Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

                 

 

 

 

           

 

 

       2025           01           21                                              2025/ШЦТ/44

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б.С-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................................ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол хорооллын 4 дүгээр гудамжинд баруунаас зүүн тийш чиглэлд 2024 оны 12 дугаар сарын 19-ны шөнийн 22 цаг 55 минутад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота Приус-30 маркийн 29-15 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогджээ.

 

Эрх бүхий албан тушаалтны согтууруулах ундаа, мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “ Төв аймгийн Цагдаагийн газрын Бүрэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Г-н Б.С-ын 2024 оны 12 сарын 19-ны 23 цаг 50 минутад Alcotest-6820 дугаартай багаж ашиглан шалгахад 2,24 хувь үзүүлэлт илэрсэн." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/,

Гэрч Ө.А-гийн өгсөн: “ Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн Бадрахын хорооллын 1-3 тоот гэрт 2024 оны 12 дугаар сарын 19-ны орой 21 цагийн орчим Б.С гаднаас орж ирээд надтай 0.75 литрийн хараа нэртэй архи хувааж уусан. Оройн 22 цагийн орчим Б.С нь манай гэрээс явсан. Цагаан өнгийн приус 30 маркийн машин жолоодож ирсэн. Бид хоёрын хооронд маргаж зодолдсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Гэрч Ж.Г-н өгсөн: "Би 2024 оны 12 дугаар сарын 19-ны орой 22 цаг 55 минутын орчим Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутагт Монгол хорооллын гудамжинд цагаан өнгийн приус 30 маркийн 2915 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан үедээ ЗП83081112 регистрийн дугаартай Б.С нь согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн. Б.С нь Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн Монгол хорооллын 4 дүгээр гудамжинд баруунаас зүүн тийш чиглэлд Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Б.Сыг цагдаагийн албаны байранд авчирч драгер багажаар үлээлгэж согтуурулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2,24 хувийг зааж байсан. Б.С нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2915 УАВ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч В.Д-н өгсөн: " 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрйин 16 цагийн орчим манай гэрт би Б.С той 075 литрийн хараа нэртэй архийг хувааж уусан. Манай гэрээс Б.С нь 20 цаг өнгөрөөж манай гэрээс явсан. Орой 23 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд хоносон... Б.С нь манай гэрээс 20 цаг өнгөрөөд явахдаа өөрийнхөө цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Оройн 23 цаг өнгөрч шөнийн 12 цаг дөхөж байхад Б.С нь цагдаад баригдсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Шүүгдэгч Б.С-ын өгсөн: "Би 2024 оны 12 дугаа сарын 19-ний 22 цагийн цагийн орчимд архи уусан үедээ Төв аймгийн бүрэн сумын Төхөм багийн нутаг Монголын хорооллын гудамжаар баруунаас зүүн тийш чиглэд 2915 УАВ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хэсгийн төлөөлөгч Б.М, сумын цагдаа Ж.Г нартай тааралдсан. Драгер багаж үлээж шалгуулхад 2,24 хувь гарсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 9 дүгээр сард согтуугаар мотоцикль жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан... Би 2021 оны өвөл 1 дүгээр сард Ж.Э гэх хүнээс 19 сая төгрөгөөр 2915 УАВ улсын дугааратй приус 30 маркийн машиныг худалдан авсан. Өөрийн нэр дээр одоог хүртэл шилжүүлж аваагүй байна. Би өмнө 2024 оны 9 дүгээр сард согтуугаар мотоцикль жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Халтирч унасан бөгөөд бусадтай маргалдсан зодолдсон зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 25/,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны 1149 дугаартай Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар зөрчилд холбогдогч Б.Б.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаарг хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хх-ийн 47-50/,

Төв аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.С нь Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол хорооллын 4 дүгээр гудамжинд баруунаас зүүн тийш чиглэлд 2024 оны 12 дугаар сарын 19-ны шөнийн 22 цаг 55 минутад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тоёота Приус-30 маркийн 29-15 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, өдөрт наймаас дээшгүй цагаар, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3.Шүүгдэгч Б.С-д оногдуулсан нь нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

            6. Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ