Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,

Улсын яллагч Б.Содноиший,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл,

Шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан П.О. холбогдох 23...6 дугаартай, 316/2025/00.../Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1... оны 02 дугаар сарын 15-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоот хаягийн бүртгэлтэй, Ам бүл 1, ганцаараа амьдардаг гэх, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ... овогт П.О., регистрийн дугаар: ...,

Хэргийн товч утга:

Яллагдагч П.О. нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ..сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсгийн .. тоотод байрлах Н.Б. хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "...найзтай минь уулзуулсангүй гэр рүүгээ явъя гэж хэллээ..." гэх шалтгаанаар хохирогч Б.Х-тэй маргалдаж улмаар толгой, нүүр, эрүү хэсэг рүү нь цохих, бөгс рүү өшиглөж унагаагаад дээр нь гарч толгой, нүүр хэсэг рүү цохих зэргээр халдаж хохирогчийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, зүүн шуу, баруун бугалагт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Яллагдагч П.О. нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн .. сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсгийн .. тоотод байрлах Н.Б. хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "...найзтай минь уулзуулсангүй гэр рүүгээ явъя гэж хэллээ..." гэх шалтгаанаар хохирогч Б.Х. маргалдаж улмаар толгой, нүүр, эрүү хэсэг рүү нь цохих, бөгс рүү өшиглөж унагаагаад дээр нь гарч толгой, нүүр хэсэг рүү цохих зэргээр халдаж хохирогчийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, зүүн шуу, баруун бугалагт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О. мэдүүлэхдээ:...Б.Х-тэй Сэлэнгэ аймгийн ******* сум руу ногоо хураалтад явсан. Айлд байхдаа хөлөөрөө ёвроод бөгс рүү нь 2 удаа алгадсан нь үнэн. Гараа зангидаж, нүүр ам руу нь цохисон, өшиглөж унагасан зүйл байхгүй. Намайг гарахад хашааны хаалга дээр согтуу ухаан алдаад унасан байсан. Би салхинд цохиулаад унасан юм байна гэж бодоод хажууд нь тамхи татаж сууж байгаад айлын залууг дуудаж бид хоёр өргөж оруулсан. Нөгөө залуу согтуу хөлөөс нь өргөөд би толгой хэсгээс нь өргөсөн. Оруулах гэсэн чинь унах гээд байсан. Тэгээд доогуур нь банз тавьж байж өргөөд оронд нь оруулсан. Би өшиглөж унагаж, толгой хэсэгт нь цохисон зүйл байхгүй...” гэжээ.

Хохирогч Б.Х 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би бичиж уншихдаа муу тул төрсөн дүү О хамт мэдүүлэг өгнө. Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хамтран амьдрагч О. хамт ногоо хураалтанд яваад оройдоо ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2023.10.26-ны өглөө дахин ногоо хураалтанд яваад ногоогоо хурааж дуусчихаад ... сумын төвд байдаг ... гэрт очсон. Тэнд очоод хоол унд илэж байгаад 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи 0 шилийг Б, би, манай нөхөр, Би эхнэр болон Б хуурай дүү, найз гэсэн хүмүүстэй уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад дахиад 1 шил архи би авч өгсөн. Манай намайг авч өг гээд байсан. би нэг мэдсэн чинь согтоод тасраад уначихсан байсан ба бага зэрэг өвчтэй байсан. би тэд нартай маргалдаагүй. Би Сэлэнгэ аймгаас өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ны 15 цагийн үед О хамт ирээд О буцаад явсан. Миний толгой их өвдөж байсан. Мөн гар, хөл зүүн талын шанаа тохой хэсэгт хөхрөлттэй байсан ба толгой зүүн хэсэгтээ хавдатай байсан. миний толгой өвдөөд байгаа болхоор тодорхой ярьж чадахггүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Хохирогч Б.Х 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин егсен "... Би өмнө мэдүүлэгтэй бие өвдөөд байсан учир болсон асуудлын талаар дутуу мэдүүлэг өгсөн байна лээ одоо болсон явдлын талаар тодорхой ярина. Өмнө мэдүүлснээр 2023 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед шиг санагдаж байна. Б гэрт байхад түүний дүү гэх хүн яваад Б тасраад унтаад өгсөн бөгөөд улмаар Б, Х, О нарын хамт үлдсэн. Тухайн үед би О хандан гэртээ харъя гэж хэлтэл тэрээр надад хандан "чи намайг найзтай минь уулзуулсангүй" гээд писдаа, янхан гэх зэргээр хараагаад байхаар нь хариуд нь бага зэрэг өндөр дуугаар "чи ямар шалтгааны улмаас намайг хэл амаар доромжилж байгаа юм бэ" гэтэл миний толгой, нүүр, эрүү хэсэг рүү тус бүр 1 удаа нийтдээ 3 удаа гараа атгаж байгаад цохиод авсан бөгөөд тухайн үед О надаас Х холдуулсан. Тэгсэн О Х цохих гэхэд Х өөрийгөө хамгаалаад О нүүр хэсэг рүү 1 удаа цохисон бөгөөд тэгээд О доош суусан. Би О, Х нарыг хоорондоо зууралдаад дуусахаар нь Сэлэнгэ аймаг С сум руу явах зорилгоор Б гэрээс шууд ганцаараа гараад явсан. Тэгээд гадаа гараад утас байхгүй машин дуудаж чадахгүй харанхуй байсан учир ганцаараа явж чадахгүй нөхцөл байдалд хүрээд Б хашаанаас гаралгүй сууж байтал О гарч ирээд "писдаа минь чи явахгүй яасан юм бэ?" гээд намайг сууж байхад бөгс рүү өшиглөж унагаагаад, дээр гараад толгой, нүүр, хэсэг рүү гараа атгаж байгаад цохиж эхэлсэн бөгөөд би нүүрээ 2 гараараа хааж хамгаалсан. Тэгээд зодуулаад тухайн үедээ ухаан алдсан юм шиг байна лээ... Гэртээ ирээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд бид ээжийг эмнэлэг дээр эргэх гээд очсон байсан ба толгойндоо гэмтэл авсан учраас зодуулснаасаа хойш болсон асуудлуудыг сайн санахгүй байгаа юм аа..." гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Х 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсен "... Намайг О зодоод байхаар нь би Билэгтийн гэрээс гарсан. Тэгээд Сэлэнгэ аймаг руу явах гэтэл унаа, утас байхгүй болохоор нь Б гэрийн гадаа сууж байсан чинь О гарч ирээд "писда мин чи явахгүй яасан юм бэ?" гээд намайг сууж байхад бөгс рүү өшиглөж унагаагаад, дээр гараад толгой нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохиж эхэлсэн бөгөөд би нүүрээ 2 гараараа хааж хамгаалсан. Би нэг мэдэхэд ухаан алдаад уначихсан байсан. Ямар ч байсан Б гэрээс гараад тэдний гадаа 2-3 цаг болсон. Ямар ч байсан би таксинд суугаад Сэлэнгэ аймаг руу явж байхдаа ухаан орсон. Тухайн үед гэртээ ирээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би ээжийг эмнэлэг дээр эргээд очсон. Тэгээд ээжийг эргэж байснаасаа хойш Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаан орсон. Ямар ч байсан эмнэлэгт ухаан ороход миний толгойноос цус гарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Х гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 27-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.О биед үзлэг хийсэн тухай тэмлэглэл /хх-ийн 37-39-р хуудас/,

 

Гэрч Н.Б 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* сумын 34 гэдэг газар эхнэр Х бид хоёр ногоо хураалтад айлынд ажил хийсэн. Ингээд ногоо хураалтад О гэдэг найзтайгаа таарсан. Тэгээд О уулзаад манайх руу явахаар болоод О авгай, манай авгай бид дөрөв 16 цагийн үед явсан. Манай гэр Ш сумын төв хэсэгт байдаг хаягийг нь сайн мэдэхгүй. Ингээд гэртээ ирээд манай эхнэр бид хэдэд хоол хийж өгөөд би дэлгүүр ороод 2 ширхэг 0,75-н "Ерөөл" архи аваад 17 цагийн үед гэртээ орж ирсэн. Гэртээ орчхоод хоол ундаа идээд нөгөө авсан архиа О, О эхнэр бид хэд хувааж уусан. Тэгээд тухайн шөнө хэдэн цаг байсныг нь санахгүй байна. О цонх нүдээд "манай авгай гадаа хэвтэж байна хамт өргөөд оруулчихъя" гэж хэлсэн. Ингээд О бид хоёр О эхнэрийг өргөж оруулчхаад би эмнэлэг рүү дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Н.Б биед үзлэг хтйсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44-р хуудас/,

 

Гэрч О.Х"... Би нөхрийнхөө хамт ... сумын 34 гэх газарт 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байцаа хураалтын ажил хийсэн. Тэгээд ажил хийж байтал манай нөхрийн найз О. хамтран амьдрагч Х. хамт ажиллаж байсан. Тэгээд ажил дууссаны дараа О. манай нөхөр лүү “Би танай гэрт очоод хоночих уу? гэж хэлтэл, эхнэр нь зөвшөөрөхгүй байж байгаад тэр хоёр манай гэрт хонохоор болцгоосон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бид дөрөв .. сумын 1 дүгээр баг 1-р хэсгийн ..тоотод байрлах манай гэрт 16:00 цагийн үед ирцгээсэн. Тухайн үед манай нөхөр, *******, ******* бид дөрөв 0,75 литрийн "Ерөө" нэртэй архи 2 шилийг хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дууссаны дараа Х. дэлгүүр яваад 1 ширхэг ундаа, 0,75 литрийн 1 шил "Хараа" нэртэй архи, 2,4 литрийн хэмжээтэй "Сэнгүр" нэртэй пиво 1 авсан. Тухайн авсан архи, пивонуудаа хувааж уугаад сууж байтал манай хуурай ах П. манай гэрт орж ирээд гарсан. Тэгээд манай нөхөр тасраад унтсан ба О.. Х. хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл О. Х. эрүү хэсэг рүү нь гараа атгаж байгаад 2,3 удаа цохисон. Тэгэхээр нь би О. боль гэж хэлээд салгах гэтэл О. намайг цохих гээд байхаар нь би түүнийг зөрүүлээд цохисон. Тэгтэл Х.н явлаа гээд манай гэрээс гараад явчихсан. Эхнэр нь гараад явсны дараа О үлдсэн архиа ууж сууж байгаад 20-30 орчим минутын дараа араас нь гарч явсан. Тэгээд тэр хоёр орж ирэхгүй удаад байхаар нь байшингийнхаа хаалгыг цоожлоод унтаад өгсөн. Тэгтэл шөнийн 03:00 цагийн орчимд байшингийн хаалга нүдээд байхаар нь "хэн бэ?" гэж асуутал "О. байна аа манай эхнэр ухаан алдаад уначихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь "юу болсон юм бэ?" гээд нөхрийгөө сэрээгээд О. нөхөр хоёрынхоо хамт Х. модон дээр өргөж гэр рүүгээ оруулсан. ******* манай жорлонгийн ойролцоо газарт ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь Х судсыг нь барьтал пульс нь уначихсан байхаар нь зүрхний эм өгөөд эмнэлэг дуудсан Дуудлага өгснөөс хойш 30 минутын дараа эмч ирж үзээд "Энэ хүн архи их хэмжээгээр уучихсан байна, архи нь гараад бие нь сайжрахгүй бол дахиж дуудлага өгөөрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Х. унтаад өгсөн. Маргааш өглее нь Х орноосоо босож чадахгүй байсан ба "нойр булчирхай өвдөөд байна" гээд хэвтээд байхаар нь би түүнд эм өгөөд "түргэн дуудах уу?" гэж асуутал хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт нөхрийнхөө хамт дахиж хоноод 2023 оны 10 дугаар сарын 28-ны өглөө нөхрийнхөө хамт Сэлэнгэ аймаг руу явсан. О. Х. рүү "чи архи уудаггүй байж яагаад архи уугаад байгаа юм" гэж хэлээд уурлаад түүнийг зодсон... Х. ногоо хураалтын ажил хийж байхдаа болон манай гэрт ирээд архи ууж байх үедээ бие нь зүгээр хэвийн байсан... Х. харвачихсан юм шиг гар нь сулраад юм барьж чадахгүй, өндийж чадахгүй байсан ба эрүү нь зүүн хэсэгтээ хөхөрч хавдсан, шанаа нь урагдсан байдалтай байсан... Х. бид нартай архи ууж сууж байхдаа болон гэрээс гарч явах үедээ бие нь хэвийн зүгээр байсан. О. Х. араас гарч яваад 5-6 цаг болсон" гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас),

Гэрч Б.Б. "... О нь миний охинтой уулзаж танилцаад л шууд манай гэрт амьдрах болсон. О. нь Архангай аймгийн хүүхэд бөгөөд миний төрсөн нутгийн хүүхэд учир гэртээ байлгах дуртай байсан юм аа. Тэр 2 дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 26- ны өдөр шиг санагдаж байна, намайг эмнэлэгт хэвтэж байхад Х. над руу залгаад ээж би О. ... сум руу ногооны ажилд явлаа гэж хэлж байсан. Түүнээс хойш холбоо барилгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х. намайг эргэж ирсэн бөгөөд тухайн үед тэрээр малгай өмссөн байсан ба бие нь их муу харагдаж байсан. Ойртоод харахад түүний гар, нүүр хэсэг нь хөхөрсөн байгаа харагдсан. Тэгээд охиноосоо юу болсон талаар асуухад унасан гэж хэлж байсан Тухайн үед би Х. үгэнд итгээгүй учир өөрийн охин О.г рүү залгаад *******г гэрт очоод үзээч гэж хэлсэн. Тухайн үед О. Оросын хил дээр байна гэсэн учир бага зэрэг оройтож очсон байх гэж бодож байна. Тэгээд 17 цаг өнгөрч байх шиг санагдаж байна. О. над руу залгаад "Х. О. зодуулаад тархиндаа хүнд гэмтэл авсан байна, одоо эмнэлэг дээр байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хх- ийн 49 дүгээр хуудас),

 

9. Гэрч Б.А. Намайг гэртээ амарч байх үед буюу 2023 оны 10 дугаар сарын 26-аас 10 дугаар сарын 27-нд шилжих шөнийн 02 цаг 47 минутад манай сувилагчаас надад дуудлага ирсэн талаар хэлсэн. Би дуудлагын дагуу жолоочоо дуудаад . сумын Дэнж гэх газарт байдаг Х. гэрт тус шөнийн 03 цаг 10 минутад очтол "Байшин нь хүйтэн зэвхий, гэрт нь 2 эмэгтэй, 2 эрэгтэй архи уусан байдалтай согтуу байцгаасан. Намайг очих үед Х нь "гайтай юмнууд лай боллоо, би та нарыг зайл гэж хэлсэн биз дээ гэж" орилоод байсан. Нэг эмэгтэй нь орон дотор унтаж байгаа бололтой хэвтэж байхаар нь биед нь үзлэг хийтэл зүүн талын шанааны хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан ба амин үзүүлэлт нь ердийн байсан. Мөн тухайн эмэгтэйн амнаас нь архи үнэртэж байсан. Х байшин нь гэрэл муутай байсан болохоор хэвтэж байсан эмэгтэйн биед байх гэмтэл шарх харагдаагүй... Мөн тухайн хэвтэж байсан эмэгтэйн бие нь нэлээн даарчихсан байхаар нь Х ямар шалтгааны улмаас даарсан талаар нь асуутал "Энэ эмэгтэй нөхөртэйгөө хамт гэрээс явлаа гэж гарч явсан. Тэгээд удаагүй тухайн эмэгтэй гэрийнх нь гадаа ухаан алдаад уначихсан байхаар нь гэр рүүгээ оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би "гал усаа түлээд дулаацуулаад, халуун бүлээн юм өгөөд эрүүл болохоор нь Сэлэнгэ аймагт очиж үзүүлээрэй гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 51 дүгээр хуудас),

 

10. Гэрч Б.О 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Сэлэнгэ аймгийн ... сумын хилийн боомт дээр ОХУ-руу гарах гээд байж байхад ээж Б.гар утсаар залгаад "Нөгөө Х. чинь нүд ам нь эвгүй болчихсон, сонин болчихсон байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би хил дээрээс буцаад Сүхбаатар суманд эгч Б-д очиход Х. нэг нүд нь солийчихсон, хөл дээрээ зогсож чадахгүй, зүүн талын шанаа хөхөрсөн байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад Х. "ээрч муураад юм ярьж чадахгүй байсан. Тэгэхээр нь шууд том эгч Б. руу залгаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дагуулж явсан. Эмнэлэг дээр очоод эмчид үзүүлээд тархины зураг авхуулах тархинд нь цус хурсан яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд шууд тэр өдрөө цагдаад мэдэгдээд Улаанбаатар хот руу явсан. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х. нь Сэлэнгэ аймгийн .. сум руу ногоо хураалтад О. хамт явсан. Түүнээсээ эргэж ирээд 26-ны өдөр дахиад ногоо хураалтад яваад орой нь ээж Б.й утсаар ярихад "О. уусан байна би галт тэргэнд суулаа" гэж хэлээд гар утас нь холбогдохоо больсон гэж хэлсэн. Үүний дараа 2 хоног залгасан боловч утас нь холбогдохгүй гэрт нь очиход зодуулсан байдалтай байсан. Сүүлд Улаанбаатар хотод очиход Х. хагалгаанд орохын өмнө нь "намайг О. цохисон цаашаа юу болсон талаар мэдэхгүй" байна гэж хэлсэн.." гэх мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас)

Шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн "... Хохирогч Б.Х. хатуу хальсан дор үүссэн цусан хураа нь амь тэнссэн байдал үүсгэж байгаа тул хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хохирогчийн баруун талын зулайн чамархай хэсгийг хамарсан ба хүчтэй цохилтын улмаас үүссэн байх боломжтой. Мен хохирогчийн авсан гэмтэл нь гавал ясандаа хугарал гэмтэлгүй, тархинд үүссэн битүү гэмтэл байх тул цохилтын улмаас үүссэн байх өндөр магадлалтай. Мөн гэмтэл нь байрлалын хувьд толгойн оройн хэсэг баруун талд чихний дэлбэнгээс дээш хэсгийг хамарсан байгааг үзэхэд хэрэг болсон хугацаанд цохилтын улмаас үүссэн шинэ гэмтэл байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 91 дүгээр хуудас

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

Хохирогчоос гаргаж өгсөн Б.Х Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчтний түүх /хх-ийн 76-87-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-122-р хуудас/,

Шүүгдэгчийн Хаан банкан дахь дансны мэдээлал авсан тухай албан бичиг /хх-ийн 136-137-р хуудас/,

Мөрдөгчийн П.О утсаар ярьсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 138-144-р хуудас,/

Шүүгдэгчийг эрэн сурвалжлах чиглэлээр ажиллагаа хийсэн мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 162-165-р хуудас/,

Шүүгдэгчийн Төрийн банкан дахь харилцах дансны хуулга /хх-ийн 168-171 хуудс/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.

 

1.2 Эрх зүйн дүгнэлт:

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 408 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Х биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч П.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж хохирогч Б.Х харилцан маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч П.О нь хохирогч Б.Хтолгой, нүүр, эрүү хэсэг рүү нь цохих, бөгс рүү өшиглөж унагаагаад дээр нь гарч толгой, нүүр хэсэг рүү цохих зэргээр халдсан үйлдэл, хохирогчийн биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, зүүн шуу, баруун бугалагт цус хуралт бүхий гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж цагаатгах байр суурьтай оролцсон ба талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг үгүйсгэх, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно. Хохирогч удаа дараа мэдүүлэг өгсөн бөгөөд өмнө өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүгүй, биеийн байдлаас шалтгаалан өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж сэргээн санасан зүйлүүдийг мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон.

Иймд шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хүнд гэмтэл санаачтай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр: Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х биед хүнд хохирол учирсан ба хохирогчийн зүгээс эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй байна. Иймд Иргэний хууийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Х нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс П.Онасны байдал, хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэх байр суурийг тус тус илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч П.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөнхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .. овогт П.О. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хүнд гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О. 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О. оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.О. энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тоосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Х. нь энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг нэхэмжлэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ