| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2020/00248/И |
| Дугаар | 151/ШШ2020/00414 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2020/00414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал үйлдвэрлэл, 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух Боржигон овогт Мишигийн ............. /РД:НБ88062314/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал уйлант, 10 дугаар гудамж, 47 тоотод оршин суух Их мянган овогт Норовын Урангоо /РД:НЭ80101368/-д холбогдох,
хэлцэлд заасан үүргийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Галбадрах, хариуцагч Н.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Галбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Уйлант, 2 дугаар гудамжны 21 тоотод байрлах хувийн сууц болон газрын хамт худалдсаны төлбөрийг Н.Урангоод хүлээлгэн өгч хэлцэл байгуулсан. Уг хэлцэлд Н.Урангоогийн нэр дээр бйсан хувийн сууц, газрын өмчлөлийн гэрчилгээ нь зээлийн барьцаанд байсан учир 2018 оны 2 сард зээлийн барьцаанаас чөлөөлөгдмөгц өмчлөгчийн гэрчилгээний нэрийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцож, хэлцэлд тусгасан. Н.Урангоо нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Уйлант 2 дугаар гудамжны 21 тоотод байрлах хувийн сууц болон газрын гэрчилгээнүүдээ банкны барьцаанаас 2018 оны 2 дугаар сард авсан боловч өдийг хүртэл нэрийг шилжүүлж өгөхгүй, байгаа учир хэлцэлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулж Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Уйлант 2 дугаар гудамжны 21 тоотод байрлах хувийн сууц болон газрын гэрчилгээнүүдийг Мишигийн Галбадрах миний нэр дээр шилжүүж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Урангоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Урангоо миний бие 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр М.Гантулгад Төв аймгийн Батсүмэр сумын 1 дүгээр баг, Мандал Уйлант, 2 дугаар гудамжны 21 тоотод байрлах 000269882 дугаартай гэрчилгээтэй 18628306600002 нэгж талбарын дугаартай 835 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 000240440 дугаарын гэрчилгээтэй, Y-1403000030 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай 24 м2 хувийн сууцаа 10 сая төгрөгөөр зарахаар санал хэлсэн боловч М.Гантулга үнэтэй байна гэхээр нь 8 сая төгрөгөөр зарахаар тохироод урьдчилгаанд 4 сая төгрөг, шүдлэн насны үхэр 1 толгой, хонь 1 толгойг авсан бөгөөд үлдэх 3 сая төгрөгийг хуваагаад ч хамаагүй өгөөрэй гэж хэлсэн. Үүнээс хойш М.Гантулгатай утсаар яриад үхэр 500.000 төгрөг болсон, хонь 150.000 болсон иймд үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэтэл үхэр яахаараа тийм үнэтэй болдог юм бэ гэж уурлаад бид ярилцаж чадаагүй. Үүнээс хойш би болохгүй бол газар байшингаа буцааж авъя хийсэн наймайгаа буцаая гэж хэлж байсан. Хэрэв М.Гантулга тухайн үед хийсэн гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл 3.000.000 төгрөгөө Н.Урангоо надад өгвөл дээрх эзэмшил бүхий газар болон үл хөдлөх хөрөнгөө М.Гантулгын нэр дээр шилжүүлэх боломтой гэж үзэж байна. Тийм учраас Н.Урангоо миний биед холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Галбадрах нь хариуцагч Н.Урангоод холбогдуулан хэлцэлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжилсэн шүүхэд гаргасан байна. /хх-1/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч М.Галбадрах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Уйлант, 2 дугаар гудамжны 21 тоотод байрлах хувийн сууц болон газрыг Н.Урангоотой харилцан тохиролцсоны үндсэн дээр 4.000.000 төгрөгийг бэлнээр, 1 үхэр, 1 хонины хамт худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Дээрх сууц, газрын өмчлөгчийн нэрийг 2018 оны 2 сард зээлийн барьцаанаас чөлөөлмөгц шилжүүж өгөхөөр тохиролцсон юм. Гэтэл бидний хийсэн хэлцлийг үл тоон хувийн сууц болон газрын гэрчилгээг шилжүүлж өгөхгүй, илүү 3.000.000 төгрөгийг надад өгвөл шилжүүлж өгнө гэж Н.Урангоо дур зоргоороо аашилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.Урангоо нь татгалзлын үндэслэлээ:
гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас дүгнэхэд: Зээл гэж өсгөн ...2.350.000 төгрөг-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ёнлойгийн .............ын Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар хариуцагч Ц..............гийн дансанд нийт 2.350.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх 3-6/
Дээрхээс үзэхэд Ё.............., Ц.............. нарын хооронд 2.350.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
Гэрээ байгуулагдсан /иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талууд тохиролцсон мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч мөнгөө шилжүүлэн гэрээний үүргээ хэрэгжүүлсэн байна.
Хариуцагч Ц..............гийн шүүх хуралд өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Ё..............оос мөнгө зээлсэн гэх тайлбар, ...нэхэмжлэгчийн данснаас мөнгө шилжүүлсэн байдал зэрэг нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч Ё.............. нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ц.............. нь зээлийн 2.350.000 төгрөгт 2 морь, 1 даага, 1 мотор өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Х.Өлзийбаярын мэдүүлэг нь өөр бусад байдлаар нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнийг 2.350.000 төгрөгийг төлсөн гэж үзэхгүй болно.
Нэхэмжлэгч Ё..............ын ...3.700.000 төгрөг-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Би Ц.Бямба болон түүний талийгаач нөхөр Ө.Сүндалай нар над дээр 2014 оны 10 дугаар сарын 17-нд ирж уулзан надаас хэдэн адуу мал аваач надад хэдэн төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би өөрөө маллаж чадахгүй гэрээ хийгээд 2015 оны 6 сард авъя тэгвэл мөнгийг нь одоо ав 3.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэлцэл гэх баримт нь Ё.............., Ө.Сүндалай нарын хооронд хийгдсэн байх бөгөөд тухайн баримтыг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан болон бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул 3.700.000 төгрөгийг Ц..............гаас гаргуулах үндэслэлгүй байна.
2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн тэмдэглэлийн дэвтрийн хуудаст бичигдсэн бичвэр нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. /хх 7-8/
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3.700.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ц..............гаас 2.350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..............од олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч .............гаас 2.350.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..............од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ..............ын төлсөн 111.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц..............гаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё..............од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ