Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2017/02973

 

 

 

 

 

            2017 оны 09 сарын 27 өдөр

         Дугаар 101/ШШ2017/02973

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч : Н.Э

Хариуцагч : А.С

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч А.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Э миний бие анх 2016 онд А.Стай танилцаж, үерхэж байгаад 2016 ондоо нэг гэрт хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа ярилцаж хүүхэдтэй болсон бөгөөд 2017 оны 01 сарын 19-ны өдөр охин С.Билэгтжаргал нь мэндэлсэн. Бидний хооронд зан харилцааны таарамжгүй байдал үүссэнээс болж 2017 оны 03 сарын 29-ний өдрөөс тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин С.Билэгтжаргал миний асрамжинд амьдарч өсөн торниж байгаа. Салсан хугацаанаас хойш А.С нэг ч удаа холбогдоогүй. А.С нь харилцан үүрэг хүлээх ёстой учир охин С.Билэгтжаргалд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.С нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.С нь Н.Этэй анх 2016 оны 3 сарын 10-ны өдөр фэсбүүкээр танилцсан. Н.Э  өөрөө удаа дараа танилцах хүсэлт тавьж бид танилцсан. Танилцаад удаагүй 7 хонож байхад би Өвөрхангай аймаг руу волейболын тэмцээнд 5 найзын хамт зургуулаа явж байгаад автын осолд орж 3 найз маань газар дээрээ нас барж, 3 нь амьд үлдсэний нэг нь би юм. 2017 оны 03 сарын 17-ны өдөр осолд орж Өвөрхангй аймгийн нэгдсэн эмнэлэгт сар шахуу хэвтэн эмчлүүлж байгаад 4 сарын эхээр Улаанбаатарт гэртээ ирсэн. Бид хоёр нэг гэрт тусдаа гарч амьдарч байгаагүй. Үерхэж байх хугацаанд Э өөрөө хүүхэдтэй болмоор байна гэдэг байсан. Миний хувьд орох оронгүй байж хүүхэдтэй болох сонирхол нэг их байгаагүй. Тэгсэн удалгүй хүүхэдтэй болсон гэж хэлсэн. Автын ослоос амьд гараад удалгүй хүүхэдтэй болсон мэдээг аав, ээж хоёр маань дуулаад их баярлаж сайхнаар хүлээж авч бид хоёрын үерхлийг дэмжиж байсан. Эг жирэмсний 3 сартай болтол бидний дунд таарамжгүй байдлууд үүсч, бид бие биенээ таниагүй байхдаа хүүхэдтэй болсноо мэдэж хоорондоо ярилцан хүүхдээ авахуулахаар “Хадагтай” эмнэлэгт очсон боловч 3 сар хэтэрсэн болохоор авах боломжгүй гэсэн. Уг эмнэлэг дээр байхад Эгийн ах нь ирж намайг хэд хэдэн удаа цохиж миний тархинд хөнгөн гэмтэл учруулсан. Би шүүхэд хандсан боловч өөрсдөө өргөдлөө буцаагаад аваач гээд гуйгаад байхаар нь би өргөдлөө буцааж авч хохирлоо барагдуулаагүй өнгөрч байсан. Энэ үеэс хойш нэг хэсэг бид хоёр уулзаагүй хоёр талд тустусдаа байцгааж байсан. Гэтэл нэг өдөр ээж маань надтай зөвлөлдөж “миний хүү хүүхдээ бодоод Этэй буцаад эвлэрэх хэрэгтэй” гэсэн. Тэгээд ээж маань Этэй өөрөө утсаар ярьж бид хоёрыг Эг төрөхөөс хэд хоногийн өмнө эвлэрүүлсэн. Удахгүй Э төрж бид охинтой болсон. Би эцгийнхээ үүргийг гүйцэтгэж эмнэлгээс гаргаад хүүхдээ асралцаад нэг хэсэг тэднийхээр, аавынхаараа ирэн очин хүүхдээ 3 сар болтол хамт өсгөлцөж байтал бид дахин таарахаа больсон. Ингээд 2017 оны 4 сарын 01-ний өдрөөс хойш бид уулзаагүй. Э хэд хэдэн удаа надруу болон гэрийнхэн рүү маань доромжилсон мессеж бичсэн. Би сарын дараа Э рүү залгахад нөхөр хүүхэд унтуулахгүй битгий залгаад мессеж бичээд бай гэхээр нь би дахиж залгаагүй. 2017 оны 05 сарын 19-ны өдөр Эгийн аав манай ээжтэй утсаар ярьж “хоёр хүүхдээ бүрэн хоёр тйиш болгъё, бид хүүхдийн тэтгэлэг авахгүй. Харин хүүхдийнхээ овгийг эхээр нь овголмоор байна. С өөрөө хүүхдээ гэвэл бид цааш гэхгүй” гэсэн байсан. Салснаас хойш мессеж бичихэд нөхөр хүүхэдтэйгээ байна гэсэн болохоор надад эргэлзээ төрсөн. Иймд энэ хүүхдийг миний хүүхэд мөн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргаж байна. Хэрэв мөн бол би өөр дээрээ авч өсгөх сонирхолтой байна. Өгөхгүй гэвэл ядаж том болтол нь өсгөөд өгье. Надад  үл хөдлөх хөрөнгө гээд байх юм байхгүй, тогтсон ажилгүй, нийгмийн даатгад төлж байгаагүй. Одоогоор аавынха дүүгийн хашаанд 5 ханатай гэрт аав, ээжийн хамт амьдарч байна. Иймд одоогоор орлогогүй байгаа тул тэтгэлэг төлөх боломжгүй байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                       

 

¯íäýñëýõ íü:

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч А.Саас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.С нь эцэг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд хэрэв С.Билэгтжаргал нь өөрийн хүүхэд мөн болох нь тогтоогдвол хүүхдийн тэтгэлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох охин С.Билэгтжаргалын асрамж, тэтгэлэгийн талаар:

Н.Э, А.С нарын дундаас охин С.Билэгтжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн болох нь Баязүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас олгосон бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5 дугаар тал/

 

Зохигчид тусдаа амьдарсанаас хойш охин С.Билэгтжаргал нь эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь С.Билэгтжаргалыг эрүүл бойжиж буй талаарх “Хасагт Эрдэнэ” ӨЭМТ-н тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. Мөн хариуцагч нь охин С.Билэгтжаргалыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн.

 

Иймд охин С.Билэгтжаргалыг түүний эх Н.Эгийн асрамжид үлдээхийг хүүхдийн цаашдын хүмүүжилд ноцтой хохирол учруулахгүй гэж үзлээ.

 

Хэдийгээр хариуцагч нь охин С.Билэгтжаргалыг биологийн хувьд өөрийн хүүхэд мөн эсэх талаар маргасан боловч захиргааны журмаар эцэг мөн болох нь тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуульд заасан тэжээн тэтгэх үүргийн дагуу эцэг А.Саар охин С.Билэгтжаргалыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан дагуу эцэг, эхийн хувьд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснийг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ÒÎÃÒÎÎÕ ÍÜ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн охин С.Б-г эх Н.Эгийн асрамжид үлдээж, охин С.Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүч нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.С-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Нэхэмжлэгч Н.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Саас улсын тэмдэгтийн хураамжид    31 233,2 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Хариуцагч А.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД