| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0213/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
2025/ШЦТ/25
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Тулга
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.А
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, В.Удвал Д.Батболд /цахимаар/
Шүүгдэгч: Ж.Г, Б.Э, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Жын Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бын Б нарт холбогдох 1812000710341 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “А У с” газрын захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дугаар баг У байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бийн Э /РД:.../,
2. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр А аймгийн Б суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн Зч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Э сумын ... дүгээр баг ... дүгээр байр 13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Жын Г /РД:.../,
3. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр У хотын С дүүрэгт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ...-р багийн ...-р ... айлын байрны 37 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Бын Б /РД:.../,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г, Б.Э нар нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Э сумын З даргаар ажиллаж байсан Ж.Г, мөн тус сумын З дын тын гын др ажиллаж байсан Б.Э нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.А, Ц.Э, Б.Б О Улсын Ухотод аялах аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргах зорилгоор дээрх иргэдтэй утсаар ярьж, албан өрөөндөө дуудаж З даргын нөөц хөрөнгөнөөс эмчилгээний зардал хүсэх тухай хүсэлт бичүүлж авсан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн тус сумын З даргын зөвлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, Д.А, Ц.Э, Б.Б нарт тус тус 150.000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлүүлж, улмаар уг шийдвэрийн дагуу тус сумын З даргын орлогч Т.Гоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж гаргуулан, уг захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аны Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлүүлж бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ хэргийг гэмт хэрэг гэж үздэггүй. Хүмүүст тэтгэмж олгох ажиллагаа процессын дагуу явагдсан. Энэ хэрэг юунаас эхэлсэн гэдгийг тайлбарлавал анх Авлигатай тэмцэх газарт А“аяллын мөнгө төсвөөс авсан” гээд өргөдөл өгсөн. А Б гэдэг хүний тухайн үеийн эхнэр нь байсан Б гэдэг хүнийг А Э сумын 5 дугаар багийн З даргын давтан сонгуульд нэр дэвшүүлсэнгүй гэж хувийн өс хонзонгоор тухайн үеийн З дарга Ж.Г болон Тамгын газрын дарга надад өс хонзон санаж өргөдөл гомдол эхнэрээрээ гаргуулсан байгаа юм. Хуульд заасан нэр дэвшигчийн шаардлагыг Б гэдэг хүн хангахгүй байсан. Мөн Г гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Г гэдэг хүн Архангай Э сумын З дтай ямар ч хамааралгүй, тухайн үед төрийн алба хаагч байгаагүй, азтан шалгаруулсан, төсвийн хөрөнгөөс гарсан эсэх талаар мэдэх үндэслэлгүй, хөндлөнгийн хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Үүнийг цааш нь судлаад үзэхээр Г нь Б гэдэг хүний сайн найз нь юм байна лээ. А надтай хааяа таарахаараа “би нөхрийнхөө шахалтаар тийм зүйл хийсэн, утгагүй юм хийсэндээ ичиж ядаг” гэж хэлж байсан. Б Архангай аймгийн махны үйлдвэрийн эздийг хууль бусаар дарамталж мөнгө авсан хэргээр ял эдэлж байсан. Хэрвээ шүүхээс биднийг гэм буруутай гэж үзвэл залуучуудын дунд улс төрийн өс хонзонгоор хэнийг ч гэмт хэрэгтэн болгож болох юм байна гэдэг ойлголт үйлдэх байх гэж бодож байна. Тухайн үед ажиллагаа хийж байсан санхүүгийн шинжээч болон Төрийн аудитын байгууллага гэм буруутай гэж үзээгүй. Иймд заавал санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зөв гэж бодож байна. Мөн тухайн үед мөрдлөг хийж байсан мөрдөгч Төрийн сангийн төсвийн мэргэжилтэн С гэдэг хүнээс мэдүүлэг авахдаа 2 цаг харангүй өрөөнд байлгаж байгаад эрүүдэн шүүх маягаар мэдүүлэг авсан байсан. Мэдүүлэг өгснийхөө дараа надад энэ талаар хэлж байсан. С 2 цаг харанхуй өрөөнд уйлж суусан гэсэн. Тухайн үед З даргын орлогч байсан Г мэдэж байгаа. Тухайн Авлигатай тэмцэх газрын мөрдөгч ширүүн ааш зантай, надаас мэдүүлэг авахдаа хараалын үг хэрэглэж, ширүүн догшин харьцаж байсан. Мөн Эээс мэдүүлэг авахдаа “алт мөнгөн ээмэг бөгжтэй байж чи яахаараа 150,000 төгрөгийн эмчилгээний зардал гуйдаг юм” загнаж байсан гэсэн. Мэдүүлэг өгснийхөө дараа бүгд айдас түгшүүртэй болсон байсан...” гэв.
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “...2016 онд шинээр орон нутгийн болон улс төрийн ажлууд эхэлж байсан үе. Тухайн үед улс төрийн анхан шатны мэдлэг туршлага муутай байсан. Тухайн үед гаргаж байсан тушаал шийдвэр зөв буруу эсэхийг мэдэхгүй байна. Жилд зарцуулах төсвөө журамлан гаргадаг байсан. Энэ журмын дагуу захиран зарцуулах эрх нь З даргад олгогддог. Тэрнээс биш хэн дуртайд нь давуу байдал үүсгээд өгөөд байдаг мөнгө гэж байхгүй. З даргын зөвлөл хуралдаж энэ талаар хэлэлцээд З дарга захирамж гаргаснаар хэрэгждэг. Бид З даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулахдаа тус нийтлэг журмын бусад гэх заалтыг баримтлан гаргадаг байсан. Өмнөх О дарга энэ заалтыг баримтлан зарцуулдаг байсан. Мөн тус маргаад байгаа захирамжийг гаргах үед нь би албан ажлаар Улаанбаатар хотод байсан. Би сүүлд энэ захирамжийн талаар мэдсэн. Миний орлогч энэ захирамжийг гаргасан байх. “Бусад” гэсэн заалтыг баримтлан бүх сумын З дарга нар захирамж гаргадаг байсан. Харин 6 сарын дараа нэмэлт өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг биелүүлнэ гэсэн заалт нэмэлтээр орж ирсэн. Үүнээс өмнө наадмын болон ахмадын, хүүхдийн баяр гээд бүх зардлаа бусад хэмээн гаргадаг байсан. Мөн “бусад” гэх заалтыг тодорхойлсон сумын иргэдийн хурлын зөвлөлийн баталсан журам байдаг гэсэн. Үүнийг бид орхигдуулсан байсан. Тэгэхээр аль нь зөв, юун бурууг мэдэхгүй байна. Шүүх үнэнээр нь тогтоох байх...” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “...Би худал мэдүүлэг өгөөгүй. Би ОХУ-руу явсан. Гэхдээ өөрийн мөнгөөрөө зардлаа хийгээд явсан. Явахдаа ломбардаас мөнгө зээлсэн. Энэ үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Мөн тухайн үед би өвчтэй байсан нь үнэн. Одоо ч өвчтэй хэвээрээ байгаа. Энэ хэрэг эхэлснээс хойш аневризм нэмэгдсэн. Би 2,3 төрлийн хагалгаанд орсон. Дахиад 2 хагалгаа хүлээгдэж байгаа. Энэ хэргийг шийдэгдэхийг нь хүлээгээд хагалгаагаа хойшлуулж байна. Миний худал мэдүүлэг өгөөгүй болохыг дансны хуулга нотолно. Би 150,000 төгрөг аваад эмчилгээндээ зарцуулсан нь үнэн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хэргийн материалтай танилцсан. Танилцаж байхад бусдад давуу байдал олгосон мөн төр хохирсон гэж маргаан үүсэж байгаа юм гэж ойлгосон. Миний бодлоор Төрийн аудитын газар жил бүр шалгалт хийдэг. Тухайн үед уг захирамж шийдвэр буруу байсан бол аудитын дүгнэлт гарах байсан. Мөн санхүүгийн аудитын байгууллага хяналт шалгалт хийдэг. Ингээд ямар нэгэн зөрчил илрээгүй тул төр хохироогүй гэж үзэж байгаа...” гэв.
Эрүүгийн 1812000710341 дугаартай хэргээс улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч Г.Гын “...Э сумын З дарга Ж.Гын шийдвэрээр тамгын газрын дарга Э нь 2018 оны 01 Дүгээр сарын 26-с 28-ны өдрүүдэд Э сумын Аын намын төрийн байгууллагын ажилчид болох хувь хүмүүсийг Оын Холбооны Улсын Ухот руу төсвийн хөрөнгөөр аялуулах ажлыг зохион байгуулсан. З даргын нөөц хөрөнгөөс хүнд өвчтэй яаралтай тусламж хэрэгтэй иргэдэд 50000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх заалт байдаг. Гэтэл Э болон Г нар нь тус хөрөнгөнөөс аялсан хүн бүрд 150000 төгрөгийг төсөвлөж данс руу нь шилжүүлээд дараа нь Уявсан иргэдээс дансаар нь гаргуулж аваад тээврийн зардалд нь зарцуулсан байсан. Данснаас нь гаргуулж авахдаа бүх хүнээс Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байгаа тул З даргын нөөц хөрөнгөнөөс тусламж үзүүлнэ үү гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23 хуу/,
Гэрч Б.Бчийн “...2017 оны 12-р сард буюу Э сумын шинэ жилийн арга хэмжээний үеэр З дарга, хурлын дарга, орлогч дарга, тамгын дарга нар нь азтан шалгаруулж Уявах эрхийн бичгээр Б, Э, А нарыг шагнаж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан. Мөнгийг өөрсдөөр нь Улаанбаатар хотод эмчилгээнд явах гэж байгаа тул З даргын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж өгнө үү гэсэн хүсэлт бичүүлж, эмчилгээ хийлгэх гэж байгаа мэтээр төрийн данснаас шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 хуу/,
Гэрч Д.Аны “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э сумын бүх багуудын шинэ жилийн арга хэмжээ болсон. Тус арга хэмжээний үеэр би азын сугалаанд О-ын Ухотод үнэгүй аялах эрхийн бичиг хожсон, Надаас гадна Э сумын 1-р багийн иргэн бас хожсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орчим би Э сумын З дарга Г руу утсаар холбогдож хэзээ явах вэ, зардлын мөнгийг нь яаж өгөх вэ?, би явах хүмүүст багтаж байгаа юу гэж асуухад Г дарга болно, би зохицуулна л гэсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явахаар болоод өглөө нь Г дарга над руу залгаад 150000 төгрөг өөрөөсөө өгчхөөрэй, данс руу чинь араас нь мөнгийг нь хийчихье гэсэн. Надад боломжгүй байгаа талаар хэлсэн чинь юу ч гэсэн Архангай аймгийн Одарга О руу ярь гэсэн. О дарга...зохион байгуулаад явж байсан юм байна лээ... Улаан-Үдээс ирээд 2 хоногийн дараа миний Хаан банкны данс руу Э сумын төрийн сангаас 150000 төгрөг орж ирсэн. Уявахаас өмнө Э сумын З д дарга Э намайг өрөөндөө дуудаад өргөдөл бичээд өгчих гэсэн. Юун өргөдөл юм бэ, ямар утгатай өргөдөл бичих юм бэ гэтэл Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа, 150000 төгрөг олгож өгнө үү гэж бичээрэй гэхээр нь хэлснээр нь биччихээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28 хуу/,
“...Миний тухайд Уявах хүмүүсийг ахалж явсан Огазрын дарга Ч.О ахаас замын зардал зээлээд явсан байсан юм. Дээр хэлсэнчлэн О ахаас зээлсэн байсан замын зардлын мөнгийг дээрх байдлаар түүний данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /6хх-ийн 64-66 хуу/,
Гэрч Ц.Эийн “...2017 оны Э сумын З д шинэ жилийн арга хэмжээнд оролцоод урилганы дугаараар азтан тодруулахад Б бид хоёр азтан болж Ухот руу аялах эрхээр шагнуулсан. Азтаныг Э сумын З дарга өөрөө тодруулж, эрхийн бичиг гардуулж өгсөн...Түүнээс хойш би 2018 оны 01 дүгээр сард Э сумын З дарга Гаас 2, 3 удаа утсаар хэзээ явуулах вэ гэж асуухад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчим явна гэсэн. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э сумын З д дарга Э намайг ажил дээрээ дуудаад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хүсэлт бичээд өг, тэгээд Уявах мөнгийг чинь гаргаж өгнө гэсэн. Э даргын хэлсний дагуу би эмчилгээ хийлгэх тухай хүсэлт бичиж өгөөд Хаан банкин дахь 5154004446 дугаарын дансаа үлдээгээд явсан. Мөнгө нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний дансаар 150000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 1 29-30 хуу/,
“...Миний тухайд мөн тухайн жил болсон Алтан сарнай шинэ жилийн арга хэмжээний үеэр өөрийн төрсөн охин Уийн хамтаар орсон. Тухайн арга хэмжээн дээр мөн Уявах эрхийн бичиг хожсон. Нэг ёсондоо дараалж болсон 2 шинэ жилийн арга хэмжээнээс миний тухайд Уявах хоёр эрхийн бичиг дараалан хожсон гэсэн үг юм... Бид хоёр хамт уулзаж, хамт ярьж байгаад эмчилгээ хийлгэх талаар хүсэлтээ бичээд өг гэсний дагуу хамт хүсэлт бичиж өгсөн юм... Би тухайн үед хувиасаа замын зардлаа гаргаад явж ирсний ард тэтгэмж гэсэн утгаар мөнгө миний Хаан банкны дансаар орсон санагдаж байна...” гэх мэдүүлэг /6хх-ийн 62-63 хуу/,
Гэрч Р.Сийн “...Дээрх хүмүүс нь эмчилгээ хийлгэх шалтгаанаар Э сумын З даргын нэр дээр өргөдөл бичсэн байсан. Түүнийх нь дагуу З даргын орлогч захирамж гарган мөнгө олгохоор шийдвэрлэсэн байсан... Тухайн үед би эмчилгээний шалтгаанаар тэтгэмжийн мөнгө гарч байна гэж ойлгож байсан чинь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийнхөө 14 цаг 30 минутаас хойш Б, Э, А нь Уявах хүмүүсийн мөнгө орсон уу?, хэзээ орох вэ гэж асуусан. Ингэж асуухаар нь би тэтгэмжийн мөнгө биш, Уявах хүмүүсийн мөнгө байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 хуу/,
Б.Бийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Би А аймгийн Э сумын З д шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, урилганы дугаараар азтан тодруулахад азтан болж Улаан Үүд хот руу аялах эрхээр шагнуулсан. Эрхийн бичгийг Э сумын З дарга Ц.Г өөрөө гардуулж өгсөн. Тэгээд 2018.01.25-ны өдөр би Ж.Г дарга луу утсаар яриад У рүү явах гэж байна, мөнгөө авья гэсэн чинь хувиасаа 150,000 төгрөгийг өөрийнхөө өрөөнд дуудаж өгсөн. Тэгээд 150,000 төгрөгөөр нь би 2018.01.26-ны өдөр У рүү явсан ба мөнгөө автобусны жолооч М гэх залууд өгсөн. М бензин хийх гээд байна гэж хэлээд миний мөнгийг авсан. Хэн зохион байгуулж авч явсныг би мэдэхгүй байна. Цугтаа явсан хүмүүсээс Ц.Э эгчийг сайн танина. Миний зүүн талын өвдөгний үений доод талын шөрмөс тасарсан, мөн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Тэгээд мөнгөгүй байгаа учраас Ж.Г даргаас тэтгэмжийн мөнгө хүссэн. Уг мөнгө маань 2018.02.01-ний өдөр орсон шиг санаж байна...” /1хх-ийн 35-36 хуу/,
Б.Бийн мөрдөн байцаалтад гэрчээр дахин өгсөн “...2017 оны 12 дугаар сард Э сумын З д, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран нэгдсэн нэг шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд тухайн шинэ жилийн арга хэмжээн дээр би Э эгчийн хамтаар азтан болж Уявах эрхийн бичгээр шагнуулсан юм ...Миний тухайд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн мөнгийг эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн. Тухайн үед хэвтэрт байсан бөгөөд дансанд байсан мөнгө тэр чигтээ л эмчилгээний зориулалтаар гарч байсан. Тэгэхээр миний данс руу орсон мөнгө эм, эмчилгээний зориулалтаар тухайн үед зарцуулагдсан. Миний тухайд хагалгаанд орох гээд хүсэлт өөрөө бичиж, тамгын газрын даргаар ажиллаж байсан Эд өгсөн юм... Тухайн үед Г мөнгө бэлнээр өгөхдөө хувиасаа өгч байгаа л гэж хэлж байсан. Би тухайн үед тэгж ойлгосон...Тухайн мөнгийг эмчилгээнд тухайн үедээ зарцуулаад дуусгасан. Хагалгаанд ороогүй байгаа. Хагалгаанд орох гэхээр мөнгөний хэрэгцээ их гарна... Мөнгө зарцуулсан баримтууд, эмчилгээний баримтууд байх ёстой, гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /6хх-ийн 59-60 хуу/,
Гэрч Д.Нын “...З даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг тухайн үед би шалгаагүй аудитын багийн гишүүн Цэ шалгасан. Үүнээс гадна баримтуудаас харахад тухайн үед мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-аар сумын иргэдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буцалтгүй тусламж олгосон байна, энэ баримтаар бол зөрчилгүй харагдаж байна...Хэрэв дээрх мөнгийг үнэхээр аяллын зардалд зарцуулсан бол энэ нь төсвийн тухай хууль зөрчсөн, төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар зарцуулна гэсэн заалтыг зөрчинө. Харин энэ нь үнэхээр сумын иргэдийн эмчилгээний зардалд зарцуулагдсан бол зөрчил гэж үзэхгүй....Сумын З даргын нөөц хөрөнгөөс мөнгө зарцуулахад заавал захирамж гарсны дараа гүйлгээ хийгдэх ёстой, үүнийг мөн л 239-р тушаалаар баталсан журмаар зохицуулсан байгаа. Одоо бол энэ журам шинэчлэгдсэн байгаа....Сумын З даргын нөөц хөрөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө бөгөөд Сангийн сайдын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын “бусад” гэсэн заалтад хамрагдах хөрөнгө нь төсвийн хөрөнгө юм. 2018 оны 1 сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээс харахад Д.А, Ц.Э, Б.Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь Э сумын З даргын нөөц хөрөнгөөс гарсан нь харагдаж байна. 81102 гэсэн орон нутгийн нөөц хөрөнгө гэж байгаа нь харагдаж байна. Бараа үйлчилгээний бусад зардал гэдэгт олон зардал хамаардаг бөгөөд З даргын нөөц хөрөнгө хүртэл ордог юм...” /8хх-ийн 54-55 хуу/,
Гэрч Д.Сийн “...2018 онд бол Э сумын иргэдээс ирүүлсэн Э сумын З дарга, З дт хандаж гаргасан өргөдлийг би хүлээж авч бүртгээд сумын З дарга, түүний орлогч, эсхүл тамгын газрын даргаар холбогдох албан тушаалтнуудад нь цохуулдаг. Зарим иргэд мэдэхгүй шууд дарга нар луу өргөдлөө бариад ордог бөгөөд тэр тохиолдолд З дарга, орлогч дарга, тамгын дарга нар бичиг хэрэгт өргөдлөө өг гээд зааж өгөөд явуулдаг. Тэгээд албан ёсоор бүртгэлд оруулдаг юм....Би бүртгэлийг харахад 2018 оны 01 сарын 25-ны өдөр Д.А, Б.Б, Ц.Э, М.М нар тусламж хүссэн өргөдөл гаргаагүй би хүлээж аваагүй байна. Харин 2018 оны 02 сарын 05-ны өдөр Э сумын 1-р багийн иргэн М.М тусламж хүссэн өргөдөл гаргасан бөгөөд би үүнийг нь тэр дор нь орлогч дарга Т.Гоор цохуулаад Д.Чгэдэг хүнд өгсөн байна. Би өөрөө М.М гэдэг хүнээс өргөдлийг нь авсан байна, бүртгэлээс харахад 1 хуудас өргөдөл өгсөн байна....Би 2018 оны 1 сарын 26-ны өдөр Э сумын З д ажилтнууд болох Б.Т, Б.Э, Б.Э болон бусад хүмүүсийн хамт Замын үүдээр хилээр гарсан. Тухайн 2018 оны 1 сарын 26-ны өдрийн өглөө бид Монгол улсын хилээр гарсан. Тэгэхээр 2018 оны 1 сарын 25-ны өдөр А аймгийн Э сумын З д гаднаас нэгдсэн журмаар бүгдээрээ автобусаар хөдөлсөн юм. Миний санаж байгаагаар тухайн 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд хөдөлсөн байх гэж бодож байна, энэ өдөр би дээрх нэр бүхий Ц.Э, Б.Б, Д.А, М.М нараас тусламж хүссэн өргөдөл хүлээж аваагүй...” /8хх-ийн 57-58 хуу/,
Гэрч Р.Сийн дахин өгсөн “...Тухайн үед “буцалтгүй тусламж олгох” захирамж гараагүй байсан санагдаж байна би өөрийн нүдээр захирамжийг хараагүй. Харин төлбөрийн хүсэлт, өргөдлүүд нь бол байсан. Төлбөрийн хүсэлт дээр тамгын дарга Э 1-р гарын үсгээ зурсан, нягтлан бодогч Б.Т бас 2-р гарын үсгээ зурсан байсан учраас зарлагын гүйлгээг хийсэн. Тухайн 2018 оны 1 сарын 25, 26-ны өдөр бил үү гүйлгээ хийсний дараахан Б, Э нар над руу яриад У явах хүмүүсийн мөнгө шилжигдээгүй юм уу гэж асууж байсан. Тэр үед энэ мөнгө нь У явахад зарцуулагдаж байгаа мөнгө юм байна гэж ойлгосон. Энэ талаараа би өмнө нь мэдүүлсэн. Харин өмнөх мэдүүлэгтээ З даргын захирамж гарсан байсан мэтээр андуурч хэлсэн байна. 2018 оны 01 сарын 25-ны өдрийн Ц.Э, Б.Б, Д.Ат мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлт дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би тухайн өдөр төрийн сангийн тэмдгээ дарсан байна....2018 оны 01 сарын 25-ны өдөр З даргын зөвлөлийн хурал болсон эсэхийг би мэдэхгүй байна. Харин 2018 оны 1 сарын 25-ны өдөр байх Б.Т явахаасаа өмнө надад Б.Б, Ц.Э, Д.Ат мөнгө шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг тамгын даргаар гарын үсэг зуруулаад, өөрөө гарын үсэг зураад өргөдлүүдтэй нь хамт өгсөн. Тэгээд би гүйлгээг хийсэн....Надад Б.Т нь төлбөрийн хүсэлт, өргөдлүүдийг өгөх үед нь би энэ юуны мөнгө юм бэ гэж асуухад эмчилгээнд зарцуулах мөнгө байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би төлбөрийн хүсэлт дээр бичсэнээр буюу тэтгэмж гэсэн утгаар нь шилжүүлсэн. Нягтлан бодогч Б.Т, санхүү албаны дарга Б.Э нар нь энэ мөнгийг У хот руу явах аяллын зардалд зарцуулагдах мөнгө гэдгийг мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан би Тээс асуухад эмчилгээнд зарцуулагдах мөнгө гэж хэлсэн. Би өөрөө ч эмчилгээнд зарцуулах мөнгө гэж ойлгосон. Гүйлгээ хийсний дараа Б, Э нар нь яриад У явах мөнгө гээд яриад байсан юм. Намайг гүйлгээ хийсний дараа Санхүү албаны дарга хянаж баталгаажуулдаг тэгж байж мөнгө нь шилжигдэнэ, хянаагүй тохиолдолд шилжигдэхгүй. ...З даргын нөөц хөрөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө юм. З даргын нөөц хөрөнгийн хэмжээг сумын иргэдийн хурлаар баталдаг бөгөөд тэр батлагдсан төсвийн хуваарийн хүрээнд захиран зарцуулна...” /8хх-ийн 60 хуу/,
Гэрч Д.Оын дахин өгсөн “...А аймгийн Э сумын З даргаар ажиллаж байсан Ж.Г, тус сумын З д даргаар ажиллаж байсан Б.Э нарыг нэг аймгийн нэг сумын хүмүүс учраас танина. Харин Б.Б нь миний эхнэр байгаа юм. Б.Б нь 2012 оноос хойш одоог хүртэл А аймгийн Э сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. ...Миний эхнэр Б.Б нь А аймгийн Э суманд 1972 онд төрсөн. Б.Б нь багаасаа тэргүүний сурагч байсан манай нөгөө ангид суралцдаг байсан, сургуулийн бүлгийн зөвлөлийн дарга байсан. Б.Б нь шударга, цагаан цайлган сэтгэлтэй хүн байгаа юм....Б.Б нь 2018 оны 1, 2 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас буцалтгүй тусламж авах шаардлагатай байсан. Б.Б нь 2016 оноос хойш одоог хүртэл мэдрэлийн судас дарагдсан өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа, олон ч удаа хагалгаанд орж байсан. Одоо хүртэл гадаад улсад тархины хагалгаанд орох шаардлагатай Монгол улсад хийгдэх боломжгүй хагалгаа байгаа юм. Энэ эмчилгээний зардалд багагүй мөнгө зарцуулж байгаа. Тусламжаар олгосон 150.000 төгрөг эмчилгээний зардалд хаана ч хүрэхгүй хот явах ч зардалд хүрэхгүй...” /8хх-ийн 62 хуу/,
Гэрч Б.Эын дахин өгсөн “...Би 2018 оны 1 сарын 25-ны өдөр Архангай аймагт байсан. Би тухайн 2018 оны 1 сарын 25-ны өдөр би хэдэн цагийн үед хөдөлсөн эсэхээ санахгүй байна. Тухайн 2018 оны 1 сарын 25-ны өдөр ажлын өдөр байсан бол ажил үүрэг гүйцэтгэсэн байх...Би дээрх гүйлгээг хянаж баталгаажуулсан гэхдээ яг хэзээ хянаж баталгаажуулсан эсэхээ санахгүй байна. Тухайн хүний дансанд орсон байдлаас харахад 2018 оны 01 сарын 31-ний өдөр орсон байгаа болохоор тухайн өдөр дээрх гүйлгээг хянаж баталгаажуулсан юм шиг байна. Бага дүнтэй гүйлгээ учраас тэр өдөртөө ордог. 2018 оны 1 сарын 25-ны өдөр зөвлөлийн хурал болсон эсэхийг үнэхээр санахгүй байна, өмнө нь надаас мэдүүлэг авах үед тэмдэглэл харуулж байсан бөгөөд тэр тэмдэглэлд 4 иргэний тусламж хүссэн өргөдлийг хэлэлцсэн тэмдэглэл байсан. Би өөрөө энэ хүмүүсийн асуудлыг хэлэлцэж байснаа санахгүй байна....Би дээрх гүйлгээг баталгаажуулах үедээ захирамжийг нь бол хараагүй. Манай төлбөр тооцооны мэргэжилтэн баримтуудаа хараад гүйлгээг надаар хянуулдаг миний хувьд мөнгөн дүнг нь харсан. Төлбөрийн хүсэлт зөв зардлаасаа зөв бичигдэж 1, 2 дугаар гарын үсэг зурагдсан тохиолдолд гүйлгээг төлбөр тооцооны мэргэжилтэн хийх ёстой....Би энэ талаар мэдээгүй. Дээрх нэр бүхий хүмүүс аяллаар явахыг нь мэдээгүй. Б.Т нь надтай харьцах шаардлагагүй гүйлгээ хийхдээ манай төлбөр тооцооны мэргэжилтэн Р.Стэй харьцдаг. З даргын орлогчоор ажиллаж байсан Т.Г, нягтлан бодогч Б.Т нар нь энэ мөнгийг аяллын зардал байсныг мэдэж байсан эсэхийг би мэдэхгүй байна...Төлбөрийн хүсэлтээс харахад дээрх 150.000 төгрөгийн гүйлгээнүүд нь Архангай аймгийн Э сумын З д данснаас гарч байна. Энэ мөнгө нь тамгын газрын төсөв буюу орон нутгийн нөөц хөрөнгө, хөтөлбөрөөс гарсан байна...” /8хх-ийн 64 хуу/,
Гэрч Г.Цийн “...А аймгийн Э сумын З д 2017, 2018 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж гүйцэтгэсэн. Дээрх З даргын нөөц хөрөнгийн асуудлыг энэ гүйцэтгэлийн аудитаар шалгаагүй. Харин үүнийг тусдаа 2018 оны санхүүгийн аудитаар манай газраас шалгасан байгаа. Миний хувьд гүйцэтгэлийн аудит хийсэн харин санхүүгийн аудит хийгээгүй. Баримтуудаас харахад тухайн үед мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам” -аар сумын иргэдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буцалтгүй тусламж олгосон байна, энэ баримтаар бол зөрчилгүй харагдахаар байна. Тухайн өргөдөл дээрээ аяллын зардалд гэж бичээд үүнд нь мөнгө олгосон бол зөрчил үүсэх буюу З даргын нөөц хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзнэ. Харин үнэхээр иргэд эмнэлэгт үзүүлэхээр тусламж авсан бол энэ нь зөрчилгүй буюу цаг үеийн шинжтэй зарим асуудлыг санхүүжүүлж байна гэж ойлгоно... Хэрэв дээрх мөнгийг үнэхээр аяллын зардалд зарцуулсан бол энэ нь төсвийн тухай хуулийн 16.5-5-ыг болон төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар зарцуулна гэсэн заалтыг зөрчинө, мөн нөөц сангийн журмыг зөрчинө, Харин энэ нь үнэхээр сумын иргэдийн эмчилгээний зардалд зарцуулагдсан бол зөрчил гэж үзэхгүй....Сумын З даргын нөөц хөрөнгөөс мөнгө зарцуулахад заавал захирамж гарсны дараа гүйлгээ хийгдэх ёстой, үүнийг мөн л 239-р тушаалаар баталсан журмаар зохицуулсан байгаа. Одоо бол энэ журам шинэчлэгдсэн байгаа. Сумын З дарга эзгүйд орлогч дарга нь гарын үсэг зурж болно. Сумын З даргын орлогч нь сумын төсвийн ерөнхийлөн захирагчид хамаардаг тул төсвийн зарцуулах эрхтэй... Сумын З даргын нөөц хөрөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө бөгөөд Сангийн сайдын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын “бусад” гэсэн заалтад хамрагдах хөрөнгө нь ч гэсэн төсвийн хөрөнгө юм. 2018 оны 1 сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээс харахад Д.А, Ц.Э, Б.Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь Э сумын З даргын нөөц хөрөнгөөс гарсан нь харагдаж байна. 81102 гэх код нь орон нутгийн нөөц хөрөнгө гэж байгаа нь харагдаж байна. Бараа үйлчилгээний бусад зардал гэдэгт олон зардал хамаардаг бөгөөд З даргын нөөц хөрөнгө хүртэл ордог юм...” /8хх-ийн 69 хуу/,
Гэрч Б.Эын “...Би А аймгийн Э сумын З д 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2019 оны 1 сарын 25-аас 2 сарын 25-ны өдрийн дотор хийсэн. Тус шалгалтыг явуулахдаа тус газрын албан томилолт, тээвэр шатахуун, үндсэн хөрөнгө, цалин зэрэг эрсдэлтэй байх магадлалтай зарцуулалтыг түүвэрлэж шалгахад зөрчил илрээгүй. Аудитын явцад санхүүгийн тайлан нь хамгийн сүүлд батлагдсан төсвийн хуваарьтай тохирохгүй байсныг нь залруулга хийлгэсэн....Сумын З даргын нөөц хөрөнгөөс ОХУ-ын У хотод аялах аяллын зардлыг олгосон бол төсвийн тухай хуульд заасан төсвийн зориулалт бусаар зарцуулсан, төсвийг үр ашиггүй зарцуулсан, З даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын журам зөрчсөн үйлдэл болно. Харин төлбөрийн хүсэлт, өргөдөл зэрэг баримтуудаас харахад ямар нэг зөрчил харагдахгүй байна. Тухайн иргэд үнэхээр эмчилгээнд зориулж өргөдлөө өгч мөнгө авсан бол зөрчил гэж үзэхгүй...Сумын З даргын нөөц хөрөнгөөс мөнгө зарцуулахад заавал захирамж гарсны дараа гүйлгээ хийгдэх ёстой. Сумын З дарга эзгүйд орлогч дарга нь гарын үсэг зурж болно. Сумын З даргын орлогч нь сумын төсвийн ерөнхийлөн захирагчид хамаардаг тул төсвийг зарцуулах эрхтэй. ...Д.А, Б.Б, Ц.Э нарт буцалтгүй тусламж олгосон төлбөрийн хүсэлт, өргөдөл зэрэг дээр төрийн сангийн мэргэжилтэн тэмдэг дарсан байна. Харин захирамж дээр дарах ёстой боловч надад харуулж байгаа энэ захирамж дээр төрийн сангийн тэмдэг дараагүй байна. Захирамж нь анхны шатны баримт учир төрийн сангийн тэмдэг дарах ёстой... Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын “бусад” гэсэн заалтад хамрагдах хөрөнгө нь төсвийн хөрөнгө юм. Энэ нөөц хөрөнгийг иргэдийн хурлаар баталж өгнө. 2018 оны 01 сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээс харахад Д.А, Ц.Э, Б.Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь Э сумын З даргын нөөц хөрөнгөөс гарсан нь харагдаж байна...” /8хх-ийн 73 хуу/
Гэрч Б.Тийн дахин өгсөн “...Би тухайн үед захирамжийг бол нүдээр хараагүй. Гэхдээ 1-р гарын үсэг буюу Э сумын З д дарга Б.Э надад захирамж нь асуудалгүй эдгээр хүмүүст яаралтай мөнгийг нь өгөх хэрэгтэй байна гүйлгээгээ хий гэж хэлсэн юм. Тэгээд би төлбөрийн хүсэлтийг нь бэлдээд Б.Эаар өөрөөр нь гарын үсэг зуруулж Ц.Э, Д.А, Б.Б нарт тус бүр 150.000 төгрөгийг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг бэлдээд би өөрөө гарын үсэг зураад төрийн санд өгсөн....Би энэ талаар огт мэдээгүй. Энэ талаар санхүү албаны дарга Б Э, З даргын орлогч Т.Г нар нь мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Аяллын зориулалтаар мөнгө олгох боломжгүй харин тэр нь нэг удаагийн буцалтгүй тусламж гэж тамгын дарга Э надад хэлсэн юм...Дээрх Э сумын иргэн Д.А, Ц.Э Б Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь төсвийн хөрөнгө мөн. Энэ нь төлбөрийн хүсэлтээс тодорхой харагдана. Төлбөрийн хүсэлтэд орон нутгийн нөөц хөрөнгө гэж харагдаж байгаа нь З даргын нөөц хөрөнгө байгаа юм. Энэ З даргын нөөц хөрөнгө нь бараа үйлчилгээний бусад зардал гэсэн зардлын зүйл ангиллаар зарцуулагддаг. ...Би нарийн зүйлийг нь тодорхой мэдэхгүй байна, гэхдээ тухайн үед миний сонссоноор Б.Бийн нуруу нь өвддөг эмнэлгээр их явдаг гэж сонсож байсан. Энэ ч утгаараа тусламж хүссэн байж магадгүй гэж бодож байна...” /8хх-ийн 77 хуу/,
Яллагдагч Ж.Гын дахин өгсөн “...Би тогтоолтой танилцлаа. Оросын холбооны улс руу явуулна гээд өгөөгүй өөрсдөө буюу А, Б, Э нар нь тусламж авахаар надад хандсан. Эдгээр хүмүүс надаас ОХУ руу явахад дэмжлэг туслалцаа байна уу гэж асуухаар нь яг тийм тохиолдолд бол тусламж олгох боломжгүй, харин бие үзүүлэх ч юм уу эрүүл мэндийн шалтгаантай тохиолдолд дэмжлэгийг үзүүлэхийг бодож болно гэж хэлсэн юм. Эдгээр хүмүүст “З даргын нөөц хөрөнгийг зарцуулах” Сангийн сайдын 239 дүгээр тушаалын бусад гэсэн заалтыг баримтлан олгосон. Миний хувьд Г Э нарт энэ заалтаар олгох боломж байгаа юм биш үү судал гэсэн үүрэг өгсөн...Эдгээр хүмүүс яг хэзээ өргөдлөө өгсөн эсэхийг нь тодорхой санахгүй байна. З даргын зөвлөлийн хурлаар А, Б, Э нарт мөнгө олгох асуудлыг хэлэлцсэнээ санахгүй, гэхдээ эдгээр хүмүүс надад хандаж байсан юм. Эдгээр хүмүүст эрүүл мэндийн шалтгаанаар гаргасан хүсэлтийг судлаад мөнгө олгосон...” /7хх-ийн 8-9 хуу/,
Яллагдагч Б.Эы дахин өгсөн “...Би 2021 оны 07 сарын 05-ны өдөр Архангай аймгийн ерөнхий прокурорт гомдол гаргаж гомдлоо өгсөн. Гэтэл тухайн гомдлыг хүлээж авч шийдвэрлэхгүйгээр гомдлыг буцаах тухай хариу мэдэгдэх бичиг өгсөн юм. Мөн Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргахад буцаачихсан. Үүнийг би шүүх дээр хэлсэн юм. Энэ хүсэлт нь “яллах дүгнэлтийг хүчингүй болгох, иргэний хариуцагчаар Э, Аыг татуулах хүсэлт байсан юм". Мөрдөгчид бол хүсэлт гаргаагүй. ...Энэ үнэн. Би 2018 оны 1 сард Хятад улсын Эрээн хот руу яваад ирсний дараа буюу мөн оны 2 сарын эхээр тус “буцалтгүй тусламж олгох” тухай захирамжийг боловсруулж гаргуулаад Т.Г дээр аваачиж гарын үсэг зуруулсан. Үүнээс өөрөөр Т.Гоор би буцалтгүй тусламж олгох захирамж дээр гарын үсэг зуруулж байгаагүй. Би энэ талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн цохолтыг хэзээ хэн хэрхэн хийлгэсэн талаар би санахгүй байна....Би 2018 оны 01 сарын 25-ны өдрийн үдээс хойш Архангай аймгийн төвөөс нэгдсэн журмаар автобусаар хөдөлсөн юм...” /8хх-ийн 79 хуу/,
Яллагдагч Б.Бийн дахин өгсөн “...Надад тухайн 2018 оны 1 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага байсан. Учир нь миний бие 2016 оноос хойш өвдсөн бөгөөд холбогдох баримтуудаа хэргийн материалд гаргаж өгсөн. Би У рүү өөрийн зардлаар явсан бөгөөд аялахаасаа илүү итгэлт хамбад мөргөж эрүүл мэндээ, биеэ даатгасан юм. ...Би дээрх мөнгийг өөрийн эмчилгээндээ зарцуулсан. Би одоо эмчилгээтэй байгаа, хагалгаанд орох шаардлагатай байгаа...” /8хх-ийн 81 хуу/,
Архангай аймгийн Э сумын З д зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 60-64 хуу/,
Э сумын З даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж /1хх-ийн 66 хуу/,
Бүртгэл хяналтын карт, мөнгөн тусламж хүссэн хүсэлтүүд, төлбөрийн баримтууд /1хх-ийн 67- 77 хуу/,
Итгэлт хамба байгаль нуурын аялал эрхийн бичиг /1хх-ийн 79 хуу/,
Ц.Эийн Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 80 хуу/,
Б.Бийн Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 88-90 хуу/,
Д.Аы Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 209-210 хуу/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2- 5а/2631 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэдийн лавлагаа /2хх-ийн 54-57-р хуу/,
Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын хуулбар /6хх-ийн 31-32-р хуу/,
Б.Бээс гаргаж өгсөн “Люкс мед” эмнэлэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр оношлуулсан баримтууд /6хх-ийн 145-148-р хуу/,
Э сумын З-ын 2018 оны санхүүгийн тайлан,төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит /8хх-ийн 125-139 хуу/,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/505 дугаартай шүүгчийн захирамж /7хх-ийн 237-249 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э, Ж.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан эрх нөлөөгөө ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэсэн,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, Ж.Г нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б, Ж.Г нар нь гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг нотлогдоогүй, гэм буруутайд тооцох боломжгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх...” гэсэн,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч В.Удвал гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, түүний гэм буруу нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх...” гэсэн,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч Д.Батболд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, түүний гэм буруу нотлогдохгүй байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний зарчмын үндсэн дээр дүгнэлтийг гаргасан болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Г, Б.Э нарыг А аймгийн Э сумын З даргаар ажиллаж байсан Ж.Г, мөн тус сумын З д даргаар ажиллаж байсан Б.Э нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.А, Ц.Э, Б.Б нарын ОУхотод аялах аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргах зорилгоор дээрх иргэдтэй утсаар ярьж, албан өрөөндөө дуудаж З даргын нөөц хөрөнгөнөөс эмчилгээний зардал хүсэх тухай хүсэлт бичүүлж авсан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн тус сумын З даргын зөвлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, Д.А, Ц.Э, Б.Б нарт тус тус 150.000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлүүлж, улмаар уг шийдвэрийн дагуу тус сумын З даргын орлогч Т.Гоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж гаргуулан, уг захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлүүлж бусдад давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч Б.Б нь дээрх эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Г, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тус тус тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” гэж хуульчилжээ.
Нийтийн албан тушаалтан гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тус тус зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” тодорхойлсон.
Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэгт холбогдох үед А аймгийн Э сумын З дарга, Б.Э нь тус сумын З д даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан мөн байна.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг мөн эсэхийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хуулийн обьектив, субьектив шинжийн нийлбэрээр тодорхойлдог бөгөөд гэмт хэргийн субьект, обьект, субьектив тал, обьектив талын бүх шинжүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоодог.
Шүүгдэгч Ж.Г, Б.Э нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн
субьект нь нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд сумын З дарга, Тамгын газрын дарга нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
обьект нь төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол
субьектив тал нь гэмт этгээдийн үйлдэлдээ хандаж буй санаа сэдэл буюу гэм буруугийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэр гэж тодорхойлсон.
обьектив тал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байх шинжээр уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдана.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар
Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэргийн материалтай танилцсан. Танилцаж байхад бусдад давуу байдал олгосон мөн төр хохирсон гэж маргаан үүсэж байгаа юм гэж ойлгосон. Миний бодлоор Төрийн аудитын газар жил бүр шалгалт хийдэг. Тухайн үед уг захирамж шийдвэр буруу байсан бол аудитын дүгнэлт гарах байсан. Мөн санхүүгийн аудитын байгууллага хяналт шалгалт хийдэг. Ингээд ямар нэгэн зөрчил илрээгүй тул төр хохироогүй гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын өгсөн “...Э сумын З дарга Ж.Гын шийдвэрээр Тамгын газрын дарга Э нь 2018 оны 01 Дүгээр сарын 26-с 28-ны өдрүүдэд Э сумын Ардын намын төрийн байгууллагын ажилчид болох хувь хүмүүсийг ОУхот руу төсвийн хөрөнгөөр аялуулах ажлыг зохион байгуулсан. З даргын нөөц хөрөнгөөс хүнд өвчтэй яаралтай тусламж хэрэгтэй иргэдэд 50000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх заалт байдаг. Гэтэл Э болон Г нар нь тус хөрөнгөнөөс аялсан хүн бүрд 150000 төгрөгийг төсөвлөж данс руу нь шилжүүлээд дараа нь Уявсан иргэдээс дансаар нь гаргуулж аваад тээврийн зардалд нь зарцуулсан байсан. Данснаас нь гаргуулж авахдаа бүх хүнээс Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байгаа тул З даргын нөөц хөрөнгөнөөс тусламж үзүүлнэ үү гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23 хуу/,
Гэрч Б.Бийн “...2017 оны 12-р сард буюу Э сумын шинэ жилийн арга хэмжээний үеэр З дарга, хурлын дарга, орлогч дарга, тамгын дарга нар нь азтан шалгаруулж Уявах эрхийн бичгээр Б, Э, Аыг шагнаж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан. Мөнгийг өөрсдөөр нь Улаанбаатар хотод эмчилгээнд явах гэж байгаа тул З даргын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж өгнө үү гэсэн хүсэлт бичүүлж, эмчилгээ хийлгэх гэж байгаа мэтээр төрийн данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 хуу/,
Гэрч Д.Аы “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э сумын бүх багуудын шинэ жилийн арга хэмжээ болсон. Тус арга хэмжээний үеэр би азын сугалаанд ОХУ-ын Ухотод үнэгүй аялах эрхийн бичиг хожсон, надаас гадна Э сумын 1-р багийн иргэн бас хожсон. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орчим би Э сумын З дарга Г руу утсаар холбогдож хэзээ явах вэ, зардлын мөнгийг нь яаж өгөх вэ?, би явах хүмүүст багтаж байгаа юу гэж асуухад Г дарга болно, би зохицуулна л гэсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явахаар болоод өглөө нь Г дарга над руу залгаад 150000 төгрөг өөрөөсөө өгчхөөрэй, данс руу чинь араас нь мөнгийг нь хийчихье гэсэн. Надад боломжгүй байгаа талаар хэлсэн чинь юу ч гэсэн А аймгийн Одарга О руу ярь гэсэн. О дарга...зохион байгуулаад явж байсан юм байна лээ... Улаан-Үдээс ирээд 2 хоногийн дараа миний Хаан банкны данс руу Э сумын төрийн сангаас 150000 төгрөг орж ирсэн. Уявахаас өмнө Э сумын З д дарга Э намайг өрөөндөө дуудаад өргөдөл бичээд өгчих гэсэн. Юун өргөдөл юм бэ, ямар утгатай өргөдөл бичих юм бэ гэтэл Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж байгаа, 150000 төгрөг олгож өгнө үү гэж бичээрэй гэхээр нь хэлснээр нь биччихээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28 хуу/,
“...Миний тухайд Уявах хүмүүсийг ахалж явсан Огазрын дарга Ч.О ахаас замын зардал зээлээд явсан байсан юм. Дээр хэлсэнчлэн О ахаас зээлсэн байсан замын зардлын мөнгийг дээрх байдлаар түүний данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /6хх-ийн 64-66 хуу/,
Гэрч Ц.Эийн “...2017 оны Э сумын З д шинэ жилийн арга хэмжээнд оролцоод урилганы дугаараар азтан тодруулахад Б бид хоёр азтан болж Ухот руу аялах эрхээр шагнуулсан. Азтаныг Э сумын З дарга өөрөө тодруулж, эрхийн бичиг гардуулж өгсөн...Түүнээс хойш би 2018 оны 01 дүгээр сард Э сумын З дарга Гаас 2, 3 удаа утсаар хэзээ явуулах вэ гэж асуухад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны орчим явна гэсэн. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э сумын З д дарга Э намайг ажил дээрээ дуудаад эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хүсэлт бичээд өг, тэгээд Уявах мөнгийг чинь гаргаж өгнө гэсэн. Э даргын хэлсний дагуу би эмчилгээ хийлгэх тухай хүсэлт бичиж өгөөд Хаан банкин дахь 5154004446 дугаарын дансаа үлдээгээд явсан. Мөнгө нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний дансаар 150000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 1 29-30 хуу/,
“...Миний тухайд мөн тухайн жил болсон Алтан сарнай шинэ жилийн арга хэмжээний үеэр өөрийн төрсөн охин Уийн хамтаар орсон. Тухайн арга хэмжээн дээр мөн Уявах эрхийн бичиг хожсон. Нэг ёсондоо дараалж болсон 2 шинэ жилийн арга хэмжээнээс миний тухайд Уявах хоёр эрхийн бичиг дараалан хожсон гэсэн үг юм... Бид хоёр хамт уулзаж, хамт ярьж байгаад эмчилгээ хийлгэх талаар хүсэлтээ бичээд өг гэсний дагуу хамт хүсэлт бичиж өгсөн юм... Би тухайн үед хувиасаа замын зардлаа гаргаад явж ирсний ард тэтгэмж гэсэн утгаар мөнгө миний Хаан банкны ... дансаар орсон санагдаж байна...” гэх мэдүүлэг /6хх-ийн 62-63 хуу/,
Гэрч Р.Сийн “...Дээрх хүмүүс нь эмчилгээ хийлгэх шалтгаанаар Э сумын З даргын нэр дээр өргөдөл бичсэн байсан. Түүнийх нь дагуу З даргын орлогч захирамж гарган мөнгө олгохоор шийдвэрлэсэн байсан... Тухайн үед би эмчилгээний шалтгаанаар тэтгэмжийн мөнгө гарч байна гэж ойлгож байсан чинь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийнхөө 14 цаг 30 минутаас хойш Б, Э, А нь Уявах хүмүүсийн мөнгө орсон уу?, хэзээ орох вэ гэж асуусан. Ингэж асуухаар нь би тэтгэмжийн мөнгө биш, Уявах хүмүүсийн мөнгө байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 хуу/,
Б.Бийн гэрчээр өгсөн “...Би А аймгийн Э сумын З д шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, урилганы дугаараар азтан тодруулахад азтан болж Улаан Үүд хот руу аялах эрхээр шагнуулсан. Эрхийн бичгийг Э сумын З дарга Ц.Г өөрөө гардуулж өгсөн. Тэгээд 2018.01.25-ны өдөр би Ж.Г дарга луу утсаар яриад У рүү явах гэж байна, мөнгөө авья гэсэн чинь хувиасаа 150,000 төгрөгийг өөрийнхөө өрөөнд дуудаж өгсөн. Тэгээд 150,000 төгрөгөөр нь би 2018.01.26-ны өдөр У рүү явсан ба мөнгөө автобусны жолооч М гэх залууд өгсөн. М бензин хийх гээд байна гэж хэлээд миний мөнгийг авсан. Хэн зохион байгуулж авч явсныг би мэдэхгүй байна. Цугтаа явсан хүмүүсээс Ц.Э эгчийг сайн танина. Миний зүүн талын өвдөгний үений доод талын шөрмөс тасарсан, мөн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Тэгээд мөнгөгүй байгаа учраас Ж.Г даргаас тэтгэмжийн мөнгө хүссэн. Уг мөнгө маань 2018.02.01-ний өдөр орсон шиг санаж байна...” /1хх-ийн 35-36 хуу/,
Б.Бийн гэрчээр дахин өгсөн “...2017 оны 12 дугаар сард Э сумын З д, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран нэгдсэн нэг шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд тухайн шинэ жилийн арга хэмжээн дээр би Э эгчийн хамтаар азтан болж Уявах эрхийн бичгээр шагнуулсан юм ...Миний тухайд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн мөнгийг эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн. Тухайн үед хэвтэрт байсан бөгөөд дансанд байсан мөнгө тэр чигтээ л эмчилгээний зориулалтаар гарч байсан. Тэгэхээр миний данс руу орсон мөнгө эм, эмчилгээний зориулалтаар тухайн үед зарцуулагдсан. Миний тухайд хагалгаанд орох гээд хүсэлт өөрөө бичиж, тамгын газрын даргаар ажиллаж байсан Эд өгсөн юм... Тухайн үед Г мөнгө бэлнээр өгөхдөө хувиасаа өгч байгаа л гэж хэлж байсан. Би тухайн үед тэгж ойлгосон...Тухайн мөнгийг эмчилгээнд тухайн үедээ зарцуулаад дуусгасан. Хагалгаанд ороогүй байгаа. Хагалгаанд орох гэхээр мөнгөний хэрэгцээ их гарна... Мөнгө зарцуулсан баримтууд, эмчилгээний баримтууд байх ёстой, гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /6хх-ийн 59-60 хуу/,
Гэрч Д.Нын “...З даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг тухайн үед би шалгаагүй аудитын багийн гишүүн Ц шалгасан. Үүнээс гадна баримтуудаас харахад тухайн үед мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-аар сумын иргэдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буцалтгүй тусламж олгосон байна, энэ баримтаар бол зөрчилгүй харагдаж байна...Хэрэв дээрх мөнгийг үнэхээр аяллын зардалд зарцуулсан бол энэ нь төсвийн тухай хууль зөрчсөн, төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар зарцуулна гэсэн заалтыг зөрчинө. Харин энэ нь үнэхээр сумын иргэдийн эмчилгээний зардалд зарцуулагдсан бол зөрчил гэж үзэхгүй....Сумын З даргын нөөц хөрөнгөөс мөнгө зарцуулахад заавал захирамж гарсны дараа гүйлгээ хийгдэх ёстой, үүнийг мөн л 239-р тушаалаар баталсан журмаар зохицуулсан байгаа...” /8хх-ийн 54-55 хуу/,
Гэрч Д.Сийн “...2018 онд бол Э сумын иргэдээс ирүүлсэн Э сумын З дарга, З дт хандаж гаргасан өргөдлийг би хүлээж авч бүртгээд сумын З дарга, түүний орлогч, эсхүл тамгын газрын даргаар холбогдох албан тушаалтнуудад нь цохуулдаг. Зарим иргэд мэдэхгүй шууд дарга нар луу өргөдлөө бариад ордог бөгөөд тэр тохиолдолд З дарга, орлогч дарга, тамгын дарга нар бичиг хэрэгт өргөдлөө өг гээд зааж өгөөд явуулдаг. Тэгээд албан ёсоор бүртгэлд оруулдаг юм....Би бүртгэлийг харахад 2018 оны 01 сарын 25-ны өдөр Д.А, Б.Б, Ц.Э, М.М нар тусламж хүссэн өргөдөл гаргаагүй би хүлээж аваагүй байна. Харин 2018 оны 02 сарын 05-ны өдөр Э сумын 1-р багийн иргэн М.М тусламж хүссэн өргөдөл гаргасан бөгөөд би үүнийг нь тэр дор нь орлогч дарга Т.Гоор цохуулаад Д.Чгэдэг хүнд өгсөн байна...” /8хх-ийн 57-58 хуу/,
Гэрч Р.Сийн дахин өгсөн “...Тухайн үед “буцалтгүй тусламж олгох” захирамж гараагүй байсан санагдаж байна би өөрийн нүдээр захирамжийг хараагүй. Харин төлбөрийн хүсэлт, өргөдлүүд нь бол байсан. Төлбөрийн хүсэлт дээр тамгын дарга Э 1-р гарын үсгээ зурсан, нягтлан бодогч Б.Т бас 2-р гарын үсгээ зурсан байсан учраас зарлагын гүйлгээг хийсэн. ....Намайг гүйлгээ хийсний дараа Санхүү албаны дарга хянаж баталгаажуулдаг тэгж байж мөнгө нь шилжигдэнэ, хянаагүй тохиолдолд шилжигдэхгүй. ...З даргын нөөц хөрөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө юм. З даргын нөөц хөрөнгийн хэмжээг сумын иргэдийн хурлаар баталдаг бөгөөд тэр батлагдсан төсвийн хуваарийн хүрээнд захиран зарцуулна...” /8хх-ийн 60 хуу/,
Гэрч Д.Оын дахин өгсөн “...Харин Б.Б нь миний эхнэр байгаа юм. Б.Б нь 2012 оноос хойш одоог хүртэл А аймгийн Э сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. ...Б.Б нь 2018 оны 1, 2 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас буцалтгүй тусламж авах шаардлагатай байсан. Б.Б нь 2016 оноос хойш одоог хүртэл мэдрэлийн судас дарагдсан өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа, олон ч удаа хагалгаанд орж байсан. Одоо хүртэл гадаад улсад тархины хагалгаанд орох шаардлагатай Монгол улсад хийгдэх боломжгүй хагалгаа байгаа юм. Энэ эмчилгээний зардалд багагүй мөнгө зарцуулж байгаа. Тусламжаар олгосон 150.000 төгрөг эмчилгээний зардалд хаана ч хүрэхгүй хот явах ч зардалд хүрэхгүй...” /8хх-ийн 62 хуу/,
Гэрч Б.Эын дахин өгсөн “...Би 2018 оны 1 сарын 25-ны өдөр Архангай аймагт байсан. Би тухайн 2018 оны 1 сарын 25-ны өдөр би хэдэн цагийн үед хөдөлсөн эсэхээ санахгүй байна. Тухайн 2018 оны 1 сарын 25-ны өдөр ажлын өдөр байсан бол ажил үүрэг гүйцэтгэсэн байх...Би дээрх гүйлгээг хянаж баталгаажуулсан гэхдээ яг хэзээ хянаж баталгаажуулсан эсэхээ санахгүй байна. Тухайн хүний дансанд орсон байдлаас харахад 2018 оны 01 сарын 31-ний өдөр орсон байгаа болохоор тухайн өдөр дээрх гүйлгээг хянаж баталгаажуулсан юм шиг байна. Бага дүнтэй гүйлгээ учраас тэр өдөртөө ордог. 2018 оны 1 сарын 25-ны өдөр зөвлөлийн хурал болсон эсэхийг үнэхээр санахгүй байна, өмнө нь надаас мэдүүлэг авах үед тэмдэглэл харуулж байсан бөгөөд тэр тэмдэглэлд 4 иргэний тусламж хүссэн өргөдлийг хэлэлцсэн тэмдэглэл байсан. Би өөрөө энэ хүмүүсийн асуудлыг хэлэлцэж байснаа санахгүй байна....Би дээрх гүйлгээг баталгаажуулах үедээ захирамжийг нь бол хараагүй. Манай төлбөр тооцооны мэргэжилтэн баримтуудаа хараад гүйлгээг надаар хянуулдаг миний хувьд мөнгөн дүнг нь харсан. Төлбөрийн хүсэлт зөв зардлаасаа зөв бичигдэж 1, 2 дугаар гарын үсэг зурагдсан тохиолдолд гүйлгээг төлбөр тооцооны мэргэжилтэн хийх ёстой... Дээрх нэр бүхий хүмүүс аяллаар явахыг нь мэдээгүй. Б.Т нь надтай харьцах шаардлагагүй гүйлгээ хийхдээ манай төлбөр тооцооны мэргэжилтэн Р.Стэй харьцдаг...Төлбөрийн хүсэлтээс харахад дээрх 150.000 төгрөгийн гүйлгээнүүд нь А аймгийн Э сумын З д данснаас гарч байна. Энэ мөнгө нь тамгын газрын төсөв буюу орон нутгийн нөөц хөрөнгө, хөтөлбөрөөс гарсан байна...” /8хх-ийн 64 хуу/,
Гэрч Г.Цийн “...Архангай аймгийн Э сумын З д 2017, 2018 оны үйл ажиллагааны үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж гүйцэтгэсэн. Дээрх З даргын нөөц хөрөнгийн асуудлыг энэ гүйцэтгэлийн аудитаар шалгаагүй. Харин үүнийг тусдаа 2018 оны санхүүгийн аудитаар манай газраас шалгасан байгаа. Миний хувьд гүйцэтгэлийн аудит хийсэн харин санхүүгийн аудит хийгээгүй. Баримтуудаас харахад тухайн үед мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам” -аар сумын иргэдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор буцалтгүй тусламж олгосон байна, энэ баримтаар бол зөрчилгүй харагдахаар байна. Тухайн өргөдөл дээрээ аяллын зардалд гэж бичээд үүнд нь мөнгө олгосон бол зөрчил үүсэх буюу З даргын нөөц хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзнэ. Харин үнэхээр иргэд эмнэлэгт үзүүлэхээр тусламж авсан бол энэ нь зөрчилгүй буюу цаг үеийн шинжтэй зарим асуудлыг санхүүжүүлж байна гэж ойлгоно...Хэрэв дээрх мөнгийг үнэхээр аяллын зардалд зарцуулсан бол энэ нь төсвийн тухай хуулийн 16.5-5-ыг болон төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар зарцуулна гэсэн заалтыг зөрчинө, мөн нөөц сангийн журмыг зөрчинө, Харин энэ нь үнэхээр сумын иргэдийн эмчилгээний зардалд зарцуулагдсан бол зөрчил гэж үзэхгүй....Сумын З даргын нөөц хөрөнгөөс мөнгө зарцуулахад заавал захирамж гарсны дараа гүйлгээ хийгдэх ёстой, үүнийг мөн л 239-р тушаалаар баталсан журмаар зохицуулсан байгаа. Одоо бол энэ журам шинэчлэгдсэн байгаа. Сумын З дарга эзгүйд орлогч дарга нь гарын үсэг зурж болно. Сумын З даргын орлогч нь сумын төсвийн ерөнхийлөн захирагчид хамаардаг тул төсвийн зарцуулах эрхтэй... Сумын З даргын нөөц хөрөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө бөгөөд Сангийн сайдын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын “бусад” гэсэн заалтад хамрагдах хөрөнгө нь ч гэсэн төсвийн хөрөнгө юм. 2018 оны 1 сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээс харахад Д.А, Ц.Э, Б.Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь Э сумын З даргын нөөц хөрөнгөөс гарсан нь харагдаж байна. 81102 гэх код нь орон нутгийн нөөц хөрөнгө гэж байгаа нь харагдаж байна. Бараа үйлчилгээний бусад зардал гэдэгт олон зардал хамаардаг бөгөөд З даргын нөөц хөрөнгө хүртэл ордог юм...” /8хх-ийн 69 хуу/,
Гэрч Б.Эын “...Би А аймгийн Э сумын З д 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2019 оны 1 сарын 25-аас 2 сарын 25-ны өдрийн дотор хийсэн. Тус шалгалтыг явуулахдаа тус газрын албан томилолт, тээвэр шатахуун, үндсэн хөрөнгө, цалин зэрэг эрсдэлтэй байх магадлалтай зарцуулалтыг түүвэрлэж шалгахад зөрчил илрээгүй. Аудитын явцад санхүүгийн тайлан нь хамгийн сүүлд батлагдсан төсвийн хуваарьтай тохирохгүй байсныг нь залруулга хийлгэсэн....Сумын З даргын нөөц хөрөнгөөс ОХУ-ын У хотод аялах аяллын зардлыг олгосон бол төсвийн тухай хуульд заасан төсвийн зориулалт бусаар зарцуулсан, төсвийг үр ашиггүй зарцуулсан, З даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын журам зөрчсөн үйлдэл болно. Харин төлбөрийн хүсэлт, өргөдөл зэрэг баримтуудаас харахад ямар нэг зөрчил харагдахгүй байна. Тухайн иргэд үнэхээр эмчилгээнд зориулж өргөдлөө өгч мөнгө авсан бол зөрчил гэж үзэхгүй...Сумын З даргын нөөц хөрөнгөөс мөнгө зарцуулахад заавал захирамж гарсны дараа гүйлгээ хийгдэх ёстой. Сумын З дарга эзгүйд орлогч дарга нь гарын үсэг зурж болно. Сумын З даргын орлогч нь сумын төсвийн ерөнхийлөн захирагчид хамаардаг тул төсвийг зарцуулах эрхтэй... Д.А, Б.Б, Ц.Э нарт буцалтгүй тусламж олгосон төлбөрийн хүсэлт, өргөдөл зэрэг дээр төрийн сангийн мэргэжилтэн тэмдэг дарсан байна. Харин захирамж дээр дарах ёстой боловч надад харуулж байгаа энэ захирамж дээр төрийн сангийн тэмдэг дараагүй байна. Захирамж нь анхны шатны баримт учир төрийн сангийн тэмдэг дарах ёстой... Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын “бусад” гэсэн заалтад хамрагдах хөрөнгө нь төсвийн хөрөнгө юм. Энэ нөөц хөрөнгийг иргэдийн хурлаар баталж өгнө. 2018 оны 01 сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтээс харахад Д.А, Ц.Э, Б.Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь Э сумын З даргын нөөц хөрөнгөөс гарсан нь харагдаж байна...” /8хх-ийн 73 хуу/
Гэрч Б.Тийн дахин өгсөн “...Би тухайн үед захирамжийг бол нүдээр хараагүй. Гэхдээ 1-р гарын үсэг буюу Э сумын З д дарга Б.Э надад захирамж нь асуудалгүй эдгээр хүмүүст яаралтай мөнгийг нь өгөх хэрэгтэй байна гүйлгээгээ хий гэж хэлсэн юм. Тэгээд би төлбөрийн хүсэлтийг нь бэлдээд Б.Эаар өөрөөр нь гарын үсэг зуруулж Ц.Э, Д.А, Б.Б нарт тус бүр 150.000 төгрөгийг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг бэлдээд би өөрөө гарын үсэг зураад төрийн санд өгсөн... Энэ талаар санхүү албаны дарга Б.Э, З даргын орлогч Т.Г нар нь мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Аяллын зориулалтаар мөнгө олгох боломжгүй харин тэр нь нэг удаагийн буцалтгүй тусламж гэж тамгын дарга Э надад хэлсэн юм...Дээрх Э сумын иргэн Д.А, Ц.Э Б Б нарт олгосон тус бүр 150.000 төгрөг нь төсвийн хөрөнгө мөн. Энэ нь төлбөрийн хүсэлтээс тодорхой харагдана. Төлбөрийн хүсэлтэд орон нутгийн нөөц хөрөнгө гэж харагдаж байгаа нь З даргын нөөц хөрөнгө байгаа юм. ...Би нарийн зүйлийг нь тодорхой мэдэхгүй байна, гэхдээ тухайн үед миний сонссоноор Б.Бийн нуруу нь өвддөг эмнэлгээр их явдаг гэж сонсож байсан. Энэ ч утгаараа тусламж хүссэн байж магадгүй гэж бодож байна...” /8хх-ийн 77 хуу/,
А аймгийн Э сумын З д зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 60-64 хуу/,
Э сумын З даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж /1хх-ийн 66 хуу/,
Бүртгэл хяналтын карт, мөнгөн тусламж хүссэн хүсэлтүүд, төлбөрийн баримтууд /1хх-ийн 67- 77 хуу/,
Итгэлт хамба байгаль нуурын аялал эрхийн бичиг /1хх-ийн 79 хуу/,
Ц.Эийн Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 80 хуу/,
Б.Бийн Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 88-90 хуу/,
Д.Аы Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 209-210 хуу/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2- 5а/2631 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэдийн лавлагаа /2хх-ийн 54-57-р хуу/,
Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын хуулбар /6хх-ийн 31-32-р хуу/,
“Люкс мед” эмнэлэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр оношлуулсан баримтууд /6хх-ийн 145-148-р хуу/,
Э сумын З-ын 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит /8хх-ийн 125-139 хуу/ зэрэг баримтуудаар сумын З даргын орлогч Т.Гийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Харин хавтаст хэрэгт авагдсан Эийн Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкны дансанд 150,000 төгрөг, Б.Бийн Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хаан банкны дансанд 150.000 төгрөг, Д.Аы Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд 150,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжсэн,
Э сумын З даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамжаар 4-р багийн иргэн Б.Б, Ц.Э, 5-р багийн иргэн Д.А, 1-р багийн иргэн М.М нарын өргөдлийг хэлэлцээд Б.Б, Ц.Э, Д.Ат тус бүр 150000 төгрөг, М.Мд 100000 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор, тусламжид олгох 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг З даргын нөөц сангаас гаргахыг З-ын дарга /Б.Э/, Нягтлан бодогч /Б.Т/ нарт зөвшөөрч орлогч дарга Т.Г гарын үсэг зурсан,
Иргэн Б.Б, Д.А, Ц.Э, М.М нараас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг “бүртгэл хяналтын карт”-д 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж Т.Гийн цохолт хийсэн баримтууд, Б.Б, Д.А, Ц.Э, М.М нарын тусламж хүссэн хүсэлтүүд, Төрийн сангийн гүйлгээний төлбөрийн баримтууд, Архангай аймгийн Э сумын З д зөвлөлийн хурлын тэмдэглэлээр Б.Б, Д.А, Ц.Э, М.М нарын хүсэлтийг шийдвэрлэсэн,
Э сумын З-ын 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит зэрэг бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр А аймгийн Э сумын З даргаар ажиллаж байсан Ж.Г, мөн тус сумын З д даргаар ажиллаж байсан Б.Э нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.А, Ц.Э, Б.Б нарын Оын Холбооны Улсын Ухотод аялах аяллын зардлыг төсвийн хөрөнгөнөөс гаргах зорилгоор дээрх иргэдтэй утсаар ярьж, албан өрөөндөө дуудаж З даргын нөөц хөрөнгөнөөс эмчилгээний зардал хүсэх тухай хүсэлт бичүүлж авсан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн тус сумын З даргын зөвлөлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, Д.А, Ц.Э, Б.Б нарт тус тус 150.000 төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлүүлж, улмаар уг шийдвэрийн дагуу тус сумын З даргын орлогч Т.Гоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай “Буцалтгүй тусламж олгох тухай” захирамж гаргуулан, уг захирамжийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ц.Эийн Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Аы Хаан банкны дансанд, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.Бийн Хаан банкны дансанд тус тус 150.000 төгрөгийг Э сумын Төрийн сангийн данснаас тэтгэмж гэсэн утгатайгаар шилжүүлүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Монгол улсын З захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 31 дүгээр зүйлд Сумын З даргын бүрэн эрхийг,
Төсвийн тухай хуульд “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг;
Төсвийн “ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
“төсвийн төвлөрүүлэн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;
“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгохоор тус тус хуульчилсан.
Дээрхээс дүгнэхэд Э сумын З даргаар ажиллаж байсан Ж.Г, сумын З д даргаар ажиллаж байсан Б.Э нар нь төсвийн захирагч нар болох нь тогтоогдож байна.
З дарга З даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д заасан эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.
Мөн хэрэгт авагдсан Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “З даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын хуулбар, Э сумын З-ын 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудит, гэрч Д.Н, Г.Цэ, Б.Э нарын мэдүүлгээр төсвийн гүйцэтгэлтэй холбоотой зөрчил илрээгүй болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинж тогтоогдоогүй байхад уг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинжээр шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.
Хууль тогтоогчоос “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх, “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгох, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус тодорхойлжээ.
Гэтэл хэрэгт шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр хэрэгжүүлсний үндсэн дээр Б.Б, Д.А, Ц.Э нарт ямар давуу байдлыг бий болгосон, бусдад ямар ашигтай байдал үүссэн талаар гэмт хэргийн обьектив талын шинж,
Шүүгдэгч нар хууль бус шинжтэй ямар үйлдэл, эс үйлдэхүйг хамтран хэрэгжүүлж, бүлэглэн гүйцэтгэж бусдад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох субьектив шинжүүд шүүгдэгч Ж.Г, Б.Э нарын үйлдэлд тогтоогдсонгүй.
Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан.
Мөн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан.
Хэрэгт авагдсан баримтаар Б.Б, Д.А, Ц.Э нар нь 2017 оны шинэ жилийн арга хэмжээнд азын сугалаагаар “Итгэлт хамба байгаль нуурын аялал эрхийн бичиг”-ийн азтанаар шалгарч аялах эрхээ өөрсдөө олж авсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г, Б.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэж иргэдэд ямар давуу байдал бий болгосон талаарх шинжийг тодорхойлж чадаагүй байна.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд уг хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна дараах
авлигын албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх,
бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах,
албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах,
төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах,
албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах,
албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,
албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зөрчлийг хориглохоор заасан.
Прокуророос Авлигын эсрэг хуулийн хориглосон заалтын аль шинжид яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл хэрхэн нотлогдсон талаар хангалттай нотлох ажиллагааг гүйцэтгээгүй, яллах дүгнэлтийн үндэслэл болж байгаа нотлох баримтын хүрэлцээ шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын үйлдэлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах эрүүгийн хэргийн бүрэлдэхүүний шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинж тогтоогдож байх боловч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний буюу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хохирол учраагүй тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.
Харин Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.
Мөн Прокуророос шүүгдэгч Б.Бийг дээрх эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг “...Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” шинжээр тодорхойлсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн.
Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар талд “...Би А аймгийн Э сумын З дын тын гын шинэ жилийн арга хэмжээнд оролцоод, урилганы дугаараар азтан тодруулахад азтан болж Улаан Үүд хот руу аялах эрхээр шагнуулсан. Эрхийн бичгийг Э сумын З дарга Ц.Г өөрөө гардуулж өгсөн. Тэгээд 2018.01.25-ны өдөр би Ж.Г дарга луу утсаар яриад У рүү явах гэж байна, мөнгөө авья гэсэн чинь хувиасаа 150,000 төгрөгийг өөрийнхөө өрөөнд дуудаж өгсөн. Тэгээд 150,000 төгрөгөөр нь би 2018.01.26-ны өдөр У рүү явсан ба мөнгөө автобусны жолооч М гэх залууд өгсөн. М бензин хийх гээд байна гэж хэлээд миний мөнгийг авсан. Хэн зохион байгуулж авч явсныг би мэдэхгүй байна. Цугтаа явсан хүмүүсээс Ц.Э эгчийг сайн танина. Миний зүүн талын өвдөгний үений доод талын шөрмөс тасарсан, мөн хагалгаанд орох шаардлагатай байгаа. Тэгээд мөнгөгүй байгаа учраас Ж.Г даргаас тэтгэмжийн мөнгө хүссэн. Уг мөнгө маань 2018.02.01-ний өдөр орсон шиг санаж байна...” гэх,
Зургаадугаар хавтаст хэргийн 59-60 дугаар талд гэрчээр дахин “...2017 оны 12 дугаар сард Э сумын З д, сумын Иийн тдийн хуралтай хамтран нэгдсэн нэг шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд тухайн шинэ жилийн арга хэмжээн дээр би Э эгчийн хамтаар азтан болж Уявах эрхийн бичгээр шагнуулсан юм ...Миний тухайд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн мөнгийг эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн. Тухайн үед хэвтэрт байсан бөгөөд дансанд байсан мөнгө тэр чигтээ л эмчилгээний зориулалтаар гарч байсан. Тэгэхээр миний данс руу орсон мөнгө эм, эмчилгээний зориулалтаар тухайн үед зарцуулагдсан. Миний тухайд хагалгаанд орох гээд хүсэлт өөрөө бичиж, тамгын газрын даргаар ажиллаж байсан Эд өгсөн юм... Тухайн үед Г мөнгө бэлнээр өгөхдөө хувиасаа өгч байгаа л гэж хэлж байсан. Би тухайн үед тэгж ойлгосон...Тухайн мөнгийг эмчилгээнд тухайн үедээ зарцуулаад дуусгасан. Хагалгаанд ороогүй байгаа. Хагалгаанд орох гэхээр мөнгөний хэрэгцээ их гарна... Мөнгө зарцуулсан баримтууд, эмчилгээний баримтууд байх ёстой, гаргаж өгнө...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.Б нь 2 удаа мэдүүлэг өгөхдөө харилцан зөрүүгүй, агуулгын хувьд илт зөрүүтэй гэх мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, 2 удаагийн гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, 2 удаагийн гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч “Люкс мед” эмнэлэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр оношлуулсан баримтууд /6хх-ийн 145-148-р хуу/ гэрч Д.О, Б.Т, Ц.Э нарын мэдүүлэг болон Б.Бийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог.
Прокуророос шүүгдэгч Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт яллахдаа гэрчийн 2 удаагийн мэдүүлгийг ямар баримтад үндэслэн зөрүүтэй гэж үзсэн, худал мэдүүлэг өгсөн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн прокурорын газрын уулзалт, мэдүүлгийн өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Г, Б.Э нарын өөрт нь болон бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэх шинж нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.
Тус хэрэгт иргэний хариуцагчаар Д.Э, Д.Аыг тогтоосон боловч яллах дүгнэлт, яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хэрхэн хариуцах талаар дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г, Б.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 1812000710341 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.
Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Г, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Ж.Г, Б.Э, Б.Б нар нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Жын Г, Б овогт Бийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бын Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1812000710341 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Г, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Ж.Г, Б.Э, Б.Б нар нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г, Б.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР