Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

     

 

       

 

 

 

 

 

2025         01             14                                                    2025/ШЦТ/11

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ

Улсын яллагчаар хяналтын  прокурор Б.Дашням

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр

Шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.П, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2419000000079 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.П

Монгол Улсын иргэн, Д.Г

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.П, Д.Г нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын ... тоотод оршин суух С.Бын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Мандэллина нэртэй дарс болон бэлэн 60.000 /жаран мянга/ төгрөгийг авч хулгайлах гэмт хэргийг, 2023 оны 02 дугаар сарын 19-нөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үед Дорноговь аймгийн ...т сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б.М эзэмшлийн байшинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нууцаар, хууль бусаар нэвтэрч “TCL” брэндийн 36 инчийн зурагт, Айфоне 7 маркийн гар утас, Жимобайлын суурин утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн ...т сумын 3 дугаар баг урд гэр байранд оршин суух Д.Чийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар мөнгөн аяга 1 ширхэг, соруул нь хагарсан хаш соруултай гаанс 1 ширхэгийг авч Д.Чт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч  Г.П нь 2024 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ...т сумын ... тоотод  нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  Э.Цы өмчлөл, эзэмшлийн Самсунг Эс6 маркийн гар утас, мөнгөн бөгж 6 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч нийт 812,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Г.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С.Бынхаар согтуу үедээ яваагүй. Гэрээс нь юм аваагүй. Айлаас ер нь хулгай хийгээгүй” гэсэн мэдүүлэг,  

Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...03 дугаар сарын 02-ны өдөр хөдөө гэртээ байсан. 03 сарын 08-нд сумын төв орсон. Тэрнээс өмнө ороогүй. Г.Птэй нийлж хулгай хийгээгүй. Ямар учраас надтай хулгай хийсэн гээд байгааг ойлгохгүй байна. Хаяа хамт архи уудаг байсан нь үнэн” гэсэн мэдүүлэг,  

Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад гэртээ 17 цагийн үед очоод тэндээсээ хөдөө ажил гараад явчихаад оройны 22 цагийн орчим буцаж ирээд гэртээ ороход гэрт архины хундага, малгай, асаагуур, ишгүй отвёрка зэрэг зүйлс байсан. Тэгээд тооно руугаа харахад гялгар уутыг нь ураад хүн орсон байдалтай байсан...гэрт байгаа эд зүйлсээ бүртгэж үзэхэд 1 шил 0,75 литрийн савлагаатай дарс, авдар ухаж цүнхэнд цуглуулдаг байсан 60-аас 70 орчим мянган төгрөг байсныг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

Ашид билгүүн ХХК-ий 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ923/6119 дугаартай "...нийт үнэ... 20,000..." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 25-27-р тал/,

Яллагдагч Г.Пгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 165-171-р тал/,

Хохирогч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би шинэ жилийн дараа Улаанбаатар хот руу ач зээгээ харах гэж явсан юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ...т суманд буцаж ирсэн. Тэгтэл манай монгол гэрт маань хулгайч орсон бололтой хаалга үүд онгорхой байсан... хуучин цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн соруул нь гэмтэлтэй гаанс 1 ширхэг, үсний даруулга, ээмэг зүүлт мэтийн гоёлын зүйлс хийдэг байсан төмөр савтай эдлэлүүд алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 131-р тал/

Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би энэ бага гарын мөнгөн аягыг 2023 оны 03 дугаар сарын 02, 03-ны үед байх сайн санахгүй байна, манай ...т суманд байдаг хэл муутай Хургаа гэдэг залуу авч ирээд "1 шил 0,75 литрийн Хараа архи, 1 хайрцаг тамхиар зарна" гэхээр нь би хуучны аяга шиг харагдахаар нь... авсан юм. Хургаа манайд ганцаараа ирсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 135-р тал/

Ашид билгүүн ХХК-ий 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ923/6228 дугаартай "...нийт үнэ... 1,300,000" гэсэн дүгнэлт /хх-ийн 139-141-р тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 137-р тал/

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэрээсээ мотоцикл авахаар хүү Б.М гэрт ирсэн тэгтэл манай хүүгийн байшингийн хойд өрөөний цонх нь тал онгойсон байсан тэгээд би гадна хаалга онгойлгож ороод харахад том өрөөнд нь байдаг байдаг 36 инчийн "ТиЭсЭл", "Айфоне-7, "Жимобайл"-н суурин утас гэсэн бичигтэй зурагт болон Монгол сатын кабелын төхөөрөмж нь алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37/

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 19-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд манай гэр эзэнгүй байхад гэрт маань хулгай орж Ти Эс Эл нэртэй 36 инчийн зурагт, Жи мобайлын суурин хар утас, Монгол сатын кабелийн төхөөрөмж удирдлагын хамт, Айфоне 7 маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 70-р тал/,  

Гэрч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ти Эс Эл гэсэн бичигтэй зурагтыг манай суманд байдаг "хургаа" хочтой залуу авч ирж өгсөн бөгөөд ирэхдээ ганцаараа ирсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-р тал/

Ашид Билгүүн ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ923/6118 дугаартай "...TCL нэртэй 36 инчийн телевизор 450,000 төгрөг... Айфоне 7 маркийн гар утас 180,000 төгрөг... Жимобайлын суурин утас 1 ширхэг... 100,000 төгрөг... Нийт 730,000 төгрөг..." гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 105-108-р тал/

 Хохирогч Э.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...т сумын 3 дугаар баг 13 дугаар байрны 7 тоот гэрээсээ хөдөө гэртээ очихоор яваад 2024 оны 02 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим ...т сумын төвд байх гэртээ ирээд аав Эы хамт гэртээ орох үед хамт гэртээ орох үед манай гал тогооны өрөөний зүүн дээд жижиг цонх онгойчихсон хөшиг нь наашаа уначихсан байсан..." гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 61-р тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 64-67-р тал/,

Ашид билгүүн ХХК-ий 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ924/9186 дугаартай "...нийт үнэ, төгрөг... 812,000..." гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 73-78-р тал/,

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нгийн гэрт архи ууж байтал Хургаа буюу Г.П орой 08 цагийн үед ирээд "Та хань болоод манай гэрт хамт хоноод өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би Г.Птэй хамт гэрт нь очиж хоносон. Намайг Г.Пгийн гэрт очиход хүн байгаагүй. Бид хоёр ногоон шилтэй хятад архи уусан. Г.П архиа шууд гэрээсээ гаргаж ирсэн..." гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 111-р тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 138 дугаартай “...Г.П нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байсан байна.... Г.П нь хэрэг хариуцах чадвартай байна..." гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 47-50-р тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 86 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Аймгийн прокурорын газраас Г.П, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  нотлох баримтуудаар шүүгдэгч Г.П нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар

Дорноговь аймгийн ...т сумын ... тоотод оршин суух С.Бын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэвтэрч Мандэллина нэртэй дарс болон бэлэн 60.000 /жаран мянга/ төгрөгийг

 ...т сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б.М эзэмшлийн байшинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 02 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 01-ний өдрийн үед нэвтэрч “TCL” брэндийн 36 инчийн зурагт, Айфоне 7 маркийн гар утас, Жимобайлын суурин утас зэргийг  авч 730,000 төгрөгийн

 ...т сумын 3 дугаар багийн урд гэр байранд оршин суух Д.Чийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 03 дугаар сарын 02-ны өдөр нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг,хагарсан хаш соруултай гаанс 1 ширхэгийг  авч Д.Чт 1,300,000 төгрөгийн

 ...т сумын ...тоотод 2024 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө  нэвтрэн орж хохирогч Э.Цы өмчлөл, эзэмшлийн Самсунг Эс6 маркийн гар утас, мөнгөн бөгж 6 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг зэргийг авч  812,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлан авсан болох нь хохирогч С.Бын өгсөн” 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад гэртээ 17 цагийн үед очоод тэндээсээ явчихаад оройны 22 цагийн орчим буцаж ирээд гэртээ ороход гэрт архины хундага, малгай, асаагуур, ишгүй отвёрка зэрэг зүйлс байсан....гэрт байгаа эд зүйлсээ бүртгэж үзэхэд 1 шил 0,75 литрийн савлагаатай дарс, авдар ухаж цүнхэнд цуглуулдаг байсан 60-аас 70 орчим мянган төгрөг байсныг авсан...” гэсэн мэдүүлэг, яллагдагч Г.Пгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч  Д.Чийн өгсөн” 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ...т суманд буцаж ирсэн. манай монгол гэрт хулгайч орсон бололтой хаалга үүд онгорхой байсан... хуучин цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн соруул нь гэмтэлтэй гаанс 1 ширхэг, үсний даруулга, ээмэг зүүлт мэтийн гоёлын зүйлс хийдэг байсан төмөр савтай эдлэлүүд алга болсон байсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дын “энэ бага гарын мөнгөн аягыг 2023 оны 03 дугаар сарын 02, 03-ны үед байх  манай ...т суманд байдаг хэл муутай Хургаа гэдэг залуу авч ирээд "1 шил 0,75 литрийн Хараа архи, 1 хайрцаг тамхиар зарна" гэхээр нь би хуучны аяга шиг харагдахаар нь... авсан юм. Хургаа манайд ганцаараа ирсэн гэсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.М өгсөн” … гэр эзэнгүй байхад  хулгай орж Ти Эс Эл нэртэй 36 инчийн зурагт, Жи мобайлын суурин хар утас, Монгол сатын кабелийн төхөөрөмж удирдлагын хамт, Айфоне 7 маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бгийн” 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөө гэрээсээ мотоцикл авахаар хүү Б.М гэрт ирсэн тэгтэл манай хүүгийн байшингийн хойд өрөөний цонх нь тал онгойсон байсан  би гадна хаалга онгойлгож ороод харахад том өрөөнд нь байдаг байдаг 36 инчийн "ТиЭсЭл", "Айфоне-7, "Жимобайл"-н суурин утас гэсэн бичигтэй зурагт болон Монгол сатын кабелын төхөөрөмж нь алга болсон байсан гэсэн мэдүүлэг,  гэрч С.Эгийн” Ти Эс Эл гэсэн бичигтэй зурагтыг манай суманд байдаг "хургаа" хочтой залуу авч ирж өгсөн, ганцаараа ирсэн гэсэн мэдүүлэг,  хохирогч Э.Цы “2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээсээ хөдөө гэртээ очихоор яваад 2024 оны 02 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим ...т сумын төвд байх гэртээ аав Эы хамт орох үед  гал тогооны өрөөний зүүн дээд жижиг цонх онгойчихсон хөшиг нь наашаа уначихсан байсан. гэрийн тольны доод шургуулаганд байсан самсунг галакси эс 6 эджи маркийн гар утас могойн бүтэн биений дүрстэй 8 гр жинтэй мөнгөн бөгж, могойн толгойн дүртэй 7 гр мөнгөн бөгж, дугуй хээтэй 9 гр мөнгөн бөгж,хөндлөн ромбо хээтэй 9 гр мөнгөн бөгж,бөөрөнхий ногоон шигтгээтэй 5 гр мөнгөн бөгж, шигтгээ нь унасан 6 гр мөнгөн бөгж нийт 6 ширхэг мөнгөн бөгж,25 гр мөнгөн гинж, мөн 2 мөнгөн гинжний граммыг санахгүй байна,2 мөнгөн зүүлт…үнэртэй ус 2022 онд Улаанбаатарас авсан, хөргөгчнөөс талын хар нэртэй хятад архи 1 шил алдагдсан гэсэн мэдүүлэг , гэрч Б.Гын ” 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нгийн гэрт архи ууж байтал Хургаа буюу Г.П орой 08 цагийн үед ирээд "Та хань болоод манай гэрт хамт хоноод өгөөч” гэж хэлсэн. Намайг Г.Пгийн гэрт очиход хүн байгаагүй. Бид хоёр ногоон шилтэй хятад архи уусан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар, хууль бус аргаар авч өөрсдийн мэдэлд шилжүүлж, захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.        

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийн үнэлгээг үндэслэн тогтоосон, мэргэшсэн үнэлгээний байгууллага болох Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-923/6119, 923/6118, 923/6228, 924/9186  дугаартай хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд Сонсголын бууралттай холбоотой үүссэн оюуны хоцрогдол, шинж тэмдгийн цөөн уналттай байсан ба дээрх эмгэг нь бага наснаас үүссэн сонсголын бууралт шалтгаалсан оюуны хоцрогдол оноштой боловч өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай,болсон зүйлийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн сэтгэцийн түвшинд хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болох нь 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 138 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

 Иймд  шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Пг хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Д.Гтай бүлэглэн гүйцэтгэсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.Пүрвээ “Д.Г,Өлзий-Орших нар нь хулгай хийхэд хамт явсан, би гэрийн гадаа хүн харж байсан,  надад зурагт өгөөд айл руу оруулсан” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг нотолсон баримт болон гэрч С.Дгийн “манай хүү Д.Г 2023 оны 02 сарын 26-наас 3 сарын 11-ны өдрийг хүртэл хөдөө гэртээ мал маллаж байсан,тухайн үед ямаа самнах,мал төллөж байсан болохоор завгүй байсан.2023 оны 3 сарын 08-ны өдөр бензингүй болоод өөрийн мотоциклтой яваад суманд 2 хоноод бэр эгчтэйгээ 2023 оны 03 сарын 10-ны өдөр хөдөө гэртээ  ирсэн гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бын “Дүү Д.Г 2023 оны 03 сарын 01-нээс 03-ны өдрийг хүртэл ...т сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох ... гэх газарт манай эхнэр Энхсүрэн болон надтай хамт байсан.2023 оны 03 сарын 08-ны өдөр бензин авна гэж мотоциклтой сумын төв яваад архи уугаад явчихсан байсныг манай эхнэр Энхсүрэн 3 сарын 10-нд ...т сумын төвөөс очиж авчирсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эийн ”Д.Г 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 03-ны өдөр хүртэл манай хөдөө гэрт манай нөхөр Б болон надтай хамт байсан. 2023 оны 03 сарын 08-ний өдөр хөдөө гэрээс мотоциклтой сумын төв орж бензин авна гэж яваад архи уугаад явчихсаныг би 3 сарын 10-нд сумын төвөөс очиж авсан” гэсэн Д.Г нь 2024 оны 02 сарын 26-наас 03 сарын 03-ны өдөр хүртэл ...т сумын 2 дугаар баг ... гэх газар хөдөө гэртээ байсан гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Д.Б, С.Д, Г.Э нар нь Эрүүгийн хуульд заасан гэрчийн эрх үүргийг ойлгож, танилцсан ба гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. 

Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “тийм,үгүй” гэж асуултанд хариулсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нотлох баримтаар тооцоогүй болно. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т “өвчний улмаас нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон ”хүнээс гэрчийн мэдүүлэг авахыг хориглосон ба гэрч Д.Х-н эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн байгууллагаар шалгаж тогтоолгоогүй атлаа гэрч Ц.Эийн “Х-той 1-8 дугаар анги хүртлээ хамт сурсан. Х нь 2010 оны хавьцаа тал харваж сайн ярьж чадахаа больсон. Зөвхөн тийм, үгүй гэж л ярилцаж ойлголцдог. Ухаан санаа нь бол гайгүй эрүүл.Х ярьдаг зүйл нь гайгүй үнэн байдаг” гэсэн мэдүүлгээр Д.Хыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж үнэлэх боломжгүй юм.

 

Хохирол болон бусад төлбөрийн талаар: Иргэний хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “ бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх  буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.П нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 Хохирогч Э.Цд шар өнгийн самсунг маркийн гар утас, шигтгээ нь унасан 6 гр мөнгөн бөгж 1 ширхэг, хохирогч Б.Мад TCL нэртэй 36 инчийн зурагт, G-mobile-суурин утсыг, хохирогч Д.Чт хуучин цагийн бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

Шүүгдэгч Г.Пгээс хохирогч нарт учирсан эд зүйлийн үнэ болох хохирогч С.Бд 80,000 төгрөг,  Б.Мд 180,000 төгрөг,  Д.Чт 1,200,000 төгрөг, Э.Цд 672,000 төгрөгийг  гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагчаас: шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2024 оны 5 сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилээр тогтоох саналыг, шүүгдэгч Г.Пгийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс: шүүгдэгч Г.П нь 2022 онд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэгдсэн, уг тэнсэнгийн хугацаа дуусгавар болсон, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр ял оногдуулах,  шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч С.Шинэбаяраас гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгах саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирол нөхөн төлөөгүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Г.Пд Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулсан ба шүүгдэгч нь дээрх тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэл тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Пд ял оногдуулахдаа хугацаагүйгээр хөдөлмөрийн чадвар алдалтын 100 хувийн группэд байдаг, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулахаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 2022/84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтаас “хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр болон 3 дахь заалтыг хүчингүй болгож 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Гт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож  шийдвэрлэв. Хэрэгт хавсарган ирүүлсэн компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн саравчтай малгай, улаан өнгийн асаагуур, ишгүй овтерка, шилэн хундага зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан аймгийн прокурорын газраас шүүгдэгч  Д.Гт эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,цагаатгасугай.  

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х овогт Г.Пг  бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Шүүгдэгч  Г.Пг  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтаас хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр болон 3 дахь заалтыг  хүчингүй болгож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Г.Пд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж мөн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр  нэмж нэгтгэн  нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

 

7.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй дурдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пгээс хохирогч С.Бд  80,000 төгрөг, Б.Мд 180,000 төгрөг, Д.Чт 1,200,000 төгрөг, Э.Цд 672,000 төгрөг гаргуулан олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн саравчтай малгай, улаан өнгийн асаагуур, ишгүй овтёрка, шилэн хундага зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Гт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН