| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0261/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довогт Дийн Дд холбогдох 2412002240238 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ний өдөр Ө аймгийн А суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Ө аймгийн А сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Довогт Дийн Д /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд, Ааймгийн Х сумын Ц багийн нутаг, Х гэх газарт “Т” нэртэй хатуу хучилттай замаар 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, урдаас хойш чиглэлтэй зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх хориглосон хэм хэмжээ тогтоосон заалтыг, осол аваар гаргахгүй байж чадна хэмээн өөртөө хөнгөмсгөөр найдаж, санаатайгаар зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан 96-87 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хэсгийг мөргөж, улмаар цааш үргэлжлүүлэн чигээрээ явж, эгнээ байраа зөв эзлэн өөдөөс нь зорчиж явсан 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба энэхүү үйлдлийн улмаас 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Х, Б.М, С.Тнарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учирч, өөрийнх нь жолоодож явсан 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Г.Снас барсан, Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412002240238 дугаартай эрүүгийн хэргээс:
Б.Мын хохирогчоор өгсөн “...Тухайн үед би жолоочийн хажуу талд хүүхдээ унтуулах зорилгоор тэврээд явж байсан ба тухайн зам нь гүвээтэй зам байсан. Осол болох тэр үед урд нэг машин гүвээ давж байх нь харагдаж байсан ба машины улаан гэрэл харагдаж байсан. Тэгээд би хүүхдээ арын суудалд байрлуулаад эргээд өөрийн суудалдаа суух үед гэнэт нүүрэн дээр цагаан гэрэл тусаад хоёр машин мөргөлдсөн байсан ба би тухайн үед шокийн байдалтай болсон. Хамгийн түрүүнд хүүхдээ гаргах зорилгоор өөрийн талын хаалгаа онгойлгож хүүхдүүдээ гаргасан. ...Би тухайн үед суудлын бүс зүүгээгүй байсан ба хүүхдээ унтуулаад байж байсан. Манай нөхөр болон хоёр том хүүхэд зүүсэн байсан. Хоёр бага хүүхэд маань зүүгээгүй байсан. ...бие сэтгэцэд учирсан гэм хор, хохирлоо шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан журмын дагуу тогтоолгоно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-32 хуу/
Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Тын өгсөн “...Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явж замдаа зам тээврийн осолд орсон ба би хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Осол болсон өдөр 2024 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө болсон. Би өөрийн машинаа жолоодож явсан. Манай эхнэр миний хажууд сууж явсан бөгөөд манай эхнэр бага хүүхдээ өвөр дээрээ унтуулчхаад арын суудалд ах нарынх нь хажуугаар хэвтүүлээд суудалдаа буцаж суух үед нь зам тээврийн осолд орсон. Тухайн үед Ө сумын нуураас Х чиглэлд Т нэртэй асфальтан зам дээр явж байх үед миний өөдөөс урсгал сөрж нэг машин миний урд явж байсан “Тоуоtа prius 41” мөргөж улмаар тэр эрчиндээ эгц ирж миний машиныг мөргөж улмаар манай гэр бүлийн гишүүд биедээ бэртэл, гэмтэл ослын улмаас болж авсан. Тухайн урсгал сөрж ирсэн машин нь “Тоуоtа рrius 20” маркийн машин байсан стандарт бус цагаан гэрлийг хол дээрээ тавьж явж байсан ба ойрын гэрэл рүү шилжүүлэхгүй явж байсан ба тухайн машинд таван хүн сууж явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 хуу/
Насанд хүрээгүй гэрч Г.Нгийн өгсөн “...би замдаа хэсэг унтсан байсан. Тэгсэн чинь гэнэт машин доргиод сэрсэн чинь манай машин замын хажуу хэсэг рүү ороод зогсчихсон ээж сандарсан байдалтай уйлж байсан. Тэгээд миний утсаар аавтай холбогдоод машин мөргөчхөөд явчихлаа гэж хэлсэн. Удаагүй аав буцаж ирээд ээж, бид хоёрыг машиндаа суулгасан. Тэгсэн чинь манай машиныг мөргөсөн машин зам дээр бас нэг машинтай мөргөлдөөд зогссон байсан. ...унтаж явсан болохоор юу болсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 хуу/
Б.Цын гэрчээр өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ... Т дээр явж байхад миний эсрэг урсгалаас маш хурдтай тод гэрэлтэй тээврийн хэрэгсэл хурдтай ирж миний машины зүүн талын урд дугуй болон зүүн талын хэсэг бүхэлдээ эвдэрсэн байсан ба миний машиныг мөргөөд чигээрээ ард явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол тэр машины жолооч гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 хуу/
С.Тын гэрчээр өгсөн “...С, Д, Д нарын хамт Орхон аймаг явсан бөгөөд замдаа Спиво уугаад явсан. Би унтаж байгаад Хужирт сум өнгөрөөд сэрсэн бөгөөд 23 цаг өнгөрч байсан байх. Х сум өнгөрөөд Таар явж байтал урдаас нэг тод гэрэлтэй машин гараад ирсэн. Тэгээд би Д ахад гэрлээ хол дээр нь тавиач гэсэн утгаар “гэрлээ саваач” гэж хэлсэн. Тэгээд тэр машинтай зөрөх шиг болсон тэгээд осол болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54 хуу/
М.Л гэрчээр өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгаас Орхон аймагт ажил хийхээр С, Д, Д, Тнарын хамт Д ахын машинтай явсан ба би шөнө яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна, Х сумын Эрдэнэзуу хийд өнгөрөөд нойр хүрээд унтсан. Тэгээд гэнэт хүчтэй доргилт аваад машин юм мөргөөд сэрсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-58 хуу/
О.Дгийн гэрчээр өгсөн “...машиныг Д ах жолоодож явсан. Шөнө 23 цаг болж байсан байх гэж бодож байна. Сайн мэдэхгүй байна....Тэгээд нэг мэдэхэд би хүчтэй доргилт авсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61- 63 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай “...5. Амь хохирогч Г.Снь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 91-93 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 218 дугаартай “...1,2. Д.Дагвын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 105-106 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаартай “...1, 2. Ц.Тын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 112-113 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаартай “...1, 2. Б.Цын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 119-120 хуу/
Шинжээч Б.Чын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай “...96-87 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бгийн Ц /.../, 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т нар нь замын хөдөлгөөний ямар нэгэн зүйл заалт зөрчсөн зүйл илэрсэнгүй. 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дийн Д /.../ нь Замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Зам тээврийн осол 0047 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дийн Д /.../-н замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй. 3. Зорчих хэсэг асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулдаггүй уулзвар, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй зам байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна... 4. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэн хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ. 13.2.1.3амын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх дүгнэлт /1хх-ийн 124-125 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 5-20 хуу/
Иргэний нэхэмжлэгч Д.Оын өгсөн “...Манай гэр бүл ах дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Х сумаас Архангай аймгийн Ө руу 2024 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 3 тээврийн хэрэгсэлтэй яваад нуур дээр өнжөөд орой 22 цагийн үед Х сум руу явсан. Хамгийн түрүүнд манай төрсөн эгчийн хүүхэд Б явсан ба үүний араас би хадам эгч Нын машинтай хадам ээж Б, хадам эгч нарын хамт явсан, араас миний 96-87 УНА улсын дугаартай “Приус-41” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай охин Н, эхнэр Ц хоёр явсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг манай эхнэр жолоодож явсан. Бид нар шөнө 23 цаг өнгөрч байсан байх Туркийн музей өнгөрөөд Х сум руу дөхөж байхад замын гүвээтэй бага зэрэг өгсүүр хэсгээр давсан чинь хажуугаар нэг тээврийн хэрэгсэл зөрж өнгөрсөн ба би гэрлээ шилжүүлэхэд илүү тод шар гэрэл асаагаад зөрсөн. Тэгээд би гүвээ даваад толинд харахад ард явсан эхнэр гарч ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан чинь сүлжээгүй байсан. Бид нар хэсэг явж байгаад замын хажууд зогсож байгаад залгасан чинь эхнэр хажуу талаар машин мөргөчхөөд яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад очиход манай эхнэрийн машин замын эсрэг урсгал руу ороод хөвөө хэсгийн шороо руу тонгойгоод зогссон байдалтай байсан. Хадам эгч, бид хоёр машинаас буугаад очиход эхнэр, охин хоёр машинаас буугаагүй байхаар нь буулгаад өөрийнхөө унаж явсан машинд суулгасан. Намайг буцаж ирэхэд машины гэрэлд манай машины ард 2 машин мөргөлдсөн байдалтай харагдаж байсан. Тухайн газар руу очиход 2 машин мөргөлдөөд дотор сууж явсан хүмүүс нь зарим нь гарчихсан байдалтай байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн....Машины эвдэрсэн хэсгүүдийг шинээр солиулах хэрэгтэй байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 282 дугаартай “...Т.Хүч-Эрдэнийн биед зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...4. 3үүн шилбэ ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 131-132 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 08 сарын 27-ны өдрийн 310 дугаартай “...1. Т.Хын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 140 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 313 дугаартай “...1. Т.Хийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 148-149 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 284 дугаартай “...Т.Хн биед хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 157-158 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 312 дугаартай “...1.Ц.Тын биед нурууны булчингийн чангарал тогтоогдлоо. ...З.Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Нурууны булчингийн чангарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 172-174 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08-сарын 21-ны өдрийн 311 дугаартай “...Б.Мын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун талын 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, 5, 6, 7 дугаар хавиргануудын цууралт, баруун зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...З.Осол болох цаг хугацаанд үүснэ. 4.3үүн шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун талын 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, 5, 6, 7 дугаар хавиргануудын цууралт, баруун зулайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүр нь 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 189-191 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 283 дугаартай “...1.Б.Цын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 199-200 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 279 дугаартай “...1. О.Дгийн биед бүсэлхий, ахар сүүл орчим зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 205-206 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 277 дугаартай “...1.М.Л биед түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 210-211 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 280 дугаартай “...1.Д.Дагвын биед баруун хөмсөг, зүүн өвдөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 216-217 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 278 дугаартай “...1. С.Тын биед умдаг ясны хугарал, нуруунд зулгаралт тогтоогдлоо. ...хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 224-225 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 281 дугаартай “...1,2,3,4,5. Г.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 230 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд, А аймгийн Х сумын Ц багийн нутаг, Х гэх газарт “Т” нэртэй хатуу хучилттай замаар 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, урдаас хойш чиглэлтэй зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх хориглосон хэм хэмжээ тогтоосон заалтыг, осол аваар гаргахгүй байж чадна хэмээн өөртөө хөнгөмсгөөр найдаж, санаатайгаар зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан 96-87 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хэсгийг мөргөж, улмаар цааш үргэлжлүүлэн чигээрээ явж, эгнээ байраа зөв эзлэн өөдөөс нь зорчиж явсан 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба энэхүү үйлдлийн улмаас 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Х, Б.М, С.Тнарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учирч, өөрийнх нь жолоодож явсан 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Г.Снас барсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд, А аймгийн Х сумын Ц багийн нутаг, Х гэх газарт “Т” нэртэй хатуу хучилттай замаар 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, урдаас хойш чиглэлтэй зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх хориглосон хэм хэмжээ тогтоосон заалтыг, осол аваар гаргахгүй байж чадна хэмээн өөртөө хөнгөмсгөөр найдаж, санаатайгаар зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан 96-87 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хэсгийг мөргөж, улмаар цааш үргэлжлүүлэн чигээрээ явж, эгнээ байраа зөв эзлэн өөдөөс нь зорчиж явсан 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба энэхүү үйлдлийн улмаас 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Х, Б.М, С.Тнарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учирч, өөрийнх нь жолоодож явсан 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Г.Снас барсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Б.Мын хохирогчоор өгсөн “...Тухайн үед би жолоочийн хажуу талд хүүхдээ унтуулах зорилгоор тэврээд явж байсан ба тухайн зам нь гүвээтэй зам байсан. Осол болох тэр үед урд нэг машин гүвээ давж байх нь харагдаж байсан ба машины улаан гэрэл харагдаж байсан. Тэгээд би хүүхдээ арын суудалд байрлуулаад эргээд өөрийн суудалдаа суух үед гэнэт нүүрэн дээр цагаан гэрэл тусаад хоёр машин мөргөлдсөн байсан ба би тухайн үед шокийн байдалтай болсон. Хамгийн түрүүнд хүүхдээ гаргах зорилгоор өөрийн талын хаалгаа онгойлгож хүүхдүүдээ гаргасан. ...Би тухайн үед суудлын бүс зүүгээгүй байсан ба хүүхдээ унтуулаад байж байсан. Манай нөхөр болон хоёр том хүүхэд зүүсэн байсан. Хоёр бага хүүхэд маань зүүгээгүй байсан. ...бие сэтгэцэд учирсан гэм хор, хохирлоо шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан журмын дагуу тогтоолгоно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-32 хуу/%
насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Тын өгсөн “...Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явж замдаа зам тээврийн осолд орсон ба би хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Осол болсон өдөр 2024 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө болсон. Би өөрийн машинаа жолоодож явсан. Манай эхнэр миний хажууд сууж явсан бөгөөд манай эхнэр бага хүүхдээ өвөр дээрээ унтуулчхаад арын суудалд ах нарынх нь хажуугаар хэвтүүлээд суудалдаа буцаж суух үед нь зам тээврийн осолд орсон. Тухайн үед Ө сумын нуураас Х чиглэлд Т нэртэй асфальтан зам дээр явж байх үед миний өөдөөс урсгал сөрж нэг машин миний урд явж байсан “Тоуоtа prius 41” мөргөж улмаар тэр эрчиндээ эгц ирж миний машиныг мөргөж улмаар манай гэр бүлийн гишүүд биедээ бэртэл, гэмтэл ослын улмаас болж авсан. Тухайн урсгал сөрж ирсэн машин нь “Тоуоtа рrius 20” маркийн машин байсан стандарт бус цагаан гэрлийг хол дээрээ тавьж явж байсан ба ойрын гэрэл рүү шилжүүлэхгүй явж байсан ба тухайн машинд таван хүн сууж явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 хуу/,
насанд хүрээгүй гэрч Г.Нгийн өгсөн “...би замдаа хэсэг унтсан байсан. Тэгсэн чинь гэнэт машин доргиод сэрсэн чинь манай машин замын хажуу хэсэг рүү ороод зогсчихсон ээж сандарсан байдалтай уйлж байсан. Тэгээд миний утсаар аавтай холбогдоод машин мөргөчхөөд явчихлаа гэж хэлсэн. Удаагүй аав буцаж ирээд ээж, бид хоёрыг машиндаа суулгасан. Тэгсэн чинь манай машиныг мөргөсөн машин зам дээр бас нэг машинтай мөргөлдөөд зогссон байсан. ...унтаж явсан болохоор юу болсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 хуу/,
Б.Цын гэрчээр өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ... Т дээр явж байхад миний эсрэг урсгалаас маш хурдтай тод гэрэлтэй тээврийн хэрэгсэл хурдтай ирж миний машины зүүн талын урд дугуй болон зүүн талын хэсэг бүхэлдээ эвдэрсэн байсан ба миний машиныг мөргөөд чигээрээ ард явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол тэр машины жолооч гаргасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 хуу/,
С.Тын гэрчээр өгсөн “...С, Д, Д нарын хамт Орхон аймаг явсан бөгөөд замдаа Спиво уугаад явсан. Би унтаж байгаад Хужирт сум өнгөрөөд сэрсэн бөгөөд 23 цаг өнгөрч байсан байх. Х сум өнгөрөөд Таар явж байтал урдаас нэг тод гэрэлтэй машин гараад ирсэн. Тэгээд би Д ахад гэрлээ хол дээр нь тавиач гэсэн утгаар “гэрлээ саваач” гэж хэлсэн. Тэгээд тэр машинтай зөрөх шиг болсон тэгээд осол болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54 хуу/,
М.Л гэрчээр өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгаас Орхон аймагт ажил хийхээр С, Д, Д, Тнарын хамт Д ахын машинтай явсан ба би шөнө яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна, Х сумын Эрдэнэзуу хийд өнгөрөөд нойр хүрээд унтсан. Тэгээд гэнэт хүчтэй доргилт аваад машин юм мөргөөд сэрсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-58 хуу/,
О.Дгийн гэрчээр өгсөн “...машиныг Д ах жолоодож явсан. Шөнө 23 цаг болж байсан байх гэж бодож байна. Сайн мэдэхгүй байна....Тэгээд нэг мэдэхэд би хүчтэй доргилт авсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61- 63 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай “...5. Амь хохирогч Г.Снь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 91-93 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 218 дугаартай “...1,2. Д.Дагвын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 105-106 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 217 дугаартай “...1, 2. Ц.Тын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 112-113 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаартай “...1, 2. Б.Цын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 119-120 хуу/,
Шинжээч Б.Чын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай “...96-87 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бгийн Ц /АМ81032707/, 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т нар нь замын хөдөлгөөний ямар нэгэн зүйл заалт зөрчсөн зүйл илэрсэнгүй. 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дийн Д /ИЮ89092919/ нь Замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Зам тээврийн осол 0047 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Дийн Д /ЙЮ89092919/-н замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй. 3. Зорчих хэсэг асфальт, шулуун тэгш, хуурай, зохицуулдаггүй уулзвар, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй зам байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна... 4. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэн хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ. 13.2.1.3амын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэх дүгнэлт /1хх-ийн 124-125 хуу/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 5-20 хуу/,
иргэний нэхэмжлэгч Д.Оын өгсөн “...Манай гэр бүл ах дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Х сумаас Ааймгийн Ө руу 2024 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 3 тээврийн хэрэгсэлтэй яваад нуур дээр өнжөөд орой 22 цагийн үед Х сум руу явсан. Хамгийн түрүүнд манай төрсөн эгчийн хүүхэд Б явсан ба үүний араас би хадам эгч Нын машинтай хадам ээж Б, хадам эгч нарын хамт явсан, араас миний 96-87 УНА улсын дугаартай “Приус-41” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай охин Н, эхнэр Ц хоёр явсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг манай эхнэр жолоодож явсан. Бид нар шөнө 23 цаг өнгөрч байсан байх Туркийн музей өнгөрөөд Х сум руу дөхөж байхад замын гүвээтэй бага зэрэг өгсүүр хэсгээр давсан чинь хажуугаар нэг тээврийн хэрэгсэл зөрж өнгөрсөн ба би гэрлээ шилжүүлэхэд илүү тод шар гэрэл асаагаад зөрсөн. Тэгээд би гүвээ даваад толинд харахад ард явсан эхнэр гарч ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан чинь сүлжээгүй байсан. Бид нар хэсэг явж байгаад замын хажууд зогсож байгаад залгасан чинь эхнэр хажуу талаар машин мөргөчхөөд яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад очиход манай эхнэрийн машин замын эсрэг урсгал руу ороод хөвөө хэсгийн шороо руу тонгойгоод зогссон байдалтай байсан. Хадам эгч, бид хоёр машинаас буугаад очиход эхнэр, охин хоёр машинаас буугаагүй байхаар нь буулгаад өөрийнхөө унаж явсан машинд суулгасан. Намайг буцаж ирэхэд машины гэрэлд манай машины ард 2 машин мөргөлдсөн байдалтай харагдаж байсан. Тухайн газар руу очиход 2 машин мөргөлдөөд дотор сууж явсан хүмүүс нь зарим нь гарчихсан байдалтай байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн....Машины эвдэрсэн хэсгүүдийг шинээр солиулах хэрэгтэй байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 282 дугаартай “...Т.Хүч-Эрдэнийн биед зүүн шилбэ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...4. 3үүн шилбэ ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 131-132 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 08 сарын 27-ны өдрийн 310 дугаартай “...1. Т.Хын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 140 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 313 дугаартай “...1. Т.Хийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 148-149 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 284 дугаартай “...Т.Хн биед хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 157-158 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 312 дугаартай “...1.Ц.Тын биед нурууны булчингийн чангарал тогтоогдлоо. ...З.Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Нурууны булчингийн чангарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 172-174 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08-сарын 21-ны өдрийн 311 дугаартай “...Б.Мын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун талын 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, 5, 6, 7 дугаар хавиргануудын цууралт, баруун зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...З.Осол болох цаг хугацаанд үүснэ. 4.3үүн шуу ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун талын 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, 5, 6, 7 дугаар хавиргануудын цууралт, баруун зулайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүр нь 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 189-191 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 283 дугаартай “...1.Б.Цын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 199-200 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 279 дугаартай “...1. О.Дгийн биед бүсэлхий, ахар сүүл орчим зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 205-206 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 277 дугаартай “...1.М.Л биед түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 210-211 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 280 дугаартай “...1.Д.Дагвын биед баруун хөмсөг, зүүн өвдөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 216-217 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 278 дугаартай “...1. С.Тын биед умдаг ясны хугарал, нуруунд зулгаралт тогтоогдлоо. ...хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1хх-ийн 224-225 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 08 сарын 05-ны өдрийн 281 дугаартай “...1,2,3,4,5. Г.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 230 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.
Шүүгдэгч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Х, хохирогч Б.М, хохирогч С.Тнарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учирч, Г.Сын амь нас хохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.
Иймд Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд, А аймгийн Х сумын Ц багийн нутаг, Х гэх газарт “Т” нэртэй хатуу хучилттай замаар 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, урдаас хойш чиглэлтэй зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх хориглосон хэм хэмжээ тогтоосон заалтыг, осол аваар гаргахгүй байж чадна хэмээн өөртөө хөнгөмсгөөр найдаж, санаатайгаар зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан 96-87 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй хэсгийг мөргөж, улмаар цааш үргэлжлүүлэн чигээрээ явж, эгнээ байраа зөв эзлэн өөдөөс нь зорчиж явсан 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба энэхүү үйлдлийн улмаас 60-38 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Х, Б.М, С.Тнарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учирч, өөрийнх нь жолоодож явсан 00-47 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Г.Снас барсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Д.Дыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 64-69 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Д.Дын мэдүүлгийг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.М, насанд хүрээгүй хохирогч Т.Х нарт эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Тт автомашины эвдрэлийн төлбөрт 15,900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Од автомашины эвдрэлийн төлбөрт 5,500,000 төгрөг төлсөн, эмчилгээний төлбөрт 3,500,000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөр гаргуулахгүй, хохирогч С.Т, Б.М, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тнар нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт 1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр талд хохирогч Б.М, 172 дугаар талд насанд хүрээгүй хохирогч Т.Х, 178 дугаар талд хохирогч С.Тнарын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн лавлагаа тодорхойлолтууд баримтаар авагдсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.М эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын төлбөр 439,601 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Т.Х 803,741 төгрөг, С.Т1,620,781 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Д нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 2,864,123 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Ч.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 8,699,067 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.М, насанд хүрээгүй хохирогч Т.Х, хохирогч С.Тнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул эдгээр хохирогч нарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан зардлын төлбөрийг гэм буруутай шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчийн 5,834,944 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Д нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
шүүгдэгч Д.Дд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял эдлүүлэхэд тус тус хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Довогт Дийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Дд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд, оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял эдлүүлэхэд тус тус хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 -д зааснаар шүүгдэгч Д.Дас 2,864,123 /хоёр сая найман зуун жаран дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
8. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол :хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР