| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
2025 02 17 2025/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Гантогтох
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунчимэг
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2504000000028 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* овгийн ******* (РД:*******)
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, эрэгтэй 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт , гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, овгийн (.)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөө хэсэг гэх газарт иргэн гэрт хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь духны зүүн хажуу хэсэгт 10х6см, баруун гарын алганы хэсэгт 8х6см, хүзүүний өмнөд хэсэгт 5х3см, зүүн өвдөгний өмнөд хэсэгт 6х5см хөхөлбөр өнгийн цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөө хэсэг гэх газарт иргэн гэрт хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээжний зүүн талд нь хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд цээжний зүүн дунд хэсэгт ташуу байрлалтай 0.1х3см урттай шарх бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8), шинжээчийн 31 дугаартай дүгнэлт (хх-ийн 74-75), шинжээчийн 1556 дугаартай дүгнэлт (хх-ийн 80-81), хохирогч *******ийн мэдүүлэг (хх-ийн 23-25), хохирогч *******ийн мэдүүлэг (хх-ийн 29-30), гэрч ын мэдүүлэг(хх-ийн 49-50), гэрч мэдүүлэг (хх-ийн 53-55), шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон дээрхи хоёр хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* ******* нар нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрхи хэргийн улмаас хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Иргэний нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 3,495,558 төгрөгийг шүүгдэгч ******* нь бүрэн төлсөн /хх-ийн 184-р хуудас/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* ******* нар нь хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450,000/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ