| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/01404/И |
| Дугаар | 142/ШШ2019/00128 |
| Огноо | 2019-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2019/00128
|
|
|
| |
| 2019 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2019/00128 | Орхон аймаг |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг түр оршин суух, иргэний үнэмлэхийн хаяг Орхон аймаг Баян-Өндөр сум рашаант баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* РД:/*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* РД:/ /-д холбогдох,
Гэм хорын хохирол 2200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 142/2018/01404/И индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч Д.Дүгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь би өөрөө биед чинь учруулсан хохирлоо мэдэж байгаа учраас 5000000 төгрөг өгнө гэсэн. Үүнээс 2000000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 3000000 төгрөгөөс 2000000 төгрөгийг өгье тэгээд 4000000 төгрөг гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 18-нд зодуулж тархи бөөр нуруу маш их өвдөж байсан. Тэгээд Вест массажид бариа хийлгэж 200000 төгрөгний зардал гарсан. Иймд хариуцагч Н.*******аас 2200000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би Н.*******тай 13 жил хамт амьдарсан. 2018 оны 10 дугаар сарын 18-ны орой архи уучихаад намайг хэл амаар доромжилж зодсон. Би хөдөө хуриманд явж ирээд салахаар шийдсэн. Би хүүгийн хамтаар Гордод явж байхад над руу утсаар ярьж би чамаас уучлал гуйх гэсэн юм. Хоёулаа хамт хоолонд орьё гээд хоолонд оруулсан. Маргааш нь уулзъя гэж дуудаж бид хоёр Орхон хүнсний дэлгүүрт уулзсан. Н.******* би угаасаа чамайг зодож ийм болгосон нь үнэн. Чамд эмчилгээний зардалд 5000000 төгрөг өгье гэсэн. Дараа нь хүсэлт бичиж өгсөн. Өөрөө мөнгөн дүнгээ андуурч бичээд байсан. Орхон хүнсний дэлгүүрт бичиг хийж өгсөн. Удалгүй зөрчлийн шүүх хурал болж 2000000 төгрөг өгсөн. Хурлын дараа Н.******* над руу дайрч уурлаад байхаар нь 3000000 төгрөгөө заавал авна гэсэн. Би 200000 төгрөгөөр эм тариа авсан. Одоо 2200000 төгрөг нэхэмжилсэн. Тайлбар дээрээ намайг Цагдаагийн байгууллага дээр айлган сүрдүүлж байгаад гарын үсэг зуруулсан гэж бичсэн байсан. Би хүнийг айлган сүрдүүлдэг хүн биш. Өөрөө сайн дураараа хүсэлт бичиж өгсөн. Хүсэлтийг нь би өөрчлөөгүй. Бага, багаар өгчих юм болов уу гэж их хүлээсэн. Би одоо хувийн цехэд ажилладаг. Нэхэмжилсэн мөнгөө гаргуулахыг хүсч байна. Хариу тайлбартаа намайг хуурч, гүжирдсэн юм бичиж өгсөн байсан. Би анх 3000000 төгрөг авна гэж байсан. Одоо бол 2200000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие анхны ханиа 2000 онд өвчнөөр алдаад 6-8 настай охин, хүү хоёртой үлдэж 2005 онд Г.*******тэй танилцаж түүнийг 16-17 насны хүүтэй нь гэртээ авчирч хамт амьдарсан. Би өнчин хоёр хүүхдээ эхтэй болгох гэж өөрөө ч бас хань татаж 13 жил амьдарсан. Харин сүүлийн хэдэн жилээс хоёулаа архи уудаг болсон. Уусан үедээ хэрүүл хийж харилцан зодолддог. Ийм явдал болохоор би л буруутай болдог. Сүүлийн удаа бичиг баримт мөнгө алга боллоо гэж уурлахад Г.******* миний утсыг пийшин рүү шидэж хагалсан. Тэгээд толгой тархи руу 2-3 удаа цохихоор нь зөрүүлээд 2 удаа цохисон. Тэгээд цагдаа дуудсан байсан. Би яагаад 5000000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурсан бэ гэхээр намайг зөрчлийн хэргээр шалгагдаж байхад Г.******* миний бие муу байна, ажил хийх чадваргүй болсон гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Одоо чи надад мөнгө өг, үүн дээр гарын үсэг зур гээд хорооллын цагдаа дээр байхад өөрөө бичсэн цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан. Миний хараа муу учир уншиж чадаагүй. 500000 төгрөг гэж л бичсэн байх шиг байсан. Дараа нь 500000 төгрөг өгсөн чинь наадахаар чинь яах юм бэ гээд аваагүй. Би Г.*******гийн нэхээд байгаа 2200000 төгрөгийг өгч чадахгүй. Намайг хуурч мэхэлж, айлгаж сүрдүүлж өөрөө бичсэн юман дээрээ гарын үсэг зуруулсан. Нөгөө талаар би түүнд ажил төрөлгүй юм эмчилгээ хийлгэ гээд 2100000 төгрөг өгсөн. Одоо нэмж мөнгө өгч чадахгүй, өгөх ч ёсгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******ы хувьд эхнэр нь нас барсны дараа *******тэй хэсэг хугацаанд хамтран амьдарсан байдаг. Хоёулаа архи уудаг. Хэрүүл маргаан хийдэг байсан гэсэн. Н.******* тайлбарлахдаа ******* намайг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэдэг. Н.******* 2000000 төгрөг өгсөн. Одоо 3000000 төгрөг авах ёстойгоос 2200000 төгрөг авъя гэж байгаа юм байна. Энэ юуны мөнгө болох нь тодорхойгүй байна. Ерөнхийдөө хэрэгт авагдсан баримтуудыг харвал гэм хорын хохирол гэж зүйлчилмээр ч юм шиг. Н.******* энэ мөнгийг төлөхгүй гэж байгаа. Би Н.*******аас итгэмжлэл авсны үндсэн дээр хэргийн материалтай танилцсан. Н.******* 5000000 төгрөг өгнө гэсэн бичиг байдаг. Өгөх ёстой юм байна шүү гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Эмчилгээний зардалд 2000000 төгрөг өгчихсөн. Одоо нэмж 2200000 төгрөг өгөх үндэслэл байхгүй байна. Эмчилгээ хийлгэсэн гэж үзэхээр нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч ямар учраас мөнгө нэхээд байгаагаа ойлгохгүй байх шиг байна. *******гийн хүсэлтээр 5000000 төгрөг өгнө гэсэн бичиг хийж өгсөн гэсэн. Тэр бичгийг үндэслэж 2200000 төгрөг нэхэмжилж байх шиг байна. Н.******* өгье гэж байгаа боловч мөнгө төгрөг байхгүй байна. ******* миний гэр орныг маань үгүй хийсэн гэж тайлбарлаж байгаа. Энэ хоёр хүн хоёулаа архи ууж, хоорондоо хэрүүл маргаан хийдэг юм байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Дүгэрмаа дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Г.******* нь Н.*******тай албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Мөн биед нь учирсан хохирол бэртэлийг тодорхойлсон эмнэлгийн дүгнэлтгүй учир хохирол буюу нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болох үндэслэл болж байна. Мөнгө нэхэмжилсэн бичиг он сар засвартай байсан гэв.
Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.Энхайванд холбогдуулан гэм хорын хохирол 2200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.******* нь 2200000 төлөх ёсгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.******* нь гэр бүлийн хамаарал бүхий нэхэмжлэгч Г.*******г байнга хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан тул Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 826 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар Н.*******д 10 цагийн албадан сургалтанд хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байна.
Гэвч уг зөрчлийн хэргийн улмаас нэхэмжлэгч Г.*******гийн биед ямар гэмтэл учирсан, эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Г.******* ... ******* надад эмчилгээний зардалд 5000000 төгрөг өгнө гэсэн бичиг хийж өгсөн. Зөрчлийн шүүх хурал болж 2000000 төгрөг өгсөн. Толгой өвдөж 10 хоног 200000 төгрөгөөр бариа хийлгэсэн. ******* надад бичиг хийж өгсөн учир одоо би 2200000 төгрөг *******аас авна. гэж тайлбарлаж байх боловч хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Н.******* таны хүсэлтээр миний бие Г.*******гийн биед учруулсан хохирлыг барагдуулах нь 2018 оны 11 сарын 13-15 хооронд 5000000 төгрөг өгөх үү? 2018 оны 11 сарын 12 20 цаг 40 минутад 5000000 төгрөг өгнө гэж бичсэн баримт нь Иргэний хуульд заасан гэм хорын хохирлыг хариуцах үүргийг үүсгэсэн, тодорхой хүсэл зориг, тохиролцоог илэрхийлж хийсэн баримт гэж үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч хариуцагч Н.*******гаас 2000000 төгрөг авсан, одоо нэхэмжилж буй 2200000 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулах юм уу, юунд зарцуулах нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Н.*******д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 2200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Г.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Энхайванд холбогдох гэм хорын хохирол 2200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Р.ҮҮРИЙНТУЯА