| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгч: Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Ад холбогдох 2412000830128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дүгээр багийн Цхорооллын ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Нийн А /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед А аймгийн Өсумын Дбагийн Шгэх газар засмал зам дээр “Тоёота Королла” загварын 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 19-15 АРН улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Нгийн биед дух ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны урд хонхрын хугарал, их тархины аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, духанд шарх, баруун зовхинд шарх, цус хуралт, баруун гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж улмаар гавал тархины хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412000830128 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын “...2024 оны ОЗ дугаар сарын 06-ны оройны 18 цагийн үед хоол ид гэхэд орж ирээд хоол идээд гараад явсан. Тэгээд орой 22 цагийн орчимд бие засчхаад гэр рүү орж байхыг манай нөхөр Э харсан байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өглөө гэрт ороход гэртээ байхгүй, гэр нь хүйтэн, гал түлсэн шинжгүй, ороо засаад орхисон байсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад Ан хамаатан Б гэх хүн манай нөхрийн утас руу залгаад эхнэртэй чинь яръя гэнэ гээд надад утсаа өгөхөд Ш, Н нар Өсумын нутагт явж байгаад осолд орсон байна гэхээр нь би тэгээд гайгүй юу гэж асуухад танай дүү нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би анх мэдээд ах Жд хэлсэн. Тэгээд цагдаагийн жижүүр дээр ирж асууж тодруулсан... Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... Амь хохирогч маань өөр тийш явна гэж огт яриагүй. Өсум руу ямар ажлаар явсан талаар би мэдэхгүй... Миний сонссоноор Б, А, Д гэх хүн хамт явсан гэсэн. Өөр хэн явсныг мэдэхгүй байна... Б, А, Д гэх хүмүүс нь хохирогчийн 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Эдгээр хүмүүс нь байнга уулзаж, хааяа хамт архи ууж байдаг. Ер нь их дотно харилцаатай хүмүүс байгаа юм. Ялангуяа Атай илүү дотно найзууд байгаа юм... Амь хохирогч нь суурь өвчингүй байсан. 2 жилийн өмнө барилгын ажил хийж байгаад хөлөө хугалж байсан... Би гомдолтой байна. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулна. Ямар шалтгаанаар Өсуманд очсон талаар мэдмээр байна, мөн ямар учраас гэртээ амарч байсан хүнийг дагуулан явсан талаар мэдмээр байна....Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Агаас нийт 20.000.000 төгрөг авсан. Одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй...” гэх дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 21-23, 2-р хх-ийн 32 хуу/,
Гэрч Н.Оын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 04 цаг 07 минутад сувилагч Оутсаар залгаад зам тээврийн ослын дуудлага ирлээ гэж хэлсний дагуу Өсумын Дбагийн нутагт ирэхэд засмал замын баруун тал руу цагаан өнгийн “Бонго” маркийн өвс ачсан тээврийн хэрэгсэл, мөн бор саарал өнгийн жижиг тэрэгний урд хэсэг бүхэлдээ эвдэрсэн, уг суудлын тэрэгний баруун талын хаалганы харалдаа хүн хэвтэж байсныг хараад очиход нас барсан байсан. Мөн жолооны хүрдтэй суудал дээр нэг эрэгтэй хүн хавчуулагдсан хүмүүс гаргах гэж оролдож байсан. ...Тухайн 4 хүнээс архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Жолоодож явсан А гэх хүн надад пиво уусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-29 хуу/,
Гэрч С.Бын “... Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны орой бүрэнхий болсон байхад Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн Өсумын төв рүү А, Б, Д, Н нарын хамтаар явсан. Тэгээд 00 цагийн үед Өсумын төвд очоод Б Өсуманд хүнтэй уулзах гэсэн боловч нөгөө хүн нь байхгүй гээд уулзаж чадаагүй. Тэгээд буцаад удалгүй Архангай аймаг руу гарсан. Замдаа явж байхад зам тээврийн осол болсны дараа сэрэхэд “Портер” маркийн машины араас мөргөсөн байсан. Тэгээд би хаалгаа онгойлгож буугаад ард сууж байсан талийгаач Нг өргөж буулгаад машинаас холдуулж жолоочийг гаргах гэсэн боловч хаалга нь онгойхгүй урд салонд нь гал гарахаар нь Б, Д бид 3 цас шидэж унтраасан. Аг цагдаа ирж гаргасан... Бид нар Архангай аймгийн төвөөс гарахдаа бүгд архи уусан байсан. Бид нар 2 том 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво, 0.75 литрийн архи зэргийг уусан. ...Архангай аймгаас гарахдаа л А унаж гарсан бөгөөд тэрнээс хойш өөр хүн жолоо бариагүй. Осол болох үед жолооны ард А байсан. ...Би унтаж явсан болохоор яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг санахгүй байна. ...Жолооны ард А, жолоочийн хажууд би, жолоочийн ард Н, голд Д, түүний хажууд Б сууж явсан. ...Миний санахаар хамгаалах бүс хэрэглэсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 хуу/,
Гэрч Ц.Дын “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн төвд найзууд болох А, Б, Н, бид нар уулзаад Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бийн гэрт архи ууцгаасан. Мөн Бийн хамаатны хүн хамт уусан. Тэгээд орой 22 цагийн үед Б Архангай аймгийн Өсумын төвд хүнтэй уулзаад ирье гэхээр нь бид нар зөвшөөрч 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг А жолоодоод явсан бөгөөд машиндаа бид нар мөн л архи ууцгаасан. Тэгээд шөнө 00 цагийн үед Өсум ороод буцахдаа А тухайн машиныг жолоодож жолоочийн хажууд У гэх Бийн хамаатны залуу арын суудалд Н, Б, бид 3 суугаад хөдөлсөн. Тухайн үед Өсумаас гараад нэлээн муудсан байсан учир унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь сууж явсан машин замын хажуу руу ороод ачааны тэвштэй, өвс ачсан машиныг мөргөчихсөн, А урд суудал дээрээ жолооны рулэнд хавчуулагдчихсан ёолоод, У машинаас буучихсан, арын суудалд Б ёолоод Н ухаангүй байсан бөгөөд машинаас бууцгаасан. Тэгээд ойр орчноо харахад гадаа харанхуй, цаг харахад 03 болж байсан бөгөөд 2 машин ертөнцийн зүгээр замынхаа баруун тал руу орчихсон нэг чиглэлд зогсчихсон байсан. ...Би юу болоод байна гээд Агаас асуусан чинь машины өөдөөс ирсэн гэрлийн гялбаанд урд явсан машинаа харахгүй мөргөчихлөө гэж хэлсэн. Би бодохдоо тухайн тэвштэй тэрэг замын хажууд зогсож байхад нь араас нь очоод мөргөчихсөн юм байна гэж ойлгосон. Тэгээд замын машин зогсоогоод түргэн тусламж гуйсан. Тэгээд нэлээн хугацааны дараа эмнэлгийн машин хаанаас ирснийг мэдээгүй, эмч, бид нарыг үзээд Нг нас барсан байна гэж хэлээд Аг өргөж машинд суулгаад бид нар хажуугаар нь сууж аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. ...Архангай аймгийн Өсумаас хөдлөхөд А жолоодож явсан. Осол гарсны дараа А жолооны хүрднийхээ ард хавчуулагдсан байдалтай ёолоод байсан. ...Би унтаж байсан болохоор хэр хурдтай явсныг мэдэхгүй байна. Намайг сэрэхэд осол гарчихсан байсан. А жолоо барьж явсан. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. ...71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай найз Бийн тээврийн хэрэгсэл. Тухайн үед Б архи уучихсан байсан болохоор жолоо бариагүй. Бид нар нэлээн олон шил архи уусан. Өдөр нь уулзалдаад Архангай аймгийн Өсум орох хүртэл ууцгаасан. Хэдийг уусныг хэлж мэдэхгүй байна. Тухайн тэвштэй тэргэнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн л байсан. Эхнэр, нөхөр л гэж ойлгосон. Миний сууж явсан 71-00 АРА улсын дугаартай машинд жолооч Ан хөл, гар нь хугарсан, Н нас бараад, Б, У, бид 3 гайгүй байна. Маш их харамсалтай зүйл боллоо. А уугаагүй санагдаж байна. Хэлж мэдэхгүй байна. Анх уулзахад А байгаагүй сүүлд ирсэн. ...Осол болсны дараа намайг сэрэхэд шөнө байсан, цаг агаар тогтуун байсан. Ямар ч цас байхгүй, тухайн зам нь эсрэг урсгалтай нэг эгнээ, асфальтан зам байсан....Би тухайн осол болсны дараа А 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд буюу рульд хавчуулагдсан байсан. Бид нар гаргаж чадахгүй, тэгээд А ёолоод орилоод мөн уух юм нэхээд байхаар нь би 0.75 литрийн шилэн дотор талаас доохнуур шилтэй архи байсныг Ад 2 хуваагаад шилээр нь уулгасан. ...А нь автомашины рульд хавчуулагдсан, мөн ёолоод орилоод, бас гадаа маш их хүйтэн байсан болохоор осгочих болов уу гээд архи өгсөн юм. Дараа нь урд Портерын кабинаас уух зүйл болон тамхи авчирч өгсөн. Аг жолооны хүрд буюу рулээс салгаж гаргаж чадахгүй 3 цаг орчим болсон. Портерын хүмүүс Портер дотроо сууж байсан. Ба надтай ойрхон байсан. Ба харсан байх гэж бодож байна. Б замын унаа зогсоогоод Өндөр-Ус эмнэлэг дуудахаар явсан байсан....Тухайн үед буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А гадуур ажилтай буюу эхнэрээ эмнэлэгт хэвтүүлнэ гээд мөн хоол цай зөөгөөд завгүй байсан. Амь хохирогч Н хамт архи уугаагүй. Би Нтай орой Өявах үедээ уулзсан. Тухайн өдөр Б, У буюу Ба, бид нар архи ууцгаасан. А Өявах болон буцах замд архи согтууруулах ундаа уугаагүй байсан. Осол болсны дараа би архи уулгасан. ...Осол болсны дараа тухайн “Портер” баруун зүгт хараад машин нь асаалттай, их гэрэл нь асаалттай зогсоод байсан. Тэр үед ардаа буюу тэвшний хойно асаж байгаа гэрэл огт байгаагүй. ...Миний харснаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38, 229- 230 хуу/,
Гэрч О.Бийн “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад манай 10 жилийн ангийн найз болох Д манайд ирэхдээ 0.75 литрийн савлагаа бүхий “Экс” нэртэй архи авч ирсэн. Араас нь А болон манай хамаатны залуу Ба нар орж ирсэн бөгөөд тэр 2 нэг ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво авч ирсэн. ...Яг юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдэхэд л их хүчтэй ямар нэгэн зүйлд цохиулах шиг болоод л сэрэхэд манай хамаатны залуу болох Ба намайг босооч машин мөргөчихлөө гэж хэлсэн. ...машинаас гарахад хэн нэг нь Н сэрэхгүй байна шүү дээ гэж байсан. Мөн А машины рүл, суудал хоёрын завсар хавчуулагдсан байна гэж Д хэлсэн. Би Өсум руу эмч авч ирэх гээд замын унаанд сууж явсан бөгөөд Өсумаас эмч болон цагдаа дагуулаад ирэх үед Онцгой байдлын албан хаагчид ирсэн байсан санагдаж байна. Тэр үед миний нуруу өвдөөд Өсумын хэсгийн төлөөлөгчийн машинаас бууж чадахгүй сууж байтал машины рүлийг тасалж Аг гаргаж авлаа гээд ярьж байсан. ...А машины рүл суудал хоёрын дунд хавчуулагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь А машин жолоодож явсан байх гэж бодож байна....Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43, 245-246 хуу/,
Гэрч Ц.Жын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байж байхад төрсөн дүү Ж манайд орж ирээд дүү зам тээврийн осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд дүү бид хоёр юу болсон талаар мэдэх гээд цагдаагийн газарт ирээд нас барсан талаар нь мэдсэн юм. ...Би гомдолтой байна. Миний дүүг хэн ямар ажлаар хааш авч явсан эсэхийг мэдмээр байна. Хуулийн хүрээнд шалгаж шийдэж өгнө үү гэж хүсэх байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 хуу/,
Гэрч Н.Эын “...2024 оны 03 дугаар сарын 06-ны орой манай өрөө хашаанд амьдардаг манай хадам дүү Н манайд орж ирээд хоол идсэн. Тэгээд дараа оройны 22 цаг өнгөрч байхад Н нь бие засчхаад гэр рүүгээ орж явсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед миний 89016557 дугаар руу 89407760 гэсэн дугаараас Б гэх хүн залгаад Н, Ш нар осолд орсон байна, Н нас барсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт цагдаагийн газар ирж лавлаж асуусан. ...хариад амь хохирогчийн гэрт ороход ороо засчхаад буцааж хураагаагүй байсан. Амь хохирогч дүү маань зан ааш сайтай, ээж Батдолгорын хамт амьдардаг, эхнэр авч байгаагүй, хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүн байсан. Би мэдэхгүй байна. Би өнөөдөр өглөө Ш, Б нартай хамт Өсумын нутагт осолд орсон талаар мэдсэн. Эдгээр хүмүүс нь багийн найзууд байгаа юм. Байнга л хамт байдаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-63 хуу/,
Гэрч Г.Чын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэр Дгийн хамт Өсумын төвөөс өөрийн эзэмшлийн “Бонго” маркийн 19-15 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээр өвс ачаад Хануй багийн чиглэлд гэртээ харьж явж байгаад машин гэнэт араагүй болоод ослын гэрлээ асааж машинаа зогсоогоод буугаад шалгахад кардан гол нь мултраад чирэгдсэн байсан. Тэгээд машиндаа ороод байж байхад араас машин мөргөөд би машинтайгаа замын хажуу руу гараад зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь миний машины ард дахин нэг суудлын машин дотор нь хүмүүс авраарай гээд орилсон. Тэгээд машиных нь мотор хэсгээс гал гарсан, би цасаар галыг унтраасан. Тэгээд хүмүүсийг нь буулгахад машины урд салон дээр нэг хүн ухаангүй, жолооч нь гарч чадахгүй хавчуулагдсан, бусад нь бага зэрэг гэмтэлтэй өөрсдөө машинаас буугаад ирсэн....Тэгээд би 03 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Өсумаас эмч, цагдаа ирэхэд нэг хүн нь нас барсан байсан. Цагдаа нартай хамжаад хавчуулагдсан байсныг хүнийг гаргасан. Тухайн машин дотор 5 хүн явж байсан бөгөөд тухайн хүмүүс согтуу байсан. Нэг залуу би дахиж архи уухгүй, архи уух аймаар байдаг юм байна гээд орилоод байсан. ...Миний зүүн гарын тохой хэсэг жижигхэн хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байгаагүй. Миний автомашинд нь зүүн хойд талын нумаас 4 нум хугарч, баруун хойд талын нумаас 1 ширхэг нум хугарсан, тэвшний булан цөмөрсөн, кабины арын жижиг шил хагарсан, зүүн арын гэрэл дохио хагарч хугарсан, арын хамгаалалт хумигдсан, зүүн арын шаврын хаалт хумигдсан байсан. ...Би машиныхаа ослын гэрлээ асааж, подворын гэрэл асаасан байсан, миний машины гэрэл дохио бүрэн байсан. Би гомдолтой байна. Уг ослоос болж тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг засварлуулна. Миний машин явж байгаад гэнэт араандаа орохгүй болоод зогссон. Би өөрийнхөө зорчих эгнээнд асфальтан зам дээр зогсож байсан, эсрэг чиглэлийн цагаан шугам даваагүй байсан. Тухайн зам нь шулуун, эвдрэлгүй, мөн цас, мөс байхгүй байсан. Осол болох үед хөдөлгөөн багатай, эсрэг чиглэл буюу урдаас тээврийн хэрэгсэл ирээгүй байсан. Би хэр хурдтай явсныг мэдэхгүй байна, ямартай ч маш их хурдтай явж байсан байх. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Өсумын хэв журмын цагдаа согтуурал шалгах багажаар намайг шалгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67 хуу/,
Гэрч Д.Дгийн “...2024 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед Өсумаас ...Хануй баг руу хөдөлсөн. Замдаа 90 жил гэсэн бичиг бүхий хөшөөг өнгөрөөд явж байтал гэнэт машин явахаа больсон. Нөхөр, бид 2 гайхаад машиныхаа аваарын гэрлийг асаагаад манай нөхөр машинаасаа буух гэж байтал араас ямар нэгэн зүйл хүчтэй мөргөх шиг болсон. Манай машин урагшаа өнхрөөд замын хажуу руу орчихсон. Буугаад хартал манай машины ард замын хажууд саарал өнгийн суудлын машин мөргөөд эвдэрчихсэн байсан. ...Тэр машинд явсан хүмүүс бүгд согтуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/,
Гэрч Б.Цын “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Манай нөхөр А надад хоол, цай зөөж байсан. Мөн таксинд явж байсан. Тэгээд маргааш нь буюу 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед хажуу айлын залуу чатаар над руу хандаад танай нөхөр осолд орчихсон юм шиг байна гэж хэлсэн. ...2024 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед надад хоол цай авчирч өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 233-234 хуу/,
Гэрч С.Мын “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Өсумын төвд цагдаагийн байранд байхад уг сумын Дбагийн нутагт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээллийн дагуу Дбагийн Шгэх газар ирж хэргийн газрын хамгаалалт авч ажилласан. Тухайн үед 19-15 АРН улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл засмал зам дээр зогсож байхад араас нь 71-00 АРА улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 1 зорчигч нас барж, жолооч Н.А жолооны хүрдэнд шахуулан гацсан байдалтай байсан. Бусад хүмүүс бэртэж гэмтээгүй байсан. ...71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 зорчигчоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 202-203 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Г.Чын “...Миний эзэмшлийн 19-15 АРН улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэлд тухайн ослын улмаас кабины арын шил хагарсан, тэвшний ар хэсэг эвдэрсэн, тэвшний арын 2 ширхэг гэрэл хагарсан, шаврын хаалт, нумууд хугарсан байсан. ...Би тухайн зүйлсийг нийтэд нь 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Би 1.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 24-25 хуу/,
Шинжээч Б.Чын “...Би ослын схем зураг болон хэргийн газрын үзлэгээс харахад 71-00 АРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явах заалтыг зөрчсөн нь тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдлээр илэрсэн. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан байх бөгөөд ослын газрын схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй /илрээгүй/ тул дээрх заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж гаргасан. ...Хэргийн газрын тэмдэглэл болон, ослын схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй болохоор Н.Ан жолоодож явсан 71-00 АРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Тоормосны мөр илэрсэн байсан бол хурдыг тогтоох боломжтой...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29 хуу/,
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйлд буюу хохирогч Б.Нгийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 73-77 хуу/,
2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлд “...Бонго 3 загварын тээврийн хэрэгсэлд...” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 91-93 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 121 дугаартай “...О.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 105 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай “...О.Бийн цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 111-112 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай “...С.Бын биед нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой . ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 116-117 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай “...С.Бын цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 123-124 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаартай “...Ц.Дын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 129 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “...Ц.Дын цусанд спиртийн зүйл Илрээгүй...” гэх дүгнэлт (1хх-ийн 196-197 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 111 дугаартай “...Г.Чын биед зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...гэмтлийн зэрэгт хамааруулахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 134-135 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний “...Бонго 3 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1.225.600 төгрөгөөр үнэлсэн...” тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 140-143 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаартай ..Д.Дгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 148 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай “...Н.Ан гэх цусанд 0.8 промили спиртийн зүйл илрэв. ...Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 153-154 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-14 хуу/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 160-162 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай “1. Амь хохирогч Б.Нгийн цогцост дух ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны урд хонхорын хугарал, их тархины аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, духанд шарх, баруун зовхинд шарх, цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр осол болох цаг хугацаанд үүснэ. 3. Дух ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны хугарал, тархины аалзан хальсан Доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Амь хохирогч Б.Н нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. б.Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. б.Амь хохирогч Б.Нгийн цусанд 2.2 промилли спиртийн зүйл илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 163-167 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний “...Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 7.813.200 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /1хх-ийн 172-176 хуу/,
Шинжээч Б.Чын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай “...Мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтууд тус тус зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /1хх-ийн 181-182 хуу/,
Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 185-187 хуу/,
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /1хх-ийн 223 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 226 хуу/,
Хаан банкны харилцах дансны хуулга /2хх-ийн 34 хуу/,
Хохирол төлсөн баримт /2хх-ийн 36 хуу/,
Яллагдагч Н.Ан “...би тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-18 хуу/,
Гэрчээр Н.Ан өгсөн мэдүүлэг /1хх-ийн 210-218 хуу/,
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргасан:
Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Э сумын 4 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, “Ар мөнгөн чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед А аймгийн Өсумын Дбагийн Шгэх газар засмал зам дээр “Тоёота Королла” загварын 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 19-15 АРН улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Нгийн биед дух ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны урд хонхрын хугарал, их тархины аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, духанд шарх, баруун зовхинд шарх, цус хуралт, баруун гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж улмаар гавал тархины хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед А аймгийн Өсумын Дбагийн Шгэх газар засмал зам дээр “Тоёота Королла” загварын 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 19-15 АРН улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Нгийн биед дух ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны урд хонхрын хугарал, их тархины аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, духанд шарх, баруун зовхинд шарх, цус хуралт, баруун гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж улмаар гавал тархины хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жын “...2024 оны ОЗ дугаар сарын 06-ны оройны 18 цагийн үед хоол ид гэхэд орж ирээд хоол идээд гараад явсан. Тэгээд орой 22 цагийн орчимд бие засчхаад гэр рүү орж байхыг манай нөхөр Э харсан байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өглөө гэрт ороход гэртээ байхгүй, гэр нь хүйтэн, гал түлсэн шинжгүй, ороо засаад орхисон байсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад Ан хамаатан Б гэх хүн манай нөхрийн утас руу залгаад эхнэртэй чинь яръя гэнэ гээд надад утсаа өгөхөд Ш, Н нар Өсумын нутагт явж байгаад осолд орсон байна гэхээр нь би тэгээд гайгүй юу гэж асуухад танай дүү нас барсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би анх мэдээд ах Жд хэлсэн. Тэгээд цагдаагийн жижүүр дээр ирж асууж тодруулсан... Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... Амь хохирогч маань өөр тийш явна гэж огт яриагүй. Өсум руу ямар ажлаар явсан талаар би мэдэхгүй... Миний сонссоноор Б, А, Д гэх хүн хамт явсан гэсэн. Өөр хэн явсныг мэдэхгүй байна... Б, А, Д гэх хүмүүс нь хохирогчийн 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Эдгээр хүмүүс нь байнга уулзаж, хааяа хамт архи ууж байдаг. Ер нь их дотно харилцаатай хүмүүс байгаа юм. Ялангуяа Атай илүү дотно найзууд байгаа юм... Амь хохирогч нь суурь өвчингүй байсан. 2 жилийн өмнө барилгын ажил хийж байгаад хөлөө хугалж байсан... Би гомдолтой байна. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулна. Ямар шалтгаанаар Өсуманд очсон талаар мэдмээр байна, мөн ямар учраас гэртээ амарч байсан хүнийг дагуулан явсан талаар мэдмээр байна....Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Агаас нийт 20.000.000 төгрөг авсан. Одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй...” гэх дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 21-23, 2-р хх-ийн 32 хуу/,
гэрч Н.Оын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 04 цаг 07 минутад сувилагч Оутсаар залгаад зам тээврийн ослын дуудлага ирлээ гэж хэлсний дагуу Өсумын Дбагийн нутагт ирэхэд засмал замын баруун тал руу цагаан өнгийн “Бонго” маркийн өвс ачсан тээврийн хэрэгсэл, мөн бор саарал өнгийн жижиг тэрэгний урд хэсэг бүхэлдээ эвдэрсэн, уг суудлын тэрэгний баруун талын хаалганы харалдаа хүн хэвтэж байсныг хараад очиход нас барсан байсан. Мөн жолооны хүрдтэй суудал дээр нэг эрэгтэй хүн хавчуулагдсан хүмүүс гаргах гэж оролдож байсан. ...Тухайн 4 хүнээс архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Жолоодож явсан А гэх хүн надад пиво уусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-29 хуу/,
гэрч С.Бын “... Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны орой бүрэнхий болсон байхад Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн Өсумын төв рүү А, Б, Д, Н нарын хамтаар явсан. Тэгээд 00 цагийн үед Өсумын төвд очоод Б Өсуманд хүнтэй уулзах гэсэн боловч нөгөө хүн нь байхгүй гээд уулзаж чадаагүй. Тэгээд буцаад удалгүй Архангай аймаг руу гарсан. Замдаа явж байхад зам тээврийн осол болсны дараа сэрэхэд “Портер” маркийн машины араас мөргөсөн байсан. Тэгээд би хаалгаа онгойлгож буугаад ард сууж байсан талийгаач Нг өргөж буулгаад машинаас холдуулж жолоочийг гаргах гэсэн боловч хаалга нь онгойхгүй урд салонд нь гал гарахаар нь Б, Д бид 3 цас шидэж унтраасан. Аг цагдаа ирж гаргасан... Бид нар Архангай аймгийн төвөөс гарахдаа бүгд архи уусан байсан. Бид нар 2 том 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво, 0.75 литрийн архи зэргийг уусан. ...Архангай аймгаас гарахдаа л А унаж гарсан бөгөөд тэрнээс хойш өөр хүн жолоо бариагүй. Осол болох үед жолооны ард А байсан. ...Би унтаж явсан болохоор яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг санахгүй байна. ...Жолооны ард А, жолоочийн хажууд би, жолоочийн ард Н, голд Д, түүний хажууд Б сууж явсан. ...Миний санахаар хамгаалах бүс хэрэглэсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 хуу/,
гэрч Ц.Дын “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн төвд найзууд болох А, Б, Н, бид нар уулзаад Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бийн гэрт архи ууцгаасан. Мөн Бийн хамаатны хүн хамт уусан. Тэгээд орой 22 цагийн үед Б Архангай аймгийн Өсумын төвд хүнтэй уулзаад ирье гэхээр нь бид нар зөвшөөрч 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг А жолоодоод явсан бөгөөд машиндаа бид нар мөн л архи ууцгаасан. Тэгээд шөнө 00 цагийн үед Өсум ороод буцахдаа А тухайн машиныг жолоодож жолоочийн хажууд У гэх Бийн хамаатны залуу арын суудалд Н, Б, бид 3 суугаад хөдөлсөн. Тухайн үед Өсумаас гараад нэлээн муудсан байсан учир унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь сууж явсан машин замын хажуу руу ороод ачааны тэвштэй, өвс ачсан машиныг мөргөчихсөн, А урд суудал дээрээ жолооны рулэнд хавчуулагдчихсан ёолоод, У машинаас буучихсан, арын суудалд Б ёолоод Н ухаангүй байсан бөгөөд машинаас бууцгаасан. Тэгээд ойр орчноо харахад гадаа харанхуй, цаг харахад 03 болж байсан бөгөөд 2 машин ертөнцийн зүгээр замынхаа баруун тал руу орчихсон нэг чиглэлд зогсчихсон байсан. ...Би юу болоод байна гээд Агаас асуусан чинь машины өөдөөс ирсэн гэрлийн гялбаанд урд явсан машинаа харахгүй мөргөчихлөө гэж хэлсэн. Би бодохдоо тухайн тэвштэй тэрэг замын хажууд зогсож байхад нь араас нь очоод мөргөчихсөн юм байна гэж ойлгосон. Тэгээд замын машин зогсоогоод түргэн тусламж гуйсан. Тэгээд нэлээн хугацааны дараа эмнэлгийн машин хаанаас ирснийг мэдээгүй, эмч, бид нарыг үзээд Нг нас барсан байна гэж хэлээд Аг өргөж машинд суулгаад бид нар хажуугаар нь сууж аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. ...Архангай аймгийн Өсумаас хөдлөхөд А жолоодож явсан. Осол гарсны дараа А жолооны хүрднийхээ ард хавчуулагдсан байдалтай ёолоод байсан. ...Би унтаж байсан болохоор хэр хурдтай явсныг мэдэхгүй байна. Намайг сэрэхэд осол гарчихсан байсан. А жолоо барьж явсан. Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. ...71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай найз Бийн тээврийн хэрэгсэл. Тухайн үед Б архи уучихсан байсан болохоор жолоо бариагүй. Бид нар нэлээн олон шил архи уусан. Өдөр нь уулзалдаад Архангай аймгийн Өсум орох хүртэл ууцгаасан. Хэдийг уусныг хэлж мэдэхгүй байна. Тухайн тэвштэй тэргэнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн л байсан. Эхнэр, нөхөр л гэж ойлгосон. Миний сууж явсан 71-00 АРА улсын дугаартай машинд жолооч Ан хөл, гар нь хугарсан, Н нас бараад, Б, У, бид 3 гайгүй байна. Маш их харамсалтай зүйл боллоо. А уугаагүй санагдаж байна. Хэлж мэдэхгүй байна. Анх уулзахад А байгаагүй сүүлд ирсэн. ...Осол болсны дараа намайг сэрэхэд шөнө байсан, цаг агаар тогтуун байсан. Ямар ч цас байхгүй, тухайн зам нь эсрэг урсгалтай нэг эгнээ, асфальтан зам байсан....Би тухайн осол болсны дараа А 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд буюу рульд хавчуулагдсан байсан. Бид нар гаргаж чадахгүй, тэгээд А ёолоод орилоод мөн уух юм нэхээд байхаар нь би 0.75 литрийн шилэн дотор талаас доохнуур шилтэй архи байсныг Ад 2 хуваагаад шилээр нь уулгасан. ...А нь автомашины рульд хавчуулагдсан, мөн ёолоод орилоод, бас гадаа маш их хүйтэн байсан болохоор осгочих болов уу гээд архи өгсөн юм. Дараа нь урд Портерын кабинаас уух зүйл болон тамхи авчирч өгсөн. Аг жолооны хүрд буюу рулээс салгаж гаргаж чадахгүй 3 цаг орчим болсон. Портерын хүмүүс Портер дотроо сууж байсан. Ба надтай ойрхон байсан. Ба харсан байх гэж бодож байна. Б замын унаа зогсоогоод Өндөр-Ус эмнэлэг дуудахаар явсан байсан....Тухайн үед буюу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А гадуур ажилтай буюу эхнэрээ эмнэлэгт хэвтүүлнэ гээд мөн хоол цай зөөгөөд завгүй байсан. Амь хохирогч Н хамт архи уугаагүй. Би Нтай орой Өявах үедээ уулзсан. Тухайн өдөр Б, У буюу Ба, бид нар архи ууцгаасан. А Өявах болон буцах замд архи согтууруулах ундаа уугаагүй байсан. Осол болсны дараа би архи уулгасан. ...Осол болсны дараа тухайн “Портер” баруун зүгт хараад машин нь асаалттай, их гэрэл нь асаалттай зогсоод байсан. Тэр үед ардаа буюу тэвшний хойно асаж байгаа гэрэл огт байгаагүй. ...Миний харснаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-38, 229- 230 хуу/,
гэрч О.Бийн “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад манай 10 жилийн ангийн найз болох Д манайд ирэхдээ 0.75 литрийн савлагаа бүхий “Экс” нэртэй архи авч ирсэн. Араас нь А болон манай хамаатны залуу Ба нар орж ирсэн бөгөөд тэр 2 нэг ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво авч ирсэн. ...Яг юу болсон талаар санахгүй байгаа. Нэг мэдэхэд л их хүчтэй ямар нэгэн зүйлд цохиулах шиг болоод л сэрэхэд манай хамаатны залуу болох Ба намайг босооч машин мөргөчихлөө гэж хэлсэн. ...машинаас гарахад хэн нэг нь Н сэрэхгүй байна шүү дээ гэж байсан. Мөн А машины рүл, суудал хоёрын завсар хавчуулагдсан байна гэж Д хэлсэн. Би Өсум руу эмч авч ирэх гээд замын унаанд сууж явсан бөгөөд Өсумаас эмч болон цагдаа дагуулаад ирэх үед Онцгой байдлын албан хаагчид ирсэн байсан санагдаж байна. Тэр үед миний нуруу өвдөөд Өсумын хэсгийн төлөөлөгчийн машинаас бууж чадахгүй сууж байтал машины рүлийг тасалж Аг гаргаж авлаа гээд ярьж байсан. ...А машины рүл суудал хоёрын дунд хавчуулагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь А машин жолоодож явсан байх гэж бодож байна....Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-43, 245-246 хуу/,
гэрч Ц.Жын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байж байхад төрсөн дүү Ж манайд орж ирээд дүү зам тээврийн осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд дүү бид хоёр юу болсон талаар мэдэх гээд цагдаагийн газарт ирээд нас барсан талаар нь мэдсэн юм. ...Би гомдолтой байна. Миний дүүг хэн ямар ажлаар хааш авч явсан эсэхийг мэдмээр байна. Хуулийн хүрээнд шалгаж шийдэж өгнө үү гэж хүсэх байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 хуу/,
гэрч Н.Эын “...2024 оны 03 дугаар сарын 06-ны орой манай өрөө хашаанд амьдардаг манай хадам дүү Н манайд орж ирээд хоол идсэн. Тэгээд дараа оройны 22 цаг өнгөрч байхад Н нь бие засчхаад гэр рүүгээ орж явсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед миний 89016557 дугаар руу 89407760 гэсэн дугаараас Б гэх хүн залгаад Н, Ш нар осолд орсон байна, Н нас барсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт цагдаагийн газар ирж лавлаж асуусан. ...хариад амь хохирогчийн гэрт ороход ороо засчхаад буцааж хураагаагүй байсан. Амь хохирогч дүү маань зан ааш сайтай, ээж Батдолгорын хамт амьдардаг, эхнэр авч байгаагүй, хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүн байсан. Би мэдэхгүй байна. Би өнөөдөр өглөө Ш, Б нартай хамт Өсумын нутагт осолд орсон талаар мэдсэн. Эдгээр хүмүүс нь багийн найзууд байгаа юм. Байнга л хамт байдаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-63 хуу/,
гэрч Г.Чын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэр Дгийн хамт Өсумын төвөөс өөрийн эзэмшлийн “Бонго” маркийн 19-15 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээр өвс ачаад Хануй багийн чиглэлд гэртээ харьж явж байгаад машин гэнэт араагүй болоод ослын гэрлээ асааж машинаа зогсоогоод буугаад шалгахад кардан гол нь мултраад чирэгдсэн байсан. Тэгээд машиндаа ороод байж байхад араас машин мөргөөд би машинтайгаа замын хажуу руу гараад зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь миний машины ард дахин нэг суудлын машин дотор нь хүмүүс авраарай гээд орилсон. Тэгээд машиных нь мотор хэсгээс гал гарсан, би цасаар галыг унтраасан. Тэгээд хүмүүсийг нь буулгахад машины урд салон дээр нэг хүн ухаангүй, жолооч нь гарч чадахгүй хавчуулагдсан, бусад нь бага зэрэг гэмтэлтэй өөрсдөө машинаас буугаад ирсэн....Тэгээд би 03 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Өсумаас эмч, цагдаа ирэхэд нэг хүн нь нас барсан байсан. Цагдаа нартай хамжаад хавчуулагдсан байсныг хүнийг гаргасан. Тухайн машин дотор 5 хүн явж байсан бөгөөд тухайн хүмүүс согтуу байсан. Нэг залуу би дахиж архи уухгүй, архи уух аймаар байдаг юм байна гээд орилоод байсан. ...Миний зүүн гарын тохой хэсэг жижигхэн хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байгаагүй. Миний автомашинд нь зүүн хойд талын нумаас 4 нум хугарч, баруун хойд талын нумаас 1 ширхэг нум хугарсан, тэвшний булан цөмөрсөн, кабины арын жижиг шил хагарсан, зүүн арын гэрэл дохио хагарч хугарсан, арын хамгаалалт хумигдсан, зүүн арын шаврын хаалт хумигдсан байсан. ...Би машиныхаа ослын гэрлээ асааж, подворын гэрэл асаасан байсан, миний машины гэрэл дохио бүрэн байсан. Би гомдолтой байна. Уг ослоос болж тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг засварлуулна. Миний машин явж байгаад гэнэт араандаа орохгүй болоод зогссон. Би өөрийнхөө зорчих эгнээнд асфальтан зам дээр зогсож байсан, эсрэг чиглэлийн цагаан шугам даваагүй байсан. Тухайн зам нь шулуун, эвдрэлгүй, мөн цас, мөс байхгүй байсан. Осол болох үед хөдөлгөөн багатай, эсрэг чиглэл буюу урдаас тээврийн хэрэгсэл ирээгүй байсан. Би хэр хурдтай явсныг мэдэхгүй байна, ямартай ч маш их хурдтай явж байсан байх. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Өсумын хэв журмын цагдаа согтуурал шалгах багажаар намайг шалгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67 хуу/,
гэрч Д.Дгийн “...2024 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед Өсумаас ...Х баг руу хөдөлсөн. Замдаа 90 жил гэсэн бичиг бүхий хөшөөг өнгөрөөд явж байтал гэнэт машин явахаа больсон. Нөхөр, бид 2 гайхаад машиныхаа аваарын гэрлийг асаагаад манай нөхөр машинаасаа буух гэж байтал араас ямар нэгэн зүйл хүчтэй мөргөх шиг болсон. Манай машин урагшаа өнхрөөд замын хажуу руу орчихсон. Буугаад хартал манай машины ард замын хажууд саарал өнгийн суудлын машин мөргөөд эвдэрчихсэн байсан. ...Тэр машинд явсан хүмүүс бүгд согтуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 хуу/,
гэрч Б.Цын “...Би 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Манай нөхөр А надад хоол, цай зөөж байсан. Мөн таксинд явж байсан. Тэгээд маргааш нь буюу 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед хажуу айлын залуу чатаар над руу хандаад танай нөхөр осолд орчихсон юм шиг байна гэж хэлсэн. ...2024 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед надад хоол цай авчирч өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 233-234 хуу/,
гэрч С.Мын “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Өсумын төвд цагдаагийн байранд байхад уг сумын Дбагийн нутагт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээллийн дагуу Дбагийн Шгэх газар ирж хэргийн газрын хамгаалалт авч ажилласан. Тухайн үед 19-15 АРН улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл засмал зам дээр зогсож байхад араас нь 71-00 АРА улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 1 зорчигч нас барж, жолооч Н.А жолооны хүрдэнд шахуулан гацсан байдалтай байсан. Бусад хүмүүс бэртэж гэмтээгүй байсан. ...71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 зорчигчоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 202-203 хуу/,
иргэний нэхэмжлэгч Г.Чын “...Миний эзэмшлийн 19-15 АРН улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэлд тухайн ослын улмаас кабины арын шил хагарсан, тэвшний ар хэсэг эвдэрсэн, тэвшний арын 2 ширхэг гэрэл хагарсан, шаврын хаалт, нумууд хугарсан байсан. ...Би тухайн зүйлсийг нийтэд нь 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Би 1.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 24-25 хуу/,
шинжээч Б.Чын “...Би ослын схем зураг болон хэргийн газрын үзлэгээс харахад 71-00 АРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явах заалтыг зөрчсөн нь тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдлээр илэрсэн. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан байх бөгөөд ослын газрын схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй /илрээгүй/ тул дээрх заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж гаргасан. ...Хэргийн газрын тэмдэглэл болон, ослын схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй болохоор Н.Ан жолоодож явсан 71-00 АРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Тоормосны мөр илэрсэн байсан бол хурдыг тогтоох боломжтой...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28-29 хуу/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 73-77 хуу/,
2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйлд “...Бонго 3 загварын тээврийн хэрэгсэлд...” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 91-93 хуу/,
хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний “...Бонго 3 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1.225.600 төгрөгөөр үнэлсэн...” тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 140-143 хуу/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-14 хуу/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 160-162 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 163-167 хуу/,
хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний “...Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 7.813.200 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /1-р хх-ийн 172-176 хуу/,
шинжээч Б.Чын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 181-182 хуу/,
Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 185-187 хуу/,
яллагдагч Н.Ан “...би тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.
Шүүгдэгч Н.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Нгийн амь нас хохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Архангай аймгийн Өсумын Дбагийн Шгэх газар засмал зам дээр “Тоёота Королла” загварын 71-00 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 19-15 АРН улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Нгийн биед дух ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны урд хонхрын хугарал, их тархины аалзан хальсан доор цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, духанд шарх, баруун зовхинд шарх, цус хуралт, баруун гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж улмаар гавал тархины хүнд гэмтлийн улмаас амь насыг хохирч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаартай яллах дүгнэлтэд “...Тоёота Королла загварын 19-15 АРН...” гэснийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж “...Тоёота Королла загварын 71-00 АРА...” гэж зөвтгөсөн болно.
Мөн шүүгдэгч Н.Аг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 207-218 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Н.Ан мэдүүлгийг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Н.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчид 1,200,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 20,000,000 төгрөг авсан, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.А нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Н.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н.Аг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.А нь энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Н.Ад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Н.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР