| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0168/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
2024 оны 12 сарын 24 өдөр Дугаар2025/ШЦТ/01 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, *******, ******* хамт, ******* дугаар баг, тоотод оршин суух, төмөр замын ******* ажилтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******/рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 03 цагийн орчимд ******* дугаар баг, тоотод өөрийн найз Д.тай тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь 3 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ угаалгахаар тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” авто угаалгын газарт машинаа угаалгаад хүлээгээд сууж байтал манай оюутны ангийн найз болох ******* фейсбүүк чатаар над руу залгаад "оройхондоо манай гэрт М1_ тоглож сууя" гээд дуудахаар нь *******гийн гэрт шөнийн 01 цагийн үед очсон. Тэгээд бид хоёр МL 2 цаг гаран тоглож сууж байгаад найз ******* дэлгүүрээс 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво авчихсан байсныг “хоёулаа хувааж ууя” гэхээр нь цуг ууж байгаад тамхи татах гээд гадагшаа гарсан. Тэгээд гадаа тамхи татаж зогсож байгаад хэсэг бөхийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. Би харин Хөвсгөл аймагт байдаг нэг бөх найзыгаа “сайн барилддаг” гэж хэлтэл “чи намайг тэр найзтайгаа зүйрлээд байгаа юм уу” гээд миний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөсөн. Тэгээд намайг мөргөхөөр нь “би яаж байгаа юм” гээд асуутал “чи дээрээс хойш гэж хэлээд миний дургүйг хүргээд үхчих гээд байх юм" гээд дахин миний хамар руу 2 удаа мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь “би гэр лүүгээ явлаа” гээд *******гийн гэрээс гарсан. Тэгээд гэртээ ирэхэд манай гэрт гэх ээжийн дүү ирчихсэн байсан. Тэгээд “яагаад хамраас чинь цус гарчихсан юм” гээд юу болсон талаар асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гомдолтой байна. ...Тухайн үед миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хагалсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Л. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр төрсөн эгч болох Л.ийд өглөө 10 цагийн орчимд ирэхэд дүү болох Д. нь найздаа хамар луугаа гурван удаа мөргүүлсэн, хамраас нь цус гарсан хавдсан байдалтай байж байсан. Би дүү болох ын ээжийнх нь хамт дагуулаад Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлж хамрын зураг авхуулсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр очиж гомдол гаргасан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Л.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр гэртээ байж байгаад найз болох тай facebook чатаар холбогдоод манай гэрт хүрээд ирээч хоёулаа Mobil legands тоглож сууя гэж дуудахад машинаа угаалгаж байна жаахан байж байгаад яваад очно гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсэг хугацааны дараа дахин face book чатаар залгаад юу болж байна ирэх юм уу гэтэл урагшаа айлд юм хүргэж өгөх гээд явж байна удахгүй очлоо гэж хэлээд манайд 01 цагийн үед орж ирсэн. Тэгээд бид хоёр Mobile legands тоглож хоёр цаг гаран суусан. Тэгээд би дэлгүүрээс авсан 2.5 литрийн сэнгүүр нэртэй пиво хөргөгчөөсөө гаргаж ирээд бид хоёр тоглож суух даа хувааж уусан. Тэгээд тамхилах гээд гадагшаа бид хоёр гарсан. Бид хоёр гадаа тамхи татаж зогсож байгаад хэсэг бөхийн талаар ярьсан чинь манай найз Хөвсгөл аймагт сайн барилддаг гэдээ найз байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ад хандаад чи намайг тэр найзтайгаа зүйрлээд байгаа юм уу гэж хэлэхэд манай найз угаасаа сайн барилддаг та барахгүй гэхээр нь миний уур хүрээд ыг заамдаад нүүр рүү нь хоёр удаа мөргөсөн. Бид хоёрын дунд ийм асуудал болсон. ... миний бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. ...Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 2 дугаар хуудас/
Шүүгдэгч Л.*******гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 3 дугаар хуудас/
Хохирогч Д.ыг Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 2 хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 1 сарын 06-ны өдрийн №237дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.Д.ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 19-20 дугаар хуудас/
Хохирогч Д.ын эмчилгээ хийлгэхэд гаргасан зардлын 23 ширхэг 705230 төгрөгийн баримт/хх-ийн 46-49 дүгээр хуудас/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт/хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүгдэгч Л.*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч Л.*******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дугаар баг, тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Д.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, хамар орчимд толгойгоороо 2 удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч Д.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Л.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.*******гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч хохирогч Д.ыг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 2 хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 1 сарын 06-ны өдрийн №237 дугаартай дүгнэлт/хх-ийн дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг хангадаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.ын эрүүл мэндэд учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Д.ын мөрдөн байцаалтад гаргаж ирүүлсэн 23 ширхэг 705230 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас хохирогчийн эмчилгээний бодит зардалд 705230 төгрөгийг гаргуулж хохирогч Д.ад олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлээр тооцсоныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэл”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660000₮ х 12.99 = 8573400 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.*******гаас гаргуулж хохирогч Д.ад олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Харин х охирогч Д. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хохирогч Д. нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгээс шүүгдэгч Л.*******гийн гэмт үйлдлийн улмаас учирсан эрүүл мэндэд хохирлыг эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 72952 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлж. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас 72952/далан хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг даалгах нь хуульд нийцнэ.
Гурав.Шүүгдэгч Л.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дугаар баг, тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Д.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, хамар орчимд толгойгоороо 2 удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэх, улсын яллагчаас 2 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч Л.*******гийн төлөвшил, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, өөрийн үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хэзээ хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38. зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.*******г 03/гурав/сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5.Шүүгдэгч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас 705320/долоон зуун таван мянга гурван зуун хорь/төгрөгийг,
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд зааснаар шүүгдэгч Л.*******гаас 8573400/найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж
-Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг, тоотод оршин суух, овогт гийн ад олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас 72952/далан хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ