Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00990

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, малчин, ам бүл 3, ээж, охины хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Улаан асга гэх газарт оршин суух, Хэрдэг овогт Ж -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух Соёнзана овогт Чын Б/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нөхөр Ч.Бтай 2008 онд танилцаж үерхэж байгаад 2012 онд гэр бүл болж хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд охин Дөлгөөнийг 2010 оныг 7 дугаар сарын 03-ны өдөр төрүүлсэн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа болон бид хоёр өөр өөрийн гэсэн амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй тул шүүхэд хандсан юм.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү охин Дөлгөөнийг би өөрийн асрамжид авна. Ч.Б бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр хоорондоо тохиролцсон байгаа болно.

Хариуцагч Ч.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.Б нь Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ эх Бийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа ба бидний хооронд хүүхдийн тэтгэлэгийн болон эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ч.Бт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ч.Б нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Дөлгөөн төрсөн болох нь. Тухайлбал;

Гэрлэгчдийг 2011 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын улсын бүртгэлийн ажилтан №01 дугаарт бүртгэж № 0128053 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

2010 оны 7 дугаар сарын 03-ны өдөр охин Соёнзана овогт Бын Дөлгөөн-ийг төрүүлсэн болох нь түүнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн засаг дарга, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ЕБСургуулийн тодорхойлолтууд болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Ж.Б, Ч.Б нарын гэрлэлтийг цуцлаж охин Б.Д-ийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгч Ж.Бийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын буюу эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Соёнзана овогт Чын Б, Хэрдэг овогт Жгийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Соёнзана овогт Бын Дөлгөөн -ийг эх Ж.Бийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.

4. Нэхэмжлэгч Ж.Б нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ