гийн өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УБ хотоос 09 цаг өнгөрөөд гарсан. Замаараа Хустай нуруу гэх газраар ороод Элсэн тасархай гэх газрыг үзчихээд Р Сд байх 2 загал амралтын газарт 19 цаг 30 минутад ирсэн. Тэгээд хоолондоо орчхоод шөнийн 01 цаг 30 минутын үед унтсан. Өглөө 05 цагийн үед босч мандаж байгаа нар үзэх гээд босоход орны хажуу талд тавиад цэнэглээд орхичихсон байсан хайгаад олохгүй байсан цааш нь лавлаад харсан чинь миний камер алга байсан. Манай хамт байгаа хэд бас эд зүйл алга болсон байна гээд босч ирээд хайгаад эхэлцгээсэн. Тэгээд олохгүй болохоор Цагдаад дуудлага өгсөн. Өглөөний 06 цаг өнгөрч байхад өгсөн байх айфоне бугуйн цаг, каноны камер, айфоне 13 мини загварын гар утас зэрэг эд зүйл алга болсон байсан. Айфоне 13 мини загварын утсыг 2022 оны хавар 1 сая вонн, 2020 онд худалдаж авсан канон загварын камер 2020 онд 1.5 вонн, айфоне бугуйн цагийг 2021 онд 420 мянган вонноор худалдаж авч байсан. Миний гар утасны ИМЕЙ1 352929598523524, ИМЕЙ2 352929599009945. Солжайн, И Хёнву нартай хамт байсан. Цоожлоогүй онгорхой байсан. Хаалга нь сайн цоожлогддоггүй муу хаалга байсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 140-141 дүгээр тал/

 

*Хохирогч ХХХХ ын өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УБ хотоос 09 цаг өнгөрөөд гарсан. Замаараа Хустай нуруу гэх газраар ороод Элсэн тасархай гэх газрыг үзчихээд Р Сд байх 2 загал амралтын газарт 19 цаг 30 минутад ирсэн. Тэгээд хоолондоо орчихоод шөнийн 01 цаг 30 минутын үед унтсан. Өглөө 05 цагийн үед босч мандаж байгаа нар үзэх гээд босоход орны хажуу талд тавиад цэнэглээд орхичихсон байсан хайгаад олохгүй байсан цааш нь лавлаад харсан чинь миний камер алга байсан. Манай хамт байгаа У Хёнжи, и Хенву нарын бас эд зүйл алга болсон байна гээд босч ирээд хайгаад эхэлцгээсэн. Тэгээд олохгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Өглөөний 06 цаг өнгөрч байхад өгсөн байх Галакси бад про загварын чихэвч 2021 оны 09 сард 150 мянган вонноор авсан, утасны гар 24500 вонноор 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авсан. Утасны нөөц батерий 2ш 60000 вонн хавьцаа. Бэлэн мөнгө 200 доллар. 80000 төгрөг гэх мэт зүйлс алга болсон. И Хенжи, И Хенву нартай хамт байсан. Цоожлоогүй онгорхой байсан. Хаалга нь сайн цоожлогддоггүй муу хаалга. Мөнгө мөрөвчтэй хар жижиг гар цүнхэнд байсан, тэрэндээ хийчихсэн байсан. Цүнхтэйгээ хамт алга болгосон...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 144-145 дугаар тал/

 

*Хохирогч Х-гийн өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УБ хотоос 09 цаг өнгөрөөд гарсан. Замаараа Хустай нуруу гэх газраар ороод Элсэн тасархай гэх газрыг үзчихээд Р Сд байх 2 загал амралтын газарт 19 цаг 30 минутад ирсэн. Тэгээд хоолондоо орчхоод шөнийн 01 цаг 30 минутын үед унтсан. Өглөө 05 цагийн үед босч мандаж байгаа нар үзэх гээд босоход орны хажуу талд тавиад цэнэглээд орхичихсон байсан хайгаад олохгүй байсан цааш нь лавлаад харсан чинь миний камер алга байсан. Манай хамт байгаа У Хёнжи, И Хёнву нар бас эд зүйл алга болсон байна гээд босч ирээд хайгаад эхэлцгээсэн. Тэгээд олохгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Өглөөний 06 цаг өнгөрч байхад өгсөн байх. Айфоне 5 бугуйн цаг 2020 оны 07 сард 400 мянган вонноор худалдан авсан, Канон Е08 МЗ загварын камер 900 мянган вонноор 2016 оны 01 сард худалдан авсан, Айрпод Про загварын чихэвч 350 мянган вонноор 2020 оны 07 сард худалдан авсан, Найк брэндийн 2ш жижиг цүнх 80000 мянган вонноор худалдан авч байсан зэрэг эд зүйлс алга болсон. Өрөөгөө цоожлоогүй онгорхой байсан. Хаалга нь сайн цоожлогдцоггүй муу хаалга байсан. Мөнгөө мөрөвчтэй хар өнгийн жижиг гар цүнх байсан. Тэрэндээ хийчихсэн байсан. Цүнхтэйгээ хамт алга болсон. Манай гэрийн зүүн талд хамт яваа Солонгосчууд маань байсан хэн байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 148-149 дүгээр тал/

 

*Хохирогч ХХХХийн өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Р сумын "Хл" амралтын газар 21 цагийн үед Өөрийн найз ХХХХ түүний эхнэр Б.. орчуулагч нарын хамт ирж хоносон. 42 номерын гэрт хоносон. Өглөө хамгийн түрүүнд манайн найзын эхнэр 04 цагт босоод утсаа авах гэтэл утас байхгүй байна гэсэн. Бас хамт байсан хүмүүсийн маань утас бас байхгүй байсан. Миний Самсунг калакси неут-9 загварын гар утас алга байсан. Дэрний хажуу талд байсан. Би өрөөндөө 4-үүлээ байсан. 2018 оны 08 сард 1.2 мянган вонноор худалдан авсан. Цоожлоогүй онгорхой байсан. Хаалга нь сайн цоожлогддоггүй муу хаалга байсан. Цоожлох гээд чадахгүй байсан. Манай гэрийн урд талын гэрт бол архи ууж байсан эрэгтэй хүмүүс байсан. Тухайн үед амралтын газраас эд зүйлээ алдсан Солонгосчууд маань сандраад зарим нэг зүйлийг дутуу мэдүүлсэн байна лээ. Сүүлд над руу явуулсан алдсан эд зүйлээ жагсаагаад явуулахад ..... ын- гар цүнх, И Хён И-автомат сормуус дэрвийлгэгч, ..........-шанель брендийн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг дутуу мэдүүлсэн байна лээ...”гэх мэдүүлэг/3-р хх-ийн 153-154 дүгээр тал/

 

*Хохирогч Б.. ийн өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Р сумын "Хл" амралтын газар 21 цагийн үед өөрийн нөхөр ХХХХ орчуулагч болон N Ен сан нарын хамт ирж хоносон. 42 номерын гэрт хоносон. Өглөө 04 цагт босоод утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Бас хамт байсан хүмүүсийн маань утас бас байхгүй байсан. Мөн 500 Доллар, 200 мянган вонн зэрэг эд зүйлс алга байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Мөнгө нь цүнхэн дотор байсан цүнхийг нь аваад хашааны гадна талд гаргаад тавьсан байсан. Миний Самсунг калакси Z3 Flip гар утас алга байсан. Миний гар утас ширээн дээр байсан. Би өрөөндөө 4-үүлээ байсан. 2021 оны 04 сард 800 мянган вонноор худалдан авсан. Цоожлоогүй онгорхой байсан. Хаалга нь сайн цоожлогддоггүй муу хаалга байсан. Цоожлох гээд чадахгүй байсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 157-158 дугаар тал/

 

*Хохирогч ХХХХ-ын өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Р сумын "Хл" амралтын газар 21 цагийн үед ирж хоносон. 42 номерын гэрт хоносон. Өглөө 04 цагт босоод утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Бас хамт байсан хүмүүсийн маань утас бас байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Миний Самсунг галакси Нөүт 10 маркийн гар утас алга байсан. 2020 оны 01 сард 90000 мянган вонноор худалдан авсан. Хаалга цоожлоогүй онгорхой байсан. Хаалга нь сайн цоожлогддоггүй муу хаалга байсан. Цоожлох гээд чадахгүй байсан...”гэх мэдүүлэг/3-р хх-ийн 161-162 дугаар тал/

 

*Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн өгсөн:

“...2022 оны 08 сарын 18-ны өдөр би “Теди" төвийн 2 давхрын хамгийн захын лангуун дээрээс айфоне 13 мини загварын гар утсыг 1980000 төгрөгөөр худалдан авсан. Яг ямар хүнээс худалдан авсан гэдгээ бол санахгүй байна. Цагаан өнгийн айфоне 13 мини загварын гар утас л худалдаж авсан. Би тухайн үед 1,380,000 төгрөгийг нь дансаар үлдсэн мөнгийг нь бэлэн өгсөн. Мөнгө шилжүүлсэн баримт болон баталгааны хуудас зэрэг нь надад байгаа гаргаад өгч болно...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 166-167 дугаар тал/

 

*Гэрч Т.Тийн өгсөн:

“...2022 оны 07 сарын 10-ны өдөр би өглөө 07 цаг гэж босоход манай манаач ах жуулчид юмаа алдсан гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд би мэдсэн...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 172-173 дугаар тал/

*Гэрч Ц.Чын өгсөн:

“............ гэх данс байдаг. Эхнийх нь бол миний тэтгэврийн данс. Би тэтгэвэрт 65 настай гарсан. Тэрнээс ашиглаж байна. ......... гэх дансыг ашиглаж байгаад миний хүү Ч.Г шоронгоос 2-3 жилийн өмнө гарч ирээд ашигладаг болсон. Хааяа би ашиглаад Ч.Г ашиглаад явдаг байсан. Би энэ гүйлгээг мэдэхгүй тухайн үед Ч.Г ашиглаж байсан...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 179-180 дугаар тал/

 

*Гэрч Г.Мын өгсөн:

“...Би 2006 оноос хойш Теди төв дээр утас зарж байна. Би 2022 оны 08 сарын 16-ны өдөр айфоне 13 мини гар утсыг, ултра 22 гар утастай хамт хүнээс нийлүүлээд 4,300,000 төгрөгөөр худалдаж аваад буцаагаад 2022 оны 08 сарын 18-ны өдөр айфоне 13 мини гар утсыг нь 1,800,000 мянган төгрөгөөр хамт утас зардаг с гэх хүнд зарсан. Би утас зарсан хүнийг бол танихгүй байна. Ажил дээрээ байхад л надад айфоне 13 мини, самсунг ултра 22 маркийн 2 гар утсыг авчирч зарсан би мөнгийг нь ........ гэх данс руу 4,300,0 мянган төгрөг шилжүүлсэн. Гүйлгээ хийхдээ утга хэсэг дээр нь тухайн гар утаснуудын имей дугаар болох сүүлийн 3524, 4708 гэх дугааруудыг бичсэн...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 183-184 дүгээр тал/

 

*Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-ОРХ/7556 дугаартай: “...хулгайд алдагдсан зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 07 сарын байдлаар 9.120.000/есөн сая нэг зуун хорин мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 188-191 дүгээр тал/

 

*Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-ОРХ/7897 дугаартай: “...гар цүнх, автомат сормуус дэрвийлэгч, Шанэль брэндийн бугуйн цаг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 09 сарын байдлаар 325.000/гурван зуун хорин тав/ төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 195-197 дугаар тал/

 

*Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа/3-р хх-ийн 203 дугаар тал/

*Эд зүйл хураан авсан тэмдэглэл/3-р хх-ийн 238-241 дүгээр тал/

*Хас банкны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 31/260 дугаартай албан бичиг, хавсралт/4-р хх-ийн 10-36 дугаар тал/

*Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаартай албан бичиг, хавсралт/4-р хх-ийн 37-84 дүгээр тал/

*Төрийн банкны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 28/243 дугаартай албан бичиг, хавсралт/4-р хх-ийн 85-92 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 66 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ч.Гөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 5 дугаар сарын 02-ны шөнө Х дүүргийн 11 дүгээр хороо Х тоот орон сууцны цонхыг хөшин эвдэж, хууль бусаар дотогш нэвтрэн, 2 ширхэг зөөврийн компьютер, 1 хос чихэвч, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлж, хохирогч Ц.Бт 12,253,324/арван хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин дөрөв/  төгрөгийн хохирол учирсан,

2022 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Б аймгийн , Р сумын "Хл" гэх амралтын газар амарч байсан Бүгд Найрамдах Солонго Улсын иргэдийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч хохирогч Х-н, айфоне бугуйн цаг, канон брендын камер, айфоне 13 мини загварын гар утсыг хулгайлж 5,300,000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХ Ын-ий галакси баб про загварын чихэвч, утасны гар, гар утасны нөөц батарей /повер банк/ 2 ширхэг, гар цүнхтэй бэлэн мөнгө 200 доллар, 80,000 төгрөг, гар цүнхийг хулгайлж 1,104,504 (нэг сая нэг зуун дөрвөн мянга таван зуун дөрвөн) төгрөгийн хохирол, хохирогч Х-ийн Айфоне 5 бугуйн цаг, Канон ЕОС МЗ загварын камер, Айрпод Про загварын чихэвч, найк брэндийн 2ш жижиг цүнх, автомат сормуус дэрвийлгэгчийг хулгайлж 1,470,000 (нэг сая дөрвөн зуун далан мянга) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХ-ын Самсунг галакси нөүт 9 загварын гар утсыг хулгайлж 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХийн самсунг калакси 23 флип загварын гар утас, шанель брендийн бугуйн цаг, гар цүнхтэй бэлэн мөнгө 500 доллар, 200,000 воныг хулгайлж 3,807,760/гурван сая найман зуун долоон мянга долоон зуун жар/ төгрөгийн хохирол, хохирогч ХХХХы самсунг галакси нөүт 10 загварын гар утсыг хулгайлж 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 23,547,158 (хорин гурван сая таван зуун дөчин долоон мянга нэг зуун тавин найман) төгрөгийн хохирол учирсан,

2022 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн ХХХХ сумын С багийн “М” гэх амралтын газарт амарч байсан хохирогч Мммм, Б, Б.Аа нарын монгол гэр рүү хууль бусаар нэвтрэн, хохирогч Ммммын эзэмшлийн хар өнгийн канон ЕОС750д зургийн аппарат, хүрэн өнгийн Лумикс зургийн аппарат, эрэгтэй хүний Фестина бугуйн цаг, 360 евро, 1,230,000 төгрөгийг хулгайлж 8,711,570/найман сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун дал/  төгрөгийн хохирол, хохирогч Бы эзэмшлийн Рэдми нөте про, самсунг Жи-7 загварын гар утсыг хулгайлж 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол, хохирогч Б.Аын эзэмшлийн Рэдми нөте-9 загварын гар утас, Мй смарт банд-6 загварын хар өнгийн смарт бугуйн цагийг хулгайлж 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Г үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Ц.Бын”...2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчим унтаж амарсан. Өглөө 07 цаг 40 минутад сэрэхэд 2 давхрын цонх онгорхой байсан. 2019 оны макбүүк, 2018 онд авсан 2 ширхэг эйрпод чихэвч, 1 ширхэг мөнгөн аяга тус тус алга болсон байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Агын”...2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 95116864 гэсэн дугаараас нэг танихгүй хүн залгаад 2 ширхэг зөөврийн компьютер формат хийгээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд аваад ир гэсэн ба ажлынхаа 2 хүнд тус тусад нь форматлуулах гээд өгсөн...” гэх мэдүүлэг,

 хохирогч Рийн“...“Уяагаар дотор талаас нь уяад унтаж амраад өглөө 05 цагийн үед сэрэхэд гэрийн хаалга онгорхой уясан уяа газар унасан гэр дотор байсан 2 ширхэг үүргэвч, 2 ширхэг зургийн аппарат, 1 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг байхгүй байсан. Тэгээд бид 2 орчуулагчдаа хэлээд орчуулагч амралтын газрын хариуцсан хүнд нь хэлээд цагдаад дуудлага өгөөд амралтын газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних хоёр хүн бид хоёрын гэрээс юм аваад хойд зүг рүү чигтэй явж байсан нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэр зүгт нь жолооч нар яваад хоёр үүргэвчээ олж авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Бы“...07 дугаар сарын 11-ний өглөө тэр амралтын газарт байсан Франц улсын жуулчид эд зүйлсээ шөнө хулгайд алдсан байна гээд бөөн юм болсон. Би амралтаар явах үедээ хүүхдүүддээ гар утсаа түр өгсөн байсан бөгөөд манай хүүхдүүд удалгүй над дээр ирээд миний 2 ширхэг гар утас байхгүй хулгайд алдагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Аын“...07 дугаар сарын 11-ний өглөө тэр амралтын газарт байсан Франц улсын жуулчид эд зүйлсээ шөнө хулгайд алдсан байна гэсэн. Би хүүхдүүддээ гар утсаа түр өгсөн байсан бөгөөд манай хүүхэд утас байгүй хулгайд алдагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бгийн“...Манай аялагч Мммм, Ры нарын амарч байсан монгол гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 11-ны өглөөний 05 цагийн үед Мммм намайг сэрээгээд бид хоёр юмаа алдчихлаа гэхээр нь би амарч байсан гэр нь очиж үзэхэд гэрийн хаалга уясан байсан олсыг таслаад Гэр дотор нь байсан 2 ширхэг үүргэвч, 2 ширхэг зургийн аппарат, 1 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг байхгүй байсан. Би амралтын газрын хариуцсан хүнд нь хэлээд цагдаад дуудлага өгөөд амралтын газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд үл таних хоёр хүн гэрээс нь юм аваад хойд зүг рүү чигтэй явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ры“...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би эхнэрийн хамт Архангай аймгийн ХХХХ сумын С багийн М гэх газар байрлах амралтын монгол гэрт амрахаар ирээд амарсан. Өглөө 05 цагийн үед манай эхнэр сэрээд намайг сэрээгээд бид хоёр юмаа алдсанаа мэдсэн. Тэгээд бид 2 орчуулагчдаа хэлээд орчуулагч амралтын газрын хариуцсан хүнд нь хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Ггын“...Маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн төвөөс гарч ХХХХ сумын нутагт очоод Тэрхийн цагаан нуурын хажууд унасан Б.. унц Хонда сивик маркийн саарал өнгийн машиндаа хамт явсан Б нарын хамт гурван шил 0,75 гр соёрхол архи уугаад би тасраад унтсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өглөө сэртэл миний эзэмшлийн Б.. унц Хонда сивик маркийн машиныг манай найз Ч.Г унаад Б урд суудал дээр суусан би машины хойд суудал дээр унтаж байгаад сэртэл Хөвсгөл орох гээд шороон зам дээр явж байсан. Би тухайн үед хаана явааг нь сайн мэдээгүй надад Хөвсгөл аймаг орно гэж хэлсэн. Тийм асуудал байхгүй бид гурав явж байгаад архи уугаад би тасраад унтсан. Надад мөнгөний хэрэг гараад найз Ч.Гөөс мөнгө асуутал надад Рэдми нөте 11 про маркийн гар утсыг 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Ч.Г өгсөн. Би тухайн гар утсыг ашиглаж байгаад танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.. гийн“...Өглөө 05 цагийн үед босч мандаж байгаа нар үзэх гээд босоход орны хажуу талд тавиад цэнэглээд орхичихсон байсан хайгаад олохгүй байсан цааш нь лавлаад харсан чинь миний камер алга байсан. Манай хамт байгаа хэд бас эд зүйл алга болсон байна гээд босч ирээд хайгаад эхэлцгээсэн. Тэгээд олохгүй болохоор Цагдаад дуудлага өгсөн. Өглөөний 06 цаг өнгөрч байхад өгсөн байх айфоне бугуйн цаг, каноны камер, айфоне 13 мини загварын гар утас зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг, Хохирогч ХХХХ ын “...Өглөө 05 цагийн үед босч мандаж байгаа нар үзэх гээд босоход орны хажуу талд тавиад цэнэглээд орхичихсон байсан хайгаад олохгүй байсан цааш нь лавлаад харсан чинь миний камер алга байсан. ... Өглөөний 06 цаг өнгөрч байхад өгсөн байх Галакси бад про загварын чихэвч 2021 оны 09 сард 150 мянган вонноор авсан, утасны гар 24500 вонноор 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авсан. Утасны нөөц батерий 2ш 60000 вонн хавьцаа. Бэлэн мөнгө 200 доллар. 80000 төгрөг гэх мэт зүйлс алга болсон...” гэх мэдүүлэг, Хохирогч Х-гийн“...Өглөө 05 цагийн үед босч мандаж байгаа нар үзэх гээд босоход орны хажуу талд тавиад цэнэглээд орхичихсон байсан хайгаад олохгүй байсан цааш нь лавлаад харсан чинь миний камер алга байсан. Манай хамт байгаа У Хёнжи, И Хёнву нар бас эд зүйл алга болсон байна гээд босч ирээд хайгаад эхэлцгээсэн. Тэгээд олохгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. ...Хаалга нь сайн цоожлогдцоггүй муу хаалга байсан. Мөнгөө мөрөвчтэй хар өнгийн жижиг гар цүнх байсан. Тэрэндээ хийчихсэн байсан. Цүнхтэйгээ хамт алга болсон. Манай гэрийн зүүн талд хамт яваа Солонгосчууд маань байсан хэн байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, Хохирогч ХХХХийн“...Өглөө хамгийн түрүүнд манайн найзын эхнэр 04 цагт босоод утсаа авах гэтэл утас байхгүй байна гэсэн. Бас хамт байсан хүмүүсийн маань утас бас байхгүй байсан. Миний Самсунг калакси неут-9 загварын гар утас алга байсан. Дэрний хажуу талд байсан. Би өрөөндөө 4-үүлээ байсан. 2018 оны 08 сард 1.2 мянган вонноор худалдан авсан. ...Сүүлд над руу явуулсан алдсан эд зүйлээ жагсаагаад явуулахад Соль Жа ын- гар цүнх, И Хён И-автомат сормуус дэрвийлгэгч, Чуи Еэ Жин-шанель брендийн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг дутуу мэдүүлсэн байна лээ...”гэх мэдүүлэг, хохирогч Б.. ийн“...Өглөө 04 цагт босоод утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Бас хамт байсан хүмүүсийн маань утас бас байхгүй байсан. Мөн 500 Доллар, 200 мянган вонн зэрэг эд зүйлс алга байсан. ...Цоожлох гээд чадахгүй байсан...” гэх мэдүүлэг, хохирогч ХХХХ-ын“...Өглөө 04 цагт босоод утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Бас хамт байсан хүмүүсийн маань утас бас байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Г.Бгийн“...2022 оны 08 сарын 18-ны өдөр би “Теди" төвийн 2 давхрын хамгийн захын лангуун дээрээс айфоне 13 мини загварын гар утсыг 1980000 төгрөгөөр худалдан авсан. ...Цагаан өнгийн айфоне 13 мини загварын гар утас л худалдаж авсан. Би тухайн үед 1,380,000 төгрөгийг нь дансаар үлдсэн мөнгийг нь бэлэн өгсөн. Мөнгө шилжүүлсэн баримт болон баталгааны хуудас зэрэг нь надад байгаа гаргаад өгч болно...” гэх мэдүүлэг, Гэрч Ц.Чын“...5094975969, 5091215786 гэх данс байдаг. Эхнийх нь бол миний тэтгэврийн данс. ... 5091215786 гэх дансыг ашиглаж байгаад миний хүү Ч.Г шоронгоос 2-3 жилийн өмнө гарч ирээд ашигладаг болсон. Хааяа би ашиглаад Ч.Г ашиглаад явдаг байсан. Би энэ гүйлгээг мэдэхгүй тухайн үед Ч.Г ашиглаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Мын“...Би 2006 оноос хойш Теди төв дээр утас зарж байна. Би 2022 оны 08 сарын 16-ны өдөр айфоне 13 мини гар утсыг, ултра 22 гар утастай хамт хүнээс нийлүүлээд 4,300,000 төгрөгөөр худалдаж аваад буцаагаад 2022 оны 08 сарын 18-ны өдөр айфоне 13 мини гар утсыг нь 1,800,000 мянган төгрөгөөр хамт утас зардаг Сувданцэцэг гэх хүнд зарсан. .... Ажил дээрээ байхад л надад айфоне 13 мини, самсунг ултра 22 маркийн 2 гар утсыг авчирч зарсан би мөнгийг нь ...... гэх данс руу 4,300,0 мянган төгрөг шилжүүлсэн. Гүйлгээ хийхдээ утга хэсэг дээр нь тухайн гар утаснуудын имей дугаар болох сүүлийн 3524, 4708 гэх дугааруудыг бичсэн...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Ч.Гийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Г нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Гөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Гийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бт 12,253,324/арван хоёр сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун хорин дөрөв/  төгрөгийн, хохирогч Х-нд 5,300,000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХ Ын-нд 1,104,504 (нэг сая нэг зуун дөрвөн мянга таван зуун дөрвөн) төгрөгийн хохирол, хохирогч Х-нд 1,470,000 (нэг сая дөрвөн зуун далан мянга) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХ-нд 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгийн хохирол, хохирогч ХХХХд 3,807,760/гурван сая найман зуун долоон мянга долоон зуун жар/ төгрөгийн хохирол, хохирогч ХХХХд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийн хохирол,  хохирогч Мммм 8,711,570/найман сая долоон зуун арван нэгэн мянга таван зуун дал/  төгрөгийн хохирол, хохирогч Бд 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийн хохирол, хохирогч Б.Аад 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлыг бодитой тогтоогоогүй гэж маргаж байх боловч хохирогч нар нь хохирлын дүнг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч болон хохирогчийн хувьд хохирлын хэмжээ шинж байдалд маргаагүй болно. Мөн хохирогч Ц.Бт нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн.

             Иймд шинжээчийн дүгнэлтэд заасан дүнгээр, зарим хохирогч эд зүйлээ буцаан авсанг хасаж дараах байдлаар хохирлыг шүүгдэгч Ч.Гөөс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

1. Хохирогч Франц улсын иргэн Ммммд Зургийн аппарат-864000 төгрөг, зургийн аппарат-4.320.000 төгрөг, бугуйн цаг 1.152.000 төгрөг, бэлэн 360 евро буюу 1.145.520 /тухайн үеийн монгол банкны ханш хэрэгт авагдсанаар тооцсон/ , бэлэн монгол төгрөг 1.230.000 төгрөг, нийт 8,711,570 төгрөгийн эд зүйл алдагдсанаас эд мөрийн баримтаар хураан авсан бугуйн цаг, зургийн аппаратыг буцаан олгож үлдэх 6,695,520 /зургаан сая зургаан зуун ерэн таван мянга таван зуун хорин/  төгрөгийг,

2.Хохирогч Бд 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг, 3. Хохирогч Б.Аад 480.000 /дөрвөн зуун наян мянган төгрөг/ төгрөг,

4. Хохирогч Солонгос улсын иргэн Х-нд 5,300,000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол учирсанаас 1500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа буцаан авсан тул 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг  

 5.хохирогч ХХХХ Ын-нд 1,119,000 /нэг сая нэг зуун арван есөн мянга/  төгрөгийг,

6. хохирогч Х-нд 1,505.000  (нэг сая таван зуун таван мянга) төгрөгийг,

 7.хохирогч ХХХХ-нд 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгийг,

8.хохирогч ХХХХд 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга / төгрөгийг

 9.хохирогч ХХХХд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийн хохирол, 

10. Иргэний нэхэмжлэгч Г.Бд 1.980.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдааны явцад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугийн шүүх хуралдаанаар гаргуулахаар заасан хохирлын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тус шүүхийн тусгай санд байршуулсан болох нь банкны хуулгаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Гийн хохирол төлөхөөр шүүхийн тусгай дансанд байршуулсан 18.750.000/арван найман сая долоон зуун тавь/ төгрөгийг нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шийтгэх тогтоолд заасан дүнгээр гаргуулахыг, Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газар, Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Гөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэлээ.

              шүүгдэгч Ч.Гийн энэ төрлийн буюу хулгайлах гэмт хэрэгт урьд хорих ял шийтгүүлж байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан зэрэг нөхцөл байдал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцлийг хангахгүй байх тул тухайн зүйл хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулах шүүгдэгчийн өмгөөлөгчийг саналыг хүлээн аваагүй болно.

              Шүүгдэгч Ч.Гийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 253/хоёр зуун тавин гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан бугуйн цаг, зургийн аппаратыг хохирогч Франц улсын иргэн Рин -д олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Чын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Гийг 2/хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гөд оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 253/хоёр зуун тавин гурав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гөд урьд авсан Монгол Улсын хилээр гарахын хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан бугуйн цаг, зургийн аппаратыг хохирогч Франц улсын иргэн Рин-д олгож, шүүгдэгч Ч.Гийн хохиролд нөхөн төлөхөөр шүүхийн тусгай дансанд байршуулсан 18.750.000/арван найман сая долоон зуун тавь/ төгрөгийг нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шийтгэх тогтоолд заасан дүнгээр гаргуулахыг, Хохирогч Франц улсын иргэн Ммммд- 6,695,520 /зургаан сая зургаан зуун ерэн таван мянга таван зуун хорин/  төгрөгийг, Хохирогч Бд 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөг, 3. Хохирогч Б.Аад 480.000 /дөрвөн зуун наян мянган төгрөг/ төгрөгийг, хохирогч Солонгос улсын иргэн Х-нд 5,300,000 (таван сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол учирсанаас 1500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа буцаан авсан тул 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч ХХХХ Ын-нд 1,119,000 /нэг сая нэг зуун арван есөн мянга/  төгрөгийг, хохирогч Х-нд 1,505.000  (нэг сая таван зуун таван мянга) төгрөгийг, хохирогч ХХХХ-нд 270,000 (хоёр зуун далан мянган) төгрөгийг, хохирогч ХХХХд 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга / төгрөгийг, хохирогч ХХХХд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 1.980.000 төгрөгийг / Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газар, Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

7. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Гөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР