Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

   2025        01             27                                                     2025/ШЦТ/28

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга  Ч.Гандашгүй-Эрдэнэ

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О

 Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419000000394 дугаартай хэргийг 2025 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч 2025 оны 01 сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

               Монгол улсын иргэн,  Б.У

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн ... багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Б-ийг шалтгаангүйгээр нүүр хэсэг рүү нь цохих, толгой руу нь дэвсэх зэргээр зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Насанд хүрээгүй хүүхэд зодсон. Би ахтайгаа найзтайгаа 3-уулаа гэр рүү явж байсан. 58-ын голд бөөгнөрсөн хүмүүс байсан. Очоод гал асуусан. Тамхилаад юм яриад зогсож байсан чинь нэг нь том дуугараад байсан. Би очиж уулзаад өөдөөс духаа өгөхөөр нь цохиод хавирч унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн. Хохирлыг  төлнө,маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйлээ мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн байгаа. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг

Насанд хүрээгүй хохирогч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр... фитнес рүүгээ явах гээд байж байтал миний зүс таних ах болох Б.У нь араас "Хөөе та хоёр нааш ир" гэж дуудсан. Тэгэхээр нь бид 2 явж очтол нэлээн олуулаа 10 гаруй хүүхдүүдтэй хамт байсан ба Б.У нь надад хандаж "Чи хаанахын ал вэ" гэж хэлээд миний дух руу мөргөсөн.  Б.У нь "Чи одоо яах гэж байгаа юм. Бацаан нар духаа өгдөг болжээ. Хаанаа цохиулмаар байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би чимээгүй зогсоод байж байсан. Тэгтэл Б.У нь баруун гараа миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Дараа нь заамдаж аваад хөлөөрөө дэгээдэж унагаасан ба энэ үед нь би газар унасан. Тэгтэл нүүр лүү баруун хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р дугаар тал/

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 02/502 дугаартай "...А.Б-ий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (/хх-ийн 19-20-р тал/

Мөрдөгчийн "...насанд хүрээгүй хохирогч А.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 15 нас 08 сар 03 хоногтой байсан байна..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 36 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.У нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн ...багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Бийг  фитнес сургууль руугаа явж байхад нь дуудан түүний нүүр болон шанаа руу  нь цохих, толгой руу нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: Би 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр... фитнес рүүгээ явах гээд байж байтал миний зүс таних ах болох Б.У нь  "Хөөе та хоёр нааш ир" гэж дуудсан. Б.У нь миний дух руу мөргөсөн.  ...баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохисон, заамдаж аваад хөлөөрөө дэгээдэж унагаасан ...нүүр лүү баруун хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн..." гэсэн  мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 02/502 дугаартай "...А. А.Бий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.У үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч Б.У нь хохирогч А.Бий биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд, доод, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар: бага насны хохирогч А.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нь Замын-Үүд сум руу явсан шатахууны зардал 80000 төгрөг,толгойн томографийн зураг авахуулсан 90300 төгрөг нийт 170300 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Уэс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Б.У-Эрдэний  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял,албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн,хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

 Шүүх шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж  нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

2024 оны 09 сарын 24-ний өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Уд 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан ба Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ ялыг эдлүүлэхээр шилжүүлсэн  болох нь 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 01/116 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Ц овогт Б-ийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  360/гурван зуун  жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 2024 оны 09 сарын 24-ний өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1/нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уэс 170300 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Од олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.            

 

 

 

 

         

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН