Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00126

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00126

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух Бэсүүд овогт Одгоны Х/РЛ.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 45-09 тоотод оршин суух Барнууд овогт Ягийн/-т холбогдох,

Хашаа байшингийн үнэ 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчин итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагч О, хариуцагчийн өмгөөлөгч А, гэрч Ёнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч О.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Хнь Отэй 2006 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлээ батлуулж хамт амьдарч байгаад 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1809 тоот шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж тусдаа амьдрах болсон. 2008 онд танил болох Д гэх ахаас Хөвсгөл аймаг Мөрөн сум 6-р баг 08-р гудамж 14-р тоот хашаа байшинг 120 толгой хонь, хайнагийн шар 1 толгой, бэлэн мөнгөөр 1.000.000 төгрөгөөр худалдан авсан авахдаа бичиг баримтаа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй учир нь уг байшин Адилбиш гэх залуугийн нэр дээр байдаг уг өмчлөгч нь надад зарсан Д гэх хүнд өрөндөө өгсөн хашаа байшин байсан. Оээс салахдаа тухайн хашаа байшинг үр хүүхдээ бодоод үлдээгээд явсан. Гэтэл О нь миний зөвшөөрөлгүй Ггэх эмэгтэйд 8.000.000 төгрөгөөр худалдсан байсан. Худалдахдаа А юу гэж хэлж шилжүүлсэнийн би мэдээгүй. Миний бие Отэй утсаар ярьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлдөг хүүхдийн тэтгэмжийн төлбөрөөс дээрх хашаа байшинг худалдан борлуулсан үнэ болох 8.000.000 төгрөгийг хасуулж тооцьё гэхэд О нь уг хашаа байшинг би зараагүй гэх боловч худалдан авсан Гнь Оээс худалдаж авсан гэдгээ нотолж тодорхойлолт хийж өгсөн болно. Иймд: Хөвсгөл аймаг Мөрөн сум 6-р баг 8-р гудамж 14 тоот хашаа байшинг худалдан борлуулсан үнэ болох 8.000.000 төгрөгийг Оээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжилэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.Хнь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 14 тоотод байрлах хашаа байшинг 2008 онд Д гэх хүнээс өөрийн хувиарт хөрөнгө болох 120 толгой хонь, 1 тооны хайнагийн шар, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2006 онд эхнэр Оээс гэр бүлээ цуцлуулж салахдаа үр хүүхдүүдээ бодоод тухайн хашаа байшинг үлдээгээд явсан...Мөн Я гэдэг хүн 1 дүгээр хороонд оршин суудаг, 6 дугаар багт оршин сууддаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт байдаг. Тиймээс энэ Ягийн хашаа байшин гэж нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хбид хоёр 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. 2016 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулж байсан. Би одоо 2 хүүхдээ асарч тэжээн тэтгэж амьдарч байна. Хнь хүүхдийн тэтгэлгийн төлбөр төлөхгүй байх гэсэн санаа зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт худлаа ярьж төөрөгдүүлж байна. Бид гэр бүл болсноос хойш Ххаргис хэрцгий ааш авираас болж 2 хүүхдийн хамт маш их дарамт хүчирхийлэл дунд амьдарч байсан бөгөөд сүүлдээ түүнтэй хамт амьдарч чадахгүй болсон учир би аргаа барахдаа 2 хүүхдийнхээ хамт Хос-Эрдэнээс зугтааж айл айлаар амьдрах болсон. Манай талийгаач аав Я 6-08-14 тоотод амьдарч оршин суудаг байсан....Түүний нэхэмжлээд байгаа хашаа байшин Хбид нарын гэр бүлийн эд хөрөнгө биш. Аав маань амьдарч байхдаа уг хашаа байшинг Адилбиш гэх хүнээс худалдаж авч байсан. Би хэдэн төгрөгөөр худалдаж авч байсныг мэдэхгүй. Их л муудаж хуучирсан байшин байсан. Аав маань уг хашаа байшинд амьдарч байхад бид гэр бүлээрээ очиж байсан болохоос биш Хбид нарт ямар ч хамааралгүй зүйлийг нэхэмжилсэн байна. Д нь уг хашаа байшинд ямар ч хамааралгүй хүн...Манайх Хнэр дээр 13-9-30 тоотыг авч байсан. Тэрийгээ зараад хөдөө малчны зээл аваад гарсан.... Тухайн үед салахдаа мал идээ байгаа гэж хэлж байсан боловч Хнэр дээр мал байсан талаар ямар нэгэн малын А дансны баримт байгаагүйИймд би түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Хнь хариуцагч От холбогдох хашаа байшингийн үнэ 8.000.000/ найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч О.Хнь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 14 тоотод байрлах хашаа байшинг 2008 онд танил болох Д гэх ахаас 120 толгой хонь, 1 тооны хайнагын шар, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 2006 онд эхнэр Оээс гэр бүлээ цуцлуулж салахдаа үр хүүхдүүдээ бодоод тухайн хашаа байшинг үлдээгээд явсан боловч О нь миний зөвшөөрөлгүй уг хашаа байшинг Ггэх хүнд 8.000.000 төгрөгөөр зарсан байна. Иймд Мөрөн сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 14 тоотод байрлах хашаа байшинг худалдан борлуулсан үнэ болох 8.000.000 төгрөгийг Оээс гаргуулж авна, хариуцагч О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 14 тоотод байрлах хашаа байшин нь миний аав Ягийн хашаа байшин. Аав маань Адилбиш гэх хүнээс худалдаж аваад 2012 онд өөрийн шавь Ггэх хүнд зарсан байдаг. Энэ хашаа байшин нь Хямарч хамааралгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:

Хэдийгээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 14 тоотод байрлах хашаа байшинг 2008 онд Д гэх хүнээс өөрийн хувиарт хөрөнгө болох 120 толгой хонь, 1 тооны хайнагын шар, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 2006 онд эхнэр Оээс гэр бүлээ цуцлуулж салахдаа үр хүүхдүүдээ бодоод тухайн хашаа байшинг үлдээгээд явсан гэж тайлбарлаж, гэрч А.Д ...Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах Буманз авто сэлбэгийн дэлгүүрийн урд талын Мөрөн сумын 6 дугаар багийн 8-14 тоотод байрлах 6х8 харьцаатай өвлийн байшин, хашааг Адилбиш гэдэг залуугаас 3 сач төгрөгний өрөндөө авч байсан юм. Уг байшинг Хос-Эрдэнэд 2008 онд 120 толгой хонь, 1 шар ү хэр, бэлэн мөнгө 1 сая төгрөгөөр худалдахаар болсон. Тухайн үед 120 хонийг авсан. Шар үхэр болон бэлэн мөнгө 1.000.000 төгрөгийг 2015 оны хавар Хос-Эрдэнээс авсан. ...Би тухайн үед бэлэн хувцасны худалдаа эрхлэдэг байсан ба Говь-Алтайд нэг салбараа нээж Адилбиш хариуцаж ажилладаг байсан юм. Тэгээд Адилбиш дутагдал гаргаж өрөндөө Мөрөн сумын 6 дугаар багийн 8-14 тоот хашааг надад өгсөн. Гэрээ гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байхдаа Хаман гэрээ хийж 3 сая төгрөг буюу 120 толгой хонь, 1 шар үхэр, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрээ гэрчилгээг нь мөн шилжүүлж өгөөгүй, гэрч Ё...О.Хнь миний төрсөн дүү юм. Өрх тусгаарлаж тусдаа гарахад нь ээж маань мал таслаж өгсөн байсныг би өөрийн малтайгаа хамт хардаг байсан бөгөөд О.Ххашаа байшин авна 120 толгой хонь, үхэр авч явсныг би туулцаж авч ирж байсан гэж тус тус мэдүүлж байх боловч хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй, зохигч энэ талаарх ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хашаа байшингийн үнэ 8.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэлийг нотлож чадахгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1809 дугаар шийдвэр нь хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй, нотариатчаар гэрчлүүлээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно. / хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.000 /нэг зуун дөчин гурван мянга / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Хос-Эрдэний нэхэмжлэлтэй, хариуцагч От холбогдох, хашаа байшингийн үнэ 8.000.000/ найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.000 /нэг зуун дөчин гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ