Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0648

 

 

 

 

 

 

        2022         09          07                                    128/ШШ2022/0648

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ж.Э******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А. Д**********/РД:*************/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Б.М********** /РД:*************/,

Гуравдагч этгээд: Б.Г********* /РД:************/,

Гуравдагч этгээд: Н. Б************ /РД:**********/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжийн Б.М************* эзэмшүүлсэн газраас А.Д************н бодитоор хашаалсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н.Б*********** өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2008 оны 09, 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б************* эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*************, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч************, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З**********, гуравдагч этгээд Б.М************ итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б************, Н.О**************** нар оролцов.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Д************, шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ:  “А.Д************, миний бие Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны (хуучнаар 15 дугаар хороо) нутаг дэвсгэр Санзайн Багабаянд 1977 оноос эцэг эхийн хамт суурьшиж амьдарсан. Одоогоор тасралтгүй 43 жилийн турш амьдарч байна. Миний эцэг Г.А****** /агсан/ 1977 онд тус газарт туслах байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Миний үр хүүхдүүд энэ газар өсөж, оршин суудаг. Задгай, хашаагүй, байшин, гэрт мал маллан амьдарч байгаад 2000 оноос иргэдэд газар эзэмшүүлж эхлэхэд миний бие амьдарч буй газраа эзэмших зорилгоор өөрийн хүч хөдөлмөр, зардал мөнгө гарган амьдарч буй газартаа хашаа барьж 0,7 га газар эзэмших тухай хүсэлтээ хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн Газрын албаар уламжлан тус дүүргийн Засаг даргад гаргасан. Тухайн үед газар зохион байгуулагч байсан Батаа "нэгдсэн кадастрын зураг гараагүй байна. Гарахаар нь таны газрын кадастрыг хийж өгнө. Нэгдсэн зураг гартал хүлээж бай” гэсэн хариу өгсөн тул миний бие кадастрын зургаа хүлээж байсан.

2008 онд манай зүүн хамар хашааны иргэн Н.Б************ зөвшөөрлөө авсан байсан газар дээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба бөх н.М************ гэгчид давхардуулан кадастрын зураг хийлгэсэн. /давхардуулж гаргасан кадастрын зургийг хавсаргав/. Тухайн үеийн Газрын албаны зохион байгуулагч Б******, Т****** нар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчиж өөрсдийн найз, мөнгөтэй хүнд үйлчлэн газрын кадастр, зөвшөөрөл олгосон байна. Ингээд Н.Б************* кадастрын зураг М***************** давхцуулсан хэсэг болох 150 м орчим газрыг татаж миний хүсэлтээ өгөөд зөвшөөрлөө хүлээж байсан газар буюу амьдарч буй хашаа руу минь далийлгаж оруулж хийж өгсөн байсныг мэдээгүй. Н.Б*********** одоо энэ маргалдаж байгаа миний газрыг эзэмших хүсэлт огт гаргаж байгаагүй Н.Б************** газар худалдаж иргэн н.Г*********** надтай ирж уулзаад "Таны хашаа руу миний худалдаж авах гэж байгаа газрын зураг орсон байна. Ямар учиртай вэ?" гэж асуусан. Би бодит байдлыг үнэн мөнөөр тайлбарлаж "Н.Б************ гэж хүний газар дээр М******** гэж хүн давхар зураг хийлгэж будлиантуулснаас болж Н.Б************* миний хашаа руу дур мэдэн кадастрын зураг хийлгэж татуулсан байна. Би энэхүү газартаа 40 жил амьдарч байгаа тул газар эзэмших захирамжаа хүлээж байгаа болно" гэж хэлсэн. н.Г*********** надтай "давхардуулж зураг хийлгэсэн М*********** энэ газраа авахгүй бол би хуучин зургаар нь авна. Таны хашаа руу оруулсан энэ хэсгийг авахгүй" гэж тохиролцоод баталгаажуулж кадастрын зураг дээрээ бичиж надаар гарын үсэг зуруулсан. н.М************* будлиантуулж давхардуулсан газраа нэг ч өдөр эзэмшээгүй, ашиглаагүй орхисон бөгөөд тохиролцоо баталгаажсан гэж үзээд миний хашаа руу оруулж хийлгэсэн зургаа татаж, газрыг минь чөлөөлж өгөхийг н.Г*************** хүсэхэд гадаадад байна очоод зохицуулж өгье гэсэн тул би түүнийг ирэхийг хүлээж байсан.

н.Г************** худалдаж авсан гэх миний газрын зэргэлдээ 2 айлын газар 10 гаруй жил эзэнгүй, хэн ч ирдэггүй ашигладаггүй хоосон байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсний дагуу хүчингүй болгоогүй байна. 2019 оны намар миний хашааны дэргэд н.Г************* худалдаж авсан гэх 2 айлын газар дээр иргэн Б.М************ гэж хүн ирж гэр барьсан. Б.М************ миний хашаа руу оруулж зураг хийлгэсэн байгаа газрыг асууж лавлахгүйгээр 2017 онд өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна. Мөн Б.М********* М************* орхисон буюу Н.Б********** анх хүсэлтээ өгч зөвшөөрөл авсан газрыг хамтад нь гэр бүлийнхээ нэр дээр шилжүүлэн авсан байна. Энэ газрыг 2008-2017 он хүртэл дараалан ашиглаагүй, 2017 онд шилжүүлэн авсан Б.М********** нар мөн 2 жил дараалан ашиглаагүй нийт 11 жил дараалан огт ашиглаагүй.

Харин миний бие өөрийн 43 жилийн турш тасралтгүй амьдарсан энэхүү газар дээрээ 2008 оноос 7х12 хэмжээтэй мансардтай өвлийн байшин барьж амьдарч байтал 2017 оны 2 сард учир битүүлгээр бүрэн шатсан. Иргэний хуулийн 104.1-д зааснаар "Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна" гэсний дагуу би 43 жил илээр эзэмшиж ашиглаж байгаа тул энэхүү газрын шударга эзэмшигч мөн болно. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна" гэсний дагуу амьдарч буй газраа үргэлжлүүлэн эзэмших эрхтэй болно.

Б.М*********** амьдардаг хашаа руу минь хууль бусаар гаргасан зургаар далайлган намайг айлган сүрдүүлж, дарамталж маш хэцүү нөхцөлд байна. Энэхүү миний хашаа руу орсон зураг 150 м орчим газар байгаа бөгөөд 2020 оны 5 сард Б.М************* нэг хувийн кадастрын зураг хийдэг компаниар дахин дахин буюу нийт 3 удаа цэг тавиулж 1 дэх-156 метр, 2 дахь-240 метр, 3 дахь-340 м гэж Зуулаа өөр гарсан гэж манай хашаа руу оруулсан зургийн хэмжээг дандаа ахиулж худал гаргаж маргалдаж байгааг ойлгохгүй мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.М********** 2019 онд зэргэлдээ газар ирж гэр барьсан бөгөөд хөрш айлд хэлэхдээ "Бид энэ газрыг 2017 онд худалдаж авсан. Хүн 3 жил хүлээ гээд байсан болохоор хүлээж байгаад ирсэн" гэж ярьсан байсан. Миний байшин 2017 оны шинийн нэгний өглөө ямар ч шалтгаангүйгээр учир битүүлэг шатсан бөгөөд тухайн үедээ хардаж сэрдсэн хүн байхгүй байсан. Гэтэл энэ айл миний газрыг авахын тулд байшинг минь шатаасан байж магадгүй гэж одоо би хардаж байгаа болно. Мөн Б.М******** гэгч хойд хөршийг өөрсдийн газар луу 2 метр орсон, зүүн хөрш Банзайг мөн өөрийн газар луу 2 метр орсон, түүний урд хэсэг байгаль хамгаалагчийн газраар орц гарцаа хийнэ газар чөлөөл, зүүн урд хөрш айл Б********* байшин орц гарц руу 50 см орсон цэг тавиулсан чөлөөлж өг гэж маш олон айлтай маргаан үүсгээд байгаа болно. Миний амьдарч буй хашаанд газрын кадастрын зураг хийлгэсэн иргэд нэг нь ч энэ газар нэг ч өдөр амьдарч, ашиглаж, эзэмшиж байгаагүй бөгөөд зөвхөн дамжуулан худалдаж мөнгө олох бизнес болгосон байна. Мөн эдгээр иргэдийн хэн нь ч энэ газрыг минь эзэмших хүсэлт өгч байгаагүй. Газрын алба хууль бусаар миний хашаа руу зураг хийлгэж зөвшөөрөл өгсөн.

1977 оноос хойш 43 жил тасралтгүй сууршин амьдарч, ашиглаж, эзэмшиж байгаа газрыг минь хууль бусаар зураг хийлгэж дамжуулан худалдаж ашиг олж, иргэн намайг хохироож байгаа тул миний бие болон үр хүүхдүүд /СБД-ийн 19-р хорооны байнгын оршин суугч/ бид маш их гомдолтой байна. Намайг олон жил энэ газраа амьдарч, эзэмшиж байгааг СБД-ийн 19-р хороо (хуучнаар 15-р хороо)-ны үе үеийн Засаг дарга нар, байгаль хамгаалагч, хөршүүд бүгд гэрчилнэ. Одоогийн Засаг дарга Ш.Б*********, байгаль хамгаалагч С.Х***********, СБД-ийн 19-р хорооны уугуул оршин суугчид болох хөршүүд Г.Д*********, Г*******, С.Б*******, Б.Э***********, Д*********** нарыг гэрчээр дуудаж өгнө үү СБД-ийн 19-р хорооны Засаг дарга Ш.Б********** "Таныг энэ газраа олон жил амьдарч байгааг би мэдэх тул танд тодорхойлолт гаргаж өгнө, тань шиг 40 гаруй жил амьдарсан айлын газар луу зураг хийлгэх байтугай уг газраа 5 жил хашаа бариад амьдарч байсан бол таны хашаа руу зураг хийлгэж зөвшөөрөл өгөх үндэслэлгүй тул та шүүхэд хандаарай" гэж зөвлөсөн болно. Миний бие энэхүү газарт 43 жил амьдарч байгаа оршин суугч, уугуул иргэн бөгөөд энэхүү газрынхаа “шударга эзэмшигч” нь мөн болно. СБД-ийн Газрын алба уугуул иргэн миний газраа эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй, хариу өгөхгүй, өөрийн танил тал, мөнгөтэй хүн, газрын наймаачдад үйлчлэн тэдний талд гаргасан хууль бус захирамжаас болж миний бие тухайн газар дээр барьсан 7х12м хэмжээтэй өвлийн 2 давхар байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж эрсдэлээс даатгуулж чадаагүй байсан тул эдийн засаг, сэтгэл санаагаар маш их хохирсон. Миний бие амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтээ 2000 оноос эхлэн бичгээр болон амаар гаргаж ирсэн. Тухайн үед кадастрын зураг хийлгэх гэхээр газар зохион байгуулагч байсан Б******** нэгдсэн кадастрын зураг гарахаар хийлгэ гэж хойшлуулж байгаад хамар хашааны Б.М*********** кадастрын зургийг миний хашаа руу оруулж хийлгэчихээд дараа нь үлдсэн хэсэг дээр 2008 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 335 тоот газар эзэмших захирамж надад гаргасан.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б.М*********** холбогдох 2017 оны А/417 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж хамар хашааны айлын газрыг давхардуулж олгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 104 дүгээр зүйлийн 104.1-т заалт, 105 дугаар зүйлийг зорчин олон жил амьдарч, ашиглаж буй миний хашаанд Б.М*********зургийг оруулж хийлгэснээр иргэн миний газар эзэмших хууль ёсны эрх ашиг зөрчигдөж олон жил амьдарсан газар, босгосон хашаа, барьсан байшингийн суурь, тарьсан мод, бохирын худаг, гэрлийн шон зэргийг бусдад хууль бусаар алдахад хүрээд байна. Тиймээс миний бие 2020 оны 05 сарын 20-ны өдөр СБД-ийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргаж, газрыг минь чөлөөлүүлж өгөх тухай өргөдөл гаргасан. Өргөдлийн хувийг Нийслэлийн Захирагчийн албанд мөн хүргүүлсэн. СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч 2020 оны 06 сарын 26-ны өдөр хариу өгөхдөө намайг "Б.М******* газар луу хашаагаа сунгаж барьсан тул газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй” гэсэн байсан бөгөөд би энэхүү хашаагаа 2000 онд өөрийн хөрөнгө хүчээр барьсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин миний хашаан дотор, барьсан байшинг минь оруулан Б.М******** 2017 онд газрын захирамж давхардуулан гаргасан байна. Иймээс Б.М******** хууль бусаар миний газар луу оруулж зураг хийлгэсэн газрын 2017 оны А/417 дугаар эзэмших захирамжийг хүчингүй болгож, газрыг минь чөлөөлүүлж, миний эзэмших эрхийг баталгаажуулж өгч, үнэнээр нь шийдэж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийн Б.М************ холбогдох хэсгийн нэхэмжлэгч А.Д************* бодит байдалд хашаалсан газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулаад, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны иргэн Н.Б********** /ШБ***********/-ийн өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн 2008 оны 09 дүгээр сар, мөн оны 10 дугаар cap, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Н.Б*********** өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах шаардлага нэмэгдүүлж гаргаж байна.

1/ Нэхэмжлэгч А.Д************, нь тус шүүхэд "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийн Б.М********* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Тус нэхэмжлэлээ "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийн С****** холбогдох хэсгийн нэхэмжлэгч А.Д************, бодит байдалд хашаалсан газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах" хэмээн тодруулж байна. Нэхэмжлэгчийн дээрх шаардлагын үндэслэлийг тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дэлгэрэнгүй дурдсан байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл сонирхол иргэн Б.М**********, эзэмших эрх бүхий газрыг бүхэлд нь хүчингүй болгуулахад бус, зөвхөн өөрийн нь хашаалсан газартай давхцаж буй хэсгийг л хүчингүй болгуулахад чиглэж буй тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа болно.

2/ Иргэн Н.Б************** нь анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 184 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо /хуучнаар/, Санзайн Бага баянд 400 м.кв газрыг эзэмшиж байсан. Түүний гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга 2008 оны 335 дугаар захирамжаар эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээг 700 м.кв болгон нэмэгдүүлсэн. Ийнхүү нэмэгдүүлэхдээ 2006 оны 9 дүгээр сард кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр Н.Б************* эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршил зэргийг өөрчлөн, мэдээллийн нэгдсэн санд 2008 оны 09 дүгээр сар, мөн оны 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сард тус тус өөрчилсөн бүртгэлийг хийсэн байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т "эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх: 23.4.4-т газрын мэдээллийн санг эрхлэх; эрх хэмжээг дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд иргэний эзэмших эрх бүхий газрын мэдээллийг өөрчлөн бүртгэх тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөл буюу дүүргийн Засаг даргын захирамж шаардагддаг. Хэргийн материалд дээрх өөрчлөлтүүдийг бүртгэхэд шаардагдах зохих этгээдийн шийдвэрүүд авагдаагүй бөгөөд энэ талаарх нөхцөл байдлыг тодруулан холбогдох этгээдээс нотлох баримт шаардахад Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас "энэ талаарх баримт байхгүй" гэх агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн. Мөн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар зохих этгээдийн шийдвэр буюу Засаг даргын захирамж гараагүй талаар тайлбарласнаар дээр дурдсан бүртгэлүүд хууль бусаар буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй, дур мэдэн хийгдсэн болохыг мэдсэн болно.

Н.Б*********** эзэмшил газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршил зэргийг өөрчлөн бүртгэсэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус үйлдэл, бүртгэлүүдийн улмаас нэхэмжлэгч А.Д************** өмнө нь буюу 2004 онд эзэмших хүсэлтээ гаргаж, бодит байдал дээр 1977 оноос хойш амьдарсан газрыг эзэмших эрх хөндөгдөж байна. Иймд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийн Б.М*********** холбогдох хэсгийн нэхэмжлэгч А.Д************, бодит байдалд хашаалсан газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны иргэн Н.Б******* /*************/-ийн өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн 2008 оны 09 дүгээр сар, мөн оны 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, Н.Б*********** өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тус газар 1977 оноос хойш амьдарч байгаа. Маргаан бүхий 0.7 га газар эзэмших  хүсэлтээ 2000-2006 оны турш тасралтгүй гаргаж байсан. Энэ хүсэлт маань шийдэгдээгүй, “алга болж устсан байна” гэсэн. Би өмгөөлөгчтэйгөө Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж гаргаж байсан хүсэлтүүдээ хайж 2004 онд гаргаж байсан газар эзэмших хүсэлтээ олсон. Н.Б******** 2003 онд манай зүүн хойд талын хашаалсан 2006 онд 400 м.кв дөрвөлжин хэлбэртэй байсан газрын хэмжээг 2007 онд 700 м.кв болгож өөрчилсөн байсан. 2008 онд миний эзэмших хүсэлт гаргаж, эзэмшихээр хүлээж байсан газар луу сунгалт хийж Z хэлбэртэй болгон давхардуулсан байсан. Би “энэ газар манай авах гэж байсан хүсэлтээ өгсөн байсан газар. Миний авах гэж байсан газартай давхацсан энэ хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэл гаргаж байгаа юм.

2000 оноос хүсэлт өгсөн байтал хариу өгөхгүй байж байгаад 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б******** Z хэлбэрийн газрыг манай хашаа руу оруулаад бид хоёрт зэрэг захирамжаар олгосон юм байна лээ. Тэр үед тэнд хүн амьдарч байгаагүй хоосон газар байсан. Н.Б********** нь 2003 онд 400м.кв газар эзэмшиж аваад 2007 онд 700м.кв болгоод 2008 онд миний хүлээж байсан газрыг тасалж нэг хэсгийг Н.Б************, нөгөө хэсгийг үлдсэнийг надад өгсөн. Би зурган дээр яаж гарсныг мэдэхгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж яаж гарсныг мэдэхгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 2010 онд гарахдаа 524м.кв эзэмших эрхтэй гэж гарсан. н.Г*********** манай газраас жоохон дутаж байна шүү гэж хэлж байсан. Тэр үед нь яагаад Газрын албанд хандаагүй гэхээр тухайн газар дээр хэн ч амьдарч байгаагүй. 2020 онд Сүхбаатар дүүргийн Газрын алба танай хашааг буулга гэсэн гээд эхэлсэн. Дараа нь цэг тавиулахад надад “танай хашаа руу манайхаас 156м.кв орсон юм байна.” гэсэн.  40 гаруй жил амьдарч байгаа газар юм. 2000 оноос газраа хашаалж хүсэлт өгдөг болох үед нь хүсэлт өгсөн. Хэн түрүүлж газар эзэмших хүсэлт өгсөн нь газар эзэмших эрхтэй болдог бол би 2000 оноос эхлэн газар эзэмших хүсэлтээ өгсөн.” гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Таван айлын газрын баруун урд талын газар мөн ногооны газар нь миний нэр дээр байдаг. Таван айлын ногооны газар эзэмших хүсэлт өгч байсан. Нэхэмжлэгч нь зөвхөн одоо маргаж байгаа газрыг эзэмших хүсэлт өгч байсан. ************* нэгж талбарын дугаартай газрыг 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр захирамжийг үндэслэн 2010 оны 7 дугаар сарын 14-ний гэрчилгээ олгосон.  Одоо эзэмшиж байгаа таван айлын газар нь дөрвөлжин газар байгаа. Анх 2000 онд газар эзэмшүүлж эхлэхдээ тухайн үед Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газраа хашаалаад ирэх шаардлага тавьдаг байсан. Нэхэмжлэгч нь тухайн дөрвөлжин газрыг хашаалаад таван айлын газрыг тэнцүү хуваагаад хүсэлтүүдээ тавьж байсан. 2000-2006 оны хооронд хүсэлтүүд тавьж байхад 2004 оны хүсэлтийг үндэслээд 2008 онд эзэмшүүлэх захирамж гарч байсан. Бид хүсэлт тавихдаа дөрвөлжин хэсгийнхээ зүүн хойд хэсгийг үлдээж хүсэлт тавина гэсэн ойлголт байхгүй. Газрын хойд хэсэгт орц, гарц байгаа.” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Д************, нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийн иргэн Б.М********** холбогдох хэсгийн А.Д************, бодит байдалд хашаалсан хэсэгтэй давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны иргэн Н.Б************* өмнө эзэмшиж байсан газрын хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэр гаргалгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн 2008 оны 9 дүгээр сар, 2008 оны 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоож, Н.Б************ өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаартай захирамжаар эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 9 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийн тухайд нэхэмжлэгч А.Д************, нь тухайн газарт 1977 оноос хойш амьдарч ирсэн. Газрын тухай хууль батлагдсаны дагуу 2000 оноос эхлээд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Газрын албаар уламжлуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2008 оны 335 дугаартай захирамжаар шийдвэрлэж, газар эзэмших эрхийг олгосон. Газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр зааснаар 524 м.кв газар эзэмших эрхийг олгосон. Нэхэмжлэгч А.Д************, хувьд өөрийн хашаалсан газрыг эзэмшихээр буюу хуульд заасны дагуу 700м.кв газар эзэмших хүсэлт гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь ямар үндэслэлээр 524 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан бэ? А.Д************, үлдсэн газрыг өөрт нь эзэмшүүлэхгүй байгаа юм чинь бусад хүнд ч эзэмшүүлэхгүй гэсэн бодолтой байсан.

Гэтэл А.Д************, эзэмшдэг газрын хил залгаа газрыг Н.Б********* гэдэг хүн эзэмшдэг байсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаартай захирамжаар Н.Б************* газар эзэмших эрхийг 700 м.кв болгож нэмэгдүүлсэн. Ийнхүү газар эзэмшүүлэхдээ Н.Б*********** тэг дөрвөлжин хэлбэртэй газрыг олгосон. Газар зохион байгуулалтын албаны буруутай үйл ажиллагаанаас хамаараад зохих шийдвэр байхгүй байхад газрын байршил, нэгж талбарын хэмжээ, талбайн хэмжээг дур мэдэж өөрчлөн А.Д**************хүсэлт гаргаад олгохгүй гэж хариу мэдэгдсэн газартай давхцуулан олгосон. Үүгээрээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн хуулийн зохицуулалттай нийцээгүй. А.Д************, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

2008 онд Н.Б********* газар эзэмших эрх үүссэнээс хойш 2011 онд н.Г********* шилжүүлсэн. 2017 онд Б.М**********  шилжүүлсэн. Энэ хугацаанд хэн нь ч тухайн газар дээр ирж тухайн газрыг эзэмшиж, ашиглаагүй. 2019 он, 2020 оны үед л Б.М************ “Би энэ газрыг 2017 онд шилжүүлж авсан, газар дээрээ хашаа барих үндэслэлтэй” гэж А.Д************, “миний эзэмшлийн газрыг та хашаалчихсан байна” гэж уг маргаан үүссэн. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих шийдвэр гараагүй байхад газрын мэдээллийн санд дур мэдэн өөрчилсөн үйлдэл гаргасан байсан. Дур мэдэн өөрчилж бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өмнөх 2006 оны 9 сард мэдээллийн санд бүртгэсэн байдлаар бүртгэхийг даалгаж  өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч эзэмшил газрынх нь хойд талын газрыг өөрт нь эзэмшүүлээгүй атлаа Н.Б********** эзэмшүүлчихлээ гэж маргаад байгаа. 2009 онд Н.Б************* дөрвөлжин газар Z хэлбэртэй болсон гэдгийг А.Д*********** мэдээгүй. 2020 онд Б.М************ “Миний эзэмшил газар танай газартай давхардсан байна” гэхэд л анх мэдсэн. Хэзээ Z хэлбэртэй болсон бэ? гэдгийг судлаад явахад н.М************** эзэмших эрх бүхий 2 газар 2008 онд гарч ирээд үүний зөрүүг арилгахын тулд 2008 онд нэгж талбарт нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдсан өөрчлөлтүүдийг хийгээд Z хэлбэртэй болгосон байна гэдгийг 2020 онд мэдэж, мэдсэн даруйдаа Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаад, дараа нь шүүхэд хандаж байна. Хэргийн материалд авагдсаны дагуу 2004 онд хүсэлтээ гаргаад газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2010 онд гарсан. Гарахдаа 524 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.” гэв.

6. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн А.Д********** нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Б.М********** нэр дээр гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, өөрийн газрыг чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн, Бага-Баян гудамж-2 тоот хаягт тасралтгүй 43 жил амьдарсан, тус газартаа 7х12 хэмжээтэй өвлийн 2 давхар байшин барьж амьдарч байгаа бөгөөд тус газраа 2000 онд эзэмших хүсэлтээ тус дүүргийн газрын албанд гаргасан боловч нэгдсэн журмаар кадастр хийхийг хүлээ гэх шалтгаанаар өнөөг хүртэл газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй гэжээ.

Иргэн Н.Б********* 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар Санзай зусланд, 18639************** нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Дүүргийн Засаг даргын 2012 оны 57 дугаар захирамжаар 1863933************ дугаар нэгж талбарын дугаартай, 700.м.кв газар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн боловч Б.Г************ олгосон 038****** дугаар газар эзэмших гэрээ, гэрчилгээнд 3057/**** 186*********** дугаар нэгж талбарын дугаартай, 615 м.кв газар эзэмшүүлсэн байна. Иргэн Б.Г******** нь 2017.12.26-ны өдрийн А/417 дугаар захирамжаар Б.М********* 1863************* нэгж талбарын дугаартай, 615 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлж, 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ 2000 онд дүүргийн Газрын албанд гаргасан гэх боловч тус онд газрын албанд иргэдээс ирүүлсэн өргөдөл, бүртгэлийн дэвтэр нь устгалын баримт бичигт орсон тул дүүргийн Газрын албаны архивд хадгалагдаагүй тул хүсэлт өгсөн нь нотлогдох боломжгүй байна. Нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх үүсээгүй тул өөрийн газрыг чөлөөлүүлэх, Б.М************ нэр дээр гаргуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийг хүчингүй болгуулах эрх үүсэхгүй. Харин нэхэмжлэгчийн одоо амьдарч буй бусдын эзэмшил ашиглалттай давхцалгүй газрыг Газрын тухай хуульд дагуу эзэмших эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна. Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2000 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргасан гэх боловч Сүхбаатар дүүргийн Газрын албаны архиваас холбогдох баримт гаргаж ирээгүй. Нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх үүсээгүй тул өөрийн газрыг чөлөөлүүлэх, н.М************* нэр дээр гаргуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийг хүчингүй болгуулах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч “хашаалсан байгаагаар газар эзэмшсэн” гэж ойлгоод байгаа нь үндэслэлгүй байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын гаргасан А/417 захирамж хууль ёсны дагуу гарсан захирамж, Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт хэн түрүүлж гаргасан этгээдэд газрыг олгох ёстой байдаг.” гэв.

8. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санзай зусланд иргэн А.Д************, нь газар хашаалж дүүргийн Засаг даргын захирамжуудаар 5 иргэнд газар эзэмшүүлэх захирамж гаргуулан одоо маргалдаж байгаа газар дээрээ хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй байна. Тухайн нэгж талбарын хажууд иргэн Н.Б*********** нь тус дүүргийн Засаг даргын 2003 оны 184 дүгээр захирамжаар 400 м.кв газар эзэмшиж байгаад хүсэлт гарган 2008 оны 335 дугаар захирамжаар 700 м.кв болгон нэмэгдүүлсэн бөгөөд уг газар нь А.Д************, хашаалсан газартай давхацсаны улмаас маргаан үүссэн. Иргэн А.Д************, нь газар  эзэмших захирамж гараагүй эрх үүсээгүй байхад дур мэдэн хашаалсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хашаалсан талбайг тухайн иргэний хууль ёсны газар гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2000 оноос 2006 оны хооронд нэхэмжлэгч А.Д************, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан гэх өргөдлүүд архивт хадгалдаагүй байсан. Н.Б***********2003 онд хүсэлтээ гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 2008 оны 11 дүгээр сарын 20-ны А/335 дугаар захирамжаар Н.Б******** 700 м.кв буюу одоо эзэмшиж буй газрыг эзэмшүүлсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэснийг зөрчөөгүй. Газрын албаны мэдээллийн санд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар А.Д************, тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажиж орсон тохиолдолд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н.Б************* газар эзэмшүүлсэн бол тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон гэх нөхцөл бий болох байсан. Гэвч А.Д********* зөвхөн Газрын албанд хүсэлт өгсөн, өгөөд шийдэгдээгүй гэж маргаад байгаа болохоос тухайн газар нь мэдээллийн санд бүртгэлгүй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар А.Д**********д эзэмшүүлээгүй байсныг үндэслэн захирамж гарсан. Тийм учраас А.Д************, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамж нь кадастрын зурагт өөрчлөлт оруулах, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах захирамж биш шинээр газар эзэмшүүлэх захирамж байгаа юм. 400 м.кв газрыг 700 м.кв болгосон гэсэн захирамж байхгүй. 2008 оны 10 дугаар сарын 22 “Миний бие Н.Б*********** нь тус дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага-баян 1976 оноос энэ газартаа зуссан. Одоогийн кадастрын зургийг үндэслэн 700м.кв-аар баталгаажуулж, гэрчилгээ олгож өгнө үү.” гэсэн байгаа. Энэ өргөдөл дээр 400м.кв-ийг 700м.кв болгож нэмэгдүүлж өгнө үү гэсэн агуулга байхгүй. Тиймээс энэ захирамж нь Н.Б********* газар эзэмших эрхийг шинээр эзэмшүүлсэн захирамж байгаа, ямар нэг байдлаар талбайн хэмжээ нэмэгдүүлсэн юм байхгүй. 2003 онд Н.Б********* нь хүсэлт өгөхдөө бусдын эзэмшил газартай давхцуулан хүсэлт гаргасан. Тухайн хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дах хэсгийг зөрчиж бусдын эзэмшиж байгаа газартай давхцалтай байгаа тул зөвшөөрөх боломжгүй гээд 2008 оны 335 дугаар захирамжаар Z хэлбэртэй болгож, давхцалыг гаргаж газар эзэмшүүлсэн байгаа. Газар зохион байгуулалт геодези зурагзүйн газраас 18639************* нэгж талбарын дугаартай А.Д************, 186393*************** нэгж талбарын дугаартай ямар нэгэн давхцалгүй байна гэсэн зураг ирсэн.

2000 оноос 2005 онд түр хадгалах гэдэг утгаараа архиваас бүртгэгдээгүй. 2003 онд газар нь дөрвөлжин хэлбэртэй мэдээллийн санд бүртгэгдсэн байсан гээд байгаа. Энэ нь тухайн үед Сүхбаатар дүүргийн Газрын алба анхны программ дээр ажиллаж байсан. Түүн дээр газар зохион байгуулалтын алба газар олгохдоо ажлын зураг хөтөлж явдаг байсан. Тухайн ажлын зургаар Н.Б******** дөрвөлжин хэмжээтэй газрын хүсэлт өгснийг н.Б************ гэдэг хүн хүсэлт өгч байна гэж бүртгэдэг байсан. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас ирсэн лавлагаануудыг харахад нэгж талбар үүсээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гараад захирамжийг үндэслээд мэдээллийн санд зургаа оруулж байж нэгж талбар үүсдэг. 2008 оны 335 дугаар захирамж нь Н.Б************ хүсэлт гаргасан газар нь хэн нэгэнтэй давхцаагүй байсан учраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гараад нэгж талбар үйлдэгдээд мэдээллийн санд оруулсан байгаа.

Нэхэмжлэгч тал 2000 онд тухайн газар дээр хашаа бариад тэрийгээ тав хуваагаад газар эзэмших хүсэлт гаргасан гэж байна. 2000-2006 онд тэр хүсэлтийг хэрэгсэхгүй байж, 2008 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гараад гэрчилгээ гарсан байна. Яагаад нэхэмжлэгч талын 2000 онд барьсан хашаанаас бараг 10 метр доошоо эзэмшүүлээд байгаа юм? Энийг мэдэхгүй байна гэж байхгүй. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас ирсэн зургаар нэхэмжлэгчийн барьсан байгаа хашааг м.кв-аар хэмжиж үзэхэд 705 м.кв байна гэж гарсан. Нэхэмжлэгч 2017 онд байшин нь шатсаны дараа н.Г********* ярилцаж “танай газар луу жоохон орсон байна” гэж ярьсан байж, яагаад 2019 онд Z хэлбэртэй болсон талаар мэдсэн гэж яриад байгаа юм бэ?” гэв.

10. Гуравдагч этгээд Б.М********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн А.Д************, нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Б.М********* миний нэр дээр гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, өөрийн газрыг чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг баталгаажуулж өгөх нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн А.Д************, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж тооцож, үүнээс үүдэн газраа эзэмших эрх нь зөрчигдөж байна гэж узэн иргэний эрх зүйн агуулгатай нэхэмжлэл бичжээ. Гэвч, иргэн Б. М******** миний нэр дээр гаргасан газар эзэмших зөвшөөрөл нь Захиргааны ерөнхий Хуулийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх 7 шинжийг агуулаагүй учраас хучин төгөлдөр захиргааны акт гэж би үзэж байна. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хүчингүй болно" гэж заасан. Гэсэн хэдий ч СБД-ийн Засаг даргын 2017 оны А/417 тоот захирамж нь А.Д************, газар эзэмших эрхэнд халдаагүй байдаг. Яагаад гэвэл, иргэний эзэмших эрх нь Иргэний хуулийн 89.1-д "Эзэмшил нь хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ", мөн 89.3-д "хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч" гэж тус тус заасан ба эзэмшлийн ард баталгаа байх ёстой гэдэг тодорхой ойлгогдоно. Мөн Газрын тухай хуулийн 27.4-т "хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заажээ. Гэвч А.Д************, 2000 онд улсаас иргэдэд газар эзэмшүүлж эхлэхэд дур мэдэн одоогийн газар дээрээ хашаа хатгаснаар, бас 1977 оноос хойш 23 жил амьдарснаар өөрт нь эзэмших эрх үүссэн гэсэн буруу ойлголттой байгаа. 2008 онд миний нэр дээрх газрын анхны эзэмшигч байсан Н.Б**********газар эзэмших зөвшөөрлөө авсан байсан ба А.Д************, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй байсан ч, газрын албаныхан зориуд өөрийнх нь хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсаар байгаад хашаа руу нь Н.Б********** газрыг сунгаж оруулсан гэж бичжээ. Гэвч 2000 онд СБД-ийн Газрын албаны архив устгалд орсон ба нэхэмжлэгч хүсэлт өгсөн нь нотлогдох боломжгүй байна. Бас нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2008 онд Газрын алба бөх H.М********* одоогийн манай гэр бүлийн газар дээр давхардуулан кадастр, зөвшөөрөл олгосноос болоод өөрийнх нь газар луу кадастрын зураг сунгаж оруулсан гэж мэдүүлсэн ч Н.М************ тэр газрыг эзэмшиж байгаагүй, түүнчлэн, миний нэр дээрх газар бүр анхнаасаа кадастр дээр одоогийн зургаараа байсан. Үүнийг нэхэмжлэгч ч өөрөө мэдэж байсан ба тэрээр үнэнийг мушгин гуйвуулж бичжээ. Үүнийг хавсралтад оруулсан А.Д************,, Б.Г******* нарын иргэн Н.Э********** гэрчээр байлцуулж хийсэн хэлцлийн агуулгаар нотлох боломжтой.

Эцэст нь хэлэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн бусад үйл баримт хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. А.Д********* миний эзэмшлийн газар дээр хашаагаа хатгаж эзэмших эрхэд минь халдаж байна. А.Д******** гэж нэхэмжлэл гаргасан хүний бичсэн зүйлийг уншихад ихэнх хувь нь худлаа, хун гүтгэсэн зүйл бичжээ. А.Д**********манайхыг газар авснаас хойш 2 жил лав ирээгүй, харин зун нь 3 бага насны хүүхэдтэй айлд түрээсэлдэг байсан. Манайхыг огт ашигладаггүй гээд байх юм, өвлөөс бусад улиралд нь манайх ирж очоод байдаг. Авснаас хойших газрын төлбөр төлсөн баримтаа хавсаргав. Б.М********* намайг 3 удаа хувийн кадастр авчирсан гээд байх юм. Манайх бүх бичиг баримт нь гарсан газар авч байсан. Энэ А.Д***********гэдэг хүнийг байшингаа барихдаа хүний нэр дээр кадастртай газар дээр байшингаа бариад байхаар нь манайд зарсан н.Г********* " А.Д************,  гуай та хуний газар оролцуулаад байшингаа бариад байна гэж сануулахад, "Чамд хамаагүй би мэдэж байна" гэж барьсаар намар дуусгаад өвөл нь шатсан гэх түүхтэй юм билээ. Ахмад хүн, хөгшин хун гэж өөрийгөө их бичсэн байна, миний бодлоор яаж 70 насыг насалсан юм гэмээр хунийг хэл амаар доромжилдог гүтгэдэг юм билээ. Хүн гүтгэх хуультай байдаг, намайг байшин шатаасан гэж хардаж байна гэж бичсэн байгаа учир би гомдолтой байна. Хаана хандах ёстой түүнд нь хандана гэж бодож байгаа. А.Д************, гуай манай хашаа гээд байх юм, би бол хашаа гэж бодохгүй байна, ойгоосоо шургааг авчраад хашаалчихсан, байшингийн тал нь миний газар дээр, тарьсан мод гээд байх юм, огт ургадаггүй нүдэнд харагддаггүй юм, бохирын худгаа манай газар дээр барьсан, гэрлийн шон нь бас манай газар дээр. Энэ мэтчилэн бух юмаа худлаа бичээд гүтгээд байгаа учир очиж хараад шүүж өгнө үү. А.Д************, гуай анх маргаад байгаа газраа манайхыг гэж хүлээн зөвшөөрч байсан, газраа тэгшлээд авчих гэж надад хэлж байсан, гэрч нь газрын байцаагч Б***********, гэрчийг дуудаж ирүүлж өгнө үү.” гэжээ.

11. Гуравдагч этгээд Б.М************ итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Д********** 2008 оны 11 дүгээр сард 700м.кв газар эзэмших хүсэлт өгсөн гэдэг. Хавтас хэрэгт А.Д************, нь анх 698м.кв газар эзэмших эрх авсан байна. Түүний дараа түүний эзэмшил газар 623м.кв болж багассан. Манай Z хэлбэрийн газар бас багассан. Учир нь А.Д************, гарц гаргуулж, хэн хэнийхээ газраас хассанаа буруу тайлбарлаад байна гэж бодлоо. Нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас А.Д************, газар эзэмшүүлэх шийдвэр анх 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Б.М********** эзэмшлийн газрын анхны эзэмшигч Н.Б********* нь 2006 оны 9 дүгээр сарын байдлаар 700м.кв талбайтай байсан. Н.Б********** 2008 оны 9 дүгээр сарын байдлаар өмнөх давхцалаа арилгаж зүүн гар тийш газраа шилжүүлээд 697м.кв болсон. 2008 оны 10 дугаар сарын байдлаар Н.Б*********** эзэмшлийн газар Z хэлбэрийн болж 700 м.кв болж өөрчлөгдсөн. Эдгээр өөрчлөлтүүдийн явцад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Н.Б******** нь хэний ч кадастрын зурагтай өөрийн газраа давхцуулалгүйгээр өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл эдгээр өөрчлөлтүүд нь А.Д************, 2008 оны 11 дүгээр сард гарсан газар эзэмшүүлэх шийдвэрээс өмнө хийгдсэн өөрчлөлтүүд байгаа. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” заасныг буруу тайлбарлаад байна. Хэн нэгний эзэмшиж, өмчилж байгаа газартай давхцуулалгүй олгоно гэсэн болохоос эзэмших хүсэлт өгсөн газартай давхцуулалгүй олгоно гэж заагаагүй.

Газрын тухай хуулиар иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчийн газар гэж заадаг. Нэхэмжлэгч нь 2000 онд хашаалсан. Үүнийгээ эзэмших эрх үүслээ гэж бодсон юм шиг байна. Өөрийнхөө хашаалсан газар луу цөмлүүлж оруулахгүй хүсэлт гаргасан байсан ч хүсэлт гаргахаас өмнө Z хэлбэртэй болсон болохоор цөмлөж орсон байх. Газрын тухай хуульд зааснаар хэн түрүүлж хүсэлтээ өгсөнд нь газар эзэмших эрх олгодог.” гэв.

12. Гуравдагч этгээд Б.Г************* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Санзайн Бага-баянд байршилтай 2 айлын газрыг иргэн А.Д************, хамаатан гэж өөрийгөө танилцуулсан Н.Б*********** гэж хүнээс худалдан авсан. Худалдаж авахад тухайн газар руу А.Д************, гэдэг хүн хашсан байсан бөгөөд А.Д************, гэдэг хүн “танай баруун хойд талын хэсэг газар М******  гэдэг хүний  нэр дээр боловч тэр хүн нь энэ газраа авахгүй гэсэн, тэгэхээр чиний энэ 2 айлын газар чинь 1400 м.кв-даа хүрч байгаа, хэрвээ тэр газрын эзэн нь гарч ирээд газраа авбал би энэ хашаалсан газраа буцааж өгнө” гэж амлалт өгөөд бичиг үйлдэж гарын үсэг зурж өгсөн. Би тухайн газар дээрээ хашаа татаж, хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд хийж ашиглаж байгаад Б.М******* гэдэг хүнд шилжүүлж өгсөн болно. Шилжүүлж өгөхдөө  А.Д************, гэдэг хүний хэлсэн үгийг  хэлж, бичгийг нь өгсөн болно” гэжээ.

13. Гуравдагч этгээд Н.Б************** эрх залгамжлагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А.Д************, нэхэмжлэлтэй СБД-ийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох хэрэгт миний бие оролцохоос татгалзаж байна. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

14. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн талд шийдэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Д************, хүсэлт гаргасан газрыг нь өөрт нь эзэмшүүлээгүй атал бусдад эзэмшүүлсэн нь хашаалсан газартай нь давхацсан гэх үндэслэл зааж “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжийн Б.М********** эзэмшүүлсэн газраас А.Д******** бодитоор хашаалсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н.Б*************өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2008 оны 09, 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б************ эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтуудыг доорх байдлаар дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн тухайд. Нэхэмжлэгч А.Д************, 1977 оноос эцэг, эхийн хамт Санзайн Багабаянд амьдарч байгаад 2000 онд 5 айлын хэмжээгээр хашаалж хүсэлтээ гаргасан гэх бөгөөд үүнээс,

а. А.Д************, 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн[1] “Санзайд гэрчилгээ авах” хүсэлт, 2007 оны 5 дугаар сарын 09-нд гаргасан “2004 онд хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлээгүй, зуслангийн газрыг баталгаажуулах” хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар түүнд нэгж талбарын 18639337********* дугаарт бүртгэгдсэн 698 м.кв газрыг зуслангийн зориулалтаар Санзайд газар эзэмшүүлж[2], газар эзэмшигчийн 2010 оны 4 дүгээр сарын 23-нд гаргасан “хашаалсан эзэмшил газруудын дундуур орц гарц гаргаснаар талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах” хүсэлтээр уг газрыг 524 м.кв хэмжээгээр мэдээллийн санд нэгж талбарын 1863933************* дугаараар бүртгэж[3], 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 2008 оны 335 дугаар захирамжийг үндэслэн 524 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр бичиж олгожээ.[4] 

б. А.Д************, 2009 оны 5 дугаар сарын 25-нд гаргасан Санзай Бага баянд малын саравч, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмших хүсэлтээр /бүртгэл хяналтын картад 2843 дугаартай бүртгэгдсэн/  хашаалсан газрын баруун хойд талд хөндлөн байршуулсан /маргаан бүхий газрын баруун талд/ 631 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар түүнд эзэмшүүлсэн[5] нь мэдээллийн санд 186393************* дугаартай бүртгэгдсэн[6] газар байна.

в. Нэхэмжлэгчийн аав Г.А************ “Багабаян гэх газар гэрчилгээ хүсэх” тухай өргөдөл Сүхбаатар дүүргийн 2002 оны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдэж[7], дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр захирамжаар Г.А************700 м.кв газар /хашаалсан газрын баруун талын дундах газар/ эзэмшүүлснийг, А.Д****************** нэр шилжүүлэн авах 2010 оны 4 дүгээр сарын 23-нд гаргасан хүсэлтээр 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр захирамжаар нэгж талбарын 18639**************** дугаартай газрыг А.Д************, шилжүүлэн эзэмшүүлжээ[8].

г. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын дээрх 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр захирамжаар түүний охин Д.Б*********** нэгж талбарын 186393************** дугаартай 700 м.кв газар эзэмшүүлсэн[9] нь хашаалсан газрын баруун урд байршилтай газар байна. Түүнчлэн энэ хэрэгт хувийн хэрэг нь авагдаагүй ч хашаалсан газрын зүүн урд талын газрыг эзэмших эрх олгоогүй гэж маргаагүй, энэ газрын эзэмших эрх энэ маргаанд хамааралгүй юм.

2. Гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх үүссэн тухайд. Нэхэмжлэгчийн хашаалсан дээрх 5 айлын газраас түүний нэр дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, нэгж талбарын 186393************** дугаартай 698 м.кв, 2010 онд хашаан дундуураа орц гарц гаргаснаар нэгж талбарын 186393************** дугаартай болсон 524 м.кв газрын хойд талын 4, 5 дугаар эргэлтийн цэгээс хойш илүү хашаалсан хэсэг нь гуравдагч этгээдүүдэд давхцуулан эзэмшүүлсэн гэх энэ маргаанд хамааралтай, тиймээс ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гуравдагч этгээд Б.М************* газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг энэхүү давхцалтай хэсгээр хүчингүй болгуулах хэмээн тодорхойлсныг юуны өмнө тодруулах нь зүйтэй.    

а. Анх Н.Б************** 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 184 дүгээр захирамжаар Н.Б*************** 400 м.кв газрыг Санзайн Багабаянд эзэмшүүлсэн[10], уг газрын кадастрыг 2006 оны 9 дүгээр сард анх 700 м.кв хэмжээгээр нэгж талбарын 1863*************** дугаартай /4 эргэлтийн цэгээр тэгш хэмтэй/ бүртгэсэн байх ч зүүн талаараа өөр этгээдийн газартай давхцал үүссэн хэмээн 2008 оны 9  дүгээр сард нэгж талбарын 18639********************* дугаартайгаар 697 м.кв хэмжээгээр Z хэлбэртэй, 10 дугаар сард нэгж талбарын 1863************* дугаартайгаар тухайн байршил хэмбэрээр нь бүртгэсэн байх бөгөөд, газар эзэмшигчийн 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “зуслангийн газрыг одоогийн кадастрын зургийг үндэслэн 700 м.кв-аар баталгаажуулах” хүсэлтээр, дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар нэгж талбарын 18639************* дугаартай 700 м.кв газрыг эзэмшүүлж, 2009 оны 11 дүгээр сард 615 м.кв хэмжээгээр нэгж талбарын 1863-*****************дугаарт бүртгэжээ.[11]

б. Нэгж талбарын 186393*********** дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар захирамжаар /захирамжийн хавсралтад өмнөх нэгж талбарын дугаараар тэмдэглэгдсэн ч захирамж гарах үед мэдээллийн санд нэгж талбарын 18639****************** дугаараар бүртгэгдсэн байсан тул эзэмших эрх шилжүүлсэн газар нь энэ дугаартай гэж үзнэ./  Н.Б************ Б.Г************ шилжүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, мэдээллийн санд эзэмшигчийн нэр өөрчлөгдсөнөөс өөрөөр энэ газрын байршил, хэмжээнд өөрчлөлт ороогүй.[12]

в.  Нэгж талбарын  18639***************** дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар захирамжаар Б.Г****** Б.М************* шилжүүлж, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, мэдээллийн санд эзэмшигчийн нэр өөрчлөгсөнөөс өөрөөр мөн л байршил, хэмжээнд өөрчлөлт ороогүй.[13] 

3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлт гаргасан, хашаалсан газарт хэсэгчлэн давхцуулж эзэмшүүлсэн хэмээн маргаж буй нэгж талбарын  186393************ дугаартай газрын байршил, хэмжээнд 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй байна.

4. Түүнчлэн нэхэмжлэгчийн 2008 оны 335 дугаар захирамжаар эзэмшсэн, 2010 онд орц гарц гаргах байдлаар баруун талаас хасагдаж нэгж талбарын 1863***************** дугаараар бүртгэгдсэн 524 м.кв газар нь хойд талаасаа маргаан бүхий газартай хиллэж буй хэсгээрээ өөрийнх нь орц гарцтай холбоотойгоос өөрөөр өөрчлөлт ороогүй бөгөөд гуравдагч этгээдүүдийн нэгж талбарын 186393******************* дугаартай газартай давхцалгүй нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зураг, тайлбараар тогтоогдож[14] байна.

5. Нэхэмжлэгч А.Д************, болон түүний гэр бүл нийтэд нь 5 айлын газар 2000 онд хашаалж гэр бүлийн гишүүдийн нэрээр хүсэлт өгч дээрх захирамжуудаар 2008-2010 онд шийдвэрлүүлсэн байх ба хашаалсан газрын хойд талд зарим хэсгийг эзэмшүүлээгүй байхад чөлөөлөөгүй үйл баримтын хувьд талууд маргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М**********ХХК-иар нэгж талбарын 186393************* дугаартай 524 м.кв газрыг хэрхэн хашаалсаныг хэмжүүлэхэд энэ нэгж талбарыг 705 м.кв хэмжээгээр хашаалсан гэж хэмжсэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн агаарын зургаар хашаалсан байдал нь гуравдагч этгээдийн газартай хиллэдэг маргаан бүхий хэсгээр давхцалтай[15] байна.

6. Нэхэмжлэгчийн “Н.Б************* газар Z хэлбэртэй болсныг, манай хашаа руу оруулж эзэмшүүлснийг 2019 онд мэдсэн” гэх тайлбар дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.

а. Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хувийн хэрэгт авагдсан, хүсэлт гаргасан газрын кадастрын зураг буюу A ХХК-ийн 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн 7 эргэлтийн цэг бүхий кадастрын зурагт болон А.Д********** эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг мэдээллийн санд нэгж талбарын 18639337*******  дугаараар бүртгэгдэхэд уг газрын 4, 5, 6 дугаар эргэлтийн цэгээр хил залгаа зүүн хойд хэсэгт догол байдлаар Z хэлбэртэй Н.Б************ газар бусад нэгж талбараар тусгагдсан[16],

б. 2009 онд бүртгэгдсэн нэгж талбарын 18639************ дугаартай Н.Б*************** кадастрын зурагт нэхэмжлэгчийн хашаалсан хэсгийг 4 гэсэн цифрээр дугаарлаж “Н.Б************ Б.Га********* шилжин ирсэн газар өөр эзэмшигчтэй болсон тохиодолд арын хуудсан дахь зурган дээр №4-өөр тэмдэглэсэн газрыг иргэн Г*********** шилжүүлэн өгөхийг зөвшөөрөв” гэх хэлцэлд нэхэмжлэгч А.Д************, гарын үсэг зурсан, тэрээр ийм хэлцэл хийгдээгүй, гарын үсэг хуурамч гэж маргаагүй,

в. Нэхэмжлэгчийн 2009 оны хүсэлтээр 2009 оны 352 дугаар захирамжаар эзэмшсэн нэгж талбарын 1863************** дугаартай маргаан бүхий газрын баруун талд байрлах газрын кадастрын зурагт, мөн 2010 оны хүсэлтээр 2010 оны 194 дүгээр захирамжаар аав Г.А************* шилжүүлэн эзэмшсэн нэгж талбарын 18639************* дугаартай газрын кадастрын зурагт, мөн 2010 оны “хашаалсан газрынхаа дундуур орц гарц гаргах” хүсэлтээр нэгж талбарын 186393************  дугаартай газрынхаа баруун талаас хасуулж нэгж талбарын 186393*************** дугаартай болсон 524 м.кв газрын кадастрын зурагт тус тус гуравдагч этгээд Н.Б********** 2008 оны 335 дугаар захирамжаар эзэмшүүлсэн Z хэлбэртэй газрын кадастр бусад нэгж талбараар тусгагдсан байна.[17]

Дээрх нотлох баримтуудаас үзвэл А.Д************, эзэмших хүсэлт гаргасан газар нь тухайн үед мэдээллийн санд нэгж талбарын 18639************ дугаараар бүртгэгдсэн байсан Н.Б************ газартай давхцаагүй байсан бөгөөд тэдгээрт 1 захирамжаар дээрх газруудыг зэрэг эзэмшүүлсэн, нэхэмжлэгч нь энэ үед болон 2009 онд тухайн хашаанд өөр газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэхдээ, бас 2010 онд хашаан дотроо орц гарц гаргахдаа 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б********* эзэмшүүлсэн газрын байршлыг, өөрийнх нь хашаалсан газарт тодорхой хэсгээр давхцалтай байгааг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж дүгнэхээр байна, эдгээр нотлох баримтаар “Н.Б********** газар Z хэлбэртэй болсныг 2019 онд мэдсэн” гэх түүний тайлбар няцаагдаж байна. 

7. А.Д************, Н.Б********** газар эзэмшүүлэх үед түүний газар Z хэлбэртэй байсныг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан тул энэ үедээ болон Н.Б********* Б.Г******** 2012 онд газар эзэмших эрхийг шилжүүлсэн үед маргаагүй атал Б.Г*********** Б.М********* 2017 онд эзэмших эрх шилжүүлсэн шийдвэртэй маргаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь маргаанд хамаарах нэгж талбарын 1863********** дугаартай газрын байршил, хэмжээ 2009 оноос хойш өөрчлөгдөөгүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн хэсэгт хамаарахгүй, тэдгээрийн хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтүүдийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2017 оны А/417 дугаар захирамжийн Б.М********* холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно”, 38.4-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.  

7. Нэхэмжлэгч нь 2000 онд хашаалснаас хойш газар эзэмших хүсэлтээ өгч байсан гэх ч дээр дүгнэгдсэн 2004, 2007, 2009, 2010 онд гаргасан хүсэлтүүдээр нь тухай бүр газар эзэмшүүлэх, газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах асуудлыг Засаг дарга шийдвэрлэж 3 тусдаа нэгж талбарыг түүнд эзэмшүүлсэн, өөрөөр Н.Б************ газар эзэмшүүлэхдээ хүсэлт гаргасан газрыг нь давхцуулан эзэмшүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Д************, нь илүү хашаалсан хэсгийг эзэмших хүсэлтээ гаргаж байсан нотлох баримт буюу тэр хэсгийг оруулан эзэмших хүсэлт гаргасан кадастрын зураг байхгүйн дээр тухайн хэсэг газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй гэх, эсхүл хүсэлт гаргасан хэмжээгээр эзэмшүүлээгүй гэх гомдол гаргаж байгаагүй, энэ талаар маргаж байсан нь тогтоогдсонгүй. Үүнийгээ “өөрт нь эзэмшүүлээгүй учир өөр бусдад эзэмшүүлэхгүй гэж ойлгосон” гэж тайлбарладаг ч энэ нь зөрчигдсөн гэх субьектив эрхийг хамгаалахгүй.

8. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газраас иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд Газрын тухай хуулийн 32.2.2-т заасан эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсарган гаргасан хүсэлтийн дагуу эзэмшүүлэх асуудлыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33.1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд эрх бүхий Засаг дарга захирамжаар шийдвэрлэж, энэ шийдвэрийг үндэслэж Газрын албанаас мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр, гэрээний үндсэн дээр газрыг тодорхой хугацаа, зориулалт, болзолтойгоор эзэмшүүлдэг ба 23.4.3–т зааснаар Газрын алба газрын кадастрыг мэдээллийн санд бүртгэдэг. Нэхэмжлэгч А.Д************, нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа газраас хэтрүүлэн илүү хашаалсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн, нөгөө талаас А.Д************, 2008 онд эзэмших хүсэлт гаргасан газар нь тухайн үед мэдээллийн санд нэгж талбарын 186393***********4 дугаараар бүртгэгдсэн байсан Н.Б************* газартай давхцаагүй байсан тул Н.Б************* газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэснийг зөрчөөгүй байна.

9. Нэхэмжлэгч А.Д************, эзэмшил газраасаа илүү хашаалсныг чөлөөлөөгүй байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т заасан “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” газар эзэмшигчийн хувьд хүлээх үүргийг зөрчсөн, мөн газар эзэмших эрх шилжүүлэх 2017 оны А/417 дугаар захирамжийн Б.М********** холбогдох хэсэг хуульд заасан журмын дагуу гарсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул  Б.М************ эзэмших эрх шилжүүлсэн захирамжийн А.Д************, хашаалсан газартай давхцалтай хэсгийг А.Д************, нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

10. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б*********, А.Д********* нарт хил залгаа газар эзэмшүүлэхдээ А.Д************, хүсэлт гаргасан газартай давхцуулаагүй тул Н.Б************ эзэмшил газрын кадастрыг мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн гэх Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2008 оны 09, 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүд нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй, хууль бус гэж үзэхгүй, түүний нэхэмжлэлийн шаардлагаар кадастрын мэдээллийн сан дахь бүртгэлийг хүчингүй болгох, өөрчилж бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар нэхэмжлэгчийн хашаалсан газарт гуравдагч этгээдийн эзэмшил газар хэрхэн давхцалтайг болон архивын сансрын зургаар нэхэмжлэгчийн шатсан байшингийн аль хэсгээр маргаан бүхий газрууд хиллэж байсныг, нэхэмжлэгчийн хашаалсан газрын хэмжээ, 2008 оны 335 дугаар захирамжаар эзэмшиж буй 524 м.кв газраас илүү хашаалсан эсэхийг тогтоосон, өмнөх эзэмшигчдийг нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаар гуравдагч этгээдээр татан, эрх залгамжлагчийг тогтоож, тэдгээрээс тайлбар авах байдлаар хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд нэхэмжлэгчийг тухайн байршилд хашаалсан газарт хэдэн оноос амьдарч ирсэн талаар хариуцагч, гуравдагч этгээдүүд маргаагүй, нэхэмжлэгч нь гэрчээр нэр бүхий иргэдийг асуулгах хүсэлтээсээ татгалзсан[18] болохыг дурдах нь зүйтэй.

12. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтдээ хууль зүйн үндэслэл заагаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэлийг дээр дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/417 дугаар захирамжийн Б.М******** эзэмшүүлсэн газраас А.Д************, бодитоор хашаалсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н.Б**********н өмнө эзэмшиж байсан газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар, газрын байршлыг зохих шийдвэргүйгээр газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөн бүртгэсэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2008 оны 09, 10 дугаар сар, 2009 оны 11 дүгээр сарын бүртгэлүүдийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар Н.Б*********** эзэмшиж байсан газрын кадастрын зургийг 2006 оны 09 дүгээр сарын байдлаар мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” тухай нэхэмжлэгч А.Д************, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА

 

ШҮҮГЧ                                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Д.ЧАНЦАЛНЯМ

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 5-6 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 109-110 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 128-132, 2 дугаар хавтсын 138-139 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 170-171 дүгээр хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 111-112 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 126-131 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 228 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 113-115, 132-137 дугаар хуудас

[9] Хэргийн 2 дугаар хавтсын 113-114 дүгээр хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтсын 8-12, 140-144 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 13-19 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 163-168 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтсын 147-162 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтсын 140-142, хэргийн 2 дугаар хавтсын 37-46 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 212, 215-217 дугаар хуудас

[16] Хэргийн 2 дугаар хавтсын 122-123 дугаар хуудас

[17] Хэргийн 2 дугаар хавтсын 128, 134, 139 дүгээр хуудас

[18] Хэргийн 2 дугаар хавтсын 182 дугаар хуудас