2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

шүүгдэгч Г.*******э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2407 00408 0303 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,*******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогтт *******ын *******э /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.*******э нь согтуурсан үедээ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.тай хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун хацрын дотор салстад шарх, буйланд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ын ажлын хамт олны хамт амралтын газарт амарч байхдаа Ц.ын биед халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.*******э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг янз бүрийн үгээр өдөж хэл амаар доромжилж намайг боогоод ална гээд байхаар нь би тухайн үед согтуу хүнтэй юу ярих вэ гээд холдоод явсан. Тэгээд орой хоолны газарт хоолонд орж байх үед Г.*******э надад “чамтай ярих юм байна” гээд хоолны газраас хамт гараад гадаа юм яриад зогсож байтал надаас “би сүүлийн үед ажилдаа бага ирдэг болж хяналтаа сулруулсан нь мэдэгдэж байна уу” гэж асуухаар нь би “мэдэхгүй байна, эрүүл болохоор чинь ярилцъя” гэж хэлтэл “чи яахаараа мэддэггүй юм бэ” гэж хэлээд цээжний зүүн хэсэгт гараараа нэг удаа, эрүүний баруун хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би зугтааж салаад байж байтал дахиад хоёулаа уулзъя гээд дуудаад байхаар нь ажлын газрын залуутай хамт очиж уулзахад “чамайг дахиад зодсонч чадна, чам шиг хулчгар байдаг юм уу” гэх мэт үгээр доромжлоод байхаар нь би буцаж яваад автобусандаа суугаад хот руу явсан... ” гэх мэдүүлэг /хх-24-25 дахь тал/,

Гэрч П.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.*******э зүүн гараараа ын баруун эрүү хэсэгт хүчтэй цохисон, би яваад очтол *******э нь ыг хөөгөөд байсан. Тухайн үед ахыг аваад явж байтал араас Г.*******э ах ирээд хоёулаа уулзъя гэхэд ах “чи намайг 2 удаа цохилоо одоо болоо юм биш үү” гэж хэлсэн чинь чамайг хэд цохисон ч яадаг юм гээд чаддаг юм бол цагдаагаа дууд гэж хэлээд орилоод байсан. Тухайн үед өөр амрагч нар байсан тэр хүмүүс *******э ахыг чи  одоо боль гэж уурлаад болиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 11 ны өдөр Самсунг электроникс газрын Монгол дахь салбарын ажлын хамт олны хамт Налайх дүүргийн 6 р хороо Биг Скай” нэртэй амралтын газар амарч байх хугацаанд ажлын хамт олны талаар Ц.тай санал солилцох гэтэл чиний хамт олон чиний асуудал, надтай битгий юм ярь чи цаашаа бай гэх үгээр хандаж хэлсэн тэгээд ийм асуудал болсон юм “ гэсэн мэдүүлэг /хх-47 р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 515 дугаартай “...Ц.ын биед баруун хацрын дотор салстад шарх, буйланд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги  нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-35-36 дахь тал/,

Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хх-60-61 дэх тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-08 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Г.*******э нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон ба хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн хувьд шүүхэд гаргасан хүсэлтдээ гомдол саналгүй, шүүгдэгч Г.*******эд нааштайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Г.*******эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Г.*******э нь согтуурсан үедээ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.тай хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун хацрын дотор салстад шарх, буйланд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.*******э надад “чамтай ярих юм байна” гээд хоолны газраас хамт гараад гадаа юм яриад зогсож байтал надаас “би сүүлийн үед ажилдаа бага ирдэг болж хяналтаа сулруулсан нь мэдэгдэж байна уу” гэж асуухаар нь би “мэдэхгүй байна, эрүүл болохоор чинь ярилцъя” гэж хэлтэл “чи яахаараа мэддэггүй юм бэ” гэж хэлээд цээжний зүүн хэсэгт гараараа нэг удаа, эрүүний баруун хэсэгт гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг,

 гэрч П.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.*******э зүүн гараараа ын баруун эрүү хэсэгт хүчтэй цохисон, би яваад очтол *******э нь ыг хөөгөөд байсан. Тухайн үед ахыг аваад явж байтал араас Г.*******э ах ирээд хоёулаа уулзъя гэхэд ах “чи намайг 2 удаа цохилоо одоо болоо юм биш үү” гэж хэлсэн чинь чамайг хэд цохисон ч яадаг юм гээд чаддаг юм бол цагдаагаа дууд гэж хэлээд орилоод байсан.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Г.*******ийн өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 11 ны өдөр Самсунг электроникс газрын Монгол дахь салбарын ажлын хамт олны хамт Налайх дүүргийн 6 р хороо Биг Скай” нэртэй амралтын газар амарч байх хугацаанд ажлын хамт олны талаар Ц.тай санал солилцох гэтэл чиний хамт олон чиний асуудал, надтай битгий юм ярь чи цаашаа бай гэх үгээр хандаж хэлсэн тэгээд ийм асуудал болсон юм “ гэсэн мэдүүлэг,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.*******эд холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******э нь хохирогч Ц.ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн, гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан баримтаар 363,560 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүхийн шатанд уг төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгчийн хувийн байдлын тухайд тус ын захирлаар ажиллаж байгаад энэ хэрэг гарснаас хойш өөрийн ажлаа сайн дураараа өгч ажлаас гарсны дараа PC mall-аас ирсэн урилгын дагуу дэд захирлаар нь ажилд орж ажиллаж байгаа нь түүний ямар хүн бэ гэдгийг харуулж байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд ирээдүйд ихийг хийж бүтээх, олон хэл мэддэг, Монгол дахь томоохон байгууллагад удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа байдал зэргийг харгалзаад түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан талуудын дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хамт олныг удирдаж явахдаа өөрийн ажилтнаа зодсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******эд оногдуулсан торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг даалгаж,  уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД