Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2021/01096

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2021/01096

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн,

Хариуцагч: Д.Э-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2021/00827/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, хариуцагч Д.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Д.Этай 2004 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, энэ үеэс эхлэн хамт байх хугацаандаа хүү Эгаа төрүүлсэн. Хамт амьдрах жилүүддээ зан байдал, үзэл бодол таарахаа байж үргэлж архи ууж, гадуур амьдрал зохиож, гэр бүлээс гадуур асуудал байнга гарган, байнга дарамт шахалт үзүүлж, зодож цохидог байсан тул энэ байдал нь миний болон хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул 2009 оноос эхлэн тусдаа амьдарч, тус тусдаа гэр бүлтэй болсон.

Иймд 2006 оны 112 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Хүү Эгаа өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б, бид хоёр 2004 онд танилцан үерхэж байгаад 2006 онд хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Э.Э 2007 онд төрсөн, одоо 13 настай. Хамт амьдарч байхдаа гэр бүлийн асуудлаас болж хоорондоо байнга маргаж, зан ааш таарахгүй байсан. Би бас заримдаа архи уучихдаг байсан тал ч нөлөөлсөн. Бид 2010 оноос хойш тусдаа амьдарч, хоёулаа хамтран амьдрагчтай болж, хүүхэд төрүүлсэн тул ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Манай хүү Э.Э ээжтэйгээ хамт амьдардаг.

Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Э.Эг ээж Б.Бгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна, эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2010 онос хойш хугацаанд тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид болох Б.Б, Д.Э нар 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн Монгол улсын иргэн, РД: 0, нөхрийн: Д.Э, Монгол улсын иргэн, РД: 0, эхнэрийн: Б.Б, /анхны/ нарын 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 112-рт 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)

тэдний дундаас хүү Э.Э 2007 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтын эцгийн овог: Д.Э, 0, эхийн овог: Б.Б, 0, 2007 оны 2 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэгт төрүүлсэн эрэгтэй, Энхтулгын Э, РД: 0-г 2007 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 114-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, Хатгалын сум дундын эмнэлгийн даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Д.Э овогтой Э, 14 настай, эрэгтэй, 0, хаяг: Хатгал 1-р хороо 5-р гудамж, 6 тоотод оршин суудаг, 2007 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа гэх бичилттэй тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас)

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал, амьдарч дассан орчин, нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2007 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Э.Эг төрүүлсэн эх Б.Бгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Хүү Э.Э эх Б.Бгийн асрамжид үлдсэн нь эцэг Д.Э хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Э.Этай эцэг Д.Э хэдийд ч уулзах, тэжээн тэтгэх, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү Э.Эд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Б.Б, Д.Э нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Эг төрсөн эх Б.Бгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 зааснаар Б.Б, Д.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Э.Эг эх Б.Бгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Б нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эас улсын тэмдэгтийн хураамж 70.200 (далан мянга хоёр зуутөгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА