Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2020/00174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Ухны ам 2 дугаар гудамж 578 тоотод оршин суух, Аргалжин овогт Ёнлойгийн ............. /РД:УС55093010/-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Баянхангай сум, 1 дүгээр баг, Найрамдалд оршин суух Боржигин овогт Цэндсүрэнгийн Бямба /РД:ЗП77032202/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 6.050.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.............., хариуцагч Ц.Бямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ё.............. шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цэндсүрэнгийн Бямба гэдэг хүний дансаар 2014 оны 11 дүгээр сарын 04-нд 350.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-нд 500.000 төгрөг, 2015 оны 01 дугаар сарын 22-ны 500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.350.000 төгрөгийг зээл хэлбэрээр олгосон. 2014 оны 10 дугаар сарын 17-д би ажил дэрээ байж байх үед Далай ирээд, хэдэн унагатай гүү зармаар байна гэсэн. 1 даагатай гүү, 3 унагатай гүүг 3.700.000 төгрөгөөр авч, өгөхөөр болсон. 1 унагатай гүү 900.000, нэг даагатай гүү 1.000.000 төгрөгөөр авахаар тохирсон. Би өнөөдөр мөнгөө өгчихөөд, адуугаа авч чадахгүй. Хариулж чадахгүй, хүн сайн танихгүй, танай адуунд байж байг. Ирэх жил унагалахаар нь ирж авъя гэж тохиролцоод, бэлэн мөнгө өгөөд, явсан гэжээ.

 

Хариуцагч Ц.Бямба шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэжээ.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.............. нь хариуцагч Ц..............д холбогдуулан 6.050.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. /хх-1/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас дүгнэхэд: Зээл гэж өсгөн ...2.350.000 төгрөг-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ёнлойгийн .............ын Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар хариуцагч Ц..............гийн дансанд нийт 2.350.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх 3-6/

Дээрхээс үзэхэд Ё.............., Ц.............. нарын хооронд 2.350.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

 

Гэрээ байгуулагдсан /иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талууд тохиролцсон мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч мөнгөө шилжүүлэн гэрээний үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

Хариуцагч Ц..............гийн шүүх хуралд өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Ё..............оос мөнгө зээлсэн гэх тайлбар, ...нэхэмжлэгчийн данснаас мөнгө шилжүүлсэн байдал зэрэг нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч Ё.............. нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Ц.............. нь зээлийн 2.350.000 төгрөгт 2 морь, 1 даага, 1 мотор өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Х.Өлзийбаярын мэдүүлэг нь өөр бусад байдлаар нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнийг 2.350.000 төгрөгийг төлсөн гэж үзэхгүй болно.

 

Нэхэмжлэгч Ё..............ын ...3.700.000 төгрөг-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Би Ц.Бямба болон түүний талийгаач нөхөр Ө.Сүндалай нар над дээр 2014 оны 10 дугаар сарын 17-нд ирж уулзан надаас хэдэн адуу мал аваач надад хэдэн төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би өөрөө маллаж чадахгүй гэрээ хийгээд 2015 оны 6 сард авъя тэгвэл мөнгийг нь одоо ав 3.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэлцэл гэх баримт нь Ё.............., Ө.Сүндалай нарын хооронд хийгдсэн байх бөгөөд тухайн баримтыг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан болон бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул 3.700.000 төгрөгийг Ц..............гаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн тэмдэглэлийн дэвтрийн хуудаст бичигдсэн бичвэр нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. /хх 7-8/

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3.700.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ц..............гаас 2.350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..............од олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч .............гаас 2.350.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..............од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ..............ын төлсөн 111.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц..............гаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё..............од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ